2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/08916

 

 

     

 

 

 

 

 

 

 

2025      10        21                               191/ШШ2025/08916

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг би,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт байрлах, ******* ******* ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 25,526,316.58 гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ... ******* *******ны зүгээс зээлдэгч Л.*******аас ******* *******тай байгуулсан ЗГ3305148019 тоот зээл болон барьцааны гэрээний үүрэгт нийт 22,629,183.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул ******* *******наас нэхэмжилсэн нийт дүнг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 1,245,733.74 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа нийт 23,874,917.66 төгрөг болгосон.

2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 1,651,398.92 төгрөгөөр дахин нэмэгдүүлж нэхэмжлэлийн шаардлагаа нийт 25,526,316.58 төгрөг болгож байна. Иймд хариуцагчаас 25,526,316.58 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 25,526,316.58 төгрөгийг 9 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 10 дугаар сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-нд 14,326,316.58 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Л.*******т холбогдуулан 25,526,316.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 25,526,316.58 төгрөгийг хариуцагч Л.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 9 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 10 дугаар сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-нд 14,326,316.58 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд талууд шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 25,526,316.58 төгрөгийг хариуцагч Л.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 9 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 10 дугаар сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-нд 14,326,316.58 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346,916 төгрөгийн тал хувь болох 173,458 төгрөгийг татварын хэлтсээс, хариуцагч Л.*******аас 173,458 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Л.******* сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 



 

ШҮҮГЧ                             Д.БАТХУЯГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн шийдвэр: 191/ШШ2025/06996