| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2026/0143/З |
| Дугаар | 128/ШШ2026/0762 |
| Огноо | 2026-08-31 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2026/0762
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Ч /РД:*******/
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: М.М /РД:*******/
Гуравдагч этгээд: П.Б /РД:/
Маргааны төрөл: Газрын маргаантай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш /цахимаар/, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээд М.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Чээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж сүүлийн байдлаар Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаар захирамжийг П.Бд холбогдох хэсгээс 106 м.кв газрыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, Ч.Чийн хашаа байгаа хэмжээгээр нэмэгдүүлж шийдвэр гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээг 106 м.кв хэмжээгээр нэмэгдүүлж олгохыг даалгах гэж,
Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай, М.Мын нэр дээр газар өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэж,
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 339 дугаар шийдвэрийн П.Бд холбогдох хэсгээс 84 м.кв-ийг хүчингүй болгуулах гэж тус тус тодорхойлон маргасан.
1.1. Нэхэмжлэгч С.Чээс Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан 1.Нийслэлийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 05-02/7355 дугаар албан тоотоор татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, С.Чийн нэр дээр 52 м.кв нэмэгдүүлж олгохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, 52 м.кв хэмжээгээр нэмэгдүүлж өмчлүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах, 2. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаар захирамжийн П.Бд холбогдох 348 м.кв газраас миний байшин байгаа 52 м.кв хэсгийг хүчингүй болгуулах, 3. М.Мын нэр дээрх 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШЗ2026/0871 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2026/3940 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулсан.
2. Анх маргаан бүхий газрыг нэхэмжлэгчийн эцэг Ц.Сд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошууны дугаар гудамж, тоот хаягт 400 м.кв газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгож, Ц.С нь эхнэр Д.Сгийн хамт 2003 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Газар хувьчлалын албанд оршин сууж буй газраа хувьчилж авах хүсэлтийг гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжаар Ц.С, Д.С нарт дээрх хаяг бүхий байршилд 325.83 м.кв бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлжээ.
2.1. Улмаар 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-ний үндсэн дээр Ц.С, Д.С нараас Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны дугаар гудамжны тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 348 м.кв бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлж, өмчлөх эрхийн улсын Г- дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон.
2.2. Анх гуравдагч этгээд П.Бд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 339 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошууны -р гудамж, тоот хаягийн байршилд амины хашааны газар эзэмших эрх жилийн хугацаатай олгогдож, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошууны дугаар гудамж, тоот хаяг бүхий байршилд нэгж талбарын 636314538236 дугаартай, 347 м.кв бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, өмчлөх эрхийн улсын Г-******* дугаарт бүртгэгдсэн.
П.Бгаас 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дээрх хаягт байршил бүхий газрын 636314538236 нэгж талбарын дугаарыг өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу газрын нэгж талбарын дугаар болж өөрчлөгдөн 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ шинэчлэгдэн олгогдсон байна.
2.3. Улмаар П.Б, М.М нарын хооронд байгуулагдсан 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийн 2779 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн дээр Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу гудамж, тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай 347 м.кв газрын өмчлөх эрхийг М.Мод шилжүүлсэн.
3. Нэхэмжлэгч С.Ч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ М.Мын гаргасан нэхэмжлэлийн дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 192/ШЗ2025/43354 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг, мөн нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гардан авч М.Мын газартай давхцалтай талаар анх мэдсэн гэж дурдсан.
3.1. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр газрын хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасны хариуд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 05-02/7355 дугаар албан бичгээр харьяалах шатны шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэх хариуг, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн газрын эрхийн Маргаан таслах зөвлөлд хандахад, тус зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 07/8 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг эс хүлээн зөвшөөрч шүүхэд анх 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон түүний үндэслэлдээ:
4.1. Миний аав Ц.С нь 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаар шийдвэрээр эзэмших гэрчилгээ авсан. Улмаар аав Ц.С, ээж Д.С нар нь 2003 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тухайн үеийн Газар хувьчлалын албанд өргөдөл гаргаж 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаар Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын гэрчилгээг нэгж талбарын дугаарт 400 м.кв эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг Нийслэлийн Засаг дарга өмчлөх эрхийн гэрчилгээ болгон олгохдоо 348 м.кв болгон хасаж өөрчлөн өмчлүүлсэн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Газар чөлөөлүүлэх тухай" нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гардаж аваад мэдсэн. Манайх 2001 онд хашаа барьсан яг тэр хашаагаараа байгаа. Одоо манай байшин багаа газар нь давхцалтай гэдгийг дээрх шүүхийн нэхэмжлэлийг гардаж аваад мэдсэн. С.Ч миний бие нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны дугаар гудамж, тоот хаягт байрлах 348 м.кв газрыг 2007 оны 03 сарын 23-ны өдөр аав, ээж хоёроосоо бэлэглэлийн гэрээгээр хүлээн авсан. Манайх тухайн газарт ээж, аав ах дүү нарын хамт 2001 оноос хойш хашаагаа барьж анх хашаа барьсан яг тэр хэмжээгээр байгаа бөгөөд ямар нэг газрын давхцалын маргаангүй шударгаар өмчилж байсан. Гуравдагч этгээд П.Б болон нэхэмжлэгч миний бие нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын дагуу хээрийн болон суурин судалгаа хийлгүй П.Бд шийдвэр гаргасан нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа. Худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий газрыг шилжүүлэн авсан. М.Мод хашаа байгаа хэмжээгээр худалдсан гэдэг тайлбарыг П.Б шүүхэд болон нэхэмжлэгчид өгдөг бөгөөд хүлээн зөвшөөрдөг. Гуравдагч этгээд манай хашаа байгаа хэмжээгээр газар мөн гэдгийн хүлээн зөвшөөрдөг. М.М нь тухайн газрын өмчлөх эрхтэй маргах эрхгүй юм.
4.2. Гуравдагч этгээд П.Б болон нэхэмжлэгч миний бие нь 2002 оноос хойш айл хөрш байж бие биедээ тустай дэмтэй эвтэй найртай амьдарч ирсэн. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 339 дугаар захирамжаар П.Бд шийдвэр гаргахдаа Газрын харилцаа, Геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн "Журам батлах тухай" 83 дугаар тушаалын "Зургаа" Хээрийн суурийн судалгаа хийх, 6.1 дэх хэсэгт Өргөдөлтэй танилцаж, суурийн судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ., 6.2 дахь хэсэгт Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ. 6.2.1, 6.2.2, 6.2.4 дэх заалт, 6.5 дахь хэсэгт Хээрийн судалгаа хийх явцад зөрчил илэрсэн бол түүнийг шийдвэрлэх боломжтой эсэхийг тодорхойлон, хэрэв боломжтой бол зөрчлийг арилгах хэмжээг авсны дараа ажлын файлд үр дүнг оруулна гэж заасан хээрийн болон суурин судалгаа хийлгүйгээр үе дамжин эзэмшиж амьдарч ирсэн газрын хэмжээ давхцалтай байхад П.Бд давхцуулан шийдвэр гаргасан нь хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалж иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
4.3. Миний бие нь 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нт хандан Газар эзэмших эрхийн талбайг хашаа байгаа хэмжээгээр нэмэгдүүлэх тухай хүсэлт гаргасан. Нийслэлийн Засаг даргаас 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03-02/7355 дугаар албан тоотоор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасны дагуу иргэнд өмчлүүлсэн газрыг хүчингүй болгох асуудлыг харьяалах шүүх шийдвэрлэх хуулийн зохицуулалтай. гэж хариу ирүүлсэн. 25 жил амьдарсан одоо миний байшин байгаа газрыг хашаа байгаа хэмжээгээр иргэн С.Ч миний нэр дээр талбайн хэмжээг 106 м.кв нэмэгдүүлж олгохгүй татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь хууль бус бөгөөд миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Мөн Нийслэлийн газрын эрхийн Маргаан таслах зөвлөлийн ажлын албанд 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүсэлт гаргасан. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 07/8 албан тоотыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвөөс хэвлүүлэн авсан. Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн газрын эрхийн Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам-ын 4.7 дугаар зүйлийн 4.7.5-д заасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасны дагуу хянан шийдвэрлэх боломжгүй гэдэг хариу өгсөн.
4.4. Иргэн М.М нь хөрш айл П.Бгаас 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхошууны -р гудамж тоотод нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийг хийхдээ Монгол Улсын Засгийн газрын 20 оны 397 дугаар тогтоолоор баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын Хоёр. Эрхийн улсын бүртгэл хөтлөх дарааллын 2.1.7-т газрын кадастрын мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд нэвтэрч шалгах бөгөөд уг санд нэвтрэх боломжгүй тохиолдолд холбогдох баримт бичгийн хуулбарыг мэдүүлэг гаргагчаас авах;, 8 дугаар зүйл Мэдүүлэг хүлээн авахаас татгалзахгүй 8.1.3-т "хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй;" байхад Газрын зөрчил давхцалаа арилгасан дараа эд хөрөнгийн улсын бүртгэлийг бүртгэх байтал улсын бүртгэлийг бүртгэсэн нь миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
5.1...М.М нь Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрийн биеэр өмчилсөн газар худалдах, худалдан авах гэрээг бүртгүүлэхээр 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлэг гаргасан байна. Дээрх гэрээг бүртгүүлэхдээ 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Нийслэлийн тойргийн 82 дугаартай нотариатч Д.Эын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2779 бүртгэлийн дугаартай худалдах худалдан авах гэрээ, тухайн өдрийн үйлчилгээний хураамж 20,000 төгрөг төлсөн баримт, газар худалдан борлуулсны орлогын албан татвар 800,000 төгрөг төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь авагдсан байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2 дахь заалтад Энэ хуулийн 6,7,8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлэн авч бүртгэлийг хөтөлж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг сольж олгосон байна.
5.2.Эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай газрын бүртгэлийн цахим хувийн хэрэгт дараахь нотлох баримт авагдсан байна. Үүнд:
-2010 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрөөс хувьчилсан газрыг анх удаа бүртгүүлэх хүсэлтийг иргэн П.Б нь гаргаж, 7-р хороо, Баянхошуу гудамж тоот хаягтай, 347 мкв талбайтай газрыг өмчилсөн бүртгэл
-2010 оны 09 сарын 20-ны И ХХК-тай байгуулсан 370 тоот барьцааны гэрээ
-2011 оны 09 сарын 01-ний өдрийн 09/283 тоот барьцааны гэрээ дуусгавар
-2011 оны 09 сарын 09-ний өдрийн Хас банкны Санхүүгийн түрээсийн гэрээ тоот гэрээ
-2013 оны 01 сарын 02-ны өдрийн 53/313 тоот барьцааны гэрээ дуусгавар
-2013 оны 02 сарын 21-ний өдрийн Т ББСБ-ын тоот барьцааны гэрээ
-2013 оны 10 сарын 29-ний өдрийн 13/1473 тоот барьцааны гэрээ дуусгавар
-20 оны 11 сарын 30-ны өдрийн Х ХХК-ийн баталгааны ипотекийн гэрээ
-2025 оны 07 сарын 25/203 тоот барьцааны гэрээ дуусгавар
-2025 оны 07 сарын 25-ны өдөр газрын нэгж талбарын дугаар өөрчлүүлэх хүсэлт гаргаж, ******* дугаартай газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинэ нэгж талбараар авсан.
-2025 оны 07 сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ бүртгүүлэх хүсэлтийг тус тус гаргаж иргэн М.Мод газрын өмчлөх эрхийг гэрээгээр шилжүүлсэн бүртгэлийн нотлох баримтууд байна.
Уг бүртгэлийг хөтлөхдөө Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох журмыг зөрчөөгүй байх тул иргэн М.Мын газар өмчлөлийн ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иймд иргэн С.Чээс М.Мын 2025 оны 07 сарын 31-ний өдөр бүртгүүлсэн худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан бүртгэлтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баянхошууны дугаар гудамжны а тоотод байрлах нэгж талбарын ******* дугаартай 325.83 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 197 дугаар захирамжаар иргэн Ц.С, Д.С нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар анх өмчлүүлсэн байх бөгөөд одоогийн кадастрын зургийн хэмжээ 348 м.кв байна. Мөн тус гудамжны тоотод байрлах нэгж талбарын дугаартай 347 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 29 дугаар захирамжаар иргэн Л.Бд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар анх өмчлүүлсэн байна.
Сансрын зураг (google earth pro)-aac харахад дээрх газрууд нь 2005-2012 он хүртэл хамар хашаагүй байсан байх бөгөөд 2013 онд хамар хашаа татаж, 2021 онд үл хөдлөх хөрөнгө барьсан байна.Иймд нийслэлийн Засаг даргын захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 339 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, түүнтэй холбоотой бусад шаардлагыг гаргасныг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 339 дугаар шийдвэрийн нэхэмжлэлд дурдсан холбогдох хэсгийг хууль бус болохыг хангалттай нотолж байна гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
8. Гуравдагч этгээд П.Б шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа:
Миний эзэмшиж байгаа газар нь одоо байгаа хашааны хэсгээр. Манай газар шинэ кадастрын зургаар том гарсан байна. Маргаантай газрыг 1909 оноос эзэмшиж байсан газраа 2025 оны 6 дугаар сард М.Мод зарсан. Одоо байгаа газраа хашаагаар нь зарсан. Ямар нэг маргаан байхгүй. Миний эрх хөндөгдөхгүй байна. Шүүх хуралдаанд оролцохгүй тул ийнхүү тайлбарыг гаргаж байна. Эрүүл мэндийн шалтгаанаар цөсний хагалгаанд орж байгаа учир удаа дараа ирж чадахгүй гэжээ.
9. Гуравдагч этгээд М.М шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа:
9.1. Нэхэмжлэгч С.Чийн төрсөн эцэг Ц.С өөрийн эзэмшлийн газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжийн хавсралт 1211 дугаарт 325.83 м.кв талбайтай газрыг өмчлөгчөөр шийдвэрлүүлж авсан байна. Тухайн олгогдсон газрыг Ц.С талбайн хэмжээ м.кв алдаатай гэж үзсэн бол энэ талаарх гомдлоо зохих захиргааны байгууллага болон захиргааны шүүхэд гаргах эрхтэй байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" гэж заасны дагуу гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй тэр цаг хугацаанаас хойш 21 жилийн хугацаа өнгөрсөн байгаа нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа болно.
9.2. Гуравдагч этгээд М.М миний бие П.Бгаас 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дугаар нэгж талбарын дугаартай эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн 347 м.кв талбай бүхий Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхошууны -р гудамж, тоот хаягт байршилтай өмчлөлийн газрыг худалдан авсан хууль ёсны өмчлөгч мөн болно. Иргэн П.Бд Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаар захирамжийн хавсралтын 396 дэс дугаарт заасан 348 м.кв газрыг өмчлүүлсэн байдаг. С.Ч миний өмчлөх эрхийг зөрчиж захиргаа болон шүүхийн байгууллагад хандаж чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч С.Чийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлдээ хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч С.Чээс Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн газарт тус тус холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаар захирамжийн П.Бд холбогдох хэсгээс 106 м.квыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 339 дугаар шийдвэрийн П.Бд холбогдох хэсгээс 84 м.квыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, С.Чийн хашаа байгаа хэмжээгээр нэмэгдүүлж шийдвэр гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээг 106 м.кв хэмжээгээр нэмэгдүүлж олгохыг хариуцагчид даалгах, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай М.Мын нэр дээр газар өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэж хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
1.1. Нэхэмжлэгч С.Ч нь нэхэмжлэлдээ гуравдагч этгээд М.Мын нэхэмжлэлтэй Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 192/ШЗ2025/43354 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үедээ маргаан бүхий асуудлын талаар анх мэдсэн гэж дурдсан.
1.2. Нэхэмжлэгчээс 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргад хандан газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх гомдол гаргасны хариуд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 05-02/7355 дугаар албан бичгээр харьяалах шатны шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэх хариуг хүргүүлсэн.
1.3. Мөн нэхэмжлэгчээс Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасны хариуд тус зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 07/8 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн тухайд:
2.1. Нэхэмжлэгч С.Чийн аав Ц.Сд анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаар Газар ашиглах эрхийн бичиг солих, зөвшөөрөл олгох тухай захирамжийн 1 дугаар хавсралтаар Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, БХ-- А хаягт 400 м.кв газрыг амины хашааны зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2001 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 001/3970 дугаар Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгожээ.
2.2. Ц.С нь эхнэр Д.Сгийн хамт 2003 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Газар хувьчлалын албанд оршин сууж буй газраа хувьчилж авах хүсэлтийг гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамжийн хавсралтаар Ц.С, Д.С нарт Баянхошууны дугаар гудамжны а тоот хаягт 325.83 м.кв талбайг өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2004 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Газрын байршлын кадастрын зурагт газрын хэмжээг 325.83 м.кв гэжээ.
2.3. Ц.Сгаас 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч С.Чт Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, БА-- тоот хаягт байрлах газрыг Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэж, С.Чийн нэр дээр 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээгээр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхошууны дугаар гудамжны тоот, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 348 м.кв газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэжээ.
2. Гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх үүссэн тухайд:
2.1.Гуравдагч этгээд П.Бгаас анх 2007 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Газрын албаар уламжлуулан 7-р хорооны Засаг даргад хүсэлт гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 339 дугаар Иргэний амины хашааны газар эзэмших эрх олгох, амины хашааны газар эзэмших эрхийг шилжүүлэх, газар эзэмших эрхийг хугацааг сунгах тухай захирамжийн 1 дугаар хавсралтаар Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошууны - тоот хаягт 326 м.кв газрыг амины хашаа зориулалтаар жилийн хугацаатай эзэмшүүлж, нэгж талбарын 636314538236 дугаарт бүртгэж, 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 6095 дугаар гэрчилгээг олгосон байна.
2.2. П.Бгаас 2009 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандан өөрийн эзэмшлийн газрыг Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаар Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, зарим эрхийг хүчингүй болгох тухай захирамжийн 1 дүгээр хавсралтаар 347 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.
2.3. Мөн П.Бгаас 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өөрийн өмчлөлийн 347 м.кв газрыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу тус өдрийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээгээр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхошууны дугаар гудамжны тоот, нэгж талбарын 636314538236 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 347 м.кв газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэжээ.
2.4. Улмаар Р.Б нь 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст нэгж талбарын дугаар өөрчлөх хүсэлтийг гаргасны дагуу 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээгээр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхошууны дугаар гудамж, тоот хаягт байрлах 347 м.кв талбайн нэгж талбарыг болгож өөрчлөлт оруулсан байна.
2.5. Р.Б нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Нэгж талбарын дугаартай, Улсын бүртгэлийн Г-******* дугаартай, Гэрчилгээний ******* дугаартай Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхошууны дугаар гудамж, тоот хаягт байрлах 347 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 40,000,000 төгрөгөөр М.Мод худалдаж, М.Мын нэр дээр 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээгээр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхошуу дугаар гудамж тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 347 м.кв газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт шилжүүлэн бүртгэсэн үйл баримт тус тус тогтоогдов.
3. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2/1124 дугаар албан бичигт иргэн (РД:*******)-тай С.Чийн олгогдсон ******* нэгж талбарын дугаар бүхий газар нь (РД:*******)-тай М.Мод олгогдсон 0080484 нэгж талбарын дугаар бүхий газартай 2026 оны байдлаар нэгж талбар давхцалтай эсэх, түүнтэй холбоотой зургийг өнгөөр ялган хүргүүлж байна. Тус ******* хуучин нэгж талбарын дугаар нь Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байх тул, иргэн С.Чийн (РД:*******)-аар хайлт хийхэд ******* дугаар бүхий 348 м.кв талбайтай нэгж талбар Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байна. Тухайн газруудыг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байдлаар дурдсан онуудын агаар сансрын зургийг ирүүлснээс үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар давхцалгүй байна.
4. Харин шүүхээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын зүгээс хувийн компаниар хийлгэсэн кадастрын зургийн дагуу гуравдагч этгээдийн хашаалсан хэсгээр бодит байдал дээр талуудын газар хэдий хэмжээгээр давхцаж байгааг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газарт албан бичгээр хавсарган хүргүүлж тодруулахад, 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2/1922, 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2/2047 дугаар албан бичигт ...дээрх нэгж талбаруудыг албан бичгийн хавсралтаар ирүүлсэн солбицлын цэгийн утгатай давхцуулан шалгаж үзэхэд 97 м.кв талбайгаар давхцалтай байна гэжээ.
5. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар нь газрын кадастрын мэдээллийн санд давхцалгүй боловч бодит байдал дээр гуравдагч этгээд Р.Б нь 2014 онд өөрийн газрын хойд талаар өөрийн олгогдсон газраас багасгаж хашаалсан, нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн газарт 2011 оноос гэр барьж, 2021 оноос зөөврийн сууц байрлуулан өөрийн өмчлөлийн газраас илүү хэмжээгээр ашиглаж байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын албан бичиг, холбогдох онуудын агаар, сансрын зураг, газрын үзлэгээр тус тус тогтоогдож байна.
6. Хэрэгт авагдсан баримт, шүүхээс хийгдсэн ажиллагаа, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудаас үзвэл иргэн маргаан бүхий газрыг эзэмшихээр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж зааснаар нэхэмжлэгч С.Ч өргөдөл гаргасан нь тогтоогдохгүй, өөрийн өмчлөлийн газрын хэмжээг хашаалсан хэмжээгээр нэмэгдүүлж хувийн компаниар кадастрын зураг хийлгэсэн зэрэг нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй, маргаан бүхий гуравдагч этгээдийн газрыг эзэмших эрхтэй болохыг нотлохгүй.
7. Нэхэмжлэгч тухайн үед хашаалсан хэмжээгээр эзэмшиж байгаа газрыг бусдаас төлбөртэй худалдаж авсан, тэр үед газрын мэдээллийн сан бий болоогүй байсан гэж тайлбарлах хэдий ч энэ талаар нотолж чадаагүй, шүүхээс захирамж, гэрчилгээ гарч байсан болон өргөдөл гаргаж байсан эсэх талаар бүхий л ажиллагааг хийсэн боловч нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
8. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/3252 дугаар албан бичигт нэгж талбарын *******, дугаартай газруудыг мэдээллийн сангийн кадастрын зургийн түүхчилсэн архиваас харахад 2006 оноос одоог хүртэл эргэлтийн цэг тэмдэгт өөрчлөгдөөгүй гэж дурдсанаас үзвэл, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасанд хамаарахгүй, гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 339 дугаар захирамжийн Р.Бд холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан эрхийн хүрээнд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана гэж заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул маргаан бүхий дүүргийн Засаг даргын Р.Бд холбогдох хэсгээс 84 м.квыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Дээрх байдлаар Р.Бд газар эзэмших эрхийг олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 339 дугаар захирамж хуульд нийцсэн байх тул гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу гуравдагч этгээдийн эзэмшлийн газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 29 дугаар захирамжийн Р.Бд холбогдох хэсэг нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхтэй, 12.1.3 дахь хэсэгт аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж тус тус заасантай нийцсэн, холбогдох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41, 9/48, 2005 оны 3/14, 2006 оны 9/48, 2007 оны 11/64, 2008 оны 2/14 дугаар тогтоолуудад үндэслэсэн, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжийн Р.Бд холбогдох хэсгээс 84 м.кв талбайг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
10. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид маргаан бүхий газартай холбогдуулан Засаг даргын захирамж гараагүй, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэл байхгүй, хувийн хэрэг үүсээгүй, өргөдөл гомдол гаргасан бүртгэл байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий дүүргийн болон нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжуудын Р.Бд холбогдох хэсгээс нэхэмжлэлд дурдсан хэмжээгээр хүчингүй болгож шийдвэрлэх боломжгүй.
11. Маргаан бүхий дүүргийн болон нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжуудын Р.Бд холбогдох хэсгээс нэхэмжлэлд дурдсан хэмжээгээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 05-02/7355 дугаар албан бичгээр татгалзсан татгалзлыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч С.Чийн хашаа байгаа хэмжээгээр нэмэгдүүлж шийдвэр гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээг 106 м.кв хэмжээгээр нэмэгдүүлж олгохыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах боломжгүй.
12. Хууль тогтоомжийн холбогдох зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудаас нэгтгэн үзвэл, нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаар маргаж буй үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй болох нь тогтоогдож байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2 дахь хэсэгт Энэ хуулийн 6,7,8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн,хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана гэж тус тус заасны дагуу холбогдох хууль, журамд нийцэж хийгдсэн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаартай М.Мын нэр дээр газар өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг мөн хүчингүй болгох үндэслэлгүй байна.
13. Иймд дээрх үндэслэлээр С.Чээс Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн газарт тус тус холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаар захирамжийн П.Бд холбогдох хэсгээс 106 м.квыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 339 дугаар шийдвэрийн П.Бд холбогдох хэсгээс 84 м.квыг хүчингүй болгуулах, 3. Нийслэлийн Засаг даргын татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, С.Чийн хашаа байгаа хэмжээгээр нэмэгдүүлж шийдвэр гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээг 106 м.кв хэмжээгээр нэмэгдүүлж олгохыг хариуцагчид даалгах, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай М.Мын нэр дээр газар өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.Чээс Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн газарт тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаар захирамжийн П.Бд холбогдох хэсгээс 106 м.квыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 339 дугаар шийдвэрийн П.Бд холбогдох хэсгээс 84 м.квыг хүчингүй болгуулах, 3. Нийслэлийн Засаг даргын татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, С.Чийн хашаа байгаа хэмжээгээр нэмэгдүүлж шийдвэр гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээг 106 м.кв хэмжээгээр нэмэгдүүлж олгохыг хариуцагчид даалгах, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай М.Мын нэр дээр газар өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР