Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 449

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч Ц.Тнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

холбогдох 1705007630315 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Т2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 6 дугаар гудамжинд Э.Эыг өдөж хоргоолоо гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

                   

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Тшүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Э мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 11-ний орой 19 цагийн үед үеэл дүү болох Нямбазар түүний найз Цэрэнням бас нэг найзынх нь хамт хорооллын эцэст байдаг Панда дэлгүүрийн урд уулзсан. Эхлээд Нямбаяр, Цэрэнням хоёр хүрч ирэхэд бид гурав уулзаад байж байхад Цэрэннямтай утсаар ярьж байгаад Боогий гэх найз нь бас ирээд бид  дөрөв Панда дэлгүүрээс 0,75 гр шар чингис архи ундаа гэх мэт юм аваад цэцэрлэгийн хашаанд очиж уусан. Тэгээд ууж дуусаад байж байтал Цэрэнням, Боогий, Нямбаяр гурав явлаа гээд явахаар нь би өөрийн ангийн Анх-Амгалан, түүний найз Цагаанаатай уулзаж байтал Нямбаяр над руу залгаад дээгүүрээ нүцгэн явж байна хорооллын эцсийн шуудангийн өмнө уулзъя гээд хэлэхээр нь яваад очиход дээгүүрээ нүцгэн явж байхаар нь би өөрийнхөө цамцыг тайлж өгч өмсүүлсэн. Тэгээд буцаж яваад зааны гулсуур гээд 78 дугаар сургуулийн хойд талд байх гулсуурын хажууд Анх-Амгалан болон эхнэр нь Нямбаяр, Цагаанаа бид тав 1 шил архи ууж сууж байгаад архиа дуусгалгүй Нямбаяр бид хоёр гэртээ харих гээд явсан. Явахдаа Говь сауны чанх хойд талд байдаг нарийн гудмаар ороод шинэ баригдсан байрыг өнгөрөөд явж байтал араас 3 залуу гарч ирээд юу ч хэлсэн санахгүй байна нилээн согтолттой явж байсан учир санахгүй байна. Ямар ч л байсан бид хоёрын араас хөөё гээд дуудахаар нь би Нямбаярыг дагуулаад цаашаа гүйж байтал хонхорхой буланд очоод зогссон. Тэр гурван залуу хүрч ирээд шууд миний тархи руу чулуугаар цохиход нь би эргэж харахад хар хувцастай хар саравчтай малгайтай залуу намайг цохиж харагдсан. Тэгээд би газар унаад цааш юу болсон талаар сайн санахгүй байна. Тэгээд нэг сэргэхэд Нямбаяр бид хоёр зодуулсан байдалтай нүүр ам нь цохиулчихсан газар хэвтэж байсан. Тэгээд би өөрийнхөө гар утаснаас ээж Оюунчимэг рүү залгаж Нямбаяр бид хоёр энэ гэрийн доохон талд зодуулчихлаа гэж залгасан. /хх-ийн 9-10/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Оюунболор мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 11-ний орой 23:00 минутад манай бэр Март залгаад Э байрны урд хутгалуулчихлаа гэж залгахаар нь нөхөр Түмэнжаргал, ээж Оюунчимэг нартай гарч хайхад байрны баруун талд Э, Нямбаяр хоёр хэвтэж байхаар нь эмч дуудсан. /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Ц.Тмөрдөн байцаалтанд:..2017 оны 9 сарын 11-ний өдөр 15 цагийн үед ах Төмөрбаганатай хамт ганц худагт сууж байхдаа танилцсан Ганболд гэх хүний гэрт очиж Ганболд, Цэнгэлмаа, Эрдэнэсан, Мөнхзул бид нар 2 шил архи ууж байгаад би согтоод унтсан. Унтаж байгаад 22 цагийн үед сэрэхэд Төмөрбагана, Ганболд, Цэнгэлмаа гурав архи уучихсан байсан. Тэгэхээр нь би ах Төмөрбаганад яах гэж архи ууж байгаа юм бэ пизда минь, одоо гэртээ харина шүү дээ гэж уурлахад Төмөрбагана уучилаарай ахын дүү, Ганболд гээд ахтай чинь танилцсан юмаа мунадаг сийлбэр хийдэг хүнтэй танилцлаа гэхээр нь уурлаад...ах Төмөрбагана согтчихоод хоёулаа микрондоо ороод унтчихъя гэж хэлэхээр нь Цэнгэлмаа эгчээс хөнжил гудас гуйж авч гараад Ганболдын хашааны үүдэнд байсан микронд ороод ор засаад өгсөн чинь Төмөрбагана бие засмаар байна гээд урд хашааны буланд шээж зогсож байхад би хажууд нь очоод одоо ороод чимээгүй унтчих архи уухгүй гээд зогсож байтал Говь сауны талаас гудамж өгсөөд 1 туранхай залуу, 1 махлаг залуу хоёр ирж байсан. Хажууд ойртож ирээд намайг юу байна гэж хэлэхээр нь уучлаарай би чамайг танихгүй юм байна гэхэд туранхай залуу нь намайг баруун шанаа руу хоёр удаа цохиод бүрдүүн залуу нь намайг заамдаад  боогоод хавирч унагаад хөл гар руу хоёулаа дэвсэж эхэлсэн. Ах Төмөрбагана согтуу байсан учир түлхэнгүүт унаад хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Ах Төмөрбагана та нар миний дүү зодож байна болиоч би дүүгээ хүнд зодуулахгүй болиоч гэхэд тэр хоёр тоохгүй байсан. Тэгэхэд Төмөрбагана намайг орхиод цаашаа гүйгээд микроны кабин дотор байсан хутгыг авч ирээд хутгалчихсан юм шиг байна лээ. Ах хүрч ирээд та нар миний дүүг болиоч гээд Төмөрбагана цохиж байсныг би харсан. Гартаа хутга барьсан байсан үгүйг би харж амжаагүй. Тэгээд туранхай залуу зогсож байхад цус гарсан байсан. Яг хаанаас нь цус гарсныг би анзаараагүй. Ах Төмөрбаганыг тэр туранхай залуу зуурчихаад тавихгүй байхад нь би очиж алгадсан чинь тэр туранхай залуу унахдаа Төмөрбаганы цамцнаас нь барьчихаад унахад нь би ахыгаа цамцаа тайлаач гээд хэлэхэд ах цамцаа тайлаад харин би ахын фудволкыг барьж үлдсэн. Тэгсэн чинь бүдүүн залуу нь гүйж ирээд манай ахыг цохиж унагаад газар унахад нь ахыг боогоод байж бай гөлөг минь одоо цагдаа ирнэ гэж хэлээд зууралдаад байхаар нь би туранхай залууг хаяад бүдүүн залууг боож байгаад би чамайг ухаан алдуулахгүй чи миний ахыг тавьчих гуйж байна бид хоёр буруугүй шүү дээ гуйж байна гэхэд тэр махлаг залуу за за би тавьчихъя чи намайг тавьчих гээд манай ахыг тавихад ах зугтах гэж гүйхдээ гуйваад өвдөглөж унаад, босоод цаашаа гүйсэн...би ахдаа уйлаад та яаж байгаа юм бэ хүн хутгалчихлаа шүү дээ гээд хэлхэд ах нь дүүгээ хүнд зодуулаад доор нь ороод дэвсүүлж байхыг харж чадаагүй юм гэж надад хэлсэн...”/хх-ийн 30-31/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Ц.Төмөрбагана мөрдөн байцаалтанд”...нэг мэдсэн бид 2 гудамжинд байж байсан манай дүү ахаа зугатаарай гээд орилоод байсан гэнэт толгой руу нэг хүн чулуугаар цохих шиг болсон толгойноос цус гарсан юм тэгээд манай дүү зугатаарай гээд орилоод байхаар нь би яахав чи яв гэж хэлсэн тэгсэн манай дүүг гурван бүдүүн залуу алаад өг гээд зодоод байсан тэгэхээр нь би салгах гээд тэр гурван залууг дийлэхгүй байсан юм. Тэгээд куртикны халаасанд байсан хутгаа гаргаж ирсэн тэгсэн манай дүү та хүн хутгалчихлаа гэж хэлсэн юм тэгээд нэг залуу намайг бариад авсан манай дүү очоод намайг барьчихсан залууг тавиулаад  бид хоёр зугтчихсан юм...манай дүүг зодоод байхаар нь би болиулах гээд дийлээгүй тэгээд л хутгалсан байх” /хх-ийн 34/ гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11684 дугаартай “Э.Эын биед дагзанд шарх, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 18/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Ц.Төмөрчөдөрийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 85-86/ шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 70, 74, 113/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаар:

Шүүгдэгч Ц.Т2017 оны 9 дүгээр сарын 11-нд согтуугаар Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 6 дугаар гудамжинд Э.Эыг өдөж хоргоолоо гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Эын”...шууд миний тархи руу чулуугаар цохиход нь би эргэж харахад хар хувцастай хар саравчтай малгайтай залуу намайг цохиж харагдсан...нэг сэргэхэд Нямбаяр бид хоёр зодуулсан байдалтай нүүр ам нь цохиулчихсан газар хэвтэж байсан” /хх-ийн 10/, гэрч Э.Оюунболорын”...гарч хайхад байрны баруун  талд Э, Нямбаяр хоёр хэвтэж байхаар нь эмч дуудсан...” /хх-ийн 13/, сэжигтэн Ц.Төмөрбаганы”...куртикны халаасанд байсан хутгаа гаргаж ирсэн тэгсэн манай дүү та хүн хутгалчихлаа гэж хэлсэн. ...манай дүүг зодоод байхаар нь би болиулах гээд дийлээгүй тэгээд л хутгалсан байх /хх-ийн 34/  гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11684 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Төмөрчөдөрийн төрсөн ах Ц.Төмөрбаганад холбогдох П.Нямбаярыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх 180501523 дугаартай эрүүгийн хэргийг Прокурор 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоолоороо “Ц.Төмөрбагана олдмол сэтгэцийн эмгэгтэй, тархины гэмтлийн шалтгаант уналт таталт, зан төрхийн өөрчлөлт, бухимдал сэтгэцийн эмгэгтэй нь... шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг тусгаарласан байна.

 

Ц.Төмөрчөдөрт холбогдох хэргийг  Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж  түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд Ц.Төмөрбаганад холбогдох хэргийг тусгаарласан нь саад болохгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Төмөрчөдөрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг хангаж байх тул Шүүхээс Ц.Т “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Ц.Т“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Э.Эоос хохиролтой холбогдох баримт гаргаж өгөөгүй байх тул энэ тогтоолоор Ц.Тбусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч Э.Э хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ц.Тхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан таван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж  шийдвэрлэв. 

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Төмөрчөдөрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Ц.Т2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоож шийдвэрлэжээ.

 

Ц.Тнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 310 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд Ц.Тдээрхи гэмт хэргүүдэд ял шийтгүүлэхээс өмнө буюу 2017 оны 9 дүгээр сарын 11-нд хохирогч Э.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Ц.Төмөрчөдөрийн энэ байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

 

Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулах дүгнэлт прокуророос хяналтын шатны шүүхэд гаргаагүй байх ба уг тогтоолыг ижил шатны шүүх хүчингүй болгох эрхгүй юм.

 

Нөгөөтэйгүүр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулинд “ хөнгөн ялыг хүндэд багтаах, заримыг нэмж нэгтгэх” хуулийн зохицуулалт байхгүй учир Ц.Төмөрчөдөрийн эрх зүйн байдал дээрдэхгүй гэж үзнэ.

 

Иймд Ц.Төмөрчөдөрт өмнөх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр

энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж 63 хоног буюу хоёр сар 3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 жил 2 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүхээс Ц.Төмөрчөдөрт оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий байранд эдлүүлж, түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.