Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 310/ШШ2025/00695

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 10/ШШ2025/00695

******* аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р багт байрлах, ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* газар /Рд:9056*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн сумын -р баг, -т нутаглах овогт ын /Рд:ЗК9110711/-д хариуцагдах

Нэхэмжлэлийн шаардлага:  9*******88000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Г.

Хариуцагч: О.

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Сайнжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* газар нь О.аас гэм хорын хохиролд 9*******88000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

  2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* газар нь ******* аймгийн ******* сумын Алаг-өндөр багийн нутагт байрлах " "-ын эхийг хашсан хашааны хууль ёсны өмчлөгч. " хаших" ажилд ДУГАДСЗДТГ-/2022/01/015 дугаартай ажлыг иргэдийн оролцоотой "Хамтын хүч" бүлгээр ОНХС-ын 9*******88000 төгрөгийн санхүүжилтээр " "-ын эхийг 90 метр хашаагаар хашсан. Нэг хашааны урт метр бөгөөд 0 ширхэг хашаа гагнаж бэхлэн суулгасан. " "-ын эхийг хашсанаар булгийн ундрага сайжирч, урсац нэмэгдэнэ гэж тооцоолон хашсан боловч ******* аймгийн сумын иргэн овогтой нь хашаалсанаас хойш ******* сарын дараа 2 хашааг буулган өөрийн хашаа хороонд хэрэглэж, ойр орчмын малчин айл өрхүүдэд тараасан байна. Иймд төрийн эд хөрөнгөнд хайхрамжгүй хандаж буулгаж устгаж хохирол учруулсан О.аас 9*******88000 төгрөгийг гаруулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ.

.Хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус " " гэх газрыг хашихад эсэргүүцэж хашиж болохгүй гэж хэлж ярьж байсан хүн нь би болохоор намайг хашааг авсан гэж гүтгэж байгаад би гомдолтой байна. Тэр хашааг би огт буулгасан болон авсан зүйл байхгүй, хашаа баригдсанаас хойш хүмүүс ирж тэмээ тэмдэглэж, хашааг эвдэлж, алга болсон байсан. -ийн ойр хавиар 5-6 айл байдаг, баруун талаараа говьтой, зун болохоор урд талаар нь айл их нутагладаг, мал их, уг булгаас уудаг байхад ганц намайг буруутай гэж байгаа нь үндэслэлгүй. Би өөрөө 202 онд адууны хашаа барьсан, миний хашаа хүрэн өнгөтэй, хужаа цагаан бүдүүн трубагаар хийсэн байгаа, түүнтэй андуурч намайг авсан гээд байх шиг байна. Би хашааг хэн буулгасан талаар мэдэхгүй гэж тайлбар, татгалзал гаргаж байна.

*******. Хэрэгт нэхэмжлэгчээс ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2022 оны 07 сарын 0*******-ний өдрийн А/2******* дугаартай Хамтын хүч бүлэгтэй шууд гэрээ байгуулах эрх олгох тухай тушаал, ******* аймгийн ******* сумын ******* дарга болон Хамтын хүч бүлгийн хооронд 2022 оны 07 сарын 0*******-ны өдөр ******* сумын хаших /Алаг-Өндөр, Бумбат/, ажлын Дугаар №ДУГАДСЗДТГ-/2022/01/015 гэрээ, ажлын санхүүжилтыг хуваарь, хаших техникийн тодорхойлолт, хашааны зураг, ажил гүйцэтгэх үе шатны ажлын хуваарь, Барилга угсралт, их засварын ажлын хяналтын хуудас, ******* сумын засаг ******* ******* газрын хүсэлт, ажлын явцын тайлан, 2022 оны 05 сарын 0*******-ний өдрийн Хамтын хүч бүлгийн Тал , -ийн эхийг хаших ажлыг хийж гүйцэтгэсэн тайлан, ******* сумын ******* ******* 2022 оны 08 сарын 0*******-ны өдрийн А/80 дугаартай захирамж, 2022 оныы 08 сарын 0*******-ний өдрийн Тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх гэрч Ж., М.Дагвабаяр нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.

5. Хариуцагчийн хүсэлтээр шүүх 2025 оны 11 сарын 07-ны өдөр -ийн эхийг хашсан хашаа бүхий газарт үзлэг хийсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хэрэгт хавсаргагдсан.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

******* аймгийн ******* сумын ******* дарга болон Хамтын хүч бүлгийн хооронд 2022 оны 07 сарын 0*******-ны өдөр ******* сумын Алаг-Өндөр багийн нутагт хаших ажлын Дугаар №ДУГАДСЗДТГ-/2022/01/015 гэрээ байгуулагдаж, сумын ОНХС-ийн 9*******88000 төгрөгийн санхүүжилтээр -ийн эхийг метрийн урттай, 1.5 метрийн өндөртэй, 0 ширхэг төмөр хашаа барьж хашсан, ажлыг 2022 оны 08 сарын 0*******-ний өдөр комисс хүлээж авсан үйл баримт дээрх дурдагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч талын хүсэлтээр шүүх 2025 оны 11 сарын 07-ны өдөр -ийн эхийг хашсан хашаа бүхий газарт үзлэг хийхэд тус газарт нийт 17 ширхэг хашаа бариатай, 1 хашаа газарт унасан нөхцөл байдалтай байсан.

Булгийн эхийг 90 метр урттай, нийт 0 ширхэг хашаагаар хашсан болох нь хэргийн 18-р талд авагдсан Хамтын хүч бүлгийн булгийн эхийг хашсан ажлыг хийж гүйцэтгэсэн тайлан, гэрч Х.Дагвабаярын мэдүүлэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.ын тайлбар зэргээр тогтоогдож байх боловч, шүүхээс тухайн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр анх баригдсан 0 тооны хашаанаас дутуу, байхгүй байгаа нөхцөл байдал мөн тогтоогдсон.

Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж хуульчилсан. Нэхэмжлэгчийн зүгээс -ийн эхийг хашсан хашааны заримыг буулгаж, эвдэлж, тасдаж авч явж төрд хохирол учруулсан тул 9*******88000 төгрөгийг нэхэмжилж байна гэх боловч энэхүү булгийн эхийг хашсан хашааг буулгасан, эвдсэн, тасдаж авч явсан үйлдэлд хариуцагч ын буруутай, төрд хохирол учруулсан шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

-ийн эхийг анх хашихад сумын иргэн О. их эсэргүүцэж байсан, та нар хашаа барьсан ч би 2 хоногийн дараа буулгана гэж амаараа хэлсэн, Баатарчулууны хороон дээр булгийн төмөр ширхэг ч байсан. 9 сард очиход нэг хэсэг хашаа нь тэр чигээрээ унасан байсан. Мал унагаах боломж байна уу гэж хийсэн бүлгийн хүмүүсээс асуухад, тийм боломж байхгүй, тасдагчаар тасдаад хүн буулгасан байна гэж бүлгийнхэн хэлсэн, багийн засаг дарга М., бүлгийн гишүүн Х.Дагвадорж нараар гэрчлүүлсэн. Иймээс О.ыг хашааг буулгаж, эвдэлсэн гэж үзэж байгаа гэх тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргаж байх боловч тайлбар нь бусад бичгийн баримтаар нотлогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Гэрч М. .. Манай сумын тэр хавийн ойр орчмын иргэд малчдаас нөгөө булгийн эхийг хашсан хашааг буулгасан байна, ирч уулзаач гэж надад 2022 оын намар хэлүүлсэн. Тэгээд би удалгүй ирээд -ийг хашсан хашааны баруун урд тал, зүүн урд тал, баруун хойд талд нь нилээд турбо шонтойгоо унагаасан байсан. Тэгээд би тай гэрт нь очиж уулзаад чи турба унагаасан байна, энэ олон турбог гагнаж,сэлбээд хэвийн байдал нь оруул, чамтай хариуцлага ярина шүү гэж хэлээд явсан. Тэр үед бол эсэргүүцдэгээрээ эсэргүүцээд, танай сумын хүмүүс ирж тэмээ хүртэл хашаад байсан гээд өөдөөс юм яриад байсан, тэгэхдээ би буулгаагүй гэж бол хэлээгүй, засъя ч гэж хэлээгүй. ... Би энэ жил 2025 оны зун сумын засаг дарга Жамбалрагчаатай хамт тай уулзахаар явж байхад -ийг хашсан хашааны турбонууд Баатарчулууны хорооны дэргэд дэрсэнд хэвтэж байхыг бид харсан. Баатарчулууны хороо бол -ийн зүүн хойд араад байдаг юм гэх мэдүүлэг өгсөн байх бөгөөд энэхүү мэдүүлэг нь хариуцагч О.ыг булгийн эхийг хашсан хашааг буулгасан, эвдсэн болохыг нотлохгүй байна.

 

Иймээс Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1-т зааснаар ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын О.аас 9*******88000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын хариуцагч ын аас 9*******88000 / есөн сая дөрвөн зуун наян найман/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний өмгөөлөгч ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ