| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 101/2025/00313/И |
| Дугаар | 191/ШШ2025/02601 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/02601
| 2025 03 28 | 191/ШШ2025/02601 |
|
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, ... байранд байрлах, ******* /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 26,639,845 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1."Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу иргэн ******* овогтой ******* 2024 оны 08 дүгээр сарын 9-ны өдөр цахимаар хүсэлт илгээн, 2010113441 дугаартай зээлийн гэрээ байгуулан 28,500,000 төгрөгийг 365 хоногт 20.40 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.
Банк нь 2024 оны 08 дүгээр сарын 9-ний өдөр зээлдэгч Б.******* ХасБанкин дахь 500 тоот дансанд 28,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2,368,092.78 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,296,615.61 нэмэгдүүлсэн хүүнд 1,489.48 /нэг мянга дөрвөн зуун наян есөн төгрөг дөчин найман мөнгө /нийт 3,666,197.87 /гурван сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун ерин долоон төгрөг наян долоон мөнгө / төгрөгийг төлсөн.
Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 2010113441 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 34 хоног хугацаа хэтрүүлээд байна.
ХасБанк нь Зээлдэгчтэй утсаар холбогдож, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг амаар шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 2010113441 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 26, 131,907.22 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаарх хүү 504,164.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,773.67 төгрөг, нийт 26,639,845.67/Хорин зургаан сая зургаан зуун гучин есөн мянган найман зуун дөчин таван төгрөг жаран долоон мөнгө / төгрөгийг хариуцагч Б.*******оос гаргуулж өгнө үү.
Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.
Эвлэрлийн гэрээнд: Тус шүүхэд Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******ид холбогдох 26,639,845 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянагдаж байна. Хас банк ХК, Б.******* нар нь дараах нөхцөлөөр эвлэрч байна.
Хас банк ХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,639,845 төгрөгийнхөө 4,789,845 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.******* нь үлдэх 21,850,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна.
- 2025.04.25-ны өдөр 2,427,000 төгрөг
- 2025.05.25-ны өдөр 2,427,000 төгрөг
- 2025.06.25-ны өдөр 2,427,000 төгрөг
- 2025.07.25-ны өдөр 2,427,000 төгрөг
- 2025.08.25-ны өдөр 2,427,000 төгрөг
- 2025.09.25-ны өдөр 2,427,000 төгрөг
- 2025.10.25-ны өдөр 2,427,000 төгрөг
- 2025.11.25-ны өдөр 2,427,000 төгрөг
- 2025.12.25-ны өдөр 2,434,000 төгрөг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хасбанк ХК нь хариуцагч Б.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,639,845 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хасбанк ХК нь хариуцагч Б.*******ид холбогдуулан гаргасан 26,639,845 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийнхээ 4,789,845 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.******* нь үлдэх 21,850,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.04.25-ны өдөр 2,427,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 2,427,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 2,427,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 2,427,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 2,427,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 2,427,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 2,427,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 2,427,000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 2,434,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр ирүүлсэн.
Ийнхүү зохигч эвлэрсэн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, Б.*******ид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хасбанк ХК нь хариуцагч Б.*******ид холбогдуулан гаргасан 26,639,845 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийнхээ 2,434,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,850,000 /хорин нэгэн сая найман зуун тавин мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.04.25-ны өдөр 2,427,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 2,427,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 2,427,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 2,427,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 2,427,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 2,427,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 2,427,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 2,427,000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 2,434,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, Б.*******ид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,149 төгрөгөөс 145,574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 145,574 төгрөгийг, хариуцагч М.Н-аас 133,600 /нэг зуун гучин гурван мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА