2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/02597

 

 

 

 

 

 

 

 

              2025         03           28   

                               191/ШШ2025/02597

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, 0 давхарт байрлах, “*******” ХК /РД:6207618/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэгт 13,314,824 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******ын ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.05.07-ны өдөр 6000183643 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 12,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.7%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024.05.10-ны өдөр 6000185228 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 6000183643 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 148 хоног, 6000185228 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 119 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан 6000183643 тоот "Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2026.10.10-ны өдөр, 6000185228 тоот "Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2026.11.09-ний тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд, дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000183643 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 10,463,301. төгрөг, үндсэн хүүний төлбөрт 882,320.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 20,172.07 төгрөг, 6000185228 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,785,309.4 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 143,960.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,761.09 төгрөг, нотариатын төлбөрт 17,000, нийт 13,314,824.08 төгрөгийг *******ын *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Б.******* миний бие *******ны нэхэмжилсэн 13,314,824 төгрөгийг төлж барагдуулна. Дараах хуваарийн дагуу төлнө.

-2025.04.10-ны өдөр 1,902,000 төгрөг

-2025.05.10-ны өдөр 1,902,000 төгрөг

-2025.06.10-ны өдөр 1,902,000 төгрөг

-2025.07.10-ны өдөр 1,902,000 төгрөг

-2025.08.10-ны өдөр 1,902,000 төгрөг

-2025.09.10-ны өдөр 1,902,000 төгрөг

-2025.10.10-ны өдөр 1,902,824 төгрөг гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,314,824 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь “*******” ХХК-ийн нэхэмжилсэн 13,314,824 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.04.10-ны өдөр 1,902,000 төгрөг, 2025.05.10-ны өдөр 1,902,000 төгрөг, 2025.06.10-ны өдөр 1,902,000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 1,902,000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 1,902,000 төгрөг, 2025.09.10-ны өдөр 1,902,000 төгрөг, 2025.10.10-ны өдөр 1,902,824 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь дээрхи тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.******* нь “*******” ХХК-ийн нэхэмжилсэн 13,314,824 /арван гурван сая гурван зуун арван дөрвөн мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.04.10-ны өдөр 1,902,000 төгрөг, 2025.05.10-ны өдөр 1,902,000 төгрөг, 2025.06.10-ны өдөр 1,902,000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 1,902,000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 1,902,000 төгрөг, 2025.09.10-ны өдөр 1,902,000 төгрөг, 2025.10.10-ны өдөр 1,902,824 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Б.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                   

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,524 төгрөгөөс 112,262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 1165117377 тоот данснаас 112,262 төгрөгийг, хариуцагч Б.*******гаас 112,262 /нэг зуун арван хоёр мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                   

 

           

     ШҮҮГЧ                                 Н.ОЮУНТУЯА