| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 191/2025/00302/И |
| Дугаар | 191/ШШ2025/09099 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/09099
2025 10 27 191/ШШ2025/09099
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг би,
Нэхэмжлэгч: тоотод байрлах,******* ******* ХХК /РД:-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах, ******* ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүрэгт 586,124,692 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* ******* Энтерпрайзес ХХК болон******* Системс ХХК нар нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр NM20221101 дугаар Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2022 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр NM220901 дугаар Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр NM-А23126 дугаар Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр NM-A23121 дугаар Худалдах, Худалдан авах гэрээ-г тус тус байгуулсан.
NM20221101 дугаар Тоногтөхөөрөмжтүрээслэх, түрээслүүлэх гэрээ-гээр маркийн генераторыг түрээслэх, NM-A23121 дугаар Худалдах, Худалдан авах гэрээ-гээр маркийн генераторыг худалдах худалдан авах, NM-A23126 дугаар Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ-гээр маркийн генераторыг түрээслэх, NM220901 дугаар Тоногтөхөөрөмжтүрээслэх, түрээслүүлэх гэрээ-гээр CAT С-18 маркийн генератор түрээслэх харилцаагтус тус зохицуулсан.
Бид 2024 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр дээрх гэрээнүүдийн үлдэгдэл нийт төлөх төлбөрийн тооцоог нийлж тооцооны үлдэгдэлийн баталгаа үйлдсэн бөгөөд уг актаар хариуцагч ******* ******* Энтерпрайзес ХХК нь 665,316,881 /зургаан зуун жаран таван сая гурван зуун арван зургаан мянга найман зуун наян нэг/ төгрөгийн төлбөрийг нэхэмжпэгч "Повер Системс ХХК-д төлөхөөр баталж төлбөрийг нэн даруй төлж барагдуулахаар тохиролцсон.
Гэтэл хариуцагч нь төлбөрийг төлөхгүй одоог хүрсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 447,000,000 төгрөг, алданги 139,124,692 төгрөг, нийт 586,123,692 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл тооцоотой байна.
Талуудын хооронд байгуулагдсан Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний түрээслүүлэгчийн үндсэн үүрэг 6.2-т Түрээслүүлэгч нь түрээсийн төлбөрийг гэрээний 1.5-д заасан хугацааны дагуу хугацаанд нь төлөх үүрэгтэй байхаар харилцан тохиролцсон.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5-д Түрээслэгч тал түрээсийн төлбөрийг гэрээний 1.5-д заасан график хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд төлөөгүй тохиолдолд төлбөр төлөхөөс хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг түрээслүүлэгч нь түрээсийн төлбөр дээр нэмж тооцон нэхэмжилнэ, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу алданги нь 139,124,692 төгрөг болж байна.
Иймд дээрх Тоног төхөөрөмж түрээслэх түрээслүүлэх гэрээний үндсэн үүрэгт 447,000,000 төгрөг, алдангид 139,124,692 төгрөг, нийт 586,124,692 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Нэхэмжлэгч нь 526,124,692 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 219,012,192 төгрөгийг хасаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 367,112,500 төгрөгийг дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 122,379,833 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 122,379,833 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 122,379,833 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, хэрэв графикт заасан төлбөр төлөх хуваарьт өдөр нь амралтын өдөр таарвал хариуцагч нь тухайн өдрийн дараагийн ажлын өдөр төлбөрийг шилжүүлэхээр харилцан тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүрэгт 586,124,692 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 526,124,692 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 219,012,192 төгрөгийг хасаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 367,112,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 122,379,833 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 122,379,833 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 122,379,833 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрэн хэлэлцсэн нь харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчид хэрэг хэлэлцэж эхлэх үед эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч******* ******* ХХК нь 526,124,692 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 219,012,192 төгрөгийг хасаж, хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 367,112,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 122,379,833 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 122,379,833 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 122,379,833 төгрөгийг тус тус нэхэмжлэгч******* ******* ХХК-д төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,089,773 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 1,544,890 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч******* ******* ХХК-д олгосугай.
3. Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШЗ2025/07322 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ дуусгавар болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ
Шүүхийн шийдвэр: 191/ШШ2025/09099