| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2320001080062 |
| Дугаар | 2025/ДШМ/01 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Д.Зуунай |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/01
Д.Г, Б.Б, Б.Ө,
О.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Д.Зуунай,
яллагдагч О.Шн өмгөөлөгч Б.Батбаяр, С.Жавхлан /цахимаар зайнаас/
яллагдагч Д.Гн өмгөөлөгч Б.Баасанжаргал /цахимаар зайнаас/,
яллагдагч Б.Бн өмгөөлөгч Д.Оросоо /цахимаар зайнаас/,
яллагдагч Б.Өн өмгөөлөгч Т.Сайнбаяр /цахимаар зайнаас/,
яллагдагч Б.Б /цахимаар зайнаас/
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/344 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн, прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч О.Ш, Д.Г, Б.Б, Б.Ө нарт холбогдох эрүүгийн 2320001080062 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Яллагдагч нарын биеийн байцаалтын талаар:
1.2. *,
1.3. *,
1.4. *,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
яллагдагч Б.Ө 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр "Ц" ХХК-ийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан бараа материалд дахин хяналт шалгалтаар 9 нэр төрлийн барааг огт мэдүүлээгүй, 21 нэр төрлийн барааг дутуу мэдүүлж 8,258,976 төгрөгийн нөхөн татварыг төлөх зөрчил заагдаж гаалийн хяналтын бүсэд саатуулагдсан * улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон тус тээврийн хэрэгсэлд ачсан бараа материалыг гаалийн хяналтын бүсээс түргэн, шуурхай гаргах хэрэгцээ шаардлагыг гаалийн улсын ахлах байцаагч О.Ш хясан боогдуулсны улмаас гарцаагүй байдалд орж 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн үед түүнийг Дорноговь аймгийн *багийн нутаг дэвсгэрт байрлах *тоот гэртээ байхад нь 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
яллагдагч О.Ш албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Дорноговь аймгийн Замын-Үүдийн гаалийн хяналтын бүсэд "Ц” ХХК-ийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан бараа материалд Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Г, Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.С нараас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дахин хяналт шалгалтыг хийж 9 нэр төрлийн барааг огт мэдүүлээгүй, 21 нэр төрлийн барааг дутуу мэдүүлсэн зөрчлийг илрүүлж 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 8,258,976 төгрөгийн нөхөн татварыг төлсөн байхад "Б.С, Г.Г нар чинь болоогүй байна, чи уулзаж ярихгүй байгаа юм биш үү", "За чи байж бай" гэх зэргээр Б.Өн тээврийн хэрэгсэл болон бараа материалыг гаалийн хяналтын бүсээс түргэн, шуурхай гаргах хэрэгцээ шаардлагыг хясан боогдуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд 3,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, өөрийн амьдарч буй Дорноговь аймгийн *01 тоот гэртээ 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн үед Б.Өс 2,000,000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Д.Г, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, яллагдагч О.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, яллагдагч Б.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “...яллагдагч Б.Ө нь "Ц” ХХК- ний * улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан бараа материалыг улсын хилээр түргэн шуурхай гаргахын тулд шүүгдэгч О.Шт 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэх үйлдэл нь "Ц" ХХК-ний нэрийн өмнөөс буюу уг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс өгсөн үйлдэл байх тул үүнийг шалгалгүй орхигдуулсан, яллагдагч Б.Өн хахууль өгсөн үйлдлийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс өгсөн, эсэхийг шалгаж тогтоох,
яллагдагч Б.Өн хувьд тухайн цаг хугацаанд тулгамдсан хэрэгцээ шаардлага байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй, шүүгдэгчийг хясан боогдуулах ямар арга, хэлбэрээр үйлдсэн субьектив талын шинжийг тодруулах,
яллагдагч О.Шн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж "2023 оны 6 сарын 7, 6 сарын 29-ний өдрүүдийн яллагдагч Б.Өтай утсаар ярьсан гэх аудио бичлэг бүхий Сиди 1 ширхэг, хар өнгийн утсаар авсан зураг бүхий гэрэл зураг 2 хуудас, утсан дээрх мессежийг хуулбарлаж бичсэн баримт 1 хуудас, хүсэлт 1 хуудас, Өтай харьцсан мессежийг хар өнгийн утсаар хуулсан хуулбар баримт 3 хуудас, 1 ширхэг хар өнгийн гар утас зэргийг хэрэгт хавсаргаж, шалгаж, бэхжүүлэх нь зүйтэй гэж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж, шийдвэрлэжээ.
5.Прокурор Д.Зуунай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч байна,дахин хяналт шалгалтаар илэрсэн нэр төрлийн бараанууд Өнөрбатын бараанууд болох нь хэрэгт авагдсан баримтууд, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон гэдгийг шүүх үнэлж үзээгүй. Ө, Шт хахууль өгсөн нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Тухайн хилээр орсон бараа материалууд нь “Ц” ХХК-ийн нэр дээр хилээр ороогүй. Харин Өн мэдүүлээгүй бараа болох нь нотлогдон тогтоогдсон. Ш тухайн тээврийн хэрэгсэлд дахин хяналт шалгалтыг 05 дугаар сарын 31-ний өдөр зөрчлийг илрүүлсэн боловч гаалийн хяналт шалгалтаар тухайн тээврийн хэрэгслийг 06 сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд ямар ч шалтгаангүйгээр гаргаагүй байдаг, 7 хоногийн дараа тухайн тээврийн хэрэгслийг гаалийн хяналт шалгалтаас гаргуулж байгаа үйлдэл нь мэдүүлэгч Өг хясан боогдуулж байгаа субьектив талын шинж тогтоогдож байна. Тухайн тээврийн хэрэгслийг гаалийн хяналтаас хууль дүрмийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байхад 7 хоногийн дараа гаалийн хяналтаас гаргуулаагүй байгаа нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Яллагдагч Ш тухайн тээврийн хэрэгслийг гаалийн хяналтаас гаргасан. Гэтэл дээр дарга нар болоогүй байна, чи надтай уулз гэх зэрэг мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байхад хясан боогдуулсан гэдгийг тодруулаагүй үндэслэлээр шүүх хэргийг буцаасан нь үндэслэлгүй. Утасны бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон байгаа учир шүүхийн буцаасан үндэслэл нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш гэж үзэж улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл бичсэн.” гэв.
6.Яллагдагч О.Шн өмгөөлөгч С.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тухайн барааны өмчлөгч нь хэн юм гэдэг гол асуудал байгаа. Гол барааны өмчлөгч нь “Ц” ХХК гэж мэдүүлчихээд байхад Өнөрбат гэж хүн хаанаас гараад ирэв, Өнөрбатыг яг хясан боогдуулсан гэдэг асуудал байна уу энийг тодруулаач гээд байна. Яллах дүгнэлтэд барааны өмчлөгчийн асуудлыг хоёр үндэслэлээр зөрчилтэй бичсэн. Анхнаасаа тодорхойгүй байсан. Нэг бол Өнөрбатыг нэг бол “Ц” ХХК-ийнх гээд бичсэн энийг л тодруулаач гэсэн. Прокурорын хэлээд байгаа трактор болон хоёр хүнсний бүтээгдэхүүн нь Өн өмчлөлийн бараа гэдэг нь баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Тэгэхээр энэ асуудлыг тогтоосны дараа Өг хясан боогдуулсан байна уу гэдгийг тогтоох ёстой байна. Прокурорын яллах дүгнэлт болон эсэргүүцэлд цаг хугацааны хувьд 05 дугаар сарын 31-ний өдөр Шагдар гэж хүн үзлэг хийсэн. Үүнээс хойш Ш зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Билгүүн гэж байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 06 дугаар сарын 07-ны өдөр зөрчлийг шалгаж дуусгаад тухайн өдрөө машинаа аваад гарсан асуудал байгаа. Тухайн машиныг гаалийн бүсээс гаргах эрх нь ямар байцаагчид байсан юм, тэр хүнийг дуудаад мэдүүлгээ аваач гэж байгаа. Гуравдугаарт сидины талаар ярьж байна, тухайн сиди маш ач холбогдолтой байгаа. Энэ сиди дээр юу байгаа гэхээр тухайн хахууль өгсөн, авсан гэх үйл баримтууд байгаа. Ө гадаа цагдаа зогсоож байгаад мөнгө бариад Шнд орсон үйлдэл л байгаа. Мөнгийг авахгүй гэж хэлсэн нь сиди дээр тодорхой байгаа. Авахгүй гэхээр нь Ө гарч яваад цагдаа нар орж ирсэн л үйл баримт байгаа. Прокурор энэ сиди аль хэдийнээ хэрэгт авагдсан юм шигээр ярьж байна. Тухайн сиди нь яг 06 дугаар сарын 07-ны өдрийн яриа бичигдсэн сиди мөн үү, үгүй юу гэдэг нь тодорхойгүй байгаа. Мөн хэрэв энэ сидиг нотлох баримтаар авсан бол хуульд зааснаар заавал тэмдэглэл үйлдэх ёстой. Энэ дээр ямар нэгэн тэмдэглэл байхгүй. Сиди байгаад тэмдэглэл байсан ч гэсэн техникийн шинжээчээр дүгнэлт гаргуулж холбогдох асуудлуудыг тогтоох нь зүйтэй. Иймээс прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй” гэв.
7.Яллагдагч О.Шн өмгөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмчлөлтэй холбоотой асуудлыг тогтоох шаардлагатай. Хоёрдугаарт Прокурор яллах дүгнэлт, эсэргүүцэл хоёроо өөр өөрөөр бичиж байгаа нь энэ эсэргүүцэл үндэслэлгүй гэдгийг харуулж байгаа. Яагаад гэхээр гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь хуульд заасан нотолбол зохих байдалд хамаарч байгаа. Мөн сидиний агуулгын талаар шүүх бүрэлдэхүүн танилцаж үзэх байх. Өнөөдөр миний үйлчлүүлэгчийг хахууль авах зүйл ангиар татсан. Гэтэл тухайн хахууль авах үйлдэл тухайн сиди дээр бичигдсэн байгаа. Миний үйлчлүүлэгч цагдаа нар орж ирэхээс өмнө би наадахыг чинь авахгүй, аваад яв ямар сонин хүн бэ гэж авлига өгч байгаа хүн рүү хандаж хэлж байгаа. Гаднаас цагдаа нарыг оруулж ирэхэд ч гэсэн энэ яриа үргэлжилж л байсан. Гэмт хэрэг гарсан тухайн үеийн нөхцөл байдал болон миний үйлчлүүлэгчийн субьектив санаа зорилго, ашиг сонирхол хясан боогдуулсан гэдэг хоёр нөхцөл байдал үгүйсгэгдсэнээр авлига өгөх ч шаардлага байгаагүй, авах ч шаардлага байгаагүй, аваа ч үгүй гэдэг нь бүхэлдээ нотлогдохоор байгаа. Өнөөдрийн эсэргүүцэл дээр бичигдсэн шиг анхнаасаа хяналт шалгалтын үед хясан боогдуулсан гэж үзэж байгаа бол тухайн цаг хугацаанд машины жолооч олон хоног алга болсон гэдэг өөрсдийнх нь мэдүүлэг байгаа. Тийм байхад тухайн жолоочоос гэрчийн мэдүүлэг авдаггүй юм уу. Энэ хугацаанаас болоод төрийн алба хаагч нар хясан боогдуулсан хэрэгт яллагдагчаар татагдах гээд байгаа юм уу. Энийг мөн тодруулах шаардлагатай. Иймээс прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Тухайн сидины эх сурвалжид үзлэг хийлгэх шаардлагатай. Тухайн сидиг хэнээс гаргаж өгсөн юм ямар учир утгатай юм, дотор нь юу байгаа юм, хэрэгт ямар ач холбогдолтой, монтаж орсон уу, үгүй юу гэдгийг тогтоох ёстой, бид нар бичлэгийн эх сурвалжийг гар утастай нь хамт хавсаргаж өгсөн. Иймээс шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
8.Яллагдагч Д.Гн өмгөөлөгч Б.Баасанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан нөхцөл байдал үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээгүй тогтоогдсон байна уу, зайлшгүй хийгдэх ажиллагаа байна уу, шүүхээр нөхөн гүйцэтгүүлэх боломж байна уу гэдгийг тогтоож дүгнэсний үндсэн дээр тухайн шүүгчийн захирамж гарсан. Нотлох баримт хэргийн бодит байдлыг прокурор эргэлзээгүйгээр тогтоох үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй гэж дүгнэж байхад эсэргүүцэл бичиж байгаа нь үндэслэлгүй байна. Яллагдагч нарын шүүхэд гаргасан бусад хүсэлтийг хэрэгт хамааралтай гэж үзэж, шалгаж тодруулах нь зүйтэй” гэв.
9.Яллагдагч Б.Бн өмгөөлөгч Д.Оросоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар эрх хэмжээнийхээ хүрээнд прокурорт буцаасан байхад прокурор эсэргүүцэлт бичиж байгаа нь үндэслэлгүй. Бид нарын зүгээс ямар хүсэлтүүдийг гаргадаг гэхээр Б.Бн хувьд гаалийн ахлах байцаагч ажилтай, тухайн машины барааг гаалийн мэдүүлгийн жагсаалтын дагуу хяналт шалгалт хийсэн байдаг. Шалгалтын явцад нэг техник бичигдээгүй байгааг илрүүлсэн. Өөрөөр хэлэх юм бол Гэрэл байцаагч зөрчлийг илрүүлж, ахлах байцаагч Б.Бат-Эрдэнэд мэдэгдсэн. Энэ асуудлыг Б.Бд танилцуулаад татварыг иргэнээр мэдүүлнэ гэсэн байх тул энэ нөхцөл байдлыг шалгаж, тогтоосноор байцаагч нарын үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж байна уу гэдэг асуудал тодорхой болно. Б.Б, Д.Г байцаагч нар зөрчилтэй тээврийн хэрэгсэл илрүүлээд тухайн машиныг гаалийн хяналтын бүсээс гаргаагүй. Гаргаагүй байхад албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн мэтээр зүйлчилж, эрх зүйн байдлыг илт дордуулаад байгаа. Тийм болохоор үүнийг зайлшгүй шалгах шаардлагатай, шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул захирамжийг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
10.Яллагдагч Б.Өн өмгөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг тул прокурорын эсэргүүцэл дээр ямар нэгэн тайлбаргүй.” гэв.
11.Яллагдагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Г байцаагч мэдүүлээгүй бараанд техник байна гэдгийг хэлсэн байдаг. Тухайн техник дангаараа мэдүүлэг, гаалийн журамд заагдсан байгаа. Н.С тухайн техникээ иргэнээрээ мэдүүлээд, тухайн мэдүүлсэн бараа нь нэр томьёо, жин, тонн, татвар зөрүүгүй ороод ирсэн тохиолдолд зөвшөөрлийг нь өгсөн байдаг. Үүнийг нягтлан тодруулж өгөөч.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх, прокурорын эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох учиртай.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан, нотолгооны зүйлд хамаарах “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан” зэрэг нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд хамааралтай, ач холбогдолтой.
2.Хэргийг хянан шийдвэрлэх журам болон хавтас хэрэгт цугларсан, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзвэл:
Хэрэгт шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Ө, О.Ш нарын холбогдсон хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлага хангагдаагүй байна.
Прокуророос яллагдагч Д.Г, Б.Б нарыг бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гаалийн хяналт шалгалтыг хийхдээ “Ц” ХХК-ний “Luyu-920” гинжит техникийг гаальд мэдүүлээгүй зөрчлийг илрүүлсэн боловч тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сн гуйлтыг зөвшөөрч, гаалийн бүрдүүлэлтийн “CAIS” программд “Гааль зөвшөөрөв” төлөвт оруулж баталгаажуулан, гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрлийг олгож, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сар 8,258,976 төгрөгийн татварыг төлүүлэхгүй байх давуу байдал бий болгосон,
яллагдагч Б.Өг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр "Ц" ХХК-ийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан бараа материалд дахин хяналт шалгалтаар 9 нэр төрлийн барааг огт мэдүүлээгүй, 21 нэр төрлийн барааг дутуу мэдүүлж 8,258,976 төгрөгийн нөхөн татварыг төлөх зөрчил заагдаж гаалийн хяналтын бүсэд саатуулагдсан * улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон тус тээврийн хэрэгсэлд ачсан бараа материалыг гаалийн хяналтын бүсээс түргэн, шуурхай гаргах хэрэгцээ шаардлагыг гаалийн улсын ахлах байцаагч О.Ш хясан боогдуулсны улмаас гарцаагүй байдалд орж 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн үед түүнийг Дорноговь аймгийн * тоот гэртээ байхад нь 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
яллагдагч О.Шг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Дорноговь аймгийн Замын-Үүдийн гаалийн хяналтын бүсэд "Ц” ХХК-ийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан бараа материалд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дахин хяналт шалгалтыг хийж 9 нэр төрлийн барааг огт мэдүүлээгүй, 21 нэр төрлийн барааг дутуу мэдүүлсэн зөрчлийг илрүүлж 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 8,258,976 төгрөгийн нөхөн татварыг төлсөн байхад "Б.С, Г.Г нар чинь болоогүй байна, чи уулзаж ярихгүй байгаа юм биш үү", "За чи байж бай" гэх зэргээр Б.Өн тээврийн хэрэгсэл болон бараа материалыг гаалийн хяналтын бүсээс түргэн, шуурхай гаргах хэрэгцээ шаардлагыг хясан боогдуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд 3,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, өөрийн амьдарч буй Дорноговь аймгийн * тоот гэртээ 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн үед Б.Өс 2,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
3.Анхан шатны шүүх яллагдагч Д.Г, Б.Б, Б.Ө, О.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийг урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...яллагдагч Б.Өн хахууль өгсөн үйлдэл ”Ц" ХХК-ний нэрийн өмнөөс буюу уг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс өгсөн үйлдэл байх тул үүнийг шалгалгүй орхигдуулсан,
яллагдагч Б.Өн яллагдагч О.Шт 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг хясан боогдуулах ямар арга, хэлбэрээр үйлдсэн субьектив талын шинжийг тодруулах,
яллагдагч О.Шн яллагдагч Б.Өтай утсаар ярьсан гэх бичлэг бүхий Сиди 1 ширхэг, гэрэл зураг, мессежийг хуулбарлаж бичсэн баримт, хар өнгийн гар утас зэргийг хэрэгт хавсаргаж, шалгаж, бэхжүүлэх” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, шийдвэрлэжээ.
4.Эдгээр дурдсан нөхцөл байдлыг харьцуулан үзвэл шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг энэ хэрэгт зайлшгүй шалгаж, тогтоолгох шаардлагатай байх ба энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарна.
Тухайлбал яллах дүгнэлтэд “Ц” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, Б.Ө нарыг “...гинжит техник болон бусад барааг гаальд огт мэдүүлээгүй, дутуу мэдүүлсэн” гэж тэмдэглэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтад үндэслээгүй, хамааралтай гэж үзэх нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй байна.
Түүнчлэн яллагдагч Д.Г, Б.Б нар 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гаалийн хяналт шалгалтыг хийхдээ “Luyu-920” гинжит техникийг гаальд мэдүүлээгүй зөрчлийг илрүүлсэн, мэдүүлэгч Н.С техникийг цахимаар, иргэнээр мэдүүлэхийг хүссэн, маргааш өдөр нь буюу 2023-5-27-ны өдөр Н.С гинжит техникийг цахимаар мэдүүлж, зохих татварыг иргэнээр төлснийг улмаар цахимаар мэдүүлж, зохих татварыг төлсөн техникийг гаальд огт мэдүүлээгүй гэсэн үндэслэлээр гаалийн хяналт шалгалтыг дахин хийж, 8,258,976 /2хх141-161 төгрөгийн татварыг Н.Ср дахин төлүүлсэн зэрэг нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлээгүй, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй.
Мөн яллагдагч Д.Г, Б.Б нарыг бүлэглэн “татвар дутуу төлүүлсэн” буюу гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм/4.1.7/-д заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн “сахилгын зөрчил” гаргасан гэж, эрх бүхий албан тушаалтнаас сахилгын шийтгэл оногдуулж, хариуцлага хүлээлгэсэн нь нотлогдож, тогтоогдсон байхад тэдгээрийн үйлдлийг хөдөлмөрийн сахилгын зөрчил эсэх эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах үйлдэл эсэхийг тус тус нотлох баримтад үндэслэн нотолж, тогтоогоогүй байна.
5.Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ц” ХХК-ний зүгээс уг техник болон бусад барааг компанид хамааралгүй гэсэн баримт/1хх161/-ыг гаргаж өгсөн, яллагдагч Б.Ө “...би компанийн Эрээн хотоос ирдэг ачаа, барааг хүлээн авч, Улаанбаатар хот руу илгээдэг” гэж/1хх30-32/ мэдүүлсэн, компанийн зүгээс иргэн Н.Сг итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж тодорхойлсон/2хх75/, тэдгээр барааг гаальд мэдүүлсэн/2хх135/ дутуу мэдүүлсэн/2хх65/, ногдуулсан татвар, торгуулийг төлсөн/2хх83/ нь иргэн Н.С гэсэн баримтууд хэрэгт цугларчээ.
Тиймээс эдгээр зөрүүтэй баримтуудын аль баримтад үндэслэн зөрчилтэй барааны эзэмшигч, өмчлөгчийг “Ц” ХХК гэж тогтоосон нь тодорхойгүй байх тул барааны эзэмшигч, өмчлөгчийг зайлшгүй шалгаж, тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлыг мөн шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг буюу “Ц” ХХК хэргийн оролцогчид хамаарах эсэх түүнчлэн яллагдагч Д.Г, Б.Б, Б.Ө, О.Ш нарын холбогдсон хэргийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг нотлох баримтад үндэслэн шалгаж, тогтоох үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/344 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Г, Б.Б, Б.Ө, О.Ш нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Д.Г, Б.Б, О.Ш нарыг яллагдагч Б.Өтай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА