| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Ууганзаяа |
| Хэргийн индекс | 128/2026/0458/3 |
| Дугаар | 128/ШШ2026/0737 |
| Огноо | 2026-08-18 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2026/0737
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа даргалж, шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М******” ХХК /РД:******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.П******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Э****** /ШТҮД:****/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Т****** /ШТҮД:*****/,
Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,
Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн М.Н******,
Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын НХААГ/20260102025/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо,
Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын НХААГ/20260102025/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Б******,
Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х******,
Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газар,
Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Барилга, их засвар, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хяналт хариуцсан мэргэжилтэн Г.Э******,
Хариуцагч: Сангийн яам,
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хууль, эрх зүйн газрын мэргэжилтэн А.А******,
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн зөвлөх Г.М******,
Гуравдагч этгээд: “К******” ХХК /РД:******/,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Н******
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Э****** /ШТҮД:****/ нарын хоорондын тендер сонгон шалгаруулалттай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э******, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н******, хариуцагч НХААГ/20260102025/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******, хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******, Г.М******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин” /Улаанбаатар хот/ нэр бүхий НХААГ/20260102025/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэл, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин” /Улаанбаатар хот/ нэр бүхийн НХААГ/20260102025/01/01 дугаартай нэр бүхий тендерт “К******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/435 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “К******” ХХК нарын хооронд 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан НХААГ/20260102025 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Гомдол хянасан тухай” №03/2094 дугаартай албан мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 03/2193 дугаартай албан мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, тендерийн баталгаанд улсын орлого болгосон 10,500,000 төгрөгийг буцаан гаргуулах” тухай.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1792 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 1-2 дугаар хавсралтаар баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлж, улмаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/144 дугаартай тушаалаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороодыг байгуулсан байх бөгөөд уг захирамжийн 17 дугаар хавсралтаар маргаан бүхий тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороог баталсан байна.
2.2. Улмаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр НХААГ/20260102025 дугаартай “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин /Улаанбаатар хот/” нэртэй тендер шалгаруулалтыг зарлаж, тус төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нээсэн. Уг тендер сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “М******” ХХК, гуравдагч этгээд “К******” ХХК тус тус оролцож, материалаа хүргүүлжээ.
2.3. Тендер шалгаруулалтын явцад “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин /Улаанбаатар хот/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо хуралдаж дүгнэлт гарган 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад хүргүүлсний дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/435 тоот албан бичгээр “К******” ХХК д гэрээ байгуулан ажиллахыг мэдэгджээ.
2.4. Нэхэмжлэгчээс дээрх компанийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/2094 тоот албан бичгээр тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.
2.5. Үүний дараа нэхэмжлэгч “М******” ХХК-иас “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин /Улаанбаатар хот/ нэр бүхий НХААГ/20260102025/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгуулах, “К******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, тендер сонгон шалгаруулалтад “М******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр хууль бус болохыг тогтоож, “М******” ХХК-ийг шалгаруулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 3428 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “К******” ХХК нарын хооронд байгуулсан 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан НХААГ/20260102025 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Гомдол хянасан тухай” №03/2094 дугаартай албан мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” №03/2193 дугаартай албан мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.
2.6. Уг хэргийг хянан хэлэлцэх 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин” /Улаанбаатар хот/ нэр бүхий НХААГ/20260102025/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин” /Улаанбаатар хот/ нэр бүхийн НХААГ/20260102025/01/01 дугаартай нэр бүхий тендерт “К******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/435 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “К******” ХХК нарын хооронд 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан НХААГ/20260102025 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/2094 дугаартай албан мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 03/2193 дугаартай албан мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, тендерийн баталгаанд улсын орлого болгосон 10,500,000 төгрөгийг буцаан гаргуулах” гэж тодруулсан.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Манай компани нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зарласан “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин (Улаанбаатар хот)" нэр бүхий НХААГ/20240102316 дугаартай тендер шалгаруулалтад оролцсон. Тус тендер шалгаруулалтад манай байгууллага нь өрсөлдсөн боловч Тендерийн үнэлгээний хорооноос "К******" ХХК тай шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон талаар 2026 оны 03 дугаар сарын 03 ны өдрийн 03/437 дугаартай албан бичгээр захиалагчаас мэдэгдсэн.
3.2. Нэхэмжлэгч “М******” ХХК нь тендерийн баримт бичгийн шаардлага хангасан тухайд, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/437 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “Худалдаа хөгжлийн банкны 2026 оны 02 дугаар 25 ны өдрийн 7-431/130 дугаартай “... Тендерт оролцож шалгарсан болон тус банкны зээлдэгчид тавих шалгууруудыг хангасан нөхцөлд зээл олгох боломжтой тухай тодорхойлолт ирүүлсэн” нь Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 6.2 дэх хэсэгт “Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд” гэж заасны дагуу түргэн хөрвөх хөрөнгийн шаардлагад нийцэхгүй байна” гэжээ. Манай компани нь 2010 онд байгуулагдсан ба байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй 16 (арван зургаа) жил Автомашины нийлүүлэлт, завсар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулсан санхүүгийн хувьд тогтвортой байгууллага юм.
3.3. Гэвч банкны тодорхойлолтоор компаний санхүү нь түргэн хөрвөх хөрөнгийн шаардлагад нийцэхгүй хэмээн тендерийн сонгон шалгаруулалт орж буй талуудад тэгш бус хандаж “К******” ХХК-д давуу эрх олгосон. Тодруулбал “К******” ХХК-ний тендерийн шалгаруулалтад ирүүлсэн Төрийн банкны 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26/07-42 дугаартай Тодорхойлолтоор “Төрийн банкны харилцагч “К******” ХХК нь /РД:5196604/ нь баталгаажсан санхүүгийн баримт, материалыг судалж 4,000,000,000.00 /дөрвөн тэрбум төгрөгний зээлжих чадвартай болохыг тодорхойлов. Банк энэхүү тодорхойлолтыг гаргаснаар аливаа этгээдийн өмнө ямар нэгэн санхүү, төлбөрийн болон бусад хариуцлага хүлээхгүй болно” хэмээн тодорхойлсон нь Төрийн банк бодиттой зээл олгох санхүүгийн үүрэг хариуцлага хүлээгүй байна. Энэ нь тендерийн сонгон шалгаруулалтад оролцогч нарыг өрсөлдөх тэгш боломжоор хангаагүй байгаа хууль бус үйлдэл гэж үзэхээр байна.
3.4. “К******” ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй тухайд, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин (Улаанбаатар хот)" нэр бүхий НХААГ/20260102025/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалтын баримт бичигт “Техникийн тодорхойлолт”-ын “Нэмэлт тоноглол" хэсэгт Хойд заалны цахилгаан салхивч тохируулга/вентилятор/.....”-тай гэж заасан. “К******” ХХК-ний илгээсэн “3.тт.pdf файлын 12-р хуудсанд байгаа Хойд заалны цахилгаан нийлүүлэх автомашины салхивч тохируулга/вентилятор/ огт дурьдаагүй байна.
3.5. Мөн түүнчлэн “К******” ХХК илгээсэн “3.тт.pdf” файлын 15 20 дугаар талд байгаа “Chenglj special automobile” Co LTD компаниас ирүүлсэн техникийн үзүүлэлт Англи, Монгол материалд Хойд заалны цахилгаан салхивч+ тохируулга/вентилятор/-ын талаар огт дурьдаагүй байна. Гэтэл “К******” ХХК-ний ирүүлсэн материал нь тендерийн дээрх шаардлага хангаагүй буюу техникийн тодорхойлолтын шаардлагын шалгуур хангахгүй байхад шаардлага хангасан гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй байна.
3.6. Дээрх байдлаар Үнэлгээний хороо нь тендерийн үнэлгээг шударга бус, өрсөлдөх тэгш боломжоор хангаагүй байх тул “К******” ХХК шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус гэж үзэхээр байна.
3.7. Иймд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин” (Улаанбаатар хот)” нэр бүхий ΗΧΑΑΓ/20260102025/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №2 дугаартай дүгнэлт, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин” (Улаанбаатар хот)” нэр бүхий НХААГ/20260102025/01/01 дугаартай нэр бүхий тендерт “К******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/435 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү.
3.8. Гэрээг илт хууль бус болгох тогтоолгох шаардлагын тухайд, Гуравдагч этгээд “К******” ХХК-ний ирүүлсэн тендерийн баримт бичиг нь “техникийн тодорхойлол”-д заасан шаардлагыг хангаагүй байдаг. Өөрөөр хэлбэл “К******” ХХК-ний санал болгосон бараа, ажил үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцээгүй тул хянан үзэх шатнаас хасагдах байсан. Хянан үзэх шатнаас хасагдах байсан компанийг шалгаруулж гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөсөн гэж үзнэ.
3.9. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “К******” ХХК нарын хооронд 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан НХААГ/20260102025 тоот гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дах заалтын дагуу илт хууль бус гэрээ гэж үзэж байх тул илт хууль бус гэдгийг тогтоож өгнө үү.
3.10. Нэхэмжлэгчийн Сангийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд, Гуравдагч этгээд “К******” ХХК-ний ирүүлсэн тендерийн баримт бичиг нь “техникийн тодорхойлол”-д заасан шаардлагыг хангаагүй байдаг. Өөрөөр хэлбэл “К******” ХХК-ний санал болгосон бараа, ажил үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцээгүй тул хянан үзэх шатнаас хасагдах байсан. Хянан үзэх шатнаас хасагдах байсан компанийг шалгаруулж гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцээгүй. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс хууль бус, илт үндэслэлгүй шийдвэрийг хууль заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага болох Сангийн яаманд гомдол гаргасан боловч тус газраас харьцуулсан хүснэгтэд заасан байх тул нэмэлт тоноглол дутуу гэх гомдол үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дах хэсэг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус байх үндэслэлд хамаарахаар байна.
3.11. Иймд Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/2094 дугаартай албан мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” №03/2193 дугаартай албан мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, тендерийн баталгаанд улсын орлого болгосон 10,500,000 (арван сая таван зуу мянга) төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэжээ.
3.12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 5 нэхэмжлэлийн шаардлага тус бүр дээр шүүх шийдвэрээ гаргахдаа анхаарах тайлбаруудаа хэлж, дээрээс нь өнөөдрийн шүүх хурлын процессоор ямар үйл баримт, нөхцөл байдал тогтоогдсоныг дурдаад, өмнө ярьсан нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбартай давхцуулахгүйгээр ярья. Эхний нэхэмжлэлийн шаардлага бол хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин нэр бүхий НХААГ/20260102025/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаар дүгнэлт, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү 2 дугаар дүгнэлт нь хоёр агуулгатай. Эхний агуулга нь “К******” ХХК-ийг сонгон шалгаруулж, хамгийн сайн тендер гэж үнэлсэн хэсэг, нөгөө хэсэг нь “М******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан хэсэг юм. Нэгдүгээрт, “К******” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийн тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26, 27 дугаар зүйлүүдийг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тодруулбал, тендерийн баримт бичигт зөвхөн харьцуулсан хүснэгт ирүүлэхийг заасан байсан. Гэтэл энэ харьцуулсан хүснэгтийн дагуу Үнэлгээний хороо харьцуулсан хүснэгт буюу цаасыг үндэслэн үнэлэх ёстой гэсэн ямар ч дүрэм, журам, Монгол Улсын хууль тогтоомж байхгүй. Тодруулбал, Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар" нь Монгол Улсын Сангийн сайдаас баталсан, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн, нийтээр заавал дагаж мөрдөх эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг юм. Уг журмын 1.1-д зааснаар Үнэлгээний хороо заавал дагаж мөрдөх үүрэгтэй. Б.Б****** даргатай Үнэлгээний хороо “К******” ХХК-ийг шалгаруулахдаа энэхүү журмыг харгалзан үзэх ёстой байсан. Уг журмын 1.3-т зааснаар тендерийг хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хянан үзэхдээ тендер шалгаруулалтын баримт бичигт заасан иж бүрдэл, холбогдох мэдээллийн сангаас илгээсэн мэдээлэл, оролцогч болон түүний тендерийн талаар авсан тайлбар, тодруулга, нийлүүлэгч барааны жишиг загвар, дээжийг үндэслэнэ гэж заасан. Энд ямар нэгэн байдлаар нийцнэ, нийцэхгүй гэсэн цаас үндэслэ гэсэн заалт байхгүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн баримттай зүйлийг үндэслэх ёстой гэсэн үг. Журмын 1.4-д зааснаар хуулийн 25.1-д заасан үндэслэлээр оролцогчоос бичгээр тодруулга авах, тендер болон тендерт ирүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг эрх бүхий байгууллагаар нягтлан баталгаажуулах шаардлагатай тохиолдолд хүсэлтийг түргэн шуурхай хүргүүлж зохион байгуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын бид ирсэн баримтыг л үнэлнэ, өөр зүйлийг үнэлэхгүй гэж байгаа нь журмын 1.3, 1.4 д зааснаар үндэслэлгүй юм. Журмын 1.3-т зааснаар Үнэлгээний хороонд тодруулга авах нөхцөл байдал үүссэн байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д захиалагч тендерийн тодорхойгүй, эсвэл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлж, хариу ирүүлэх хугацааг заана гэж заасан байна. Үүний дагуу “К******” ХХК тендерт ямар материал ирүүлснийг бид шинжлэн судаллаа. Харьцуулсан хүснэгт ирүүлсэн, нийлүүлэгч буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын компаниас өөрийн албан бланк, лого бүхий хэвлэмэл хуудсан дээр өөрсдийн тамга, гарын үсэг зурж энэ машинд ийм, ийм зүйл байгаа гэсэн зураг, нэмэлт тоноглолын техникийн үзүүлэлтүүдийг ирүүлсэн. Шаардлага биш. Энэ техникийн үзүүлэлт нь “К******” ХХК-ийн гаргаж өгсөн нийцнэ гэдэг баримт бичигтэй хоорондоо зөрчилдсөн байна. Ийнхүү зөрчилдсөн тохиолдолд Үнэлгээний хороо эрх хэмжээнийхээ хүрээнд энэ асуудлаар тодруулга авах ёстой байсан. Гэтэл тодруулга аваагүй. Тодруулга аваагүйн үндсэн дээр байгаа байдал нь Монгол Улсын хилээр “К******” ХХК-ийн оруулж ирж байгаа машин нь тендерийн техникийн тодорхойлолтод заасан урт, өргөн, өндрийн хэмжээнээс илт зөрөөтэй өөрчлөгдсөн байна. Автомашиныг Монгол Улсын хилээр импортолж оруулж ирэх, худалдах салбарт “М******” ХХК нэлээн хэдэн жилийн туршлагатай. Уг компанийн мэдээлснээр автомашины үйлдвэрлэлийн процесс нь анхнаасаа тодорхой нэг жигд хэмжээгээр явдаг байна. Өөрөөр хэлбэл, “К******” ХХК-ийн захиалгад тааруулж автомашины өргөн, өндөр, уртыг өөрчлөх ямар ч боломж байхгүй. Яг энэ төрлийн вагон загварын машиныг үйлдвэрлэхдээ тухайн компани нь нэг л процессоор явж, анхнаасаа тодорхой тэнхлэг хоорондын зайтай, өргөн, урт, өндөртэй машиныг үйлдвэрлэдэг. Олноор үйлдвэрлэхийн тулд нэг загвартай байдаг. Энэ үйлдвэрлэлийн процессоор одоо ирж байгаа машин нь урт, өргөн, өндрийн хэмжээгээрээ зөрсөн байна. Гэтэл энэ асуудлаар тодруулга аваагүйн үндсэн дээр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан техникийн шаардлагыг зөрчсөн машиныг авах гэж байна. Үүнийгээ гэрээний үүргийн биелэлт гэдэг асуудлаар халхавчилж энэ талаарх тайлбарыг зогсоож байна. Энэ машин нь нийгмийн сайн сайхны төлөө, эрүүл мэндийн салбарт үйлчлэх ёстой машин байтал техникийн тодорхойлолтоо зөрчсөн байна. Хоёрдугаарт, техникийн тодорхойлолтод нийцээгүй баримт бичгийг “К******” ХХК-ийн ирүүлснийг Үнэлгээний хороо харгалзаж үзээгүй. “К******” ХХК-д давуу байдал олгосон үйл баримт байна. Өөрөөр хэлбэл, манай компанитай өрсөлдөх тэгш боломжоор хангаагүй байна. Тодруулбал, хэргийн материалд шинжлэн судлуулсан “К******” ХХК хоёр удаа техникийн тодорхойлолт гэсэн баримт ирүүлсэн. Эхнийх дээр нь нийцнэ гэдгээ бичээгүй, харин хоёр дахь дээр нь нийцнэ гэж бичсэн боловч, техникийн тодорхойлолтын техникийн шаардлагууд хоёр баганад хуваагдан байршсан байсныг зөвхөн арын баганад байгаа техникийн шаардлагад л нийцнэ гэж ирүүлсэн болохоос биш, урд талын баганад байгаа техникийн шаардлагад нийцнэ гэж ирүүлээгүй байна. Тэгэхээр урд талын баганад байгаа техникийн шаардлагыг хангаагүй машин нийлүүлэх санал өгөхөд Үнэлгээний хороо бүх техникийн шаардлагыг хангасан гэж ирүүлсэн гэж үзэн үнэлсэн байна. Ямар компанид Үнэлгээний хороо ийм онцгой хандлага үзүүлж байгаа юм бэ? ТШЗ 17.3-т техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлоход шаардах баримт бичгийг шаардана гэж Үнэлгээний хороо тендерийн баримт бичгээ батлаад ямар шаардлага тусгасан бэ гэвэл оролцогч түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу 3 дугаар бүлэгт заасан техникийн тодорхойлолт гэсэн маягтын дагуу баталгаажуулж ирүүлнэ гэж заасан. Энэ маягтад хоёр багана тус бүрд маш олон техникийн шаардлага байдаг. Зөвхөн ард талын баганад нийцсэн гэдгийг ирүүлэнгүүт Үнэлгээний хороо урд талын баганыг мөн нийцнэ гэж ойлгож байна. Гэтэл нөгөө хуулийн этгээдийн хувьд буюу манай компанийн хувьд энэ болохгүй гэж ойлгож хассан ийм шийдвэр гарсан байна. Энэ бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн хууль бус үйл ажиллагаа юм. Мөн “М******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан шийдвэр байна. Энэ шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь манай компани түргэн хөрвөх хөрөнгийн талаарх шаардлагыг хангасан байна. ТШЗ 19.1.2-т түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээний нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтийн аль нэгээр, эсхүл нийлбэрээр тодорхойлно гэж заасан бөгөөд түүний б хэсэгт тендер шалгаруулалт зарласан өдрөөс хойших арилжааны банкны судлагдсан авч болох зээлийн мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт гэж заасан байна. Энэхүү тодорхойлолтыг авахдаа харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт, банканд бодит санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол уг тендерийг хянан үзэхэд харгалзахгүй гэсэн шаардлагыг тавьсан. Энэ шаардлага нь Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар"-ын 6.2-т заасан шаардлага. Үнэлгээний хороо үүнийг тэр чигт нь оруулж ирсэн байна. Энд харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой байх байдлаар банканд бодит санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол гэж заасан. Санхүүгийн үүрэг гэдэг ойлголт хуульд тодорхойлогдсон зүйл биш. Эрх зүйн хувьд хүлээх үүрэг байна. Тодруулбал, арилжааны банкны зээл олгохтой холбоотой асуудал бол Монгол Улсын Иргэний хуульд заасан банк, эрх бүхий этгээд, тэдгээртэй адилтгах байгууллагаас олгох зээл, мөнгөн хадгаламжийн гэрээний харилцаагаар зохицуулагддаг асуудал юм. Тиймээс энд Иргэний хуульд заасан үүрэг хүлээсэн эсэх асуудал яригдах ёстой. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд, үүрэг гүйцэтгүүлэгч нь уг үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна. Энэ ерөнхий зохицуулалтын дагуу үүрэг нь хууль буюу гэрээгээр үүсдэг. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдлийг хэлцэл гэнэ. Хэлцэл нь хоёр талт болон олон талт гэж ангилагддаг бөгөөд хоёр талт хэлцэл нь гэрээ юм. Тиймээс хэлцэл нь тодорхой хэмжээгээр үүрэг үүсгэх боломжтой. Худалдаа Хөгжлийн Банкнаас ирүүлсэн мэдэгдэл буюу банкны баталгаанд тендерт шалгарсан тохиолдолд зээл олгох боломжтой гэж заасан. Энэ нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үнэлгээний хороо хуралдаад үнэлгээний хорооны гишүүд шийдвэрлэх асуудал болохоос биш урьдаар тэрийг таамаглаж мэдэх боломж нэхэмжлэгч компанид байхгүй ... Энэ нь Иргэний хуульд зааснаар Худалдаа Хөгжлийн Банканд шууд үүрэг болгосон байна. Өөрөөр хэлбэл, манай компани тендерт шалгарсан тохиолдолд зээл олгохыг шаардах эрх нь байсан юм. Тийм учраас энэ нь Худалдаа Хөгжлийн Банканд шууд санхүүгийн үүрэг үүсгэж байна. Үнэлгээний хороо үүнийг харгалзаж үзээгүй тул түргэн хөрвөх хөрөнгийн талаарх шаардлагыг хангаагүй гэж хууль бусаар шийдвэрлэсэн байна. Харин Сангийн сайдын "Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар"-т зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэдэг байдлаар заасан болзол тавьж хийсэн хэлцлийн үндсэн дээр үүрэг үүсгэсэн агуулга байхгүй албан бичгийг дурдсан болохоос биш, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүрэг үүсгэсэн тендерийн банкны баталгааг үнэлэх бүрэн боломжтой. Үүнийг Сангийн сайдын аргачлал, заавраар хязгаарлаагүй. Тийм учраас энэ асуудлаар дүгнэлт хийсэн Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж нь хууль бус. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Бүхэлдээ энэ тендер сонгон шалгаруулалтыг явуулсан Үнэлгээний хорооны шийдвэр мөн хууль, журмыг зөрчиж явуулсан сонгон шалгаруулалт юм. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендер сонгон шалгаруулалтын процессыг тендер нээх, хянан үзэх, үнэлэх гэх мэт хоорондоо уялдаа холбоотой шат дараатай процесс байдлаар зохицуулсан. Гэтэл манай Үнэлгээний хороо энэ шат дараатай процессыг хангаж ажиллаагүй. Тендерээ нээснээс хойш хянан үзэх, үнэлэх шат гэж байгаагүй. Тодруулбал, нотлох баримт шинжлэн судлах шатанд судлуулсан Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаар хурлын тэмдэглэлд Үнэлгээний хорооны дарга Б.Б****** үнэлгээ хийхэд бэлэн болсон байна гээд Үнэлгээний хорооны хурлаа нээсэн. Нээмэгц хоёр дахь асуудлаараа Үнэлгээний хороо үнэлгээ хийж, “К******” ХХК шалгарсан гэж дүгнээд, нөгөө компани шаардлага хангаагүй гэж шийдвэрлэсэн байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26, 27 дугаар зүйлд зөрчиж болохгүй гэж зохицуулсан нарийн процессыг зохицуулсан. Эхлээд хянан үзэх, дараа нь үнэлэх ёстой байсан. Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тухайн хуулиар эрх олгогдож баталсан Сангийн сайдын "Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар"-ын маягтууд болон холбогдох журмын зохицуулалтыг зөрчсөн байна. Учир нь Үнэлгээний хорооны гишүүд бүгд хараат бусаар ажиллана гэдэг баталгаа гаргаж өгч, тус бүрдээ үнэлгээ хийх ёстой байдаг. Гэтэл энд Үнэлгээний хорооны дарга Б.Б****** ганцаараа үнэлж, бусад нь тийм байна гэж байна. Хэрэгт орсон баримтад Үнэлгээний хорооны гишүүн н.Э******-ийн гаргасан үнэлгээний дүгнэлт байхгүй, н.Энхбатын гаргасан үнэлгээний дүгнэлт байхгүй, н.Цагааны гаргасан үнэлгээний дүгнэлт байхгүй. Зөвхөн н.Тогтохбаяр, Б.Б****** нарын бие даан гаргасан үнэлсэн үнэлгээ гэж байхгүй. Үнэлгээний хорооны дарга Б.Б****** ганцаараа үнэлчих байсан юм биш үү. Ийм байдлаар Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүдийг гаргасан байна. Тийм учраас Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаар дүгнэлт хууль бус бөгөөд хууль зөрчсөн нь хангалттай тодорхой нотлогдож байна. Энэ хууль бус шийдвэрийн үндсэн дээр “К******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон. Энэ гэрээ байгуулах эрх олгох шийдвэр нь миний өмнө дурдсан нэхэмжлэлийн эхний шаардлагын үндэслэлээр хууль зөрчсөн учраас хууль бус байсан гэдэг нь тогтоогдоно ... Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “К******” ХХК-ийн хооронд 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан НХААГ/20260102025 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан байна. Энэ шаардлагын үндэслэл нь захиалагч болон Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан ямар зөрчлүүдийг гаргасныг тодорхой дурдсан. Эдгээр зөрчлүүд нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд нөлөөлсөн, хянан үзэх шатад унах ёстой байсан компанийг шалгаруулж, харин тэнцэх ёстой байсан “М******” ХХК-ийг хянан үзэх шатнаас унагаасан. Энэ нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлж байгаа бөгөөд энэ илт нөлөөлсөн байдал нь гэрээг илт хууль бус болгох үндэслэл буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д заасан үндэслэлийг бий болгож байна. Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу захиалагч нь Үнэлгээний хорооны шийдвэрийг заавал хүлээж авах үүрэг байхгүй. Өөрөөр хэлбэл, захиалагч Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хянах эрх хэмжээтэй бөгөөд, хянаад гэрээ байгуулах, байгуулахгүй байх шийдвэр гаргах эрх хэмжээтэй. Захиалагч энэ үүргээ мөн зөрчсөн байна ... Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн "Гомдол хянасан тухай" 03/2094 дугаартай албан мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа. Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичиг ямар үндэслэлээр илт хууль бус болж байна вэ гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж байна. Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, мөн Захиргааны ерөнхий хуулийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журамтай холбоотой 94, 95 дугаар зүйл, 95 дугаар зүйлийн 95.1-д захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх талаар дараах ажиллагааг явуулна гэж заасан. Захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах ажиллагааг хэлж байна. Өөрөөр хэлбэл, дээд шатны буюу гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагын хяналтын хүрээ, шүүхийн хяналтын хүрээ гэсэн хоёр хүрээгээр ялгагдана. Шүүх зөвхөн хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянадаг бол гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага хууль тогтоомжид нийцсэнээс гадна зорилгодоо нийцсэн эсэхийг хянах ёстой буюу илүү өргөн хүрээнд хянадаг. Тэр утгаараа Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, хэвээр үлдээх, өөрчлөх гэсэн гурван шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой байна. Үүнээс харахад, Сангийн яам энэ асуудлаар гомдлыг бүхэлд нь хянан үзэх ёстой байсан. Гэтэл гомдлыг бүхэлд нь хянан үзээгүй нь нэг алдаа. Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар, түүнчлэн Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар"-ын 1.3, 1.4-д заасан шаардлагыг хангаагүйгээр тендерийн үнэлгээ хийсэн байхад, Сангийн яам гомдолд дурдсан асуудлаар хянасан ч гэсэн Үнэлгээний хороо энэхүү аргачлал, зааврын 1.3, 1.4-ийг баримталсан эсэхийг өөрсдөө хянах ёстой байтал хянаагүй. Тодруулга авах шаардлагатай нөхцөл байдал үүссэн байхад Сангийн яам буюу гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага тодруулга авч энэ асуудлыг шийдвэрлэх ёстой байтал хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Гомдлыг хангаж шийдвэрлээгүй учраас талуудын өрсөлдөх тэгш боломжоор хангах эрхийг зөрчсөн байгаа тул энэ захиргааны акт эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тавдугаар нэхэмжлэлийн шаардлагын хувьд Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" 03/2193 дугаартай албан мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, тендерийн баталгаанд улсын орлого болгосон 10 сая 500 мянган төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг үндэслэлээр гаргасан байна. Ямар үндэслэлээр утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэж байна гэхээр Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/2193 дугаартай шийдвэрийг нотлох баримт шинжлэн судлах шатанд судлуулсан. Энд "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.13-т заасныг үндэслэн гомдол гаргагчийн тендер шалгаруулалтын 4 дүгээр багцад хүргүүлсэн Худалдаа Хөгжлийн Банкны ийм дугаартай 10.500.000 төгрөгийн тендерийн баталгааг Төрийн сангийн тендерийн баталгааны дансанд төвлөрүүлж, ажлын 3 хоногийн дотор мэдэгдэх шийдвэрийг гаргасан байна. Гэтэл энэ тендер нь багцгүй тендер байсан. Багцтай тендер огт байгаагүй. Манай компани 4 багцтай тендерийн 4 дүгээр багцад тендерт ороогүй. Байхгүй тендерт манай компанийг оруулж, тухайн тендерт өгөөгүй баталгааг улсын орлого болгосон байна. Энэ агуулгаараа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэдэг нь харагдаж байна. Тендер шалгаруулалттай холбоотой энэ асуудлаар Сангийн яамны итгэмжилсэн төлөөлөгч А.А******-аас асуултаар тодруулсан. Багцгүй гэдгийг тэд мэдэж байсан. Энэ шийдвэрийг гаргах үедээ тендер багцгүй байсныг мэдэж байсан гэдэг нь тогтоогдож байна. Тиймээс утга агуулгын хувьд илэрхий алдаа буюу ноцтой алдаа гаргасан захиргааны акт эрх зүйн үйлчлэлтэй байх боломжгүй юм. Улсын орлого болгож шийдвэрлэхдээ ямар үндэслэлээр улсын орлого болгодог вэ гэвэл "Тендерийн гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.13-т заасныг үндэслэсэн байна. Уг журам нь оролцогчоос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой журам. Уг журмын 5.13 дах зохицуулалт нь захиалагчид чиглэсэн зохицуулалт. Өөрөөр хэлбэл, 5.13-ыг захиалагч үндэслэх ёстой болохоос биш, Сангийн яам үндэслэх ёсгүй. Харин Сангийн яам юуг үндэслэх ёстой вэ гэвэл Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 252 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны баталгаа гаргах, орлого болгох журам"-ыг баримтлах ёстой байсан. Уг журмын зорилго нь 1.1-д тендерийн баталгааг улсын орлого болгох харилцааг зохицуулна гэж тодорхой заасан байна. Улсын орлого болгох асуудлыг журмын 2.9-д тодорхой заасан. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам оролцогчийн гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол захиалагч тухайн тендер шалгаруулалт, түүний багцад гаргасан 20 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийн баталгааг хуулийн 14.4.7-д заасан үнийн дүнд нийцүүлэн улсын орлого болгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, Сангийн яамны баримтлах ёстой зохицуулалт нь 2.9 байсан. Гэтэл энэ зохицуулалтыг мэдэлгүйгээр улсын орлого болгосон байна. Ийнхүү баримтлах ёстой зохицуулалтаа баримтлаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан ноцтой алдаа юм. Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичгийг би нотлох баримт шинжлэн судлах шатанд судлуулсан. Уг албан бичигт гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэдэг агуулгаар журамд заасны дагуу гомдол бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдээгүй. Өөрөөр хэлбэл, Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/2094 дугаартай "Гомдол хянасан тухай" гэсэн уг албан бичгийн сүүлийн хэсэгт зураг болон барааны танилцуулга байхгүй тул шаардлага хангахгүй гэх гомдол үндэслэлгүй гэсэн. Гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж огт шийдвэрлээгүй. Ийм байхад 03/2193 дугаартай шийдвэрээр улсын орлого болгож шийдвэрлэсэн нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Манай компани тендерт гомдол гаргахдаа гурван үндэслэлээр гомдол гаргасан гэдгийг нотлох баримт шинжлэн судлах шатанд судалсан. Гэтэл Сангийн яам эдгээр гурвыг шийдвэрлээгүй, дутуу шийдвэрлэсэн. Салхивч, тохируулга, вентилятор гэж санал болгож ирүүлсэн байгаа тул нэмэлт тоноглол дутуу гэх гомдол үндэслэлгүй гэж үзсэн. Гэтэл манай компани гурван үндэслэлээр гомдол гаргасан байтал гомдлын дагуу хянан шийдвэрлэхдээ хоёрыг нь үлдээсэн. Сангийн яамны итгэмжилсэн төлөөлөгч нарын ярьж байгаа аль хуулийн үндэслэлийг аль хуульд нийцүүлж байгааг нь ойлгохгүй байна. Мэдэгдэл илт хууль бус болох нь тогтоогдож байгаа тохиолдолд энэ шийдвэрийн улмаас учирсан хохирлын асуудал яригдах ёстой. Үүний хохирол болгож 10,500,000 төгрөг хууль бус шийдвэрийн улмаас учирсан. Манайд учирсан хохирол гэж тооцогдох учраас буцаан гаргуулах үндэслэлтэй гэж харж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн таван шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байна. Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26, 27 дугаар зүйлийг илт зөрчсөн. Мөн уг хуульд үндэслэж гарсан Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар"-ыг зөрчсөн байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд заасан илт хууль бус байх нөхцөлийг хангаж байгаа тул, түүнчлэн Сангийн яамны "Гомдол хянасан тухай" шийдвэр болон Сангийн яамны тендерийн баталгааг улсын орлого болгосон шийдвэр нь илт хууль бус болох нь тогтоогдож байгаа тул, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар болон тус газрын тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1792 дугаар захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 2 дугаар хавсралтын 6 дахь ажлын “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин (Улаанбаатар хот)” төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн.
4.2. Эрх шилжсэн даруйд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/144 дүгээр тушаалын 7 дахь хавсралтаар төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан. Захиалагчийн хяналт тавьж ажиллах Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/125 дугаар албан бичгээр төсөл, арга хэмжээний техникийн тодорхойлолт ирүүлсэн.
4.3. Тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (цаашид “ТБОНӨХБАҮХА тухай хууль” гэх) 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн дагуу нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулсан. 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр зарлаж, 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг 10 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 712 тоот хурлын өрөөнд НХААГ/20260102025 дугаартай “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин (Улаанбаатар хот)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг нээхэд уг тендерт “М******” ХХК, “К******” ХХК 2 оролцогч тендер ирүүлсэн.
4.4. Уг тендерийн үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр үнэлгээг хийж, хуралдан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсгийн дагуу бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан шаардлагад нийцсэн тендер гэж захиалагч “К******” ХХК-д 2026 оны 03 дугаар сарын 03 ны өдрийн 03/435 дугаар албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг, тус тендер шалгаруулалтад шалгараагүй “М******” ХХК-д 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/437 дугаар албан бичгээр шалгараагүй тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн.
4.5. Дээрх шийдвэрийг “М******” ХХК нь эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан. Монгол Улсын Сангийн яамнаас 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03/1666 дугаар албан бичгээр тендерийн шалгаруулалтыг түдгэлзүүлж, 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/591 дүгээр албан бичгээр баримт материалыг хүргүүлсэн. Улмаар 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/2094 дүгээр “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй тендер шалгаруулалтыг хууль, тогтоомжид заасны дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж хянаж ирүүлсэн.
4.6. Монгол Улсын Сангийн яамнаас 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/2193 дугаар албан бичгээр тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичиг ирүүлж, хариуг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03/742 дугаар албан бичгээр тендерийн баталгааг улсын орлого болгосон албан бичиг хүргүүлсэн. Захиалагч тухайн төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналт тавьж байгаа байгууллага болох Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03/679 дүгээр албан бичгээр "Гэрээ байгуулах тухай" албан бичиг хүргүүлж, гэрээг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан.
4.7. Нэхэмжлэгчийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилж буй шаардлагын хүрээнд дараах тайлбарын гаргаж байна. Үүнд: ажиллагааны газраас Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ΗΧΑΑΓ/20260102025/01/01 дугаартай “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин (Улаанбаатар хот)” төсөл, арга хэмжээний үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №2 дугаар дүгнэлт, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох; Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас НХААГ/20260102025/01/01 дугаартай “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин (Улаанбаатар хот)” төсөл, арга хэмжээний “К******” ХХК тай гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/435 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл манай газарт гаргасан байна.
4.8. Нэхэмжлэлийн өөрчилж буй 1 дэх шаардлагын хүрээнд, Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээний талаар, тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг шаардах эсэх: "Тийм", Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл нийлбэрээр тодорхойлно. Үүнд а. Тендер шалгаруулалт зарласан өдрөөс хойших оролцогчийн харилцагч банкны дансны үлдэгдэл; б. Тендер шалгаруулалт зарласан өдрөөс хойших Арилжааны банкны судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт (Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй. Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг банкны шугаман зээлээр тооцуулах тохиолдолд тус шугаман зээлийн зарцуулалт болон үлдэгдлийг тодорхойлсон банкны тодорхойлолт ирүүлнэ.) в. Үнэт цаас, Засгийн газрын бонд болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үнэт цааснууд; гэсэн шалгуурын аль нэгийг ирүүлэхээр шаардсан.
4.9. “М******” ХХК-ийн тендерт Худалдаа хөгжлийн банкны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 7-431/130 дугаар албан бичгээр тендерт оролцож шалгарсан болон тус банкны зээлдэгчид тавих шалгууруудыг хангасан нөхцөлд 700,000,000 төгрөгийн зээлийг олгох боломжтой тухай тодорхойлолт ирүүлсэн. Уг тодорхойлолт нь Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 6.2. хэсэгт “Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй.” гэж заасны дагуу түргэн хөрвөх хөрөнгийн шаардлагад нийцэхгүй гэж үзэж 100 хувийн саналаар ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсгийн дагуу шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
4.10. “К******” ХХК-ийн тендерт Төрийн банкны Ард зээлийн төвийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26/07-40 дугаартай банкны тодорхойлолт "... баталгаажсан санхүүгийн баримт, материалыг судалж 4,000,000,000 төгрөгийн зээлжих чадвартай болохыг тодорхойлов" гэсэн агуулгатай байсан боловч уг тодорхойлолт нь журмын 6.2 дахь хэсгийн шаардлагад нийцэхгүй гэж үзэж үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар үнэлгээнд харгалзан үзээгүй. (1. Маягт файлын 16 дугаар хуудас) Харин Төрийн банкны 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дансны 2,000,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй тодорхойлолтыг мөн ирүүлсэн (1. Маягт файлын 18 дугаар хуудас) бөгөөд үнэлгээний хороо уг тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэж түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээний шаардлагыг хангасан гэж үзсэн.
4.11. Өргөдлийн хүснэгтэд заасан шалгуур, үнэлгээний талаар, Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 17.3-д Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг: “Шаардана”, Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулсан хүснэгтийг III бүлэгт заасан техникийн тодорхойлолт гэсэн маягтын дагуу баталгаажуулан ирүүлнэ. Бараа нийлүүлэлтийн хуваарийг III бүлэгт заасан маягтын дагуу баталгаажуулан ирүүлнэ. Барааны үнийн задаргаа, нийлүүлэхээр санал болгох барааны гарал үүслийн мэдээллийг Ѵ бүлэгт заасан Маягт 2-ын дагуу баталгаажуулан ирүүлнэ. Баталгаат гэрээний хугацаанд нийлүүлэгчээс шалтгаалах ямар нэг эвдрэл гэмтэл шаардлага хангахгүй бараа материал гарсан тохиолдолд түргэн шуурхай сольж өгөх үүрэгтэй гэсэн шаардлагыг шаардсан.
4.12. “М******” ХХК-ийн тендерт Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулсан хүснэгтийг III бүлэгт заасан техникийн тодорхойлолт гэсэн маягтын дагуу баталгаажуулан ирүүлсэн. Автомашины техникийн тодорхойлолтын: Техникийн үзүүлэлтийн Суудлын тоо- Урд 3, ард 1 доошгүй суудалтай байх гэж шаардсан боловч оролцогч Урд 3, ард 2 гэж зөрүүтэй ирүүлсэн; Автомашины тоноглолын Хойд заалны гэрэл 2 ширхэг гэж шаардсан байхад оролцогч санал болгоогүй зүйл заалтыг орхигдуулан ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. “К******” ХХК-ийн тендерт Оролцогч техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийг III бүлэгт заасан маягтын дагуу баталгаажуулан ирүүлсэн. Тус оролцогчийн ирүүлсэн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийн 6 дахь хойд заалны цахилгаан хуудасны дээр баруун салхивч тохируулга/вентилятор гэж бичиж pdf файл болгон ирүүлснийг үнэлгээний хороо хянан үзсэн байна.
4.13. Харин санал болгох автомашины зураг, барааны танилцуулга ирүүлэхийг шаардаагүй 3.TT.PD файлын 15-20 дугаар хуудсыг ирүүлэх 14 шаардлагагүй байсан тул үнэлгээнд харгалзан үзээгүй. ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 "Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй" гэж заасны дагуу "К******" ХХК-аас нэмэлтээр ирүүлсэн зураг, барааны танилцуулгыг хянан үзэх шаардлагагүй гэж үнэлгээний хороо үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй.
4.14. Нэхэмжлэлийн өөрчилж буй 2 дахь шаардлагын хүрээнд: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн "Гэрээ байгуулах эрх олгох тухай" 03/435 дугаар албан бичгээр, “К******” ХХК-ийг тендер шалгаруулалтад шалгарсан тухай албан бичиг хүргүүлсэн байна. Тухайн мэдэгдэл нь “Үнэлгээний хорооны гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг дамжуулан “мэдэгдсэн” агуулгатай байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан "захиргааны акт"-ын шинжийг агуулаагүй байна” гэж шүүхийн практик үзсэн байна. Иймд үнэлгээний хорооны зөвлөмж захиргааны акт тул уг албан бичгийг хүчингүй болгох нь эрх зүйн үр дагаваргүй, ач холбогдолгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон байна.
4.15. Нэхэмжлэлийн нэмэгдүүлж буй шаардлагын хүрээнд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “К******” ХХК нарын хороонд 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан НΧΑΑΓ/20260102025 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох. Монгол Улсын Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/2094 дүгээр “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй тендер шалгаруулалтыг хууль, тогтоомжид заасны дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж хянаж ирүүлсэн тул үнэлгээний хорооны шийдвэр хүчинтэй хэвээр үлдэж дахин хуралдах нөхцөл үүсээгүй, “К******” ХХК-ийг шалгаруулсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
4.16. Уг шийдвэрийн дагуу тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэн гэрээ байгуулах зөвлөмжийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсний дагуу хуульд нийцүүлсэн хугацааны дотор 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан НХААГ/20260102025 дугаартай "Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин (Улаанбаатар хот) нийлүүлэх гэрээ”-г “К******” ХХК-тай байгуулсан байх ба уг гэрээ нь хууль зөрчөөгүй.
4.17. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамжийн хүрээнд чиг үүрэг хэрэгжүүлж, захиалагчид зөвлөмж хүргүүлснээр чиг үүрэг дуусгавар болдог. Харин гэрээг баталгаажуулах чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлдэг болохыг дурдах нь зүйтэй. Мөн дээрх гэрээ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиалагч хууль бус шийдвэр гаргаагүй хууль, журмын дагуу гүйцэтгэгчийн сонгон шалгаруулсан ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь заалтад заасан захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
4.18. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3 дахь заалтад заасан хариуцагчийг буруу тодорхойлсон байна. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” талаар дурдах ёстой бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ захиргааны шийдвэрийн улмаас түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг дурдаагүй байна.
4.19. Тендер шалгаруулалт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон журмын дагуу явагдсан бөгөөд “М******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.20. Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасан. Тендерт шалгаруулалтын баримт бичгийг нэгэн зэрэг хангаж байж хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа үндэслээд захиргааны актын улмаас өөрийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг тодорхой дурдах ёстой. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ тухайн шийдвэрийн улмаас ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг дурдаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон үйл баримт тогтоогдохгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон хууль тогтоомжийн дагуу явагдсан. “М******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4.21. Хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын баталсан журмын дагуу үнэлгээний хороо тус тендерт үнэлгээ хийсэн. Хуулийн 50 дугаар зүйл дээр Үнэлгээний хорооны эрх, үүргийг заасан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ, 50.2.1-д тендер шалгаруулалтын баримт бичиг зарлаж, урилга боловсруулж, тендерүүдийг авах, 50.2.2-т тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх гэж заасан. Хоёрдугаар хуралдааны тэмдэглэл бол тэмдэглэл хөтөлж явсан байна. Өмгөөлөгчийн зүгээс нэг бүрчлэн бичих ёстой гэж байна. Энэ дээр тендерийн үнэлгээндээ орж, нээлтээ хийж, хянан үзэж, үнэлсэн байна. Хянан үзэх үе шатанд шинжлэн судлуулсан банкны тодорхойлолтууд, тендерийн харьцуулсан хүснэгтүүд цуг хянагдаж, эцэст нь үнэлэгдэж, шийдвэр гарсан. Тодруулга авах ёстой гэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлд захиалагч тендерийн тодорхойгүй, эсвэл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авна гэж заасан байна. Гэтэл энэ хоёр банкны тодорхойлолтод ямар нэгэн тодорхойгүй зүйл байхгүй, ойлгомжтой байсан. Нэг тодорхойлолт нь баталгаажсан санхүүгийн тайланг хянаж, 4 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой гэж заасан. Нөгөө тодорхойлолт нь материалаас судлан үзээд 700.000.000 төгрөгийн зээл олгох боломжтой гэсэн ийм эсрэг утгатай тодорхойлолт байгаа тул тодорхойгүй асуудал биш. Зөрчилдөөнтэй асуудал гэж байна. Энэ хоёрын хооронд зөрчилдөөн байхгүй. Тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол гэж байна. “М******” ХХК ийн банкны тодорхойлолт ойлгомжгүй байна гэж үзэн, ойлгомжтой болгохоор тодруулга авбал “К******” ХХК-ийн өрсөлдөх боломжийг хязгаарлана. Тийм учраас энэ тодруулга авах шаардлагагүй. Техникийн тодорхойлолтын харьцуулсан үзүүлэлт мөн адил хүснэгтийн дагуу ирүүлсэн. Хоёр оролцогч хоёулаа ижил загвараар ирүүлсэн байна. Өмгөөлөгчийн хэлж байгаа хоёр хүснэгтийн ард нийцнэ гээд оруулсан гэж байна. Нэхэмжлэгч мөн адилхан хүснэгтийнхээ ард байгаа гэдгийг оруулсан. Захиалагчийн техникийн тодорхойлолт хоёулаа адилхан зэрэгцээ явж байсан. Түүний ард оролцогчид дахин хоёр хүснэгт хийж, ард нь нийцнэ гэсэн тайлбар тавьсан байна. Энэ дээр ойлгомжгүй, тодорхойгүй зөрчилдөөнтэй асуудал байхгүй тул тендерийн үнэлгээнд орж тодруулга авах шаардлагагүй. Харин тодруулга авбал нөгөө талын эрх ашиг хөндөгдөж, ашиг сонирхлын зөрчил үүсэх боломжтой гэж үзсэн. Өрсөлдөх тэгш боломжийг хангаагүй гэж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлд худалдан авах ажиллагааны зарчим гэж заасан. Энэ хуулийн хэрэгжилт өрсөлдөх тэгш боломж, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасан. Мөн хуульд гомдол гаргах эрхийн талаар тендер зарласан өдрөөс хойш тендерийн баримт бичигт ямар нэгэн өрсөлдөөн хязгаарлавал Монополын эсрэг газар гомдол гаргах гэж хэргийг зааж өгсөн. Хэрэв өрсөлдөх боломжийг хаасан бол тухайн үед Монополын эсрэг газар гомдлоо гаргах бүрэн боломжтой байсан. Хянан үзэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шалгуурыг хангасан байх ёстой. Нэхэмжлэгч компани уг шаардлагаа хангаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-т санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх шаардлагыг гуравдагч этгээд бүрэн хангасан. Мөн хуулийн 26.6-д оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй гэж байгаа. Өгөгдлийн хүснэгтэд заасан асуудлын хүрээнд бид үнэлгээгээ хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан баримт бичиг дээр үндэслэж энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа юм. Баримт бичигт заагаагүй зүйлийг үндэслээгүй. Гуравдагч этгээдээс ирүүлсэн баримт бичигт заагаагүй баримт бичиг дээр үндэслэн ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Тендерийн баримт бичиг болон Сангийн сайдын үнэлэх журмын 6.2-т тодорхой заасан байгаа. Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой байна гэж заасан. Ийнхүү заасан тул энэ шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Үнэлгээний хороо, хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх эрх зүйн заалтын дагуу, олонхын саналаар хэлэлцэж, хянан үзэж, үнэлгээ хийж, шийдвэрээ гаргасан” гэв.
4.22. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1792 дугаар захирамжаар Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин (Улаанбаатар хот)" арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн.
4.23. Эрх шилжүүлсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан.
4.24. Үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/435 дугаартай албан бичгээр “К******” ХХК-д “гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг хүргүүлсэн, мөн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын тухайн төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналт тавьж байгаа байгууллага болох Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03/679 дүгээр албан бичгээр “Гэрээ байгуулах тухай” албан бичиг хүргүүлж, гэрээг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйл “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага” тус зүйлийн 49.4.13 дахь заалтад зааснаар “шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах тухай мэдэгдлийг гэрээ байгуулах эрх бүхий этгээдэд хүргүүлэх” гэж заасан ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж заасны дагуу тус худалдан авах ажиллагаанд хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үнэлэгдсэн “К******” ХХК-тай гэрээ байгуулах тухай Үнэлгээний хорооноос гаргасан зөвлөмж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн 03/679 дугаартай "Гэрээ байгуулах тухай" мэдэгдлийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар “К******” ХХК-тай 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан байна.
4.25. Иймд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “К******” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хийгдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэг “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:” 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.26. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Түргэн тусламжийн автомашин Улаанбаатар хот тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо, гэрээ байгуулсан тал, гомдлыг хянан үзсэнтэй холбоотой талуудад тайлбараа хэлье. Тендер шалгаруулалтын баримт бичиг тендерийн өрсөлдөөнийг хязгаарласан гэсэн үндэслэл бүхий гомдол байвал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гомдлоо гаргаж явах боломж байдаг. Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулалтын баримт бичгийн 17.3-т техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцсэнийг нотлоход шаардах баримт бичгийг заасан. Энэ агуулга нь өрсөлдөөнийг хязгаарлаж байна гэдэг агуулгаар нэхэмжлэгч тал өрсөлдөөний асуудал хариуцсан байгууллагад гомдлоо гаргаж явах боломжтой байсан. Тендерийн нээлт хийж, тендерийг хянан үзэх шатанд өрсөлдөөний байгууллагад хандсан үйл баримт хэрэгт байхгүй байгаа. Тендер шалгаруулалтын баримт бичиг бусдад давуу байдал олгосон, өрсөлдөөнийг хязгаарласан гэдэг агуулгыг гаргаж ирж байгаа ч, тендер шалгаруулалтын баримт бичигт тэгж заасан бол Үнэлгээний хороо түүнийг дагаж мөрдөх ёстой. Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу хянан үзнэ. Түүнээс илүү материал нэхэж авбал ашиг сонирхлын зөрчилтэй болно. Энэ компанийн оруулж ирсэн, гаалийн бүрдүүлэлт хийгдсэн машинууд дээр вентилятор байхгүй байгаа, урт, өргөн зэрэг зөрүүтэй байгаа гэдэг асуудлыг захиалагч болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газар шийдэх ёстой. Тендерийн тодорхойлолтод нийцээгүй машин оруулж ирвэл захиалагч түүнийг хүлээж авахгүй байх эрхтэй. Энэ бол захиалагч талын эрх. Захиалагчийн хяналт хэрэгжүүлж байгаа Нийслэлийн Эрүүл мэндийн газар комисс гаргаж, энэ машиныг хүлээж авах эсэхийг шийдэж, доголдолтой бол буцаах эрхтэй. Иргэний хуулиар зохицуулагдах, гэрээний үүрэгтэй холбоотой асуудал юм. Тэгэхээр түргэн хөрвөх чадвар буюу тендерийг хянан үзэх шатанд энэ зохицуулалтыг өөрсдөө хангаагүй, ийм тодорхойлолт ирүүлсэн атал, манай компани шалгарах ёстой байсан гэдэг агуулгыг ярьж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв гэрээний үүргийн гүйцэтгэл доголдолтой байвал энд хэлэлцээд суух асуудал биш. Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч байгууллага Эрүүл мэндийн газрын саналыг үндэслээд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах, нэмэлт хугацаа тогтоох, гэрээний алданги төлүүлэх асуудал Нийслэлийн засаг даргын Тамгын газрын эрх хэмжээний асуудал буюу захиалагчийн эрх хэмжээний асуудал. Тийм болохоор нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4.27. Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1792 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх "Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин (Улаанбаатар хот)" төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж, захиалагчийн хяналт тавин ажиллах эрхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт шилжин ирсэн. Дээрх батлагдсан төсөл, арга хэмжээний хүрээнд худалдан авах бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашины техникийн тодорхойлолтыг боловсруулан баталгаажуулж худалдан авах ажиллагааг зохион байгуулах Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн.
4.28. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар тус төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулж, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03/679 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах тухай зөвлөмжийг холбогдох баримт бичгийн хамт тус газарт ирүүлсэн. Тус гэрээ байгуулах зөвлөмжийн дагуу гэрээний төслийг холбогдох хавсралт баримт бичгийн хамт боловсруулж баталгаажуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газарт буюу захиалагч байгууллагад 2026 оны 04 дүгээр сарын 01 ний өдрийн 01/682 дугаартай албан бичгээр албажуулан эх хувиар хүргүүлсэн. “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин (Улаанбаатар хот)” төсөл, арга хэмжээний НХΑΑΓ/20260102025 дугаартай гэрээг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, баталгаажуулсан” гэжээ.
4.29. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 59 дүгээр зүйл, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-д тус тус зааснаар захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шийдвэрлэдэг. Нэхэмжлэлд дурдсан “Гомдол хянасан тухай” Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/2094 дугаар албан бичиг нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/20260102025/01/01 дугаартай “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин (Улаанбаатар хот)” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад холбогдуулан “М******” ХХК-аас 2026 оны 03 дугаар сарын 09 ний өдрийн 26/03/65 дугаар албан бичгээр гаргасан гомдлыг хянан үзэж, гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн шийдвэр юм.
4.30. “М******” ХХК-ийн ирүүлсэн гомдолд захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "К******" ХХК тендер шалгаруулалтын баримт бичигт заасан техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй байх тул хянан үзэхийг хүссэн.
4.31. Гомдолд дурдсан үндэслэлийн дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “К******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд, Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.3-т "Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулсан хүснэгтийг III бүлэгт заасан Хойд техникийн тодорхойлолт гэсэн маягтын дагуу баталгаажуулан ирүүлнэ" гэж, техникийн тодорхойлолтод салхивч тохируулга/вентилятор” гэж тус тус заасан байна. "Нэмэлт
4.32. “К******” ХХК техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд тоноглол: Хойд заалны цахилгаан салхивч тохируулга/вентилятор. Тайлбар: нийцнэ” гэж ирүүлснийг үндэслэн шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй. Түүнчлэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасан. Захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт санал болгож байгаа автомашины зураг, барааны танилцуулга ирүүлэхийг заагаагүй байх тул “К******” ХХК-ийн тендерт нэмэлтээр ирүүлсэн дээрх материал шаардлага хангаагүй гэх гомдол үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.
4.33. Иймд гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж хянан үзсэн тул тус яамны 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03/2254 дугаар албан бичгээр оролцогчийн тендерийн баталгааг улсын орлого болгож шийдвэрлэсэн. “М******” ХХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 26/03/126 дугаар албан бичгээр гаргасан нэхэмжлэлд тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр хууль бус болох талаар дурдсан боловч уг асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргаж шийдвэрлүүлж байгаагүй болно.
4.34. Нэхэмжлэлд Сангийн яамны дээрх шийдвэрүүд нь “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" тул илт хууль бус гэж дурдсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан. Тус яам хуулийн 59 дүгээр зүйл, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-д тус тус зааснаар “Гомдол хянасан тухай” 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03/2094 дугаар шийдвэрээр оролцогчийн гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж хянан шийдвэрлэж, хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.7 дахь хэсэг, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.13-т тус тус заасныг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03/2254 дугаар албан бичгээр оролцогчийн тендерийн баталгааг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсны юм. Маргаан бүхий Сангийн яамны “Гомдол хянасан тухай”, “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” шийдвэрүүд нь дээрх хууль, журамд үндэслэж гарсан тул нэхэмжлэлд захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тул илт хууль бус гэж дурдсан нь үндэслэлгүй байна. Иймд дээрх шийдвэрүүд үндэслэлтэй бөгөөд хууль ёсных тул Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4.35. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8-д заасны дагуу Сангийн яам оролцогчоос ирүүлсэн гомдлыг зөвхөн гомдлын үндэслэлийн хүрээнд хянаж шийдвэрлэдэг. Ийм учраас гомдолд “К******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа талаар дурдсан байсан тул гомдлын хүрээнд хянаж үзсэн. Мөн тендер шалгаруулалтыг бүхэлд нь хянан үзэх ёстой байсан гэж нэхэмжлэгч дурдаад байгаа нь үндэслэлгүй байна. Гомдол хянасан шийдвэрт Сангийн яамнаас гомдлыг хянах хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгаж өгсөн байна. Мөн нэхэмжлэгч техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасныг зөвхөн харьцуулсан хүснэгт ирүүлснээр нотлох боломжгүй гэж дурдаж байна. Үүнээс харахад тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолттой санал нийлэхгүй байгаа гэж ойлгогдож байна. Гэвч тендер шалгаруулалтын баримт бичигтэй санал нийлэхгүй байсан тохиолдолд нэхэмжлэгч хуульд заасны дагуу тодруулга авах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Ийм учраас тендер шалгаруулалтын баримт бичгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тендерт оролцсон гэж үзнэ. Тиймээс тендер шалгаруулалтын баримт бичигт зөвхөн харьцуулсан хүснэгт ирүүлэхийг шаардсан нь шаардлагад нийцээгүй байна гэж тендер шалгаруулалтын баримт бичигтэй маргаад байгаа нь үндэслэлгүй байна. Улсын орлого болгосон шийдвэрийн тухайд багц 4 гэж тусгасан гэж дурдаад байна. Улсын орлого болгосон шийдвэр дээр багц 4 гэсэн үг тусгагдаагүй байна. Улсын орлого болгосон шийдвэр дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.7 болон журмын 5.13-т заасныг үндэслэсэн гэж бичсэн байна. Тус зохицуулалтуудад оролцогчийн гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд улсын орлого болгох тухай хуульд тодорхой заасан байдаг тул тус зохицуулалтыг улсын орлого болгосон шийдвэртээ дурдсан. Мөн уг улсын орлого болгосон шийдвэр нь тухайн компанийн тендерийн баталгааг улсын орлого болгож байгааг тодорхой, ойлгомжтой ойлгож болохоор байгаа тул шийдвэрийг илт хууль бус гэж үзэж, утга агуулгын илэрхий алдаатай, эрх зүйн үндэслэлгүй гэж дурдаад байгаа нь үндэслэлгүй байна. Мөн “М******” ХХК нь өөрийн компанийг тендерээс татгалзсан үндэслэлтэй маргасан агуулгаар гомдол гаргаагүй, гэрээ байгуулах эрх олгосон компанийн шийдвэртэй холбоотой маргасан тул нэхэмжлэлдээ урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянаж шийдвэрлэгдээгүй асуудлыг дурдаад байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас Сангийн яамны шийдвэрийг илт хууль бус гэж үзэх нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4.36. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сангийн яам тодруулга авах ёстой байсан гэж байна. Сангийн яамнаас тодруулга авах хууль, журмын зохицуулалт байхгүй. Харин гомдол гаргаж байгаа компани ажлын 5 өдрийн дотор гомдлоо нэмэгдүүлэх, өөрчлөх боломж байсан. Ямар нэгэн байдлаар гомдол дээрээ нэмэгдүүлсэн зүйл ирүүлээгүй. Сангийн яам гомдлыг бүхэлд нь хянан үзэх зохицуулалт байхгүй. 2024 онд хууль шинэчлэгдэж, түүнийг дагалдан гарсан журмын хүрээнд үндэслэлийг тодорхой зааж өгөх ёстой гэж хуулийн 59 дүгээр зүйлд заагдсан. Түрүүн дурдсан гомдол хянан шийдвэрлэх журмын 5.8-д мөн заасан байгаа. Сангийн яам манай тендерээс татгалзсан асуудлыг бас хянаж үзэх ёстой байсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Сангийн яаманд гаргасан гомдолд техникийн тодорхойлолттой холбоотой асуудалд гомдоод байна. Тэр вентилятор гэдэг зүйлийг гурван хэлбэрээр бичсэн. Техникийн тодорхойлолт дээр зураг дээр ингэж дурдаагүй байна гэж байгаа. Зураг дээр яаж дурдах вэ гэдгийг мэдэхгүй байна. Жишээ нь, өрөөний зургийг авангуут хэдэн метр квадрат байгааг зургаас хараад дүгнэх боломжгүй. Вентилятор байгаа эсэхийг зургаас харж дүгнэх нь бас хэцүү. Нотлох баримт шинжлэн судлах шатанд бид харьцуулсан хүснэгтээр харж байхад ийм техникийн тодорхойлолт бүхий бараа санал болгож, хүснэгтээр ирүүлсэн байгааг үзсэн. Үүнийг нэг нэгээр жагсааж бичиж ирүүлсэн. Үүнд үндэслэн захиалагч шийдвэр гаргасныг захиалагчийг буруутгах аргагүй. Хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу гэдгийг манай гомдол гаргасан бичигт бичсэн байгаа. Дээрээс нь Сангийн яам албан бичигтээ гомдол бүхэлдээ үндэслэлгүй гэдэг үг бичээгүй гэж байна. Гэхдээ 1, 2 гэж дугаарлаж, тус бүрийг гомдол үндэслэлгүй байна гэж бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл, гаргасан бүх гомдлын агуулгыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй” гэв.
Тав. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:
5.1. Гуравдагч этгээд “К******” ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №2 хурлын дүгнэлт зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан байна. Хууль бус байсан болохыг тогтоох ямар онцгой ашиг сонирхол нэхэмжлэгчид байгааг тодорхойлоогүй байна. Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн атлаа Нийслэлийн Засаг дарга болон манай компанитай байгуулсан 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НХААГ/20260102025 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан нь ойлгомжгүй байна.” гэжээ.
5.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлүүд аль, аль нь хангагдах боломжгүй, үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагууд хоорондоо уялдаа холбоогүй, хэрэгжих боломжгүй байна. Учир нь эхний шаардлага нь дүгнэлт, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн “К******” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа. Хууль бус байсан болохыг тогтоолгох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан үндэслэлээр гаргаж байгаа. Энэ нь өнгөрсөн цагт болсон үйл явдал хууль бус байсныг тогтоолгох шаардлага юм. Харин үүнээс хойших цаашдын үйл явдлыг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, “К******” ХХК-ийг шалгаруулсан шалгаруулалтыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. Дараагийн шаардлагууд нь гэрээнүүд болон Сангийн яамны шийдвэрүүдийг илт хууль бус болгох шаардлага гаргаж байна. Илт хууль бус болгох гэдэг нь тухайн үйл явдал анхнаасаа хэрэгжих боломжгүй, бүгд илт хууль бус байсан гэдгийг илэрхийлдэг бөгөөд дундаас нь зогсоож цуцлах бус, өмнөх бүх үр дагаврыг арилгадаг шаардлага юм. Тиймээс хууль бус байсныг тогтоолгох болон илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагууд хоорондоо зөрчилдөж, уялдахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага, агуулгыг харвал Сангийн яамны шийдвэрүүдийг илт хууль бус болгож, улмаар тендерийн баталгаагаа буцаан авах зорилготой гэж өмгөөлөгчийн зүгээс агуулгын хувьд харж байна. Гэсэн хэдий ч гуравдагч этгээд болох “К******” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, дүгнэлт, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгоё гэж байгаа хэрнээ өөрсдийг нь шалгаруулахаас татгалзсан 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/437 тоот захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болгох, эсхүл хууль бус байсныг тогтоолгох шаардлага огт гаргаагүй байна. Өөрсдийг нь шалгаруулахаас татгалзсан шийдвэртэй маргаагүй байж яаж дараагийн үр дагавартай нь маргах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагуудын уялдаа холбоогүй байдал байна. ТШЗ 18.1-д батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх ёстой, өөрөөр хэлбэл түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ ийм байх ёстой гэж заасан байна. Энэ чадвараа хэрхэн нотлох вэ гэвэл ТШЗ 19.1-д хоёр шаардлага тавьсан. Дансны үлдэгдлээрээ нотлох, арилжааны банкнаас судлагдсан авч болох зээлийн мөнгөн дүнгээр нотлох гэсэн энэ хоёр шаардлага байна. ТШЗ 19.1-д заасан арилжааны банкнаас судлагдсан зээлээ авч болох дүн гэдгээр “М******” ХХК өөрсдийн 30 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээгээ нотлохоор үзсэн байна. Тендерийн баримт бичигт тэр тодорхойлолтоо өгсөн боловч "шаардлагыг хангасан тохиолдолд 700 сая төгрөгийн зээл олгох боломжтой" гэсэн тодорхойлолт гарч ирсэн. Өөрөөр хэлбэл тухайн зээлжих чадварыг нь нотлоогүй, судлагдаагүй тодорхойлолт гарч ирсэн гэсэн үг. Хэрэв шаардлагыг хангасан тохиолдолд гэсэн үг орсон тохиолдолд хэн ч ийм тодорхойлолтыг банкнаас авч болно. Харин “К******” ХХК-ийн хувьд тодорхойлолт нь Төрийн банкны тодорхойлолт бөгөөд баталгаажсан санхүүгийн баримт материалыг судалж, 4 тэрбум төгрөгийн зээлжих чадвартайг тогтоож, тодорхойлсон байна. Ийнхүү баримт материалыг нь судалж, зээлжих боломжийг нь бүрэн тодорхойлж өгсөн ийм банкны тодорхойлолт байна. Тийм учраас Сангийн сайдын 2023 оны 255 дугаар тушаалын хавсралтын "Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар"-ын 6.2-т заасан харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт, банканд бодит санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол тухайн тендерийг хянан үзэхэд харгалзахгүй гэж заасныг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэдэгдэл нь үндэслэлтэй болгож байна. Цахилгаан салхивч тохируулга вентилятортай холбоотой асуудал юм. Нэхэмжлэлийн шаардлагаас харвал тендерт өгсөн зураг дээр вентилятор харагдахгүй байна гэж байгаа, монгол, англи хэл дээрх танилцуулга дээр тэр вентиляторын талаар огт дурдаагүй байна гэж байгаа. ТШЗ 17.3-д зөвхөн шаардлага хангасан эсэхээ харьцуулсан хүснэгтээр ирүүлэхийг шаардсан бөгөөд нэмэлт материал огт шаардаагүй. ТШЗ 17.3.1-д тодорхой заасан байна. Гэхдээ “К******” ХХК тендерт нийлүүлэх эмнэлгийн түргэн тусламжийн автомашины зургийг, үйлдвэрлэгчийн албан ёсны танилцуулгыг орчуулгын хамт өгсөн. Үүнийг тендерт шаардаагүй байна. Тийм учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д "оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тухайн тендерээс татгалзах үндэслэл болохгүй" гэж заасан. Тиймээс илүү баримт өгсөн нь татгалзах үндэслэл болохгүй гэдгийг хуульд тодорхой заасан тул Үнэлгээний хорооны шалгаруулалт үүн дээр үндэслэн татгалзах ямар нэгэн шаардлага байхгүй. 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэгч компанийг шалгаруулахаас татгалзсан шийдвэртэй маргахгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагууд хэрэгжих боломжгүй, тодорхойгүй болоод байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагууд хангагдлаа гэхэд сэргэх эрх байхгүй болоод байна ... хүчингүй болгох, илт хууль бус болох үндэслэл байхгүй” гэв.
5.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хоёр компани өрсөлдсөн. Манайх 100 хэдэн сая төгрөгийн үнийн саналаар бага. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд бага үнийн санал ирүүлсэн компанийг сайн тендер ирүүлсэн компани гэж тооцно гэж байгаа. Үнэлгээний хороо үнэн зөв тайлбараа хэлсэн учраас Үнэлгээний хорооны саналыг дэмжиж байна.”
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “М******” ХХК-иас Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын НХААГ/20260102025/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сангийн яаманд тус тус холбогдуулан “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин” /Улаанбаатар хот/ нийлүүлэгчийн НХААГ/20260102025/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 02 ны өдрийн 02 дугаартай тэмдэглэл, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин” /Улаанбаатар хот/ нийлүүлэгчийн НХААГ/20260102025/01/01 дугаартай тендерт “К******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/435 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “К******” ХХК нарын хооронд 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан НХААГ/20260102025 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Гомдол хянасан тухай” №03/2094 дугаартай албан мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 03/2193 дугаартай албан мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, тендерийн баталгаанд улсын орлого болгосон 10,500,000 төгрөгийг буцаан гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар тодорхойлон маргасан.
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нийслэлийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1792 дугаар захирамжаар “...Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 1-2 дугаар хавсралтаар баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлж” шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжийн 2 дугаар хавсралтын 6-д зааснаар Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашины төсөл арга хэмжээ багтсан байна.
2.2. Улмаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар Үнэлгээний хороог байгуулж, уг Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, тендерийн баримт бичгийг боловсруулж, мөн өдөр тендер шалгаруулалтын зарлалыг байршуулжээ. Уг тендерт нэхэмжлэгч “М******” ХХК, гуравдагч этгээд “К******” ХХК нар оролцсон байна.
2.3. Үүний дараа Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тэмдэглэл /зөвлөмж/-ээр “... “М******” ХХК-ийн тендерт Түргэн хөрвөх хөрөнгийн талаар Худалдаа хөгжлийн банкны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 7-431/130 дугаар албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт нь Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 6.2-д заасныг дагуу түргэн хөрвөх хөрөнгийн шаардлагад нийцэхгүй” гэж үзэж, гишүүдийн 100 хувийн саналаар Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин нийлүүлэх сонгон шалгаруулалтад гүйцэтгэгчээр “К******” ХХК-ийг шалгаруулж шийдвэрлэжээ.
2.4. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/435 дугаар “... гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “К******” ХХК-д, мөн өдрийн 03/437 дугаар “... Уг тодорхойлолт нь Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 6.2-д заасны дагуу түргэн хөрвөх хөрөнгийн шаардлагад нийцэхгүй байна” гэх мэдэгдлийг нэхэмжлэгч “М******” ХХК-д тус тус хүргүүлжээ.
2.5. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сангийн яаманд хандан “... “К******” ХХК-ийн материалаас үзэхэд хойд заалны цахилгааны салхивч+тохируулга /вентилятор/ байхгүй. Энэ талаар огт дурдаагүй ... “Chengli special automobile” Co.ltd компаниас ирүүлсэн техникийн үзүүлэлт англи, монгол материалд хойд заалны цахилгаан салхивч+ тохируулга/вентилятор/-ын талаар огт дурдаагүй” гэх гомдлыг гаргасан байна.
2.6. Уг гомдлыг Сангийн яамнаас хянаад 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/2094 дүгээр албан бичгээр “...К****** ХХК нь техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд нэмэлт тоноглол: хойд заалны цахилгаан салхивч+тохируулга /вентилятор/ гэж санал болгож ирүүлсэн байх тул уг нэмэлт тоноглол дутуу гэх гомдол үндэслэлгүй. Захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт санал болгож байгаа автомашины зураг, барааны танилцуулга ирүүлэхийг заагаагүй байх тул “К******” ХХК-ийн тендерт нэмэлтээр ирүүлсэн автомашины зураг барааны танилцуулга шаардлага хангаагүй, ... зураг болон барааны танилцуулга байхгүй байх тул шаардлага хангахгүй гэх гомдол үндэслэлгүй” гэх хариуг өгчээ.
2.7. Түүнчлэн, Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/2193 дугаар албан бичгээр тендерийн баталгааг улсын орлого болгох тухай Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт мэдэгдэж, Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашины тендер шалгаруулалтад оролцсон “М******” ХХК-ийн цахим тендерийн баталгааны 10.500.000 төгрөгийг улсын орлого болгосон үйл баримт тогтоогдож байна.
2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар захиргааны хэргийн шүүхийн гол зорилго нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчимтай.
2.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Захиалагч санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно”, 16.2-т “Оролцогч санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно”, 16.2.1-д “харилцагч банкны мэдэгдэл”, 16.3-д “Захиалагч энэ хуулийн 16.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 16.5-д “Оролцогч захиалагчийн тогтоосон санхүүгийн чадавхын шаардлагыг хангасан байна”, Тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “Оролцогчид тавих санхүүгийн болон техникийн чадавх, туршлага шаардана” гээд 2. Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна. ТШЗ 19.1-д “Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг шаардах эсэх: Тийм”, 2 Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл нийлбэрээр тодорхойлно. Үүнд: а. Тендер шалгаруулалт зарласан өдрөөс хойших оролцогчийн харилцагч банкны дансны хуулга, б. Тендер шалгаруулалт зарласан өдрөөс хойших Арилжааны банкны судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт /Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох суудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй. Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг банкны шугаман зээлээр тооцуулах тохиолдолд тус шугаман зээлийн харьцуулалт болон үлдэгдлийг тодорхойлсон банкны тодорхойлолт ирүүлнэ/ гэж тус тус заасан.
2.10. Маргаан бүхий энэ тохиолдолд захиалагч нь санхүүгийн чадавхын шаардлагыг хангасан баримт бичиг ирүүлэхийг шаардсан, ийнхүү шаардахдаа тендер зарласан өдрөөс хойших оролцогчийн харилцагч банкны хуулга, тендер зарласан өдрөөс хойших арилжааны банкны судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолтыг ирүүлэхээр тендер сонгон шалгаруулалтын зааварчилгаанд тусгасан байна.
2.11. Дээрх шаардлагын дагуу нэхэмжлэгчийн тендерийн баримт бичигтээ хавсаргасан ирүүлсэн Худалдаа хөгжлийн банкны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 7-431/130 дугаар албан бичигт “... тендерт оролцож шалгарсан болон тус банкны зээлдэгчид тавих шалгууруудыг хангасан нөхцөлд 700.000.000 төгрөгийн зээлийг олгох боломжтой” гэжээ.
2.12. Нэхэмжлэгч компаниас санхүүгийн чадавхтай холбоотой бусад баримт буюу банкны дансны үлдэгдэл дангаараа хүрэлцэх талаар баримт ирүүлээгүй, санхүүгийн тайлан, бусдад өргүй, зээлгүй болон төлбөрийн маргаангүй зэрэг тодорхойлолт, материалууд нь банкны зээл авахгүйгээр “санхүүгийн шаардлагыг хангах” баримт болохооргүй байх тул дээрх Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолтыг үнэлж, санхүүгийн чадавхын “шаардлага хангаагүй” гэж үзэж, татгалзсан Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэр хууль, журамд нийцсэн байна.
2.13. Өөрөөр хэлбэл, Банкны тодорхойлолтын агуулгаас үзвэл “банкны зээлдэгчид тавих шалгууруудыг хангасан тохиолдолд олгоно, харин хангаагүй тохиолдолд олгох боломжгүй” гэх утгыг илэрхийлж байх тул “мөнгөн дүн” бичсэн нь тухайн зээлийг шууд олгох боломжтойг илэрхийлэхээргүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.16-д “Тендер үнэлэх, давуу эрх олгох, ашиглалтын хугацааны өртөг, чанар ба үнийн оноо тооцох аргачлал, зааврыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалаар баталсан "Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар"-ын 6.2-д “Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй” гэж заасанд нийцжээ.
2.14. Түүнчлэн, гуравдагч этгээд компанийн тендер сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалаас үзэхэд Төрийн банкны 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26/07-42 дугаар албан бичигт “... баталгаажсан санхүүгийн баримт, материалыг судалж 4.000.000.000 төгрөгийн зээлжих чадвартай болохыг тодорхойлов” гэж тендер шалгаруулалт зарласан өдрөөс хойших арилжааны банкны судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт ирүүлсэн гэж үзэхээр байх төдийгүй Төрийн банкны 2026 оны 01 дүгээр сарын 30 ны өдрийн 2,000,017,144,87 төгрөгийн үлдэгдэлтэй талаарх тодорхойлолтыг ирүүлсэн энэ тохиолдолд хариуцагч Үнэлгээний хорооны түргэн хөрвөх хөрөнгийн шаардлагыг хангасан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.
2.15. Уг үндэслэлээр нэхэмжлэгчийн “... Төрийн банк бодитой зээл олгох санхүүгийн үүрэг хариуцлага хүлээгээгүй. Энэ нь тендерийн сонгон шалгаруулалтад оролцогч нарыг өрсөлдөх тэгш боломжоор хангаагүй” гэх тайлбарыг шүүх хүлээн авахааргүй байна.
2.16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д “Техникийн тодорхойлолт" гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг”, 26.1-т “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.2-т “Санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.9-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 26.10-т “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.3-т “Шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж тус тус заасан.
2.17. Тодруулбал, үнэлгээний хорооноос оролцогчийн санал болгосон барааг техникийн тодорхойлолтод нийцсэн, тендерийн баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд шаардлагад нийцсэн гэж үзэн үнэлж гэрээ байгуулах эрх олгох, бусад тохиолдолд шаардлага хангаагүй гэж татгалзах шийдвэр гаргах тухай зөвлөмжийг захиалагчид уламжилж, захиалагч холбогдох шийдвэрийн аль тохирохыг гаргахаар хуульчилсан.
2.18. Тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 17.3-д “Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг: Шаардана” гээд 1. Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулсан хүснэгтийн III бүлэгт заасан техникийн тодорхойлолтод гэсэн маягтын дагуу баталгаажуулан ирүүлнэ. 2. Бараа нийлүүлэлтийн хуваарыг III бүлэгт заасан маягтын дагуу баталгаажуулан ирүүлнэ. 3. Барааны үнийн задаргаа, нийлүүлэхээр санал болгох барааны гарал үүслийн мэдээллийг V бүлэгт заасан Маягт 2-ын дагуу баталгаажуулан ирүүлнэ гээд III бүлэгт техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагыг заажээ.
2.19. Гуравдагч этгээд компаний тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтоос үзэхэд нэмэлт тоноглол хэсэгт Хойд заалны цахилгаан салхивч+ тохируулга /вентилятор/ гэж тусгасан энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “... автомашины гадна талын зурагт Хойд талын заалны цахилгаан салхивч+тохируулга огт дурдаагүй, Chenglj special automobile Со.ltd компанийн ирүүлсэн материалд энэ талаар огт тусгагдаагүй. “К******” ХХК нь техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй” гэх нэхэмжлэлийг үндэслэл үгүйсгэгдэж байна.
2.20. Тодруулбал, Захиалагчийн тендер сонгон шалгаруулалтын баримт бичигт санал болгож буй автомашины зураг, барааны танилцуулга ирүүлэхийг тухайлан заагаагүй байх тул гуравдагч этгээд компаний нэмэлтээр ирүүлсэн материалыг үндэслэн техникийн тодорхойлолтын нэмэлт тоноглол: Хойд заалны цахилгаан салхивч+тохируулга /вентялятор/ байхгүй гэж үзэхээргүй байх тул энэ талаарх хариуцагч Үнэлгээний хорооны шийдвэр, түүнийг нэхэмжлэгчийн гомдлын дагуу хянаж, “үндэслэлтэй” гэж үзсэн Сангийн яамны шийдвэр хууль, журамд нийцсэн байна.
2.21. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн тендерийн материалаа шаардлага хангаж ирүүлээгүй нь түүний тендерээс татгалзах үндэслэл болсон байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Хариуцагч Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тэмдэглэл /зөвлөмж/ ээр “... гишүүдийн 100 хувийн саналаар Түргэн тусламж бүрэн тоноглогдсон автомашин нийлүүлэх сонгон шалгаруулалтад гүйцэтгэгчээр “К******” ХХК-ийг шалгаруулж”, уг шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/435 дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “К******” ХХК-д хүргүүлснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
2.22. Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлд “Илт хууль бус гэрээ” гээд 41.1-д “Худалдан авах гэрээ дараах нөхцөлийн аль нэгд хамаарах бол илт хууль бус байна”, 41.1.1-д “энэ хуулийг зөрчиж гэрээ шууд байгуулсан”, 41.1.6-д “захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” гэж тус тус заасан.
2.23. Дээрх байдлаар Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин” /Улаанбаатар хот/ нэр бүхий НХААГ/20260102025/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, зөвлөмж, уг тендерт “К******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/435 дугаар шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул уг шийдвэрүүдийг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “К******” ХХК нарын хооронд 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан НХААГ/20260102025 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
3. Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/2094 дүгээр, 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох” 03/2193 дугаар албан мэдэгдлүүдийг илт хууль бус болохыг тогтоолгож, тендерийн баталгаанд улсын орлого болгосон 10.500.000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна”, 59.3-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах гомдол үндэслэл бүхий байна, 59.8-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад холбоотой цахим системд байршуулсан баримт бичиг, мэдээлэл, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт үндэслэн гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан гомдлыг хянан шийдвэрлэнэ” гэж заасан.
3.2. Мөн Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалаар баталсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 4.1-д “Хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг хуулийн 28.3-т заасан шийдвэр нийтэлснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргах ба дараах шаардлагад нийцсэн байна”. Үүнд: 4.1.1-д “гомдол гаргаж буй тендер шалгаруулалт, түүний аль багц болон шийдвэрийг тодорхой дурдсан байх”, 4.1.2-т “шийдвэрийг эс зөвшөөрч буй үндэслэлийг нэг бүрчлэн, бүрэн тодорхойлж ирүүлэх”, 4.1.3-т “захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргах, 4.1.4-т тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад гомдол гаргасан оролцогчийн тендерийн баталгаа хүчинтэй бөгөөд гомдол хянан шийдвэрлэх хугацаанд дуусгавар болохгүй байх”, 5.8-д “Сангийн яам гомдлын үндэслэлийн хүрээнд тендер шалгаруулалт хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг хянан шийдвэрлэх нь Сангийн яамны гаргах шийдвэрийн төрлийг хязгаарлах үндэслэл болохгүй”, 5.9-д “Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд хуулийн 59.10 т зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгасан бол захиалагч хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ” гэж тус тус заасан.
3.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 17.3-д “Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг: Шаардана” гээд 1. Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулсан хүснэгтийн III бүлэгт заасан техникийн тодорхойлолтод гэсэн маягтын дагуу баталгаажуулан ирүүлнэ. 2. Бараа нийлүүлэлтийн хуваарыг III бүлэгт заасан маягтын дагуу баталгаажуулан ирүүлнэ гэж тусгагдсан, тус тендерийн шаардлагын баримт бичигтэй нэхэмжлэгчээс маргаагүй, хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн хүрээнд захиалагчаас тендер шалгаруулалтыг зохион байгуулж явуулсан байна. томьёог
3.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр доор дурдсан утгаар ойлгоно”, 4.1.17-д "тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг” 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1-д “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх 27 дугаар зүйлийн 27.1-д Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж заасан.
3.5. Дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцүүлэн боловсруулсан хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчээс ирүүлсэн “... “К******” ХХК-ийн материалаас үзэхэд хойд заалны цахилгааны салхивч+тохируулга /вентилятор/ байхгүй. Энэ талаар огт дурдаагүй ... “Chengli special automobile” Co.ltd компаниас ирүүлсэн техникийн үзүүлэлт англи, монгол материалд хойд заалны цахилгаан салхивч+ тохируулга/вентилятор/-ын талаар огт дурдаагүй” гэх гомдлыг өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хянаад Сангийн яам 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/2094 дүгээр албан бичгээр “...К****** ХХК нь техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд нэмэлт тоноглол: хойд заалны цахилгаан салхивч+тохируулга /вентилятор/ гэж санал болгож ирүүлсэн байх тул уг нэмэлт тоноглол дутуу гэх гомдол үндэслэлгүй. Захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт санал болгож байгаа автомашины зураг, барааны танилцуулга ирүүлэхийг заагаагүй байх тул “К******” ХХК-ийн тендерт нэмэлтээр ирүүлсэн автомашины зураг барааны танилцуулга шаардлага хангаагүй, ... зураг болон барааны танилцуулга байхгүй байх тул шаардлага хангахгүй гэх гомдол үндэслэлгүй” гэх хариуг өгсөн байна.
3.6. Түүнчлэн, нэхэмжлэгчээс Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 23 ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/2094 дүгээр, 2026 оны 03 дугаар сарын 24 ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох” 03/2193 дугаар албан мэдэгдлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д тус тус зааснаар “утга агуулгын илэрхий алдаатай”, “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тайлбарлан илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.
3.7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” гэдэгт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны акт болох нь агуулгын хувьд илэрхий алдаатай болох нь илт тодорхой илэрхий тохиолдлыг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа хуулийн үндэслэл /заалт/ огт хэрэглээгүй, хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэсэн боловч нарийвчилсан үндэслэлийг хэрэглээгүй тохиолдлыг тус тус ойлгох бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд уг үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх Сангийн яамны шийдвэрүүдийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
3.8. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно”, 14.6.3-т “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн”, 14.7-д “Энэ хуулийн 14.6.3-т заасан тохиолдолд 20 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 20 хүртэл сая төгрөгийг, 20-100 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 40 сая төгрөгийг, 100 тэрбумаас дээш төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 60 сая төгрөгийг тус тус улсын орлого болгоно” гэж, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 5.13 т “Хуулийн 14.6.3-т заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч гомдол гаргагчийн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийг баталгааг хуулийн 14.7-д заасан үнийн дүнгээр Төв төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно” гэж тус тус заасан байна.
3.9. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “М******” ХХК-аас гаргасан гомдлыг Сангийн яам хянаад 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/2094 дүгээр албан бичгээр гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байх тул 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02/2193 тоот “... Худалдаа хөгжлийн банкны 431DBG/26/0141300 дугаартай 10.500.000 төгрөгийн тендерийн баталгааг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын тоот дансанд төвлөрүүлж, Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгийг хүчингүй болгох, илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй төдийгүй тендерийн баталгаанд улсын орлого болгосон 10.500.000 төгрөгийг буцаан гаргуулах боломжгүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “М******” ХХК-иас Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын НХААГ/20260102025/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сангийн яаманд тус тус холбогдуулан “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин” /Улаанбаатар хот/ нэр бүхий НХААГ/20260102025/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэл, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин” /Улаанбаатар хот/ нэр бүхий НХААГ/20260102025/01/01 дугаартай нэр бүхий тендерт “К******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/435 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “К******” ХХК нарын хооронд 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан НХААГ/20260102025 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/2094 дугаартай албан мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 03/2193 дугаартай албан мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, тендерийн баталгаанд улсын орлого болгосон 10,500,000 төгрөгийг буцаан гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.7, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3, 26 дугаар зүйлийн 26.4, 26.9, 27 дугаар зүйлийн 27.16, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.3, 41 дүгээр зүйлийн 41.1.6, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.8, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М******” ХХК-иас Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын НХААГ/20260102025/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сангийн яаманд тус тус холбогдуулан гаргасан+ “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин” /Улаанбаатар хот/ нэр бүхий НХААГ/20260102025/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэл, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин” /Улаанбаатар хот/ нэр бүхий НХААГ/20260102025/01/01 дугаартай нэр бүхий тендерт “К******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/435 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “К******” ХХК нарын хооронд 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан НХААГ/20260102025 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/2094 дугаартай албан мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 03/2193 дугаартай албан мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, тендерийн баталгаанд улсын орлого болгосон 10,500,000 төгрөгийг буцаан гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА