| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 140/2016/0026/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2016-07-06 |
| Зүйл хэсэг | 240.1., |
| Улсын яллагч | Н.Бат-Эрдэнэ |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 24
Ч.*******т холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл Прокурор Н.*******э Шүүгдэгч Ч.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.*******, С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагч Д.*******ийн эсэргүүцлээр Ч.*******т холбогдох 201513010013 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “******* их *******” ХХК-нд бригадын дарга ажилтай, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, ******* ******* овгийн ын *******. /Регистрийн дугаар ИЦ-/ Ч.******* нь 2014 оны 12 дугаар сарын 20-ны үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “” хэмээх газраас зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр 50,1405 м3 хэрэглээний хуурай шинэс модыг захиалга өгч бэлтгүүлэн, 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тээвэрлэн ойн санд 5.415.174 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овгийн ын *******т холбогдох эрүүгийн 201513010013 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.*******ийг цагаатгаж, Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хохирогч Б., иргэний нэхэмжлэгч Ц. нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Ч.*******ийн өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, маркийн улсын дугаартай автомашин, маркийн улсын дугаартай автомашин, маркийн транзит дугаартай автомашин зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, ТЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүл, ОЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүл, ТЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүл зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 4 метрийн урттай 295 ширхэг шинэс мод битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол зэргийг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн моторт хөрөөг Ч.*******т буцаан олгож, Ч.*******т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, цагаатгах тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай, Завхан аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Улсын яллагч Д.*******э бичсэн эсэргүүцэлдээ: Хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн тул цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүгч хэрэгт дүгнэлт хийхдээ Ч.******* нь Тосонцэнгэл суманд ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “******* Их Хишиг” ХХК-ийн мод бэлтгэх тусгаарлалт хийлгэсэн газар болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “ ” гэх газраас 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд уг компанийн бэлтгэсэн 295 ширхэг буюу 50.1405 м/куб шинэс модыг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн маркийн , улсын дугаартай, улсын дугаартай чиргүүлтэй автомашинуудаар тээвэрлэсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байна гэжээ. Үүнээс үзэхэд Ч.*******ийн компанийн бэлтгэгдсэн модыг хугацаа хэтрүүлэн тээвэрлэсэн мэтээр ойлгож хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт Ч.*******ийн чиргүүлтэй маркийн автомашинаар тээвэрлэж явсан 195 ширхэг буюу 50.1405 м/куб хэрэглээний шинэс мод нь эрхийн бичиггүй байсан болохыг тухайн автомашиныг жолоодон явсан гэрч Д., Б., Л., тухайн үед хяналт шалгалтаар явж байгаад таарсан гэрч Т.аа, Ц., Ш., Ч. нар нь тодорхой мэдүүлдэг Хэдийгээр Ч.******* нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “... би 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр “******* Их Хишиг” ХХК-ны тусгаарлалт хийсэн газарт үлдсэн байсан модоо татаж авахаар өөрийн маркийн улсын дугаартай автомашиныг өөрийн ажилтан болох Л.аар жолоодуулж, Рашаант багийн эхний “ ” гэх газар луу явуулсан. Тэгтэл маргааш нь буюу 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр утсаар яриад машин эвдэрсэн сэлбэг өгч явуул гэсэн. Тэгэхээр нь сэлбэгийг нь хот руу захиад ирэхээр нь жижиг тэргээр аваачиж өгөхөд Рашаант багийн эхний голд чиргүүлээ мөсөнд суулгасан түүнийгээ чирж гаргах гээд машиныхаа моторыг эвдсэн байсан. Тэгтэл авч очсон сэлбэг таарахгүй байсан тул дахин хот руу захиж, сэлбэг ирэхээр нь дөхүүлж өгөхөөр өөрийн улсын дугааргүй маркийн тээврийн хэрэгслээр ганцаараа 2015 оны 1 дүгээр сарын 28-нд дахин явж сэлбэгээ тавьж машинаа засаад, 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дээрх газраас гурван автомашинд тусгаарлалт хийж 2015 оны дараа тоолуулсан 295 ширхэг 4 метрийн урттай хэрэглээний модыг тээвэрлэж яваад “Хэцүү хясаа” гэх газар машины дугуй хагараад байж байхад БОХ-ын улсын байцаагч Т.аа, байгаль хамгаалагч Ч., Ц. нар ирээд мод бэлтгэх эрхийн бичиг байна уу гэхээр нь сунгуулах гээд төвд орхисон гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд гүүрэн дээр ирээд цагдаа шалгаад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гээд машиныг модтой нь журмын хашаанд саатуулсан. Тэр үед шөнийн 04 цаг өнгөрч байсан ба 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болсон байсан ...” гэж мэдүүлдэг боловч энэ нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Үүнд : Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Р.ийн: “...Миний жолоодож явсан маркийн улсын дугаартай автомашины дугуй хагарсан. Надтай хамт явсан жолооч нарын автомашинууд ямар нэгэн байдлаар эвдэрсэн, дугуй хагарсан хээр хоносон зүйл байхгүй. Тэр оройдоо л орж ирээд цагдаад саатуулагдсан ...” , Ч.*******ийн яллагдагчаар дахин өгсөн “... Би 2015 оны 01 дүгээр сарын 20-ны мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан учраас машин эвдэрч 2-3 хоносон гэж хэлсэн тэр өглөө нь 3 машинтайгаа яваад модоо ачаад сумын төв рүү Хэцүү хясааны тэнд ийн машины дугуй хагараад байж байхад БОХ-ын улсын байцаагч Т.аа, байгаль хамгаалагч Ц., Ч. нар ирж мод бэлтгэх эрхийн бичгээ гэхэд нь байгаль хамгаалагч Б.т сунгуулахаар өгсөн гэж хэлж байсан юм ...” , гэрч Д.ийн: “...Р.ийн машины чиргүүлийн дугуй л хагарсан. Өөр хамт явсан машинууд эвдэрч саатсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгүүдээр няцаагддаг. Ч.******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед компанийхаа үлдэгдэл модыг ачиж яваад хяналт шалгалтаар явсан ажилтнуудтай таарсан талаар мэдүүлдэг боловч компанийн сүүлчийн үлдэгдэл мод нь эрхийн бичигт заасан хугацаандаа буюу 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тээвэрлэгдэн орж ирсэн мөн Ч.******* нь эрхийн бичиггүйгээр мод бэлтгэж, 2015 оны 01 сарын 31-ний шөнө тээвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.гийн: “...би Ч.*******т хэлж явуулсан зүйл байхгүй, үлдэгдэл модоо авч ирнэ гэж ярьж байсан...” шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Ч.*******: “... захирал мод бүрэн бүтэн орж ирсэн талаар мэдэх боломжгүй байдаг ...” , Гэрч Б.ын: “.. Уг компанийн Сум дундын ойн ангиар тусгаарлуулсан хэрэглээний модны хэмжээ нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бичигдсэн мод бэлтгэх эрхийн бичгээр дууссан. ин 2015 оны 02 дугаар сарын 01-ний тээвэрлэсэн мод бол ямар учиртай мод эсэхийг би сайн мэдэхгүй байна .... Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй учраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэсэн байна гэж үзнэ ...” Дээрхи 0258144, 0258851 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт мод бэлтгэх хугацаа гэдэг дээр 2014 оны 12 дугаар сарын 22-25-ны өдөр бэлтгэх гэж бичигдсэн, тээвэрлэх нь 0258144 дугаартай эрхийн бичигт 2015 оны 01 сарын 12-15-ны өдөр, 0258351 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг 2015 оны 01 сарын 19-20-ны өдөр тээвэрлэхээр бичигдсэн. 0258144 дугаартай эрхийн бичгээр маркийн чиргүүлтэй , улсын дугаартай автомашин 28 м/к 4 метрийн урттай хэрэглээний мод ачигдаад 2015 оны 1 сарын 15-ны өдөр орж ирээд тухайн компанийн хашаанд буусан. Энэ талаар өөрсдөө мэдэж байгаа. Ачиж орж ирсэн талаар Ч.******* надад хэлж байсан. Мод бэлтгэх 0258851 дугаартай эрхийн бичгээр 24 м/к 4 метрийн урттай хэрэглээний модыг маркийн , улсын дугаартай тээврийн хэрэгслээр татаж оруулахаар бичигдсэн. Энэ мод нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр орж ирсэн. Идэрийн голын хяналтын постонд замын цагдаагийн эргүүл байсан. Мөн тухайн орж ирсэн модны араас “Зулзаган мод төгөл” ХХК-ийн мод ачсан автомашин орж ирж байсан. Тухайн үед мод орж ирсэн учраас бичигдсэн өдрөөр дуусгавар болсон тул гоожинд хаалт хийх шаардлагагүй байсан ...” гэсэн мэдүүлэг Гэрч Б.ын шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн: “... 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр сумын засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад ойн мэргэжлийн байгууллагуудын бэлтгээд оруулж ирээгүй байгаа модыг газар дээр нь очиж тоолсон. Энэ үед “******* Их Хишиг” ХХК-ийн хашааны гаднаас харахад 2 автомашин чиргүүлтэйгээр хэрэглээний модоо буулгаагүй ачаатай байдалтай байсан бөгөөд тухайн үед байгаль хамгаалагч Ч.*******ийн орж ирэх модны хамгийн сүүлд бичигдсэн хэрэглээний мод орж ирсэн байна, эднийх үлдэгдэл модгүй боллоо гэж надад ярьж байсан..” гэсэн мэдүүлэг Гэрч М.ийн шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн: “... 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө компаниуд үлдэгдэл модоо уулнаас татаж дууссан гэж үзээд 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр сумын төвд байршилтай бүх мэргэжлийн байгууллагуудын хашаагаар шалгалт хийсэн. “******* Их Хишиг” ХХК-ийн хашаанд хичнээн метр куб мод байсныг санахгүй байна. Ер нь ууланд байсан хэмжээний мод орж ирсэн байх. Хашаанд буулгасан байгаа модыг тоолсон. Өмнөх шүүх хуралдаанд би “******* Их Хишиг” ХХК-ийн хашааны гаднаас харахад 2 автомашин чиргүүлтэйгээр хэрэглээний мод буулгаагүй ачаатай байдалтай байсан бөгөөд тухайн үед байгаль хамгаалагч , Ч.*******ийн орж ирэх модны хамгийн сүүлд бичигдсэн хэрэглээний мод орж ирсэн байна. Эднийх үлдэгдэл модгүй боллоо гэж надад ярьж байсан гэсэн...” мэдүүлэг Гэрч С.ийн: 2015 оны 01 сарын 20-ны өдөр ... Тус сумын Рашаант багийн “Өртөнт” гэх газраас жолооч ийн хамт өөрийн эзэмшлийн улсын дугаартай маркийн автомашинаар 4 метрийн урттай хэрэглээний мод тээвэрлэж явсан. Миний урд Ч.Дашдоржийн 2 автомашин Идэрийн голын гүүрээр орж харагдсан. Тухайн үед цагдаа шалгаж байсан би 2014 оны сүүлчийн модоо тээвэрлэж явсан ...” гэсэн мэдүүлгүүд Шүүхийн хэлэлцүүлгийн үед нотлох баримтаар гаргаж өгсөн байгаль хамгаалагч Б.ын 2015 оны 12 дугаар сарын 20-ний өдөр мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын хашаагаар орж үлдэгдэл модыг тоолж бүртгэлжүүлсэн тооллогын тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Дээрх бүхнээс дүгнэн үзэхэд Ч.******* нь бэлтгэж, тээвэрлэлт дууссан компаний нэрийг барин эрхийн бичиггүйгээр мод тээвэрлэж үйлдэл дээрээ баригдсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр, мөн “******* Их Хишиг” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр тоолуулан үлдэгдэл мод нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тээвэрлэгдэн орж ирсэн талаар гэрч Б. нь 02588144 дугаартай эрхийн бичгээр маркийн чиргүүлтэй, , улсын дугаартай автомашин 28 м/к 4 метрийн урттай хэрэглээний модыг маркийн , улсын дугаартай тээврийн хэрэгслээр татаж оруулахаар бичигдсэн. Энэ мод нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр орж ирсэн ...” , шүүхийн хэлэлцүүлгийн үед гэрч Б. нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ойн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээр тооллого хийж явахдаа “******* Их Хишиг” ХХК-ийн модыг үзээд танайх үлдэгдэл модгүй болсон гэдэг талаар хэлж байсан ...”, мөн гэрч М.ээ, аа нар нь “ Ч.*******ийн орж ирэх модны хамгийн сүүлд бичигдсэн хэрэглээний мод орж ирсэн ..” гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг, тооллогын баримтанд байсаар байтал шүүх зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэгт хөтлөгдөн хэргийг цагаатгаж шийдвэрлэж буй нь үндэслэл муутай болжээ гэж үзэж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлд заасан “******* тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэг нь зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, боловсруулсан, хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулснаас Эрүүгийн хуульд заасан хохирлыг хэмжээ хүрсэн байхыг шаарддаг. Хэрэв шүүх зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн үйлдэлд эргэлзээ төрвөл тээвэрлэсэн үйлдлийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчүүдийг шүүх хуралд оролцуулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх ба цагаатгах тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор 294.2 , 294.3 дахь хэсэг, 295, 296, 297, 298 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр бичгээр үйлдэж ял шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогч, өмгөөлөгч, прокурорт гардуулан өгнө гэж заасан байхад Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай цагаатгах тогтоолыг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гардуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ. Шүүгдэгч Ч.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “******* тухай хууль тогтоомж” зөрчөөгүй. Манай компани 3 жил мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй. Сум дундын ойн ангид төлбөрийг нь төлсөн модоо л хугацаа алдаж оруулсан. Өөр зүйлгүй гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ч.******* буюу “******* их Хишиг” ХХК нь зөвшөөрөлтэйгээр 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны хүртэл өдрүүдэд уг компанийн бэлтгэсэн 254 ширхэг 50.1405 м.к3 шинэс модыг өөрийн машинаар тээвэрлэсэн асуудлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байгааг эс зөвшөөрч байна. “******* Их Хишиг” ХХК нь зохих төлбөрөө төлөөд, гоожингийнхоо хугацаандаа буюу өмнө нь бэлтэгсэн байсан модыг тээвэрлэж ирсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсоор байхад “******* тухай хууль тогтоомж” зөрчсөн гэж үзэх боломжгүй юм гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй гэж үзэж анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гаргасан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна гэж үзэж байна. Өмнө нь бас анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарч байсан боловч давж заалдах шатны шүүх түүнийг процессийн алдаа гаргасан гэж үзэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгож байсан. Энэ нь шийтгэх тогтоолд тодорхойлох хэсгийг бичихгүйгээр шууд захирамжлах хэсгийг бичсэн алдаанаас болж цагаатгах тогтоол хүчингүй болсон тэр шүүх хурал дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудал яригдаагүй юм. Улсын яллагч эсэргүүцэлдээ: хэрэв тухайн шүүгдэгч зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдэлдээ гэм буруугүй гэж үзэж байгаа бол, тээвэрлэсэн үйлдэл нь гэм буруутай байгаа гэж дурдсан байсан. Энэ хэргийн гол асуудал нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн асуудал юм. “******* их Хишиг” ХХК-ны хувьд огт зөвшөөрөлгүй мод бэлтгэж, оруулсан зүйл байдаггүй. Тухайн компани нь 2013 оны 12 дугаар сарын 3-нд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээг 3 жилийн хугацаатай авсан байгаа. Түүнээс Ч.******* нь “******* тухай хууль тогтоомж” санаатай зөрчөөгүй гэв. Прокурор Н.*******э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Шүүгдэгч Ч.*******ийн хийсэн үйлдэл нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна. Ч.******* нь 195 ширхэг мод буюу 50.1405м3 хэрэглээний шинэс модыг эрхийн бичиггүйгээр бэлтгэсэн болох нь гэрч , , аа, нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон байдаг. Мөн компанийн нэр барьж сүүлчийн үлдэгдэл модыг 2015 оны 12 дугаар сард багтааж бүгдийг тээвэрлэж дуусгасан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Г., Б. нарын мэдүүлэг, мөн модны тооллого хийсэн баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Иймээс улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан байна. Ч.******* нь 2014 оны 12-р сарын 20-ны үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “ ” хэмээх газраас зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүйгээр 50.1405м3 хэрэглээний хуурай шинэс модыг захиалга өгч бэлтгүүлэн, улмаар 2015 оны 1-р сарын 31-ний өдөр тээвэрлэн ******* санд 5.415.174 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Цагаатгагдсан этгээд, Ч.******* нь Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг “******* их *******” ХХК-ны бригадын даргаар ажилладаг ба тус компани нь банз, дүнз зүсэх, гэр ахуйн модон эдлэл үйлдвэрлэх чиглэлээр 2008 оноос улсын бүртгэлийн гэрчилгээ авч, ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр 2013 оноос эхлэн 3 жилийн хугацаатай мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ авсан хуулийн этгээд байна. Түүнчлэн уг компани нь 2014 оны 10-р сарын 22-ны өдөр сум дундын ой ангитай мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ, 10-р сарын 30-ны өдөр Тарвагатайн нурууны шатсан ойд арчилгаа, цэвэрлэгээ хйихэд талуудын хамтран ажиллах гэрээг тус тус байгуулж, тусгаарласан талбайн ойн нөөц ажигласны төлбөрт 2014 оны 10-р сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 12-р сарын 18-ны өдөр 1.541.084 төгрөг, нийт 2.541.084 төгрөгийг тушаасан байна. Ч.******* нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, мэдүүлэгтээ ...компаныхаа хэрэгцээнд хэрэглэх модыг 2014 оны 11, 12 сард “ ” хэмээх газраас хүмүүсээр бэлтгүүлээд, ойн нөөц ашигласны төлбөрийг нь урьдчилан сум дундын ойн ангийн дансанд тушааж, улмаар модны гоожин буюу мод бэлтгэх эрхийн бичгийг нь зохих газраас нь зөвшөөрөл авч 50.1405м3 хэрэглээний шинэс модыг 2014 оны 12 дугаар сард Тосонцэнгэл сум руу татаж оруулах гэсэн боловч тухайн сард цас их унасан өвөл байсан ба машин тэрэг олдохгүй байсаар 2015 оны 1-р сарын сүүлчээр 3 машинаар мод бэлтгэн оруулах эрхийн бичгийн хугацааг ганц 1 хоногоор хэтрүүлэн оруулсан гэж мэдүүлж байгаа бөгөөд энэ байдлыг нь хэрэгт авагдсан гэрч Б. (байгаль орчны байцаагч) нотлохдоо ...******* их ******* ХХК нь Рашаант багийн нутаг “ ын боом” хэмээх газар 200 мод тоолуулсан, тухайн компани 2015 оны 1-р сарын 20-ны дотор тээвэрлэж дуусгаад, байгаль орчны ажлын хэсэг тайлан тавих байсан. Хамгийн сүүлийн гоожин буюу эрхийн бичгийг 2015 оны 1-р сарын 19-ний өдөр тухайн компанид бичиж олгосон ба 21-ний өдөр хугацаа нь дууссан, Ч.******* нь гоожингийн хугацаандаа мод оруулж чадаагүй талаараа 2015 оны 1-р сарын 24-ний үед надад хэлж байсан. Би 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр бичсэн гоожингийнхоо хугацааг 2015 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр дууссан гэж түүнд хэлсэн. “******* их *******” ХХК нь 192.3м3 хэрэглээний мод, 45.3м3 галын түлээний мод бэлтгэх эрх авч 2.500.000 төгрөг төлсөн. Энэ 192.3м3 модонд 8 удаа мод бэлтгэх эрхийн бичиг бичигдсэн гэсэн үг гэсэн, мөн гэрч М.ээ (байгаль хамгаалагч) ...2015 оны 1-р сарын 20-ны өдрөөс өмнө компаниуд үлдэгдэл модоо уулнаас татаж дууссан гэж үзээд 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Тосонцэнгэл сумын төвд байршилтай бүх мэргэжлийн байгууллагуудын хашаагаар шалгалт хийсэн. Ууланд “******* их *******” ХХК-ны модыг Б. байцаагч тоолсон учраас би дахиж тоолоогүй. Б. байцаагч надад ярихдаа Ч.*******ийн хамгийн сүүлд гоожин бичсэн 2 машин мод орж ирсэн байна. Эднийх үлдэгдэл модгүй боллоо гэж ярьж байсан... гэсэн мэдүүлгүүд давхар нотолж байна. Энэ байдлаас дүгнэлт хийхэд цагаатгагдсан этгээд Ч.*******ийн үйлдлийн улмаас “******* тухай” хуулинд заасан ой болон ойн санд хохирол учраагүй бөгөөд Ч.*******ийн үйлдэл нь “******* хууль тогтоомж” зөрчих, Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдхүүний шинжийг агуулаагүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 13 тоот цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагч Д.*******ийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Б.НАМХАЙДОРЖ