| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0167/э |
| Дугаар | 1177 |
| Огноо | 2018-06-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 1177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулгыг суулган,
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт *******-т холбогдох эрүүгийн 1821000000186 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *******...... овогт *******, Дорнод аймгийн *******. суманд ...... оны ..... дугаар сарын ......-ний өдөр төрсөн, ...... настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: *******./, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.
******* нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “BSB” худалдааны төвийн кассын ширээн дээр байсан Хас банкны эзэмшлийн виза карт уншдаг пос машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол, мөн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн хүнсний дэлгүүр дотроос хохирогч *******гийн эзэмшлийн “*******” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууц, хууль бусаар авч 330.000 төгрөрийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж гаргах тайлбар байхгүй. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруутайгаа ойлгож байна гэв.
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “BSB” дэлгүүрээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр алдагдсан пос машин нь Хас банкны эзэмшлийнх юм. Тус дэлгүүртэй гэрээ байгуулан түрээслэн ашиглуулж байсан...Одоо 700000 төгрөгөөр үнэлнэ...Карт уншигч пос машинаа нэхэмжилнэ...” гэжээ. /хх 14/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дэлгүүр дээрээ ирээд худалдагч ******* тооцоо бодоод хүмүүс орж наймаагаа хийгээд байж байгаад өдөр 13 цагийн орчимд гар утсаараа ярих гээд хайхад байхгүй болохоор нь залгаж үзэхэд дуудаж байгаад утас маань тасарсан. Тэгээд хяналтын камераа шүүж үзэхэд цэнхэр өнгийн футволк, хар өнгийн саравчтай малгайтай залуу манай дэлгүүрийн хөлдөөгчин дээр тавьсан байсан “Эс-6” маркийн гар утсыг аваад гарсан байсан. Гар утсаа нэхэмжилнэ, гомдолтой байна...” гэжээ. /хх 45/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өнөөдөр ажил дээрээ байж байхад 14 цагийн орчимд гаднаас саарал өнгийн малгайтай, саарал өнгийн цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүн орж ирэхээр нь тэр хүнийг дагаж яваад “та юу сонирхож байна” гэж асуухад тэр ах буцаад эргээд явахаар нь би ард нь үлдээд удалгүй гарч явсан. Манай дэлгүүр орой 19 цагт хаалгаа барьдаг болохоор хяналтын камераа шүүж үзэхэд өдөр орж ирсэн саарал өнгийн саравчтай малгайтай хүн посыг аваад гарсан байсан...Хулгайд алдагдсан карт уншигч пос машин нь Хас банкны эзэмшлийнх юм ...” гэжээ. /хх 15-16/
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримт болон Гэрч /хх 18/, /хх 48/, *******лтанцэцэг /хх 19/, Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *******-н гэрч, яллагдагчаар /хх 17, 22-23, 49, 52, 62-63/, хохирогч *******гийн гэрчээр /хх 45/ өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5,36/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8, 37-38/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10, 42/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 31/, Эд зүйлийн үнэлгээ /хх 9, 39/, DVD диск 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 43/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 56/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “BSB” худалдааны төвийн кассын ширээн дээр байсан Хас банкны эзэмшлийн виза карт уншдаг пос машиныг, мөн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн хүнсний дэлгүүрээс *******гийн эзэшлийн “” маркийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэний нэхэмжлэгч “Хас” банкинд 700000 төгрөгийн, хохирогч *******д 330000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн зөвшөөрч удаа дараа өгсөн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Болсон үйл баримт /факт/-ыг бодитой, цаг хугацаатай харуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10, 42/, мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8, 37-38/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч /14-15/, /хх 18/, /хх 48/, хохирогч *******гийн хохирогч, гэрчээр /хх 45/ өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5, 36/, Эд зүйлийн үнэлгээ /хх 9, 39/, DVD диск 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 42/ зэрэг хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч *******-н бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн эзэмшилд авч захиран зарцуулж буй хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Хас банкны Дорнод салбарт 700000 төгрөгийн, хохирогч *******д 330000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь дээрх оролцогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 13-14/, эд зүйлийн үнэлгээ /хх 9, 39/ зэргээр нотлогдож байх ба шүүгдэгч нь уг хохирлыг төлж барагдуулаагүй талаар мэдүүлж байна. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгчээс 1030000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Хас банкны Дорнод салбарт 700000 төгрөгийн, хохирогч *******д 330000 төгрөг тус тус олгох үндэстэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн DVD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******... овогт *******-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн 1821000000186 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-т анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******-с нийт 1030000 /нэг сая гучин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Хас банкны Дорнод Салбарт 700000 /долоон зуун мянга/ төгрөгийг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 24 дүгээр байрны 02 тоотод оршин суух, хохирогч овогт /РД:/-д 330000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримт хураагдаж ирсэн DVD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ************** регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ