| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Ууганзаяа |
| Хэргийн индекс | 128/2025/0678/3 |
| Дугаар | 128/ШШ2026/0655 |
| Огноо | 2026-07-02 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2026/0655
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа даргалж, шүүгч О.Батсүх, Т.Гангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э******” ХХК /РД:*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Д****** /РД:******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Э****** /РД:******/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Э****** /ШТҮД:****/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Т****** /ШТҮД:****/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Х******, Х.А******,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Нямдорж нарын хоорондын татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ /цахим/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э******, Б.Т******, хариуцагч Л.Х******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Х******, Х.А****** нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА 34240000136 дугаар татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Х******, Х.А****** нар “Э******” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд ерөнхий удирдамж, 34241203897 тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан-бүрэн/ шалгалтыг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хийж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000136 дугаар нөхөн ногдуулалтын актаар 606,139,120.19 төгрөгийн нөхөн татвар, 242,455,648.08 төгрөгийн торгууль, 183,949,923.15 төгрөгийн алданги, нийт 1,032,544,691.42 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
2.2.Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор 370,900,235.2 төгрөгийн нөхөн татвар, 198,812,939.2 төгрөгийн торгууль, 132,112,472.7 төгрөгийн алданги, нийт 701,825,647.0 төгрөгийн төлбөрийг бууруулж, 235,238,885.00 төгрөгийн нөхөн татвар, 43,642,708.8 төгрөгийн торгууль, 51,837,450.5 төгрөгийн алданги нийт 330,719,044.37 төгрөгийг төлүүлэхээр өөрчлөлт оруулжээ.
2.3. Үүний дараа “Э******” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х******, Д.А****** нарт холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000136 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 8,333,754,972.14 төгрөгийн зөрчил илрүүлж, нийт 1,032,544,691.42 төгрөгийн төлбөр ногдуулснаас Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцсэн 34 дүгээр тогтоолоор 5,981,366,121.7 төгрөгийн зөрчилд 370,900,235.2 төгрөгийн нөхөн татвар, 198,812,939.2 төгрөгийн торгууль, 132,112,472.7 төгрөгийн алданги, нийт 701,825,647.0 төгрөгийг бууруулсан дүнгээс үлдэх 2,352,388,850.4 төгрөгийн зөрчилд 978,647,783.2 төгрөгийн нөхөн татвар, 235,238,885.00 төгрөгийн нөхөн татвар, 43,642,708.8 төгрөгийн торгууль, 51,837,450.5 төгрөгийн алданги, нийт 330,719,044.37 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байх бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 5297 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э****** 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Х******, Х.А****** нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000136 дугаар татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” гэж сүүлийн байдлаар тодруулсан.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
3.2. Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000136 дугаар нөхөн ногдуулалтын актаар 8,333,754,972.14 төгрөгийн зөрчил илрүүлж, нийт 1,032,544,691.42 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасан.
3.3. Дээрх гомдлыг тус зөвлөл 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцэн 34 дүгээр тогтоолоор 8,333,754,972.14 төгрөгийн зөрчилд 606,139,120.19 төгрөгийн нөхөн татвар, 242,455,648.08 төгрөгийн торгууль, 183,949,923.15 төгрөгийн алданги, нийт 1,032,544,691.42 төгрөгийн төлбөр ногдуулснаас 5,981,366,121.7 төгрөгийн зөрчилд 370,900,235.2 төгрөгийн нөхөн татвар, 198,812,939.2 төгрөгийн торгууль, 132,112,472.7 төгрөгийн алданги, нийт 701,825,647.0 төгрөгийг бууруулж, 2,352,388,850.4 төгрөгийн зөрчилд 235,238,885.00 төгрөгийн нөхөн татвар, 43,642,708.8 төгрөгийн торгууль, 51,837,450.5 төгрөгийн алданги, нийт 330,719,044.37 төгрөгийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн. Дээрх төлүүлэхээр шийдвэрлэсэн дүнг дараах үндэслэлээр эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.
3.4. Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн зөрчилд тооцсон 2,352,388,850.4 төгрөгийн зөрчилд 235,238,885.00 төгрөгийн нөхөн татвар, 43,642,708.8 төгрөгийн торгууль, 51,837,450.5 төгрөгийн алданги, нийт 330,719,044.37 төгрөгийн төлбөр нь дараах үйл ажиллагаатай холбоотой хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу “Э******” ХХК-ийн урьдчилж орсон орлого хэсэгт орлого юм.
3.5. Үйл баримтын тухайд: “Э******” ХХК нь 2020 онд зарлагдсан БСШУЯ/202001242 тендерийн дугаар бүхий Архангай аймгийн Хайрхан суманд баригдах 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр сонгогдон барилгын ажлыг гүйцэтгэсэн. Архангай аймгийн Хайрхан суманд баригдаж байгаа 320 хүүхдийн сургуулийн барилгатай холбоотой 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр барилгын ажлын гэрээг Архангай аймгийн орон нутгийн өмчийн газартай байгуулан сургуулийн барилга барихаар болсон бөгөөд уг барилга нь түлхүүр хүлээлцэж улсын комисст хүлээлгэн өгөх нөхцөлтэй болно.
3.6. Тухайн үед тус ажлыг 2,851,501,639 төгрөгөөр гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг дүнд Захиалагчийн албаны зардал 48,697,719 төгрөг, Инженер хайгуул, зураг төслийн ажлын зардал 47,000,000, зураг төсөл зохиогчийн хяналтын зардал 24,348,860 төгрөг нийт 120,046,579 төгрөг нь манай байгууллагын гүйцэтгэх үүрэгт хамаарахгүй бөгөөд тус мөнгөн дүн нь шууд суутгагдан холбоотой тал руу шилждэг болно. Мөн төсөвт ажлын магадлашгүй ажлын зардал болох 48,697,719.04 төгрөг, нормчиллын санд төвлөрүүлэх 4,382,794.71 төгрөг нийт 53,080,513.75 төгрөг нь манай байгууллагад дансаар шилжих нийт ажлын дүнд хамаарах боловч НӨАТ тооцоолох суурь болж төсөвт тусгагддаггүй болно.
3.7. Уг барилгын ажлыг 2020 онд эхлүүлэхээр эхний орлого орж ирсэн боловч цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-оос хэрэгжүүлж 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хатуу хязгаарлалт тогтоож, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлан мөрдүүлж, аж, ахуйн нэгж, байгууллагын зарим үйл ажиллагааг хэсэгчлэн хааж, нээсээр 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс дотоод үйл ажиллагааг бүрэн нээсэн нь манай байгууллагын үйл ажиллагаанд мөн нөлөөлөн орон нутагт зорчих эрх буюу зам хаагдсанаар манай үйл ажиллагаа эхлээгүй болно. Бид эхний хэмжилтүүдийг хийж цэг тавихаар 2021 оны 3 дугаар сард эхний инженер техникийн ажилтнуудыг Онцгой байдлын албатай ярилцаж, зөвшөөрөл авснаар орон нутаг руу явуулсан бөгөөд үйл ажиллагааны эхний алхам хийгдэж эхэлсэн. Тус барилгын ажлыг гүйцэтгэх батлагдсан төсөв нь 2019 оны жишиг үнээр хийгдэж батлагдсан бөгөөд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр ажлын үргэлжлэх хугацаа, төсөвт өртөгт ихээхэн өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Үүнийг тендерийн ажил гүйцэтгэж байгаа барилгын компаниуд өргөдөл гаргаж, холбоонд нэгдэж мэдэгдсэнээр барилгын материалын үнийн өсөлтийг зарим нэр төрлийн бараанд хийхээр болж уг магадлал нь 2022 оноос эхэлсэн бөгөөд 2023 онд гүйцэтгэж төсөвт тусгасан. Энэ магадлалаар ажиллах хүчний зардал болон тээврийн зардал өсөөгүй гэж үзсэн боловч бодит байдал дээр шатахууны үнийн нэмэгдэл үүссэнээр бүх зардал нэмэгдсэн болно. Манай барилгын ажил 2022-2023 онд санхүүжилтээр хийгдэж одоогоор 65% хүрээд байгаа ба гүйцэтгэлийн хувийн нийт гүйцэтгэх төсөвтэй харьцуулан тодорхойлох боломжгүй тул гэрээнд заасан Ерөнхий гүйцэтгэгч барилгыг бүрэн дуусгаж улсын комисст хүлээлгэж өгснөөр үүрэг дуусгавар болох (тендерийн ажил гүйцэтгэх гэрээ хавсаргав) гэсэн нөхцөлөөр орлогоо хүлээн зөвшөөрөхгүй хойшлуулсан болно. Мөн энэ талаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдэж лавласан бөгөөд барилгын гүйцэтгэл дууссанаар барилгаа холбогдох бүх баримтуудтай хүлээн авна гэсэн чиглэл өгсөн. 2024 онд тус барилга нь санхүүжилтгүй болоод зогссон байгаа ба одоогоор ажиллах хүч, тээврийн зардалд дахин магадлал хийх шаардлагатай гэж үзэн Барилга хөгжлийн төв дээр холбогдох барилгууд дээр магадлал хийгдэж байгаа болно.
3.8. Магадлал хийлгэх шатанд 2022 онд шилжсэн бөгөөд эхний магадлалыг 2022 онд барилгын зарим нэр төрлийн материал өссөн гэсэн нөхцөлөөр бүх материалд бус тодорхой төрлийн материалуудад нэмэлт өсөлтийг тооцож манай төсөвт өртөг 872,276,855.45 төгрөгөөр өссөн. Энэ нь 2021 оноос эхлэн буюу барилгын төсөв анх батлагдахад гарсан материалуудад үнийн өсөлт тооцсон. Гүйцээх зардал бус. Гэхдээ тус зардал нормчиллын сангийн 0.18%-ийг тусгаж өгөөгүй тул манай байгууллага уг зардлыг нөхөн төлөх үүрэгтэй үлдэж байгаа. Энэ нь 1,427,362.13 төгрөг болно. Мөн материалын үнийн өсөлтийг бүрэн тусгаагүй ба 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн БХБ-ын сайдын 75 дугаар тушаалаар батлагдсан "Улсын төсөв, хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох түр журам"-ын дагуу гүйцэтгэл болон гүйцэтгээгүй үлдсэн ажилд БХБЯ, БХТ-өөс гаргасан материалын үнийн жагсаалтаар үнийн зөрүү тооцсон.
3.9. Эхний магадлалаар материалын үнэнд өөрчлөлт гарсан гэж үзсэн ба 2 дахь магадлал хийлгэх хүсэлтийг гаргаснаар төсвийн санхүүжилтээр гүйцэтгэж буй зарим барилгын ажлын ажиллах хүчний зардалд магадлал хийхээр болж Барилга хөгжлийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын 95-0021/2024 дугаар бүхий дүгнэлт гарч манай гүйцэтгэж буй барилгын ажлын ажиллах хүчний зардлыг 644,442,354.60 төгрөгөөр нэмэгдүүлэхээр магадлагдсан бөгөөд энэ нь 2025 оны төсвийн тодотголоор хэлэлцэхээр хүлээгдэж байна. Энэхүү магадлалд мөн нормчиллын санд төвлөрүүлэх 1,054,542.03 төгрөгийг тусгаагүй, энэ нь манай байгууллагын төлөх зардал болно. Дээрх магадлалуудад тээвэр болон машин, техник ашиглалттай холбоотой магадлал огт хийгдээгүй. Гэсэн хэдий ч энэхүү зардлууд нь бодит байдалд өссөн нь шатахууны үнийн өсөлтөөс харагдана.
3.10. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасанчлан татварын тайланг үйлдэж тушаахдаа “нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэж хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх” гэж заасан. Манай компани нь санхүүгийн тайлан гаргахдаа өөрийн эрхэлдэг үйл ажиллагааны салбарын онцлогт тохирсон стандартыг үндэслэсэн буюу Сангийн сайдын 2016 оны 410 дугаар тушаалаар батлагдсан Барилгын гэрээний орлого ба зардлын нягтлан бодох бүртгэлийн стандартын 4 дүгээр зүйлийн 4.1-т “Барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь гэрээний орлогыг дараах үеүдэд хүлээн зөвшөөрч болно.” 4.1.1-т “Хүргэлтийн цэгт буюу гэрээт ажлыг дуусгавар болгож захиалагчид хүлээлгэн өгөх үед, эсвэл 4.1.2-т “Гэрээт ажлыг гүйцэтгэх тайлант хугацаа бүрийн эцэст хэсэгчлэн”, мөн 4.7-д Барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь барилгын гэрээт ажлын иж бүрдлийн хувийн жинг тодорхойлохдоо захиалагчаас гэрээний дагуу хүлээн авсан гүйцэтгэлийн төлбөр болон урьдчилгаа төлбөрийн хувийн жинг ашиглахгүй” гэж заасныг тус тус үндэслэн тухайн тайлант онуудын борлуулалтын орлогыг тооцон санхүүгийн тайлан балансыг гаргасан болно. Энэ Үндэсний Стандарт нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 15-тай нийцэж байгаа болно.
3.11. Дээрх дурдсан Барилга хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр 872.3 мян.төгрөгийн төсөв нэмэгдэж, 2025 оны цалингийн шинэчилсэн тариф тооцуулах жагсаалтад бүртгэгдэн нэмэгдэхээр хүлээгдэж байгаа бөгөөд дээрх нэмэгдэх ажлын хөлс нь гүйцэтгэлийн хувийн жингээр биш 2020-2023 онд хийсэн нийт гэрээт ажилд нэмэгдүүлж байгаа төсөв учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан.
3.12. Өөрөөр хэлбэл, “албан татвар ногдуулах орлого” гэдэг нь тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс энэ хуульд заасан хасагдах зардлыг хасаж, түүнчлэн, хэрэв уг орлогоос мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдал байгаа бол түүнийг хасаж гаргасан эцсийн байдлаарх албан татвар ногдуулах орлого юм. Тодруулбал, энэ тохиолдолд татварын эрх зүй болон нягтлан бодох бүртгэлийн зарчмын үүднээс “хасалтын арга” буюу дедукцийн аргыг хэрэглэх замаар албан татварын суурийг тооцоолохоор хууль тогтоогч хуульчилжээ.
3.13. Мөн эрх зүйн харьцуулалтын аргын үүднээс судлахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно", 7.4-д "Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”; 7.4.1-д “Үйл ажиллагааны орлого”; 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”; 8.1.1-д “Бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж, 12 дугаар зүйлийн 12.1-д “Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө” 12.1.2-д “ажлыг гүйцэтгэлийн хувиар”, 12.1.3-д “үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар” хүлээн зөвшөөрнө гэж, Барилгын ажлыг гүйцэтгэлийн хувийн жингээр хүлээн зөвшөөрөх бөгөөд орлого, зарлага хоорондоо уялдах зарчим, мөн түүнчлэн СТОУС-15 орлого хүлээн зөвшөөрөх стандартаар “гэрээг хоёр ба түүнээс дээш талуудын хооронд байгуулагдсан, гэрээний нөхцөл заалт бүрийг мордох ёстой эрх, үүргийг бий болгодог хэлэлцээр гэж тодорхойлсон байдаг”, гүйцэтгэлийн үүргийг тодорхойлох, ажил гүйлгээний үнийг тодорхойлох, ажил гүйлгээний үнийг гүйцэтгэлийн үүргүүдэд хуваарилах, орлого хүлээн зөвшөөрөх алхмуудаар хэрэгждэг байна.
3.14. СТОУС 15-ын дагуу аж ахуйн нэгж үйлчлүүлэгчид нийлүүлэхээр амласан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шилжүүлсэн үедээ орлого хүлээн зөвшөөрнө. Орлого хүлээн зөвшөөрөх 5 үе шаттай үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээг тодорхойлох, гүйцэтгэх үүргүүдийг тус тусад тодорхойлох, арилжааны үнийг тодорхойлох, арилжааны үнийг гүйцэтгэх үүргүүдэд хуваарилах, гүйцэтгэх үүргээ биелүүлсэн үедээ орлого хүлээн зөвшөөрөх 5 үе шаттай байхаар нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөлөөс батлан гаргасан.
3.15. Дээрх стандартыг “Э******” ХХК-ийн Архангай аймгийн Хайрхан суманд баригдах 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын анх байгуулсан гэрээний дүн 2024, 2025 онд ковидын нөлөөлөл хамаарч барилгын материалын үнийн өсөлтөөс хамаарч 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 88 132/2022 тоот Барилга хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр 872.3 мян.төгрөгийн төсөв нэмэгдэж нийт төсөвт өртөг 3,723.80 мян. төгрөг, 2023 онд олгосон санхүүжилт 499.8 мян.төгрөг, барилгын ажил хэрэгжиж дуусаагүй, Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 70 хувь, 2024 оны байдлаар 1,2,3-р давхрын каркас угсралт, гадна ханын дүүргэлт, цонх, агааржуулалтын ажлууд хийгдсэн байна. 2024 онд Барилга угсралтын ажил хийгдээгүй зогссон. 2025 оны цалингийн шинэчилсэн тариф тооцуулах жагсаалтад бүртгэгдсэн, өөрөөр хэлбэл гэрээт ажлын дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсныг тус тус нотолж байна.
3.16. “Э******” ХХК нь дээрх орлогыг тайлагнахгүй, нуугаагүй санхүүгийн байдлын тайлангийн урьдчилж орсон орлого /хойшлогдсон орлого, түүнтэй холбоотой гарсан зардлыг урьдчилж төлсөн тооцоо /гэрээт ажлын хуримтлагдсан зардал/ хэсэгт тус тус тайлагнасан байсныг дурдах нь зүйтэй.
3.17. Зардлын тухайд хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно” 13.1.4-д “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5 д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх” 13.1.4.а-д “энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй”, 16.1.1-д “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал” гэж зааснаас үзэхэд тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэн олсон орлогоос түүнтэй холбогдон гарсан зардлыг хасаж, татвар ногдуулах орлого тодорхойлогдохоор байна.
3.18. Гэтэл манай байгууллагын орлогын дүнг харилцах дансанд тусгасан буюу бидний урьдчилж орсон орлого дансанд бүртгэсэн дүнгээр хүлээн зөвшөөрч зардлын дүнг дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх гэсэн заалтад үндэслэн баримт шивэгдсэн дүнгээр авсан нь үндэслэлгүй байна. Бид тухайн орлогыг олохтой холбогдон гарсан зардлыг санхүүгийн тайлангийн урьдчилж төлсөн тооцоо хэсэгт тусгасан байгаа ба манай байгууллагын туслан гүйцэтгэгч талууд мөн ковидын нөлөөллийг харгалзан үзэх, ажил гүйцэтгэх дүнг нэмэгдүүлэх, тухайн ажлын гүйцэтгэл бүрэн дуусаагүй тул дахин давтагдашгүй төлбөрийн баримтыг холбогдох системд шивж илгээгээгүй байсан болно.
3.19. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 15-Худалдан авагчидтай байгуулсан гэрээний орлого-д “...орлогыг худалдан авагчид бараа, ажил үйлчилгээний хяналт шилжсэн үед хүлээн зөвшөөрнө гэж, ...орлого хүлээн зөвшөөрөх гүйцэтгэх үүргээ биелүүлснээр орлого хүлээн зөвшөөрөх...”, “үүрэг хариуцлагын гүйцэтгэл гэж хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд заагдсан бараа, үйлчилгээг шилжүүлэн өгөх амлалт” гэж тусгасан байдаг. Бид Үндэсний болон Олон улсын стандартад тусгасан зүйл болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.3-т “үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар” хүлээн зөвшөөрнө” гэсэн заалтыг үндэслэн холбогдох ажлын орлогыг хүлээн зөвшөөрөхөөр бүртгэлдээ тусгасан байсан. Учир нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр тухайн төсөвт өртөгт магадлал хийгдэж байгаа ба уг магадлал хийгдэж буй дүн нь Улсын Их Хурлаар хэлэлцэн батлагдаж төсөвт тусгагдсанаар хүчин төгөлдөр болох ба магадлал нь тухайн ажлын нийт дүнд дахин шинэчлэн магадлан тогтоож байгаа тул гүйцэтгэлийн хувийн жинг тухай бүрд тооцоолох ямар ч боломжгүй болж гэрээний үүргийн эцсийн хэрэгжилтэд суурилан орлогоо тодорхойлох нөхцөл үүссэн байсан.
3.20. Мөн тус барилгатай холбоотой албан бичиг бусад тайлбар зэргийг нэмэлтээр хавсарган татварын улсын байцаагчдад өгсөн боловч гэрээний эрх зүй, тухайн үед үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, татвар төлөгчид учирсан хүндэтгэн үзэх шалтгаан 10-ыг харгалзан үзээгүй, нэг талыг баримталсан татвар төлөгчийн санхүүгийн хүндрэл үүссэн байдлыг хянан үзээгүй, оршин байх эрхэд халдсан гэж үзэж байна. Татварын улсын байцаагч нарын үйлдсэн нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Татварын ерөнхий хуулийн 5.1.2-т “тодорхой байх”, 5.1.3-т “шударга байх”, зарчмыг зөрчсөн өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч эхлээд хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгжийн татварын хуулиар олгосон эрх хэмжээг хэрэгжүүлээгүй, эдлэх эрхэд халдсан, тухайн барилгын ажлын онцлог, үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлоогүй нь Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар төлүүлэхээр шийдвэрлэсэн 1,032,544,691.42 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснийг 330,719,044.37 төгрөг төлүүлэхээр өөрчилж 67.97 хувиар бууруулсан Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор харагдаж байна.
3.21. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэл”, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмуудыг тус тус зөрчиж гаргасан гэж үзэхээр байна. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.13-т “нөхөн ногдуулалт” гэж энэ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын дүнд үндэслэн татварын албанаас тодорхойлсон татварын дүнг” тодорхойлохоор заасан байна.
3.22. Дээрх үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.А******, Д.Х****** нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000136 дугаартай нөхөн ногдуулалтын акт нь үндэслэлгүй бөгөөд үүний улмаас "Э******" ХХК-ийн зөвхөн хуулиар ногдуулсан албан татвар төлөх, эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү.
3.23. Нэгтгэн дүгнэвэл, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2”, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг ... хэрэгжүүлэх”, 75 дугаар зүйлийн 75.2-д татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно гэж заасныг бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй, түүнчлэн татварын үйл ажиллагаанд баримтлах Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална, 5.1.1-д зайлшгүй байх, 5.1.2-д тодорхой байх зарчмууд болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д ... шийдвэр нь үндэслэл бүхий байх зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмууд хангагдаж гараагүй, үүгээрээ маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэдгийг дурдах нь зүйтэй” гэжээ.
3.24. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “А******” ХХК нь 2019 оноос эхлээд “А******” гадаадын хөрөнгө оруулалтын компанийн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барих ажлыг ерөнхий гүйцэтгэгчээр түлхүүр хүлээлцэх нөхцөлтэйгөөр, дунд нь ямар нэгэн гүйцэтгэл хэмжихгүйгээр түлхүүр хүлээлцсэний дараа барилга нь хүчин төгөлдөр манайхаас хүлээж авахаар болж уг барилгын ажлууд эхэлсэн. Тэгээд энэ барилгын ажилтай холбоотойгоор манай байгуулсан гэрээ нь 2 хэсгээс бүрдэж байдаг. Эхний гэрээ нь барилга угсралтын ажилтай холбоотой 2 дахь нь эмнэлгийн тоноглол, өөр бусад эмнэлгийн зориулалттай бусад зүйлүүдийг хийх зориулалттай байгуулагдсан гэрээ байдаг. Гэхдээ зарим нэг гэрээ нь нэмэлт ажилбарын гэрээн дээр нэмж байгуулагдсан байгаа. Тэгээд энэ ажлыг хийж гүйцэтгэх явцад гэрээнээс буюу “А******” компаниас орж ирсэн нийт орлого нь 5.1 тэрбум төгрөг байсан. Орлого буюу манайд орж ирсэн мөнгөнөөс манай байгууллага нь барилга угсралтын ажилтай холбоотой 4 тэрбум орчим төгрөгийн и баримтыг тухайн байгууллага дээр 2019 оноос эхлээд шивээд өгчихсөн байсан. Манай байгууллага уг барилгыг барихдаа ямар нэгэн ашиг ашиггүйгээр барихаар 2 талууд гэрээтэй буюу харилцан тохиролцсон байсан. Үүнд 2 га газар буюу иргэний хэрэг дээр явагдаад байгаа маргаан дээр үндэслээд 2 га газар дээр манайх төсөл хэрэгжүүлснээр эдийн засгийн өмч хүртэнэ гэдэг нөхцөлтэй байсан. Гэтэл тухайн барилгын яг барилга угсралтын ажил дуусах шатанд “А******” ХХК нь газраа зарсан. Ингээд манай байгууллага хохирсон учраас ямар нэгэн ашиггүй, дээр нь нэмээд Хаан банкнаас зээл аваад эмнэлгийн барилгаа барьчихсан байсан учраас энэ дээр маргаан үүсэж эхлээд, маргаан үүсэж эхэлснээс хойш цахим баримтыг нь манай байгууллагаас шивж орж ирсэн мөнгөн дүн , барилгын гэрээт ажлыг Улсын комисст хүлээлгэж өгөөгүй байсан учраас ажил гүйцэтгэж дуусаагүй гэдэг үндэслэлээр цахим баримтыг шивж өгөөгүй . Энэ маргааныг дууссаны дараа энэ маргааны үүсгээд байгаа 1.4 тэрбум гээд байгаа дүн нь болохоор нөгөө барилгын эмнэлгийн тоног төхөөрөмж буюу агааржуулалт, к123 гэх мэт тоног төхөөрөмжүүд, иргэний хэргийн шүүх дээр шийдвэрлэгдээд манай байгууллага хийж дуусаагүй, энэ ажлыг хийгээгүй учраас төлбөрийг нь буцааж төлөх шаардлагатай гээд уг барилга дуусаагүй гэдгийг нотлох тэр ажилбаруудын хүрээнд явагдаж байгаа дүнгээс хамаараад цахим баримтыг нь шивж өгөөгүй. Гэтэл “А******” ХХК нь 1.4 тэрбум төгрөгийн цахим баримтыг үйлдээгүй гэдгийг удаа дараа татварын алба руу цахим баримтыг үйлдвэрлэж өгөөч ээ гээд хяналт шалгалт орохоос өмнө 4 сард манай байгууллага руу хандсан. Бид нар нөхцөл байдлаа тайлбарлаад утсаар хандахад нь Татварын ерөнхий газраас тэгээд цахим баримт үйлдэх шаардлагатай гээд танай дээр ингээд үйлдүүлж өгөөч ээ гэсэн мэдэгдэл ирсэн байна гэдэг үндэслэл дээр бид нар удаа дараа тайлбаруудыг нь өгч байсан. Бид нар иргэний хэргийн шүүх дээр маргаантай явж байгаа юм гэхэд татварын албанаас, маргаан дууссаны дараа цахим баримтыг нь үйлдэж өгөх юм байна гэж ойлголоо гэдэг хариултуудыг бид нарт өгч байсан. Гэтэл 12 дугаар сарын 09-ний өдөр манай байгууллагын цахим хаягт мэйл ирснээр татварын нэгж шалгалт орохоор болсон. Бид нар 09-ний өдөр ирсэн мэйлийг нь аваад тухайн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа явуулж байгаа учраас 2022, 2023 онуудын үйл ажиллагааг хариуцаж байсан нягтлан бодогч нь нялх хүүхэдтэй, өвчтэй байгаа гэдэг үндэслэлээр мэйл бичсэн боловч Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс ямар нэгэн мэйлээр хариу ирүүлээгүй. Бид нар 2024 оны 12 дугаар сарын 10-аас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ямар нэгэн албан мэйл ирэхийг хүлээсэн. Тэгээд байгууллагын үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа учраас 12 дугаар сарын 20-ны өдөр манайд мэйл ирэхгүй байна, бид нар одоо яах ёстой юм бэ, гэж өөрсдөө очиж уулзсан байдаг. Тэгэхэд анх утсаар мэдэгдэхдээ танай дээр 1.4 тэрбум төгрөгийн цахим баримт үлдээгүй гэдэг зөрчилтэй гэж гомдол ирсэн. Гомдлын шаардлагын дагуу гомдол зөрчлийг арилгуулахаар хяналт шалгалт орж байгаа гэдэг мэдэгдэл өгөөд, 12 дугаар сарын 20-ны өдөр очиж уулзахад мөн түүнийгээ хэлсэн. Энэ зөвхөн зөрчил арилгуулна гэж. Тэгээд манайхыг уг мөнгөн дүн орж ирсэн гэдгийг нотлох харилцахын хуулгануудаа өгөөрэй гэхэд бид нар 20-ноос хойш харилцахын хуулгануудыг цаасан байдлаар, цахим байдлаар манайх ямар ч гарах боломжгүй. Шүүхээс бүх данснууд хаагдчихсан байсан учраас цаасаар бүх мэдээллүүдээ өгсөн. Мөн мэйл рүү нь танайх уг барилгыг барихад хэчнээн их хэмжээний зээл авсан бэ гэдэг зээлийн гэрээнүүдээ бас банк болон банк бусаас авсан зээлийн гэрээнүүдээ бүгдийг нь явуулсан. Холбогдох журналуудаа хүртэл бүгдийг нь явуулсан байгаа. Тэгээд энэ зөрчлийг арилгуулна гэж үзээд манайхыг 12 дугаар сарын 27-ны өдөр очиход зөрчил илэрсэн нь үнэн учраас та энэ газартайгаа тооцоо нийлээд тэр 1.4 тэрбум гэдэг дүн дээрээ и баримтыг үйлдэж өгөөд зөрчлөө арилга гэсэн. Тэгээд татварын байцаагч Х.А****** ширээний өөдөөс харж сууж байгаад тэр 1.4 тэрбум төгрөгийн и баримтыг 2024 оны орлого дээр шивсэн байдаг. Өөрөө яг одоо шивэх ёстой энэ зөрчлийг арилгах ёстой гэдэг үндэслэлээр тэгээд арилгасны дараа 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш манайхтай нэг ч холбогдоогүй. Тэгээд акт нь хэзээ гарсан бэ , мэдсэн бэ гэхээр 01 дүгээр сарын 07-ны өдөр манайх руу танай акт гарсан, ирж аваарай гэдэг үндэслэл, гомдол гаргах хамгийн сүүлийн хугацаа юм байна. Тэгээд шуудангаар хүргүүлэхэд бид нар мэдсэн. Гэтэл ийм өндөр дүнтэй торгууль, нэмээд тендер гүйцэтгэж байсан Архангайн барилгыг дансаар орж ирсэн бүх мөнгийг шүүгээд нэмэгдсэн өртгийн албан татварыг нь цэвэрлэлгүйгээр, хасагдах ёстой байсан зардал бүгдийг нь хасалгүйгээр өндөр хэмжээний торгууль тавьчихсан акт бид нар шуудангаар ирсэн. Түүнээс биш байцаагч нараасаа очиж яг энэ үндэслэл юун дээр байсан бэ гэдэг хамгаалах арга хэмжээ яг энэ маань болохоор шүүх дээр явж байгаа. Нөгөө тендерийнх нь барилгыг би ярина. Тендерийг 2 дахь барилгынх нь талаар гэдэг тайлбаруудыг бид нар өгч чадаагүй. Ингээд хуулийн эрхийнхээ хүрээнд маргаан таслах зөвлөл рүү хандсан байдаг. Эхний барилга нь энэ. Хоёр дахь барилга нь Архангай аймгийн Хайрхан сумд 2019, 2020 онд тендерийн шалгаруулалтаар сургуулийн барилга 320 хүүхдийн сургуулийн барилгын ерөнхий гүйцэтгэгчээр томилогдсон. Гэтэл нөгөө ковид гараад нийтийг хамарсан цар тахал гэж үзээд барилгын ажлууд хойшилсон байна. Барилгын ажлууд хойшилж байгаад 2021 оны 03 сард бид нар Онцгой байдлын газраас зөвшөөрөл авч байж очиж хамгийн анх цагаан шугам тавьсан. Тэгээд 2021 оны 09 сараас газар ухах ажил эхэлсэн боловч зогссон, ковидтой холбоотой орон нутгаас ажлыг явуулахгүй гээд дахин зогсоосон. Ингээд 2022 он, 2023 онуудад бид нар тодорхой түвшинд нөгөө Архангай аймагт сургуультай байх шаардлагатай гэдэгт барилгаа нэлээн явуулаад угсралтын ажлыг нь гүйцэтгээд цонхнуудыг нь хийсэн. Гэтэл ковидын үеийн материалын үнийн өсөлт, тээврийн үнийн өсөлт, хөдөлмөрийн зардлын үнийн өсөлтүүд гараад магадлалууд хийгдээд яг ийм төрлийн барилга үүсгэсэн газрууд бүгд зогссон байгаа. Тэгээд манайх 2.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендерийн ажил маань материалын магадлал хийгдэж 800 саяар нэмэгдсэн боловч яг одоогийн түвшинд дахиад Барилга хөгжлийн төв, Барилга хот байгуулалтын яам дээр хөдөлмөрийн зардал, тээврийн зардал дээр 650 сая төгрөгийн магадлал хийгээд одоо болтол орж ирээгүй. Энэ барилга бүүр 2022 оноос хойш ингээд зогсчихсон барилга байж байгаа. Гэтэл манайх энэ 2 барилга барьж байсан. Гэтэл энэ 2 барилгын дансаар орж ирсэн мөнгийг бид нар дансаар орж ирсэн мөнгийг нь туслан гүйцэтгэгч байгууллагууд руу шилжүүлээд тэдгээр маань бас гүйцэтгэлээ дутуу авсан байсан учраас бас ажлууд нь бүгд зогсоод бүх орж ирсэн мөнгийг зарцуулсан байдал нь урьдчилж төлсөн зардал дансанд байсан. Гэтэл урьдчилж төлсөн зардал буюу туслан гүйцэтгэгч нарт шилжүүлсэн мөнгийг данснаас шүүж гэрээтэй тулган үзэх тийм тулгалт ерөөсөө хийгдээгүй гэж бид нар бодож байгаа. Тэгээд дансаар орж ирсэн мөнгөн дүнг тэр чигээр нь аваад татварын хөөн хэлэлцэх хугацаа 4 жил, дээрээс нь нэмээд нэмэгдсэн өртгийн албан татвар бид нар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллага учраас тухайн орж ирсэн мөнгө нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн байдаг. Гэтэл орж ирсэн мөнгөн дээр нэмэх нь нэмэгдсэн өртгийн албан татварт ноогдуулаад тэр дүнгээсээ аж ахуйн нэгжийн орлогын дүнг тооцоод, нэг орлого дээр нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын төлбөрийг тооцсон байдаг. Гэхдээ тэр тооцоолол нь байцаагч нар хэрхэн яаж гаргасныг нь мэдэхгүй. Аж ахуйн нэгж нь болохоор бага хэмжээний зардлууд хасагдаад тавигдсан. Тэгээд маргаан таслах зөвлөлөөр ороход хасагдах ёстой байсан зардлууд буюу и баримтаар хүлээн зөвшөөрөгдсөн зарим нэг зардлууд нь хасагдаад нэмэгдсэн өртгийн албан татварыг нь дансыг нь цэвэрлээд авсан байдаг. Тэр тооцооллын алдаа байцаагч нар гаргасан нөхөн ногдуулалтын акт дээр байгаа тооцооллын өөрчлөлтийн зөрүүг бол авч үзээгүй. Дээрээс нь нэмээд манайх гомдол гаргахдаа процессын хувьд энэ алдаатай юу?, эхлээд манай байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт ороогүй. Хэсэгчилсэн хяналт шалгалт орох юм байна. Зөрчил арилгуулах юм байна. Зөрчил арилгуулах орно гэдгийг бид нарт ойлголт өгсөн байснаа иж бүрэн хяналт шалгалтын акт гараад бид нарыг өөрсдийгөө хамгаалах, өөр бусад баримт материалаар хангах чиглэлийн зүйлсийг хангахгүйгээр актууд тавьсан” гэв.
3.25. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд үүсээд байгаа маргааны гол зүйлийн нэг нь орлого орж ирсэн учраас тухайн зүйлээс татвар ноогдуулах ёстой гэдэг. Ийм асуудлыг хариуцагч нар тайлбарладаг. Гэтэл энэ орлого нь ямар учраас орж ирээд байгаа юм бэ, ажлын гүйцэтгэлээ тайлагнана гэдэг зохицуулалт хэдийгээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зохицуулалт байгаа ч гэсэн тухайн гүйцэтгэлийг төлбөрөө шилжүүлсэн тохиолдолд энэ заалт хамаарах байгаад байгаа. Талууд урьдчилгаа төлбөр төлнө. Урьдчилгаа төлбөрийн дагуу 30 хувийн гүйцэтгэлтэй болсны дараа төлбөр олгосны 1 сая төгрөгийг шилжүүлнэ. Төлбөртэй болсны дараа 20 тэрбум төгрөг шилжүүлнэ. Тэгээд тохиролцсон тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар боломжтой. Гэтэл анх барилга дээр сургуулийн мөрийн хөтөлбөр, төсөв, гэрээн дээр юу гэж тохиролцсон юм бэ гэхээр сая би шинжлэн судлуулсан 1 дүгээр хавтаст хэргийн 131 дүгээр талд байгаа 6.6-д дурдсан байгаа. Гүйцэтгэгч нь гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, бодлогод нийцүүлэн заасан ажлыг гүйцэтгэнэ гээд байгаа юм. Тодруулбал, эхлээд ажлаа гүйцэтгэчхээд дараа нь төлбөрөө авах биш тэр төлбөрт ажлаа гүйцэтгэ гэдэг агуулга байгаа. 10 дугаар заалтад захиалагчийн гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийх ажил болон зөрчил сайжрах нөхцөлөөс үндэслэн гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээнэ гээд байгаа юм. Тэгэхээр хийх ажилд нь урьдчилж төлөх, агуулга байгаад байгаа. Тэгэхээр яасан бэ гэхээр тодорхой хэмжээний ажлыг хийхээр төлөвлөөд ажиллаж байсан боловч талуудын хооронд ямар нөхцөл байдал үүсээд энэ урьдчилж орж ирсэн орлогоос нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байх нөхцөл байдал үүссэн гүйцэтгэл нь тодорхой байхгүй, Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй хуулийн зохицуулалт байгаад байдаг. Үүнд юу байгаа вэ гэхээр гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсныхаа илтэд өөрчлөгдсөн байх юм бол талууд мэдэх боломжтой байсан бол энэ талаар арга хэмжээ авна. Гэрээ байгуулах үндэслэлийн талаар талуудын нөхцөл байдал буруу байсан бол түүнийг гэрээ байгуулах нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй адилтган үзэж байгаа. Энэ нь Иргэний хуулийн 2.2-т заасан байгаа. Тэгэхээр энэ төсөв хэт өссөн буюу 3-4 дахин өссөн энэ нөхцөл байдал нь гэрээ байгуулах үндэслэлийн талаар талуудын төсвийн талаар анх байсан байгаагүй байна. Үүнтэй холбоотойгоор гэрээний өмнө өөрчлөлт оруулах хүсэлтээ энэ хуульд заасны дагуу өгчихсөн байгаа. Тэр хүсэлтийг одоог хүртэл шийдэж өгөөгүй байгаад байна. Одоог хүртэл шийдэгдээгүй учраас үнэхээр шийдэх боломжгүй байна гэсэн албан ёсны хариу ирсэн тохиолдолд манай үйлчлүүлэгч талаас ямар эрхээ сэргээх вэ гэхээр энэ гэрээнээс татгалзах эрх нь байгаад байгаа. Хэрвээ энэ нөхцөл байдал өөрчлөгдсөнийг захиалагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол илт хохиролтой хэлцэл буюу тухайн дүнгээр энэ ажлыг гүйцэтгэх ямар ч боломжгүй албан татвар учраас энэ хэрэг дээр энэ хуулийн 202.1 т заасны дагуу татгалзах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Тэгэхээр ийм нөхцөл байдалтай байгаа учраас улсын төсвөөс санхүүжиж байгаа ч гэсэн энэ орж ирсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хүлээн зөвшөөрлөө гэхэд гүйцэтгэлээр бид нар зайлшгүй энэ гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх шаардлагатай болоод маш их хэмжээний алдагдалд орно. Тэгэхээр ковидтой холбоотойгоор маргаанууд зөндөө гарсан байдаг. Сүүлд гэхэд Улсын дээд шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184 дүгээр тогтоолоор энэ тухай шийдсэн байгаа. Энэ дээр юу байдаг вэ гэхээр нөгөө гүйцэтгэгч нь саналаа өгсөн боловч захиалагчийн зөвшөөрөхгүй байснаас болоод өөрөөсөө мөнгө гаргаад их хэмжээний худалдан авалт хийчихсэн. Энэ төлбөрөө иргэний журмаар шаардсан чинь нэгэнт худалдан авах ажиллагаа явчихсан. Энэ бол улсын төсвөөс санхүүжиж байгаа учраас тухайн үед бол захиалагч зөвшөөрөөгүй, гэрээндээ өөрчлөлт ороогүй учраас нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч түүнээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй учраас энэ төлбөрийг шаардах эрхгүй гээд явчихсан. Тэгэхээр манай үйлчлүүлэгчийн хувьд тухайн гүйцэтгэлийг нь хийнэ гээд өөрөөсөө зардал гаргаад хийчихсэн тохиолдолд эрсдэл байгаа учраас өнөөдрийг хүртэл энэ орлогоо хүлээн зөвшөөрөөгүй байгаа нь хуульд нийцэж байгаа. Аж ахуйн нэгжийн онцгой албан татварын тухай хуульд зааснаар 11.1.2-т бол хамаарахгүй. Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээний үр дүн өөрөө ажлын гүйцэтгэл байгаад байдаг. Үр дүн гэдэг нь юуг хэлэх вэ гэхээр Иргэний хуулийн 21, 43 3.1-т зааснаар тухайн ажлыг биет байдлаар бүрэн ашиглах боломжтой болчихсон байхыг ойлгоод байгаа. Талуудын мэтгэлцээний явцад татварын улсын байцаагчаас нөхөн ногдуулалтын акт тогтоохдоо үйлчлүүлэгчийн ямар нэгэн байдлаар гүйцэтгэлийн акт шаардаад албан бичгээр ч юм уу? баримтуудыг шаардаад гарсан байна. Хэрвээ ингээгүй тохиолдолд энэ гүйцэтгэл гэсэн зүйл нэг ч байдаггүй. Тэр мэдээлэл нь энэ зүйлдээ мэдээлэл огт биш, эсвэл буруу ойлгоод, ямар ч үндэслэлгүйгээр 70 хувь гэдэг зүйлийг тогтоосон. Гэтэл барилгын ажил бол хууль тогтоомжоор зохицуулагддаг ажил байгаад байгаа. Энэ Барилгын тухай хууль болон бусад барилгын норм ба дүрэм арга хэмжээг зохицуулчихсан. Гүйцэтгэл нь юу гэсэн талаар их тодорхой гэсэн үг. Энэ татварын улсын байцаагчаас гадна энгийн хүмүүст ч гэсэн үнийн дүнд ил болсон ийм ойлголт байгаа. Тэгэхээр гүйцэтгэлийг нэг сайт дээр гарсан зүйлийг тодорхойлсон гээд эх сурвалжаа ч гэсэн зааж өгөхгүй байгаа нь энэ акт гаргасныг үндэслэлгүй гэдгийг нотолж байна. Тэгэхээр энэ үйлчлүүлэгчийн хувьд бол тухайн орлогыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хуульд нийцсэн бөгөөд ямар нэгэн байдлаар гүйцэтгэлээ баталгаажуулахад хамаарахгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
3.26. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э******” ХХК-ийн нэхэмжлэлтэй татварын улсын байцаагч нарт холбогдох маргааныг хянан шийдвэрлээд дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж харж байна. Тэгэхээр татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актууд буюу Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны ерөнхий арга хэмжээг хангадаг. Тэгэхээр захиргааны акт учраас яах вэ гэхээр Захиргааны ерөнхий хуульд зааснаар хэлбэрийн болон материаллаг гэсэн эрх зүйн шаардлагыг хангах ёстой. Тэгэхээр би энэ дүгнэлтээ танилцуулахдаа нөхөн ногдуулалтын акт бол эрх зүйн шаардлагын хэлбэрийг хангасангүй, материаллаг шаардлагыг ч хангасангүй, ийм байдлаар үндэслээд танилцуулах юм. Хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл энэ татварын хяналт шалгалт хийхдээ шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байна. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ гэж байгаа юм. Ингээд 2 дугаар хавтаст хэргийн 161 дэх талд байгаа томилолтыг хүргүүлээд хяналт шалгалт хийх тухай мэдэгдсэн. Мэдэгдэл бол 12 дугаар сарын 10-ны өдөр очсон байгаа. Гэтэл 12 дугаар сарын 09-ний өдөр томилолт гарчхаад байдаг. Ингээд 10-нд мэдэгдэнгүүт яаж байгаа вэ гэхээр 20-нд энэ хүмүүс очоод хяналт шалгалтад орж байгаа. Тэгэхээр тэр ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө нь урьдчилж мэдэгддэг. Энэ одоо зохицуулалт хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл хяналт шалгалтаа хийгээд явчихсан асуудлууд байж байгаа. Нөхөн ногдуулалтын акт бол хууль, журамд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, тодруулбал Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам гэж байгаа. Энэ үйл ажиллагааны журмын 7.6-д зааснаар нөхөн ногдуулалтын акт тэмдэглэх болон тогтоох илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ гэж байгаа юм. Ингээд энэ хуулийн 7.6.1-7.6.3-т зааснаар энэ бүрдлүүд дотроо юуг агуулсан байх ёстой вэ гэдгийг заасан байгаа. Тэмдэглэх хэсгийн хувьд болохоор хяналт шалгалтад хамрагдаж байгаа татвар төлөгчийн мэдээлэл хяналт шалгалт хийхийн өмнөх хяналт шалгалтад хамрагдсан байдал, шийдвэрлэлт, татвар төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийн байдал, хөндлөнгийн мэдээллийн ашиглалт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн утга дүн зөрчсөн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг гээд хамгийн гол хэсэг болох энэ нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийг баталгаажуулсан акт, илтгэх хуудас үйлдэх эрх зүйн үндэслэл нь юу байсан бэ гэдгийг тодорхой заах ёстой гэж байгаа юм. Энэ маргаан бүхий акт болох 2024 оны НА7/3424000000136 дугаартай нөхөн ногдуулалтын актын үндэслэх хэсэг юу байна вэ гэхээр хяналт шалгалт хийх үндэслэлийг дурдаагүй, ямар үндэслэлээр хяналт шалгалт хийж байгаа талаар байхгүй. Тэгээд дээрээс нь Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын газрын даргаас “Э******” ХХК-ийг хяналт шалгалтад хамруул гэсэн албан бичиг байхгүй, жагсаалт ирээгүй. Ийм байхад эрсдэлд суурилсан бүрэн хяналт шалгалт хийж байгаа нь үндэслэлгүй. Тэгээд асуулт хариултын шат дээр нэлээн хэдэн асуулт дурдагдсан. Тэр асуулт юу байсан бэ гэхээр энэ нөхөн ногдуулалтын акт, нөхөн татвар, алданги, торгууль тавьж байгаа эрх зүйн үндэслэл нь юу бэ гэдгийг бичээгүй. Одоо шүүх хурал дээр ирээд бид нар энэ хуулийн 12.1.2-т заасныг барьсан юм гэдэг зүйл ярьж байгаа. Гэтэл үүнийг улсын байцаагч хэзээ хийх вэ гэхээр Захиргааны ерөнхий хууль болон Татварын ерөнхий хуульд зааснаар тэр хяналт шалгалт хийж байхдаа тогтоох ёстой бодит нөхцөл байдлыг тогтоосны дагуу энэ хуулийн 12.1.2-т заасныг ашиглаад хүлээн зөвшөөрөх ёстой юмаа зөвшөөрөөгүй байна. Ийм учраас 12.1.2-т заасны дагуу үүнийг баримталж, энэ зохицуулалтыг зөрчсөн учраас бид нар нөхөн ногдуулалтын акт тавиад байгаа буюу зөвхөн татвар ноогдуулаад байгаа шүү гэдгээ тэр үедээ бичих ёстой байсан. Гэтэл тэр үедээ хийгээгүй ажлаа одоо шүүх дээр ирээд ийм байсан байна гээд хэлээд, хаана байна гэхээр байхгүй гэж хэлээд байна. Одоо ийм хариуцлагагүй байдлаар хууль тогтоомжийг зөрчсөн акт бол хууль эрх зүйн үндэслэлгүй юм. Тогтоох хэсэг дээр татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид хариуцлага хүлээлгэсэн хуулийн зүйл хэсэг заалт баталгаажуулсан үлдэгдлийн үнийн дүнд төлүүлэхээр шийдвэрлэсний татвар, алданги, торгуулийн дүн төлбөрийг хүлээн авах, татварын алба, банк мөн банкны нэр дансны дугаар, төлбөр хийх хугацаа зэргийг авах ёстой гэж байгаа юм. Гэтэл маргаан бүхий татварын актын тогтоох хэсэг дээр төлбөр хүлээн авах, татварын алба, банкны нэр, дансны дугаар, төлбөр хийх хугацаа дурдагдаагүй. Ийм байдлаар энэ нөхөн ногдуулалтын акт хэлбэрийн шаардлагуудыг зөрчсөн байгаа. Тэгэхээр энэ үндэслэлээрээ хууль бус акт байгаа юм. Агуулгын хувьд хуулиар тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Энэ дээр юу байна вэ гэхээр татварын хяналт шалгалт хийх хүрээг хэтрүүлчихсэн байж байгаа. Яасан бэ гэхээр татварын нөхөн хуваарилалтын энэ хуулийн 41.3-т зааснаар татвар төлөгчийн эрсдэлд үндэслээд хялбаршуулсан хяналт шалгалт хийж болно. Энэ хуулийн 41.4-т зааснаар татварын алба эрсдэлд үндэслэл эсвэл үндэслэл нь татвар төлөгчийн хүсэлтэд үндэслээд татвар төлөгчийн хууль тогтоомжид хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэсэн ийм нэмэлт хяналт шалгалтын талаар ерөнхий шийдвэр гаргах ажил гаргаж байгаа нь журамд байгаа. Тэгвэл хэргийн материалд “А******” гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарлагдмал ХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 133 тоот албан бичгээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн гэх агуулга бүхий гомдол ирж байгаа юм. Тэгээд энэ гомдлын дагуу бид нар хяналт шалгалт хийгээд байгаа гээд Татварын ерөнхий газрын даргаас албан бичиг хийдэг. Албан бичиг дээр “А******” гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал ХК-ийн гомдлын дагуу танайхыг хянан шалгаж байгаа шүү гэдэг. Ийм нөхцөлд манайд нэмэгдсэн өртгийн албан татвар шивж өгөөгүй. Одоо шүүх бүрэлдэхүүнээс асуусан, нөгөө нэмэгдсэн өртгийн албан татварыг шивж өгөөгүй гэх хүсэлт нь ямар учиртай гэдэг асуудлаар гомдол гаргасан байгаад байгаа юм. Тэгээд шивж өгөөгүй шалтгаан нь орлого хүлээн зөвшөөрөхтэй холбоотой асуудал байсан байгаа. Тэгэхээр онолын дагуу хяналт шалгалт хийх ёстой байсан. Гэтэл татварын улсын байцаагч нар энэ хүрээгээс хэтрээд эрсдэлд суурилсан бүрэн хяналт шалгалт хийж байгаа нь үндэслэлгүй. Энэ эрсдэлд суурилсан бүрэн хяналт шалгалт хийх үндэслэл бол татварын хууль тогтоомж байгаа юм. Яагаад гэхээр Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан энэ татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 2.12.1-т зааснаар хяналт шалгалтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжээс ирүүлсэн хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтыг үндэслээд энэ журмын 3.6-д заасан томилолтоор хийнэ гэж байгаа юм. Тэгэхээр ийм жагсаалт ирсэн юм уу? гэхээр хэргийн материалд байхгүй. 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 12/26 тоот албан бичгээр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаад, эрсдэлийн үнэлгээг хяналт шалгалтад хамруулах албан бичгийг хүссэн боловч Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын дарга н.Батсайханаас ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хариу хүргүүлэх тухай 07/1615 дугаартай албан бичгийг ирүүлсэн талаар дурдсан боловч ямар нэгэн байдлаар “Э******”ХХК-ийг хяналт шалгалтад оруулах жагсаалтад бүртгэгдсэн. Энэ жагсаалтад байгаа аж ахуйн нэгж гэдэг албан бичиг ирээгүй. Эрсдэлийн үнэлгээг ирүүлсэн. Үүнийг үзэхээр татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжээс ирүүлсэн хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтыг үндэслэхгүйгээр эрсдэлд дурдсан бүрэн хяналт шалгалтыг үндэслэлийг явуулах байтал үндэслэхгүйгээр хяналт шалгалт явуулж, хяналт шалгалтын хүрээг үндэслэлгүйгээр өргөжүүлж байгаа нь татвар төлөгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн. Өөрөөр хэлбэл бүрэн хяналт шалгалтад хамрагдах ёсгүй байдал явуулж байгаа нь өөрөө энэ нөхөн ногдуулалтын акт, нөхөн ногдуулалтын актыг тавихын тулд хийсэн хяналт шалгалт эрх зүйн үндэслэлгүй, тэр тусмаа Захиргааны ерөнхий хуулийн 45.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүй болоод байгаа юм. Дараа нь нөхөн ногдуулалтын актын хууль зүйн үндэслэлийг авч үзье. Тэгэхээр энэ маргаан бүхий актууд дээр юу байгаа гэхээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.1, 7.4.1, 8.1.1-т зааснаар ач холбогдол өгч байсан Архангай аймгийн барилга дээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.1.1-т заасныг үндэслэсэн. Тэгэхээр аж ахуйн нэгжийн орлогын акт тавиад байгаа маргааны гол зүйл болоод байгаа 2 барилга ямар учиртай гэхээр Иргэний хуулийн 333.1-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр хийгдэж байгаа энэ ажил хувьд тухайн орлого буюу ажил гүйцэтгэх шаардлагатай урьдчилгаа төлбөрийг шилжүүлж байгаа боловч энэ ажил гүйцэтгэхэд бүрэн явагдаагүй, хэзээ бүрэн явагдах вэ гэхээр Иргэний хуулийн 243.2.3-т заасны дагуу ажлын үр дүн бий болсноор талууд энэ ажлыг хийсэн гэдэг үр дагаварт хүргэх ёстой. Ийм харилцаа “Э******” ХХК нь Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын Тамгын газрын хооронд явагдсан. Тэгээд энэ бодит байдлыг хариуцагч тогтоож байж энэ актыг тавих ёстой байсан. Ингээд ямар асуудал үүсэх вэ гэхээр энэ хуулийн 12.1.2-т зааснаар ажил гүйцэтгэлийн хуваарь, нөхөн ногдуулалтын актаа тавих, татвар ногдуулах асуудал гарч ирж байгаа юм. Нягтлан бодох бүртгэлийн хуулийн систем дээр тайлбарлах юм бол Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нягтлан бодох бүртгэл дээр аж ахуйн нэгж байгууллага, нягтлан бодох бүртгэлийн ямар зарчмыг баримтлах ёстой гэхээр хэрэгжилтийн зарчмыг баримтлах ёстой. Хэрэгжилтийн зарчмыг баримтална гэдэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6.1-т зааснаар байгаа. Аж ахуйн нэгж байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккумлятор хувиар өргөтгөх ёстой шүү гэсэн заалт. Тэгээд тэр аккумляторын өр гэж юуг хэлээд байгаа вэ гэхээр мөнгө хүлээн авсан эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүй, мөнгө ороод ирсэн бол тэр татвар ноогдуулах орлого биш. Харин зардлыг гарсан үед хүлээн зөвшөөрч бүртгэх аргаа аккумляторын өр гээд татвар буюу нягтлан бодох бүртгэлийн гэрээний дагуу орж ирсэн орлого болгон биш тэр ажил гүйцэтгэх гэрээний дагуу хэзээ ажил үйлчилгээгээ энэ хүмүүс авсан гэж үзээд ажлаа хийсэн гэж үзээд хүлээн зөвшөөрч байгаа юм бэ?, тэр үед нь хэрэглэх ёстой. Тэгээд жинхэнэ хэрэгжилтийн зарчмын дагуу боловсруулагдсан буюу нэхэмжлэгч компаниас урьдчилж төлсөн орлого дансанд бүртгэчихсэн байгаа орлогыг олоод ирсэн байна. Танайх татвар ногдуулах байсан юм байна шүү дээ гэдэг үндэслэлээр татвар ноогдуулаад, дараа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.2-т зааснаар зөрчөөд байгаа юм. Үүнээс гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1-т зааснаар санхүүгийн тайлангийн Олон Улсын стандартыг дагаж мөрдөнө гэж байгаа юм. Ингээд санхүүгийн тайлангийн Олон Улсын стандартын 15-д үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний орлого гэсэн хэсэгт аж ахуйн нэгж бүтээгдэхүүн үйлчилгээ, ажлыг үйлчлүүлэгчид шилжүүлсэн үедээ орлогоо хүлээн зөвшөөрөх ёстой гэж заасан. Өөрөөр хэлбэл бид нарыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүд стоус 15-ын дагуу урьдчилж өгсөн орлого дансанд бүртгэж байгаа. Тэгэхээр энэ нь үйлчлүүлэгчдээ амласан тэр бүтээгдэхүүн ажил үйлчилгээгээ өгөх юм уу эсвэл тухайн бүтээгдэхүүн үйлчлүүлдэг үйлчилгээнийхээ оронд авах хэрэгтэй гэж үзэж байгаа тэр төлбөрийг илэрхийлэхүйц орлогоо аж ахуйн нэгж хүлээн зөвшөөрнө гэсэн үндсэн зарчимтай. Тэгээд үүний дагуу орлого хүлээн зөвшөөрөх асуудал яригдах болж таарч байгаа юм. Тэгээд энэ зарчмын дагуу Аж ахуйн нэгж орлогын албан татварын тухай хуулийн 12.1.2-т зааснаар зохицуулагдаж байгаа. Тэгэхээр энэ талуудын хооронд байгуулагдсан гэрээний нотлох баримт шинжлэн судлах шатанд шүүгчээр цуглуулсан зохицуулалтын дагуу хэзээ энэ ажлыг хүлээж авсан гэж талууд тохирсон байна уу гэхээр барилга Улсын комисс хүлээж авснаар энэ ажил хийгдсэн гэж тооцно шүү гэж байгаа юм. Түүнээс хөлсөөр ажиллах гэрээ биш ажил гүйцэтгэх гэрээ учраас нэг контракт болгоод бид нар ажлаа хийчихлээ гэдэг зүйл огт байхгүй. Үндсэн харилцаанууд явсан байгаа. Тэгэхээр үүний дагуу 12.2.2-т зааснаар орлого хүлээн зөвшөөрсний дараа нөхөн ногдуулах татварын асуудал, дараа нь татвар төлөх асуудал яригдах ёстой учраас энэ татварын улсын байцаагч нар урьдчилж төлсөн орлого дээр татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй. Татвар нөхөн ногдуулалтын анх үйлдэх эрх зүйн үндэслэл бүрдээгүй байсан гэсэн үг. Ийм учраас бид нар нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус гэж гаргасан ч гэсэн энэ акт илт алдаатай буюу ноцтой зөрчилтэй, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, халдах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг үндэслэл энэ хуралдааны шатад тогтоогдож байна. Тэгэхээр шүүх бүрэлдэхүүнээс Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарын дагуу эрх, хууль бус акт гэж тогтоосон болохоор ноцтой алдаатай акт байж байгаа юм. Тэгэхээр энэ үндэслэлээр 12.1.2-т заасны дагуу нөхөн ногдуулалтын акт тавих үндэслэл байхгүй байсан байна. Нөхөн ногдуулалтын актад энэ хуулийн 12.1.2-т зааснаар хэрэглээд байгаа үндэслэл татварын акт дээр байхгүй. Татварын нөхөн ногдуулалтын акт дээр удирдлага болгосон заалт байхгүй. Тэр хуулийн цэг, заалтыг нь байхгүй байж байхад удирдлага болгосон нөхцөл байхгүй, бид нар хууль барьж ажиллаа гээд байгаа хуулиа бичихгүй болохоор яаж иргэн, хуулийн этгээдийн, энэ захиргааны байгууллага хууль хэрэгжүүлж ажиллана гэж бичих юм. Ийм учраас эрх зүйн том алдаанууд байна. Гэрээний үүргийн гүйцэтгэл ярьсантай холбоотойгоор ажил гүйцэтгэлийн хувь буюу энэ хуулийн 12.1.2-т зааснаар ажил гүйцэтгэлийн хувьд яагаад болоогүй байна гэхээр гэрээний тогтолцоо байсан, тэр барилгыг хараад энэ босчихсон байгааг чинь 100 хувь гээд хөнгөн хандаж татварын нөхөн ногдуулалтын актыг тавьж, иргэн, хуулийн этгээдийг хохироох боломжгүй. Энэ бол илт хууль бус үндэслэл байж байгаа юм. Өөрөөр хэлбэл Барилгын тухай хуульд зааснаар тэр барилга өөрөө босчихсон байгаа каркасаас гадна барилгын бүтцээс хамааруулаад цонх, шил толь, дотор гадар юу байдаг юм, дээрээс нь энэ барилгууд боловсролын зориулалттай барилга, эмнэлгийн зориулалттай барилга гээд тусгай зориулалттай барилгууд учраас нарийн төвөгтэй барилгад хамаардаг. Зүгээр нэг иргэний орон сууцын барилга бол биш байгаа. Тэгэхээр маш олон ажлууд хийгдэж байж ажил гүйцэтгэлийн хувь 100 хувь болдог болохоос биш зүгээр иргэний шүүх дээр гаргаж өгсөн баримт дээрээс үндэслээд үүнийг хийх ажил байхгүй. Татварын улсын байцаагчдыг иргэний шүүхийн шийдвэр нь дамжмал эх сурвалж байгаа. Яг анхны эх сурвалж биш, тэр нөхөн ногдуулалтын акт нь Улсын комиссын акт нь ч байна гэж авч үзээгүй байгаа. Тэрийг аваад үзсэн бол талууд Улсын комисст хүлээлгэж өгөөгүй. Тэгээд энэ ажил гүйцэтгэх гэрээнийхээ гүйцэтгэлийг баталгаажуулаад 2 тал бид нарын ажил 100 хувь боллоо гэж хийсэн акт байхгүй болоход нэг иргэний хэргийн шүүх дээр өгсөн тайлбарыг үндэслээд дамжмал эх сурвалжийг үндэслээд нөхөн ногдуулалтын акт тавьж байна гэдэг бол Захиргааны ерөнхий хуулийн зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байгаа. Тэгэхээр энэ үндэслэл дээр акт хууль бус байна. Түүнчлэн Архангай аймгийн барилга дээр ярих юм бол tender.gov.mn сайтаас авсан төрийн худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийг тайлагнадаг систем биш. Энэ бол төрийн худалдан авах ажиллагааг явуулдаг систем буюу тендерийн урилгаа явуулаад тендерээ зарлаад гэрээ байгуулагдсан бол гэрээг оруулах эсэх тийм л систем. Төрийн байгууллага хэзээ ч гэрээ оруулж байсан түүхийг би бол мэдэхгүй. tender.gov.mn сайт дээр гэрээнд нь ажлын гүйцэтгэл оруулах зүйл байхгүй, хэсэг ч байхгүй. Тэгээд систем тэрэнд зориулагдаагүй. Түүнийг үндэслэж хууль хэрэгжүүлж байна гэдэг тайлбартайгаар иргэн, хуулийн этгээдийг хэд хэдэн тэрбумаар нь татвар ногдуулдаг ийм байдлаар хуулийг хэрэгжүүлнэ гэж байхгүй. Энэ өөрөө иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ажиллагаанд халдсан ийм үр дагавар. Олон улсын хууль журмаар буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.2-т зааснаар байхгүй. Түүнд юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр автоматаар биччихдэг, манай систем гэж яриад байгаа. Автоматаар биччихдэг юм бол татварын улсын байцаагч Монголд байх шаардлага байгаа юм уу, бүгдийг нь цахим цэс дээр хийчихдэг юм байна. Өөрөөр хэлбэл энэ тэмдэглэлийн хэсэгт байгаа энэ аж ахуйн нэгж ингэсэн, тэгсэн гэдгийг шалгаад ийм зүйл илэрлээ гэдэг бодит нөхцөл байдлаар бичээгүй гэж байна. Өөрөө бичээгүй юм бол хэн бичээд энэ нөхөн ногдуулалтын актыг тавьчихдаг юм. Тэгээд ийм байдлаар иргэн, хуулийн этгээдийн ерөнхий боловсролын хэлтсийн даргад хандсан ийм ноцтой актыг гаргасан байна. Тэгээд асуулт хариултын шат дээр тодорхой хариултыг би авч чадаагүй. Улсын комисс хүлээж авсан уу, үгүй юу гэдгийг тодруулаагүй буюу бодит нөхцөл байдлыг тодруулаагүй, Улсын комисс хүлээж авдгийг би мэдээгүй, тэгэхдээ 100 хувь болчихсон байсан. Яагаад вэ гэхээр тэр барилга чинь босчихсон байсан гэдэг. Ийм үндэслэлээр хэд хэдэн эрх баригч нар хязгаарлаж болохгүй. Тэгээд шийдвэр гаргах ажиллагааны журам дээр хэлэхээ мартчихаж. Татварын төлөгчийн эрх үүрэг, тайлбарласан баримтыг зуруулах ёстой. Хэргийн материалд авагдсан баримт дээр би сая хараад явж байхад 2 дугаар хавтаст хэрэг дээр нь хэд дээр байсан уу?, татвар төлөгчийн эрх үүрэг, тайлбарласан баримт гээд авчихсан байдаг. Хэнд зуруулсан байна вэ гэхээр н.Б****** дээр татвар төлөгчид эрх үүргийг сануулж зуруулсан гэж байгаа. Гэтэл хэргийн материалд байгаа манай энэ улсын бүртгэлийн гэрчилгээг 2 дугаар хавтаст хэрэгт авчихсан байгаа. Энэ хойд талын хавсралт хийсэн хэсэг дээр хэн тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм бэ гэдэг мэдээллүүд нь байж байгаа. Өөрөөр хэлбэл н.Б****** гэдэг хүн бол 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгөөд хасагдсан. Оронд нь н.Батхүү очсон. Тэгээд энэ нь улсын бүртгэлийн гэрчилгээ дээр тэмдэглэгдсэн байгаа. н.Батхүү 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа өгсөн тэмдэглэгдсэн байгаа. Дараа нь н.Цогтоо гүйцэтгэх захирал болдог. н.Цогтоо 2023 оны 05 дугаар сарын 27 ны өдөр бүртгэчихсэн. Тэгэхээр н.Цогтоо тухайн үед компанийн гүйцэтгэх захирал буюу компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан. Тэгэхээр н.Цогтоод эрх үүрэг тайлбарлаж. н.Цогтоо албан ёсоор компанийг төлөөлөх байтал н.Б******-гаас мэдүүлэг аваад н.Б******-д эрх үүрэг тайлбарлаад энд байсан нягтлан биш н.Д******-гээр ч тайлбарлаад байна. Татвар төлөгч нь итгэмжлэлгүйгээр төлөөлэх эрхтэй гэдгийг хэн ч мэдэхгүй. н.Б******-д эрх үүрэг тайлбарлана гэдэг нь н.Цогтоо тайлбарлах ёстой байсан юм байна. н.Б******-д тайлбарлачихсан байна гэдэг нь энэ компанийг итгэмжлэлгүйгээр төлүүлэх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх удирдлага, эрх үүргийг мэдээгүй явж байсан байгаа. Тэгэхээр эрх үүрэг тайлбарлуулахгүйгээр прокурор хяналт шалгалтыг явуулаад актыг нь авчихсан. Тэгээд энэ үндэслэлээр шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн нь хууль бус акт байна. Энэ нэхэмжлэгч энэ итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас бид нарын тайлбарласан үүрэг 2020 оны орлого дээр юу шивчихсэн юм бэ гэхээр нөхөн ногдуулалтын акт тавьчихсан. Тэгэхээр 2020 оноос өмнөх 2019 оны ажил үүргийн хэрэг 2020 он хүртэл гарч байгаа. Тэгээд акт тавина гэдэг чинь хяналт шалгалтынхаа хүрээнээс эхэлж байгаа. 2020-2023 оны ажлыг шалгах гэж байхад 2019 оныг шалгаад явчихсан. Тэгээд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар татварын үүрэг хэлэлцэх хугацаа 4 жилээр, тэгээд энэ хуулийн 15.3-т зааснаар энэ хуулийн 15.1-т заасан үүрэг, хэлэлцэх хугацааг ямар байдлаар тооцох вэ гэхээр тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын 04-ний өдрөөр жилийн эцсийн тайлан гаргаж татвар төлж дууссан байх ёстой. Дараагийн ажлын өдрөөс борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгал төлдөг татварын хувьд татварын төрлийн татварын тайланг гарган татвар төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөр тоолно гэж тус тус заасан. Тэгээд харахаар 4 жилийн хугацаа нь өнгөрчихсөн. Тэгээд дээрээс нь нарийн тооцох юм бол нөхөн ногдуулалтын акт хэзээ тавигдаж байна вэ гэхээр 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдөр тавигдсан. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тавигдана гэдэг нь урагшаа 4 жил тооцох ёстой гэхээр 2021 оноос тоолох үр дагавар үүсэж байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдвэрлээгүй буюу харгалзаж үзэхгүйгээр нөхөн ногдуулалтын акт тавьсан. Энэ хэрвээ хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд татвараар хяналт шалгалт эхлүүлэхгүй байтал энэ эхлүүлээд нөхөн ногдуулалтын акт тавьсан. Түүнээс гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ дээрх үндэслэлүүдээр ямар байр суурийг илэрхийлж байгаа вэ гэхээр анхнаасаа энэ татвар ноогдуулах орлого биш байсан байна. Урьдчилж төлсөн орлого байна. Татварын улсын байцаагч нарын хэлээд байгаа энэ хүмүүс татвараас зугтаагаад зайлсхийгээд байгаа зүйл байхгүй. Харин нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу энэ хүмүүс урьдчилж тохирсон орлого дээр чин шударгаар бүртгүүлчихсэн байгаа. Бид нарт ийм гүйлгээ орж ирлээ, энэ байна гээд бүртгүүлчихсэн, хэзээ төлөх юм бэ гэхээр Улсын комисст оруулаад талууд ажил гүйцэтгэсэн, нөгөө гүйцэтгэлээ баталгаажуулаад гүйцэтгэлийн акт өгөгдсөний дараагаар энэ хүмүүс татвараа төлөх гээд байгаа. Архангай аймгийн барилгын хувьд энэ хүмүүс магадлал нь гараад нэмээд төсөв ороод ирэх бол төсвөө аваад ажлаа гүйцэтгэж дуусаад Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын Тамгын газарт ажил гүйцэтгэсэн актаа зураад хүлээлгэж өгөөд Улсын комисс орсны дараа энэ хүмүүс татвараа төлөх гээд байгаа. Тэр хүртэл урьдчилж төлсөн орлогын дансанд байж байна. Энэ дээр хөөн хэлэлцэх хугацаа дуусах гээд байгаа зүйл байхгүй байгаа. Хэзээ хүлээн зөвшөөрнө, түүнээс хойшоо хөөн хэлэлцэх хугацаа товлогдоно. Тэгэхээр энэ хүмүүсийг хууль журам нь байж байхад тайлагнал хийгээд явж байхад ийм материал хөтөлбөр байхгүй, татвараас зайлсхийгээд, хөөн хэлэлцэх хугацаа яриад ороод ирж байна яриад байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч компаниас татвар төлөхөөс зайлсхийж, татвараа тайлагнахгүй байгаа зүйл байхгүй. Урьдчилж төлсөн орлого хэсэг дээр тайлагначихсан байна гэдгийг хүлээн зөвшөөрснөөрөө татвар төлөөд явна гэсэн үг. Харин тэгэхээр энэ үндэслэлүүдээр бол нөхөн ноогдуулалтын акт тавих үндэслэл огт байгаагүй, эрх зүйн үндэслэл огт байгаагүй гэж хуульд заасан байгаа. Миний хэлсэн үндэслэлээр нөхөн ноогдуулалтын акт байхгүй учраас торгууль байх ёсгүй. Алданги байх ёсгүй. Тэгээд энэ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу хүлээн зөвшөөрсөн орлого биш. Татвар нөхөн ногдуулалтын акт тавигдах ёсгүй учраас и баримт ч гэсэн шийдэгдэх ёсгүй. Албан татварт тусгагдаж байгаа гэж харж байгаа юм. Ийм учраас энэ акт бүхэлдээ хууль бус байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “...”А******” ГХОХХК, “Э******” ХХК-ийн хооронд хийгдсэн 2019 оны 05 дугаар сарын 20-ний гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №ACH20210720-01 тоот гэрээний дагуу “Агапе” христийн эмнэлгийн өргөтгөлийн ажлын үлдэх дүн болох 1,476,975,272.74 төгрөгийн төлбөрийн баримтыг олгож, орлогод хүлээн зөвшөөрөөгүй, Хөндлөнгийн мэдээллээр гарч ирсэн Архангай аймгийн Хайрхан суманд баригдаж буй 320 хүүхдийн сургуулийн 75 хувийн гүйцэтгэлт нь хийгдсэн /2020 онд 400,000,000.00, 2021 онд 918,160,297.00, 2022 онд 938,978,151.00, 2023 онд 499,899,005.00 төгрөг/ барилгын ажлын санхүүжилтийг тайланд хүлээн зөвшөөрч орлогод тооцоогүй байна.
4.2. Манай талаас 2024 оны 12 дугаар сарын 10-нд хяналт шалгалтын хугацаанд хариуцан ажиллаж байсан ажилтан ажлаас гарсан, мөн нялх хүүхэдтэй хүүхэд нь эмнэлэгт байгаа талаар и-мэйл илгээсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Бид хариу ирүүлээгүй тул 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр очиж татварын улсын байцаагч Д.Х******-тэй уулзсан. Дараа нь хойшлуулах хүсэлт байгаа талаар тайлбарлаж татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.Очирхуягтай орж уулзаж тайлбарласан.... “Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг хойшлуулах” гэж татвар төлөгчийн дээрх хүсэлтэд хариу ирүүлээгүй төдийгүй, урьдчилан мэдэгдэх болон хуульд заасан хугацааг баримтлаагүй хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн нь татвар төлөгчийг эрхээ эдлэх боломжийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Татварын Ерөнхий хуулийн 41.5-д “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчсөн... татварын хяналт шалгалт хийж акт үйлдэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн татварын хяналт шалгалтад оролцох эрхийг хангах, тайлбар, баримт гарган өгөх хуульд заасан хугацааг олгох, итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан эрхээ хамгаалах, төлөөлүүлэх эрхээр хангах ажиллагааг татварын улсын байцаагчаас авч хэрэгжүүлээгүй захиргааны байгууллага урьдчилан шийдвэрлэх журмаар хянахдаа дээрх асуудлаар дугнээгүй, тайлбар, нотлох баримт гаргах боломжоор хангаагүй... Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдлын шаардлага гаргасан боловч хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.
4.3. Тухайн хяналт шалгалтын ажлын хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 10 нд гүйцэтгэх захирал Б.Б******-гийн бүртгэлтэй утасны дугаарт мэдэгдэж тухайн өдрөө томилолт болон баримт бичгийн хүсэлтийг цахим хаягаар нь илгээсэн бөгөөд хариу нь "мэйл хүлээн авсан. Хариуцаж байсан хүн нь ажлаас гарсан бөгөөд одоогийн материал хүргүүлэх ажилтны хүүхэд өвчтэй байгаа тул материал хүргүүлэх хугацааг хойшлуулж өгнө үү гэж ирсэн бөгөөд “материал хүргүүлэх хугацааг хойшлуулж өгнө үү” гэсэн болохоос хяналт шалгалтыг хойшлуулах тухай огт дурдаагүй ба ямар нэг албан тоот ирүүлээгүй болно. 2024.12.20-ний өдөр захирал Б.Б****** өөрийн биеэр хүрэлцэн ирж компаний 2020-2023 оны үйл ажиллагааны талаар болон “А******” ХХК-тай холбоотой ярилцлагыг хийсэн. Ярилцлагад нягтлан бодогчоор манай гэр бүлийн хүн П.Д****** ажилдаг шаардлагатай баримтуудыг ирүүлэх, нягтланг явуулж тодруулга өгүүлэхээр болсон. Нягтлан бодогч П.Д****** 2024 оны 12 дугаар сарын 24-нд болон 27-ны өдрүүдэд ирж ярилцлага өгөн шаардсан баримтуудыг мэйлээр цаг тухай бүрд ирүүлсэн. Татвар төлөгчид мэдэгдсэний дагуу 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн биеэр ирж ярилцлага өгөн, шаардлагатай материалуудыг мэйлээр ирүүлсэн нь татвар төлөгчийг эрхээ эдлэх боломжийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Захирал, нягтлан бодогч нарт компани дээр гарч буй зөрчлүүдийг тухай бүр танилцуулан зөрчилтэй холбоотой хасагдах зардал болон алдагдлыг бууруулж тооцооллыг хамтарч гарган гарын үсэг зуруулж баримтжуулан үлдсэн болно.
4.4. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс “Э******” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-т “Татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах” гэж заасан үүргээ биелүүлэх, татварын зөрчилд холбогдох санхүүгийн баримт, зөрчлийг үгүйсгэх нотолгоог гаргаж өгөх, тайлбар нотолгоо гаргах, зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал байсан бол хяналт шалгалтын хугацааг сунгуулах хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт гаргах шийдвэрлүүлэх" зэргээр өөрийгөө сонсгох боломжтой байжээ.
4.5. Харин гомдол гаргагчийн зүгээс дээрх ажиллагааг хэрэгжүүлээгүй хяналт шалгалтын явцад цахимаар болон цаасаар холбогдох баримтыг ирүүлсэн байх тул дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн.
4.6. Татварын Ерөнхий хуулийн 41.5-д “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэсэн заалт, Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн А/127 тоот тушаал “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 тоот тушаал “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ыг мөрдлөг болгон ажилсан болно.
4.7. Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөр үндэслэлгүй, хүүльд нийцээгүй талаар, “Э******” ХХК нь 2020 онд зарлагдсан БСШУЯ/202001242 тендерийн дугаар бүхий Архангай аймгийн Хайрхан суманд баригдах 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр сонгогдон... 2020 оны 05-р сарын 22-ны өдөр барилгын ажлын гэрээг Архангай аймгийн орон нутгийн өмчийн газартай байгуулан сургуулийн барилга барихаар болсон.... тус ажлыг 2,851,501,639 төгрөгөөр гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.
4.8. Тус барилгын ажлыг гүйцэтгэх батлагдсан төсөв нь 2019 оны жишиг үнээр хийгдэж батлагдсан бөгөөд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр ажлын үргэлжлэх хугацаа, төсөвт өртөгт ихээхэн өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Манай барилгын ажил 2022-2023 онд санхүүжилтээр хийгдэж одоогоор 65% хүрээд байгаа ба гүйцэтгэлийн хувийн нийт гүйцэтгэх төсөвтэй харьцуулан тодорхойлох боломжгүй тул гэрээнд заасан Ерөнхий гүйцэтгэгч барилгыг бүрэн дуусгаж улсын комисст хүлээлгэж өгснөөр үүрэг дуусгавар болох (тендерийн ажил гүйцэтгэх гэрээ хавсаргав) гэсэн нөхцөлөөр орлогоо хүлээн зөвшөөрөхгүй хойшлуулсан болно.
4.9. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл тогтоолдоо ... Архангай аймгийн Хайрхан суманд баригдах 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын угсралтын ажлын 2,851,501,639 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажилласан байна. Дээрх ажлыг хийж гүйцэтгэх явцад ковидын нөлөөлөл хамаарч барилгын материалын үнийн өсөлтөөс хамаарч 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 88-132/2022 тоот Барилга хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр 872.3 мян.төгрөгийн төсөв нэмэгдэж нийт төсөвт өртөг 3,723.80 мян. төгрөг, 2023 онд олгосон санхүүжилт 499.8 мян.төгрөг, барилгын ажил хэрэгжиж дуусаагүй, Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 70 хувь, 2024 оны байдлаар 1, 2, 3-р давхрын каркас угсралт, гадна ханын дүүргэлт, цонх, агааржуулалтын ажлууд хийгдсэн байна. Маргаан таслах зөвлөлд ирүүлсэн нотлох баримтаар "Э******" ХХК нь Архангай аймгийн Хайрхан суманд баригдах 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын угсралтын ажил 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 70 хувьтай болох нь холбогдох баримтуудаар нотлогдож байна гэх байдлаар дүгнэж шийдвэрээ үндэслэсэн ... Барилга хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр 872.3 мян.төгрөгийн төсөв нэмэгдэж, 2025 оны цалингийн шинэчилсэн тариф тооцуулах жагсаалтад бүртгэгдэн нэмэгдэхээр хүлээгдэж байгаа бөгөөд дээрх нэмэгдэх ажлын хөлс нь гүйцэтгэлийн хувийн жингээр биш 2020-2023 онд хийсэн нийт гэрээт ажилд нэмэгдүүлж байгаа төсөв учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан.
4.10. Татварын хяналт шалгалтаар 2 зөрчил дээр хариуцлага тооцсон. Нэгт: “А******” ГХОХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 133 тоот, Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/2738 албан тоотууд болон бусад холбогдох баримтуудыг үндэслэн “А******” ГХОХХК-тай гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс болох 1,342,704,793.40 төгрөгийн борлуулалтын орлогыг урьдчилж орсон орлогоор бүртгэж, орлогоор хүлээн зөвшөөрч нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаагүй.
4.11. Архангай аймгийн Хайрхан суманд баригдах 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын угсралтын ажлын 2,851,501,639 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан 2020 - 2023 онуудад улсын төсвөөс 2,757,037,453.00 төгрөгийн санхүүжилт авч барилгын ажлыг 70 хувьтай гүйцэтгэсэн гэсэн мэдээллийн дагуу орлогыг урьдчилж орсон орлогоор бүртгэж, орлогоор хүлээн зөвшөөрч нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаагүй гэж үзэн нийт 8,333,754,972.14 төгрөгийн зөрчилд 606,139,120.19 төгрөгийн нөхөн татвар, 242,455,648,08 төгрөгийн торгууль, 183,949,923.15 төгрөгийн алданги, нийт 1,032,544,691.42 төгрөгийн төлбөр ногдуулсныг бууруулж 2,352,388,850.4 төгрөгийн зөрчилд 978,647,783.2 төгрөгийн нөхөн татвар, 235,238,885.00 төгрөгийн нөхөн татвар, 43,642,708.8 төгрөгийн торгууль, 51,837,450.5 төгрөгийн алданги, нийт 330,719,044.37 төгрөгийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн.
4.12. Маргааны хурал дээр зөвхөн “А******” ГХОХХК-ийн барилгын ажил, тэдний хоорондын маргаан, барилгыг дууссан эсэх талаар мэтгэлцээн өрнөж харин Архангай аймгийн Хайрхан суманд баригдаж байгаа 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын талаар нэг ч удаа дурдалгүйгээр маргааны хурлыг өндөрлүүлж шийдвэр гаргасан нь хууль, журмын дагуу шийдвэр гарсан гэдэгт нийцэхгүй байгаа болно. Энд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д "Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй" мен хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д "анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх" гэж тус тус заасан тул цахим төлбөрийн баримтын нэгдсэн системд дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэг татвар төлөгчид байсаар байхад Татварын ерөнхий хуулийн заалтыг огт авч үзээгүй.
4.13. “Э******” ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 24/02/25 тоот “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчилж, сөрөг нэхэмжлэлийг нэмэгдүүлэх тухай” нэхэмжлэлд Манай компанийн зүгээс барилгын ажлыг захиалагчийн санхүүжилтээс гадна өөрийн авсан зээлийн санхүүжилтээр 2021 оны 01 дүгээр сарын 13-нд бүрэн дуусгаж, барилгыг “А******” ГХОХХК-д актаар хүлээлгэн өгч, барилгыг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах талаар Хотын стандарт, аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт 2021 оны 1, 5 cap, 2022 оны 3 саруудад хүсэлт гаргасан ...” гэсэн байна. Энэ нь барилгын ажлын гүйцэтгэл бүрэн дуусаж, орлогыг хүлээн зөвшөөрөх байсан гэж үзэхээр байна. Мөн “А******” ГХОХХК-д “Барилга хүлээлгэж өгөх тухай” албан бичгийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 21/02/88 тоотоор хүргүүлсэн байна. Одоо гаргаж буй нэхэмжлэлийг харахад голлон Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн барилгын ажлын талаар дурдагдсан байна. Маргааны шийдвэр дээр “... татварын улсын байцаагчид 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 100 хувь гүйцэтгэлээр тооцсон нь учир дутагдалтай болжээ” гэсэн байна.
4.14. Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн барилгын ажлын талаар нэг ч мэтгэлцээн үүсгээгүй мөртлөө ямар үндэслэлээр татварын байцаагч нарыг буруутгаж байгаа тодорхой бус байна. Улсын төсвөөс 2,7 тэрбум төгрөг олгогдсоноор 70 хувийн гүйцэтгэлтэй барилга баригдсан байна гэж www.tender.gov.mn сайт байршуулсан байхад татварын байцаагч нар 100 хувь тооцсон гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй зүйл болжээ. Барилга 70 хувийн гүйцэтгэлтэй гэдгийг татвар төлөгч өгсөн ярилцлагадаа болон www.tender.gov.mn сайтын мэдээллээр батлагдсан тул орлогыг ААНОАТ-ын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.2 дах заалтын дагуу гүйцэтгэлийн хувиар тооцон хүлээн зөвшөөрөх “урьдчилж орсон орлого”-ыг Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тоот тушаалын дагуу бүртгэж баталгаажуулалт хийх ёстой байсан гэж үзсэн.
4.15. Мөн түүнчлэн “...татварын улсын байцаагчид дээрх зөрчлийг тооцохдоо 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Архангай аймгийн засаг дарга, “Э******” ХХК, Аймгийн Засаг даргын Тамгын газрын СТСХ-ийн даргын хамтарсан “Архангай аймгийн Хайрхан сумын 320 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажлын захиалагч гүйцэтгэгч хооронд БСШУЯ/202001242/22 дугаар гэрээний 8 дугаар хэсэгт Тухайн ажил нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй гэж тусгасныг үндэслээгүй зөрчилд тооцсон нь учир дутагдалтай байна” гэж дурдагдсан үндэслэлгүй байна. Тухайн ажил нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй болохоор л зөрчилд авч нөхөн татвар, торгууль, алданги тооцсон. Дээрх шийдвэрүүдийг харахад Маргаан таслах зөвлөлийн шийдвэр хэт нэг талыг барьсан шийдвэр болжээ гэж үзэж болох юм.
4.16. Барилгын ажлыг гүйцэтгэлийн хувийн жингээр хүлээн зөвшөөрөх бөгөөд орлого, зарлага хоорондоо уялдах зарчим, мөн түүнчлэн СТОУС-15 орлого хүлээн зөвшөөрөх стандартаар "гэрээг хоёр ба түүнээс дээш талуудын хооронд байгуулагдсан, гэрээний нөхцөл заалт бүрийг мөрдөх ёстой эрх, үүргийг бий болгодог хэлэлцээр гэж тодорхойлсон байдаг", гүйцэтгэлийн үүргийг тодорхойлох, ажил гүйлгээний үнийг тодорхойлох, ажил гүйлгээний үнийг гүйцэтгэлийн үүргүүдэд хуваарилах, орлого хүлээн зөвшөөрөх алхмуудаар хэрэгждэг байна.
4.17. СТОУС 15-ын дагуу “Ажил гүйлгээний үнийг тусдаа гүйцэтгэлийн үүргүүдэд хуваарилж, тухайн гүйцэтгэлийн үүрэг биелэгдсэн үед орлого хүлээн зөвшөөрнө” гэж заасан. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө” 12.1.2-д “ажлыг гүйцэтгэлийн хувиар” гэж хуульчилсан байна.
4.18. Татварын алба бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийг удирдлага болгон ажиллах зарчмын хүрээнд хяналт шалгалтын ажил гүйцэтгэгдсэн болно. Иймд Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 34 дүгээр тогтоол болон “Э******” ХХК -ийн гаргасан 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000136 дугаартай нөхөн ногдуулалтын актаар гарсан шийдвэрийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
4.19. Хариуцагч Л.Х****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ татварын байцаагч нар газрын хяналтаас бусад нь гэрээ гүйцэтгэн оруулахдаа нөгөө цаг хэтрүүлсэн ажил хийсэн байсан гэсэн баримтыг хэлээд байна. Тэгэхээр татварын хяналт шалгалтын тогтоолд Эрсдэлийн удирдлагын газраас үүснэ. Харин эрсдэлд зориулсан бүрэн хяналт шалгалт гэдэг дээр томилолт үүсгэж байгаа байгууллагаас тогтоогоод хяналт дээр нь бичээд өгчихдөг. Үүний дагуу байцаагч хяналт шалгалтаа хийж байгаа. Түүнээс татварын байцаагч нь өөрсдөө тэрийг тодорхойлоод хяналт шалгалтын цар хүрээ ихсээд юм уу зохицуулмаар байгаа юм. 2020 оны хойш татварын албанд захирагдсаны хүрээнд энэ татварын албанаас татварын улсын байцаагч бүрд татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй, захирал буюу н.Б****** гэж хүн байдаг. Татварын удирдлагын нэгдсэн систем дээр тэр хүнд гар утас болон фэйж хаягаар мэдэгдлийг нь хүргэж байгаа. Тэр нь татварын хяналт шалгалт хангагдаж байна гэдэг байдлаар өгч байгаа. Тэгээд татвар төлөгч өөрөө хяналт шалгалтын дагуу мэдүүлэг өгөх гээд ирж байгаа тохиолдолд татварын байцаагч танд хэлсэн Төрийн нарийн бичгийн танилцуулгаа хийгээд улс төрийн ажил эрхлээд явж байгаа. Тэгэхээр хяналт шалгалтад орж байгаа татварын нэгж талаас холбогдох баримтуудаа 2-3 удаагийн хэлбэрээр авчирч өгөөд бүрэн нотлох баримтуудыг бүрдүүлж өгсний үндсэн дээр байцаагч нар татварын ажил бүрэн хийгдсэн гэж үзэж, зөрчлийг тогтоогоод акт тавьсан байдаг. Нэхэмжлэгч талаас бид нар гэрээнд заасан хугацаанд дууссаны дараа бид нар 100 хувь гэж үзнэ гэсэн. Тэгээд тайлагнана гэсэн үг. Тэгэхээр татварын хувьд татвар төлөгчдийн тухайн аж ахуйн нэгжүүдээс захиалагч талаас мөнгөө аваад байна. 100 хувь бүрэн авчихсан байна. Дүнгээс бол 5.1 тэрбум төгрөг, Архангайн барилга дээр 2.6 тэрбум төгрөг бүрэн авчихсан. Тэгээд бүрэн зарцуулчихсан байгаа. Тэр тухайн хугацаанд тэгээд бүрэн зарцуулчихсан үйл ажиллагаа явуулчихсан учраас татварын хуульд заасан татвар төл, татварын тайлангаа хуулийн заасан хугацаанд үнэн зөв тайлагнах үүрэгтэй байдаг. Энэ хүрээнд татварын тайлангаа тухайн үедээ өөрийн борлуулсан, алдагдалтай, хэрвээ тэр тайлангаа гаргаад явчихсан байх ёстой. Гэтэл тэрийгээ огт гаргаагүй. Ингээд зарим нь Архангайн асуудал чинь 5-6 жил болж байна. Сая ярьж байна. Ингээд хөөн хэлэлцэх хугацаа дуусчхаж байгаа учраас асуудлыг 2019 оны асуудлыг оруулж ирлээ гэсэн үг юм. Тэгэхээр татвар төлөгч талаас татварын хуульд заасныхаа хүрээнд хуулиар тогтоосон хугацаанд өөрийнхөө орлого зарлагын тайлангаа тавих үүрэг байдаг. Түүний дагуу энэ аж ахуйн нэгжүүдээс авчихсан мөнгөө зарцуулчихсан. Жишээ нь Архангайн барилга дээр бид нар зарцуулаад дуусчихсан, мөнгө нь дуусчихсан, дахиад санхүүжилт авах хэрэгтэй гээд яриад байдаг. Тэгвэл тэр зарцуулсан хэмжээндээ тайлангаа тухайн үед өгөх ёстой. Гэтэл өгөөгүй. Тэгээд гэрээнд заасан хугацаанд бүрэн гүйцээж өгчхөөд бид нар тайлагнана гэсэн байна. Тэгтэл татварын хуульчлалтай 4 жил өгөөд 2020-2022 оны асуудлыг тайлагнах боломжгүй болгоод татвар ноогдох боломжгүй болгож бичдэг. Иймэрхүү байдлаар татварын хяналт шалгалтын актыг хүчингүй болгуулъя гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тэгээд татварын байцаагч нар хуульд заасан хүрээнд тэр нэг акт дээр хуулийн заалтаа бичээгүй байна гэж байна. Тэгээд харахад татварын хуулийн 49, 84, 82 гээд заалтуудыг үндэслээд татварын хяналт шалгалтын акт дээр 2020 оноос гарч байгаа бүх акт дээр бүртгэгддэг хуулийн заалтууд бүгд төлөвлөгдчихсөн байна. Энэ хүрээндээ актууд үнэн зөв гарсан. Тэгэхээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл дээр тэр Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн ажил, ажил үйлчилгээ гэх мэт татвар ноогдох ёстой. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу газрын тайлан үйлдэж тушаах татвар төлөгчийн үүрэг байдаг. Энэ үүргийнхээ хүрээнд тайлагнаагүй, хуулиа биелүүлээгүй нь өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас болж акт тогтоогдсон. Тэгээд хуулийг хэрэгжүүлээгүй, хуулийн ойлгоогүй буруу тайлбар. Одоо ойлгосон нь нэхэмжлэгч тал нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй учраас энэ бусад байцаагч нарын хяналт шалгалтыг нь тогтоогоод нийт 8 тэрбум төгрөгийн зөрчилтэй гэж байна. Нийт зөрчил нь 8 тэрбум төгрөгийг актаар тогтоосны дараа 1-7 хоногийн өмнө энэ нөхөн ногдуулалтын акт бол хууль зүйн үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байгаа юм.” гэв.
4.20. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Сонгинохайрхан татварын хэлтэст бүртгэлтэй “Э******” ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд татварын хяналт шалгалт орсон байгаа. Дарга н.Х****** татварын байцаагч татварын хяналт шалгалт хийсэн байна. Татварын хяналт шалгалтыг нэхэмжлэгч ярилаа. "А******" ХХК-аас Татварын ерөнхий газарт гомдол гаргаад, түүний хүрээнд Татварын ерөнхий газар, Эрсдэлийн удирдлагын газарт гомдлыг нь шилжүүлээд, Эрсдэлийн удирдлагын газраас 66 хувийн эрсдэлтэй гэдэг үнэлгээ эрсдэлийн тооцоолол хийгээд томилолт үүсгэсэн байдаг. Томилолт үүсээд харьяа татварын албан дээр хяналт шалгалтын томилолт, үйл ажиллагаа 2 газарт явагдсан. Ингээд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар нийт зөрчил нь 8.333.754.972 төгрөгийн зөрчил илрээд уг зөрчилд 1.032.544.691 төгрөгийн акт тавьсан. Энэ нь торгууль, алданги, үндсэн төлөх ёстой татвар. Энэ актыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд маргаан таслах зөвлөлд хандсан байдаг. Маргаан таслах зөвлөл уг асуудлыг хянаж шалгаад 330 сая төгрөг болгож буюу актын дүнг өөрчилсөн байдаг. Улмаар нэхэмжлэгч тал тухайн актыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гээд захиргааны хэргийн шүүхэд хандаад, анхан шатны шүүхээс маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Энэ дээр давж заалдах шатны шүүхэд хандаад давж заалдах шатын шүүхээс өмгөөлөгчгүй оролцсон өмгөөлөх эрхээр нь хангая, удирдамж, томилолтыг нь авч хавсаргаагүй байна гэдэг үндэслэлийг нь анхан шат руу дахиж хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Энэ нэхэмжлэгч талаас 2 үндсэн асуудлаар оруулдаг. Нэг нь томилолтын хугацааг хойшлуулж өгсөнгүй гэдэг байдлаар ханддаг. Нөгөө нь нөхөн ногдуулалтын актаас өгсөн төлбөр үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна гэсэн ийм 2 үндсэн асуудлаар нэхэмжлэл гаргасан байдаг. Хяналт шалгалтын хугацааг хойшлуулж өгнө үү гэдэг байдлаар асуудал болохооргүй байна. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тухайн "Э******” ХХК-ийн захирал н.Б******-гийн утсанд хяналт шалгалтаар орж байгаа мэдэгдлийг анх хүргэсэн. Үүнээс хойш 10 хоногийн дараа 12 дугаар сарын 20-ны өдөр "Э******” ХХК-ийн захирал н.Б****** нь өөрийн биеэр татварын хэлтэс дээр ирж уулзаад танайд мэйлээр хойшлуулах хүсэлт явуулсан гэдгээ ярилцсан. Тэгэхээр татварын хяналт шалгалтын одоо хойшлуулах хүсэлт дээр үндэслэлээ албан бичгээр тодорхой гаргаад нотлох баримтуудаа хавсаргаж хүргүүлээд шийдвэрлэдэг. Гэтэл ийм албан бичиг албан ёсоор хүргүүлээгүй байдаг. Улмаар компанийн захирал н.Б****** өөрийн нягтлан холбогдох баримтуудыг бүрдүүлж ирэхээр болоод 12 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд холбогдох материалуудыг ирүүлсэн. Мөн өөрийн гэр бүлийн хүн болох н.Д****** гэж хүн мэргэжилтэй, нотариатын талаар ойлголттой нягтлан хүн учраас үүнд тайлбар мэдүүлэг өгөөд оролцоод явсан байдаг. Энэ хүрээнд татварын байцаагч нар энэ хүмүүстэй 2-3 удаагийн уулзалтууд хийсэн. Ярилцлагын тэмдэглэлээ хөрвүүлээд хэргийн материалаа гаргаад, татварын хяналт шалгалтын протоколд архивласан байгаа. Тэгэхээр 14-17 хоногийн хугацаанд холбогдох материалуудыг бүрдүүлээд цахим баримтуудыг үндэслээд татварын байцаагч нар ажилладаг. Энд ямар нэгэн процессын алдаа байгаагүй гэж хэлж байгаа. Актаар тогтоогдсон 2 зөрчлийн нэг нь гомдол гаргасан "Х******" ХХК 2019 оноос барилгын ажил гүйцэтгүүлэхээр гэрээ хийгээд, нийт 5.1 тэрбум төгрөгийг “Э******” ХХК-д шилжүүлсэн байдаг. Тэр үлдэгдэл нь 1.4 тэрбум төгрөгийн баримтыг шивж өгсөнгүй, үүнээс болж тухайн аж ахуйн нэгж тайлан хэлцэл дээрээ тусгаж тооцож чадахгүй байна гэдэг байдлаар гомдол гаргасан. Энэ хүрээнд данснаас "Ашид осос Бест"-оос барилга бариулах 5.1 тэрбум төгрөг орсон байдаг. Энэ хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар албан татвар ноогдох орлогыг хүлээн зөвшөөрөх гэж заасан. Энэ бол тус тусад нь ажил, бараа, үйлчилгээг зааж өгсөн байдаг. Тухайн барилга барьж байгаа ажил нь энэ хуулийн 12.1.2-т зааснаар ажил гүйцэтгэлийн хувиар орлогыг тооцоод тайлагнах ёстой гэж үздэг. Гэтэл тэр заалтыг зөрчсөнөөр "А******" ХХК-д 1.4 тэрбум төгрөгийн борлуулалтыг шивж өгөөгүй, тооцож тайлан тавиагүй, татварт тайлан өгөөгүй, ийм зөрчил тогтоогдсон тул татварын улсын байцаагч нар акт бичсэн байна. Тухайн барилга нь 2019 онд гэрээ хийгээд 2020 оны 10 дугаар сард хүлээлгэж өгөхөөр гэрээ хийсэн байдаг. Улмаар барилгын ажил хойшлоод 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр захиалагчид тал ажлыг дуусгаад актаар хүлээлгэж өгсөн гээд биччихсэн байдаг. Тэгээд актаар 2021 онд 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэж өгсөн. Харин Улсын комисст хүлээлгэж өгөх ажил дээрээ 2 талд 5.1 тэрбум төгрөг дээр нэмээд тэрбум 500 сая төгрөг нэхэмжлээд 2 тал энэ маргаанаас болж иргэний хэргийн шүүх дээр маргаан үүсээд явсан байдаг. Байцаагчдын тавьсан акт бол аваад зарцуулчихсан тоо баримт нь 1 тэрбум төгрөгийн асуудлыг зөрчилтэй гэж үзсэн. Тухайн 2 компанийн хоорондын асуудал ярьж буй иргэний хэргийн шүүхээр шийдэгдээд иргэний хэргийн шүүхээс тухайн аж ахуйн нэгжид Улсын комисст хүлээлгэж өгөхдөө баримт бичгийг нь хүлээлгэж өг, танай нэхэмжилсэн 1.5 тэрбум төгрөгийг гаргаж өгөх үндэслэл алга гэдгээр иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн байдаг. "А******"ХХК аас барилгаа Улсын комисст хүлээлгэж өгөх албан бичиг, шаардлагатай бүх албан бичгүүдийг хянан шалгасан. Мөн энэ нэхэмжилсэн 1.5 тэрбум төгрөгийг өгөх ёсгүй гэдгийг гаргасан иргэний хэргийн асуудал байдаг. Барилгын гүйцэтгэл 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр захиалагч тал актаар хүлээлгэж өгсөн гээд иргэний хэргийн маргаан дээр дурдагдаад бичигдчихсэн байдаг. Хоёр дахь зөрчил нь Архангай аймгийн Хайрхан сумд 320 хүүхдийн суудалтай барилгыг барих ажлын зөрчил гарсан. Энэ 2020-2023 оны хооронд энэхүү барилгыг барихдаа нийт 2.7 тэрбум төгрөгийн улсын төсвөөс санхүүжилт аваад 70 хувийн гүйцэтгэлд нь бүрэн зарцуулчихсан байдаг. Тухайн барилга нь 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга. Тэгэхээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр тухайн барилгын гүйцэтгэл гэж тайлагнаж явах хэрэг байна. Тэр үндэслэлээр 70 хувийн гүйцэтгэлд зарцуулсан үнийн дүнгээр татварын улсын байцаагч акт тавьсан. Энэхүү 2 зөрчил дээр байцаагч нар акт тавьсныг маргаан таслах зөвлөл эхний "А******" ХХК-д байгаа 1.4 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод зөвхөн Архангайн барилга дээр байгаа 70 хувийн гүйцэтгэл дээр 2.7 тэрбум төгрөгийн асуудал дээр актыг нь бууруулж 330 сая төгрөгийн дүнгээр актыг өөрчиллөө гэж шийдвэр гарчихсан. Тэгэхээр маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэр дээр манайх гомдол гаргах эрх байдаггүй. Түүний хүрээнд манайх гаргаж чадаагүй байна. Нэхэмжлэгч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд хандаж явсан. Энэ хүрээнд татварын байцаагч нар маргаан таслах зөвлөлөөс гарсан шийдвэрүүд бол үндэслэлгүй байна гэж үздэг. 1.4 тэрбум төгрөгийг ямар үндэслэлээр зөрчил аваагүй байх бол гэж байгаа нь тухайн маргаан таслах зөвлөлийн тогтоол дээр ямар ч үндэслэл, тайлбаргүй явдаг. Тэр талаар байцаагч маргаан таслах зөвлөлийн хуралд нь оролцсон хүний хувьд өөрөө нэмж ярих байх. Зөрчлийн тухайд ийм 2 барилгын ажил дээрээс зөрчлүүд илэрсэн. Энэ зөрчлийн хүрээнд татварын байцаагч нар татварын хуулийг үндэслэж нөхөн ногдуулалтын актаа тавьсан. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйл дээр байдаг. Татварын хууль бол нарийвчлан зохицуулсан хууль буюу татварын энэ хууль үйлчилнэ гэдэг байдлаар, нэхэмжлэх дагуу бол одоо нягтлан бодох бүртгэлийн олон улс бөгөөд энэ хэдийг дараа нь тайлагнах боломжтой байсан асуудлыг би хэлдэг. Гэтэл татварын хуульд татварын нарийвчилсан хуулиар зохицуулна гээд Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд заачихсан байгаа. Энэ асуудлаар Татварын ерөнхий хуулиар хөөн хэлэлцэх хугацаа гэж асуудал байдаг. 2019 оны татварын хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байсан. 2020 оноос татварын хууль шинэчлэгдсэнээр татварын хууль бус тухай дүрэм зөрчсөн. Энэ хөөн хэлэлцэх хугацаанд татварын хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрчихсөн тохиолдолд бид нар ямар нэг байдлаар татвар ногдуулах боломжгүй болдог. Ийм учраас татварын байцаагч нар хөөн хэлэлцэх хугацааны хүрээнд хуулиар тогтоосон хугацаанд буюу ажил гүйцэтгэлийн хувиар тооцож тайлагнах, зөрчил дээр нөхөн ногдуулалтын актыг тавьсан нь зөв болсон. Энэ хууль нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал юу яриад байдаг вэ гэхээр энэ хуулийн 12.1.3-т зааснаар барилгаа хүлээж авсны дараа бид нар тайлагнах ёстой гэсэн байдлаар тайлбарлаад байгаа. Гэтэл энэ хуулийн 12.1.2-т зааснаар ажлын гүйцэтгэлийн хувиар нь тооцно гээд заачихсан байдаг. Барааг илгээсэн эсвэл авчирсан үнээр нь хугацааг тооцож тайлагнана гэсэн үг. Хуульд тодорхой тайлбарлаад, тодорхой заачихсан асуудал дээр өөрсдөд ашигтай байдлаар буюу энэ хуулийн 12.1.3-т зааснаар энэ бол үйлчилгээ. Үйлчилгээг гэрээнд заасан нөхцөлийг хангаснаар хуулиар тайлагнах ёстой гэсэн байдлаар ярьдаг. Архангайн барилга дуусаагүй, одоо хүртэл явж байгаа. Энэ асуудал хэрвээ тайлагнаагүй байсан бол хэлэлцэх хугацаа дууссан учраас энэ бүх татвараас үндсэндээ зайлсхийгээд явчих нөхцөл үүссэн гээд байгаа юм. Гүйцэтгэлээр тухайн жилдээ улсын төсвөөс авсан гүйцэтгэлийн хэмжээгээр тайлагнуулах хүсэлтээ гаргасан. Тэр дүнгээр нь буюу гүйцэтгэлийн хувьд акт тавьсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа юм.” гэв.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Миний бодлоор аж ахуйн нэгж уг гэрээ, хуулийн дагуу бүх үйлчилгээгээ явуулах ёстой. Тэгэхдээ баримт бичиг дутуу болон татварын албаны мөнгөн дүнгийн урсгал болон баримт хэрхэн яаж гүйлгээ хийсэн талаар сайн тулгах ёстой санагдлаа. Би бол нэхэмжлэгчийн талд байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Э******” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Х******, Х.А****** нарт холбогдуулан “... Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000136 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлдээ хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Татварын хяналт шалгалт хийх 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 34241203897 дугаар томилолтын дагуу Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Х******, Х.А****** нар “Э******” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан бүрэн хяналт шалгалт хийж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА 34240000136 дугаар нөхөн ногдуулалтын актаар Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 74.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 дэх хэсгийг баримтлан нийт 8,333,754,972.14 төгрөгийн зөрчилд 606,139,120.19 төгрөгийн нөхөн татвар, 242,455,648.08 төгрөгийн торгууль, 183,949,923.15 төгрөгийн алданги, нийт 1,032,544,691.42 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.
2.2. Уг нөхөн ногдуулалтын актын 1-д “... 2020 онд Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн барилгын гүйцэтгэл болох төрийн сангаар хийгдсэн 400,000,000 төгрөг, 2021 онд 918,160,297 төгрөг, “А******” ГХОХХК-тай гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс болох 1,342,704,793.40 төгрөг, 2022 онд 938,978,151 төгрөг, 2023 онд 499,899,005 төгрөг, нийт 4,234,012,725.74 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1 дэх заалтыг зөрчсөн”
2-д “... 2020 онд Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн барилгын гүйцэтгэл болох төрийн сангаар хийгдсэн 400,000,000 төгрөг, 2021 онд 918,160,297 төгрөг, “А******” ГХОХХК-тай гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс болох 1,476,975,272.74 төгрөг, 2022 онд 938,978,151 төгрөг, 2023 онд 499,899,005 төгрөг, нийт 4,234,012,725.74 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 дэх заалтыг зөрчсөн” гэжээ.
2.3. Улмаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор “Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4, 41.5, 41.12.3, 73 дугаар зүйлийн 73.2, 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 13 дугаар зүйлийн 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсгийг баримтлан нөхөн ногдуулалтын актаар: нийт 8,333,754,972.14 төгрөгийн зөрчилд 606,139,120.19 төгрөгийн нөхөн татвар, 242,455,648.08 төгрөгийн торгууль, 183,949,923.15 төгрөгийн алданги, нийт 1,032,544,691.42 төгрөгийн төлбөр ногдуулснаас 5,981,939.2 төгрөгийн зөрчилд 370,900,235.2 төгрөгийн нөхөн татвар, 198,812,939.2 төгрөгийн торгууль, 132,112,472.7 төгрөгийн алданги, нийт 701,825,647.0 төгрөгийг бууруулж, 2,352,388,850.4 төгрөгийн зөрчилд 978,647,783.2 төгрөгийн нөхөн татвар, 235,238,885 төгрөгийн нөхөн татвар 43,642,708.8 төгрөгийн торгууль, 51,837,450.5 төгрөгийн алданги, нийт 330,719,044.37 төгрөгийг төлүүлэхээр” өөрчилж шийдвэрлэсэн.
2.4. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2020 онд зарлагдсан Архангай аймгийн Хайрхан суманд баригдах 320 хүүхдийн сургуулийн барилгын ажлын БСШУЯ/202001242 дугаар бүхий тендерт шалгарч 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Засаг даргатай Архангай аймгийн Хайрхан сумын 320 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажлын гэрээг, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Агапе” Христийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын гэрээг ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгснөөр дуусгавар болж түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр тус тус байгуулсан үйл баримт тогтоогдож байна.
2.5. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч “... хариуцагч урьдчилан мэдэгдэх болон хуульд заасан хугацааг баримтлаагүй хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн ... татварын хяналт шалгалт хийж акт үйлдэхдээ хуульд заасан хугацааг олгох, итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дажуулан эрхээ хамгаалах, төлөөлүүлэх эрхээр хангах ажиллагааг татварын улсын байцаагчаас авч хэрэгжүүлээгүй ... Э****** ХХК нь дээрх орлогыг тайлагнахгүй, нуугаагүй санхүүгийн байдлын тайлангийн урьдчилж төлсөн тооцоо хэсэгт тайлагнасан ... Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т хүлээн зөвшөөрнө гэсэн заалтыг үндэслэн холбогдох ажлын орлогыг хүлээн зөвшөөрөхөөр бүртгэлдээ тусгасан ... Учир нь гүйцэтгэлийн хувийн жинг тухай бүрд тооцоолох ямар ч боломжгүй болж үүргийн эцсийн хэрэгжилтэнд суурилан орлогоо тодорхойлох нөхцөл үүссэн”,
2.6. Харин хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг үгүйсгэн “... Хяналт шалгалтыг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлээгүй ... Барилгын ажлыг гүйцэтгэлийн хувийн жингээр хүлээн зөвшөөрөх бөгөөд орлого, зарлага хоорондоо уялдах зарчим, мөн түүнчлэн, СТОУС-15 орлого хүлээн зөвшөөрөх стандартаар гүйцэтгэлийн үүргийг тодорхойлох, ажил гүйлгээний үнийг тодорхойлох, ажил гүйцэтгээний үнийг гүйцэтгэлийн үүргүүдэд хуваарилах, орлого хүлээн зөвшөөрөх алхмуудаар хэрэгждэг. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д ажлыг гүйцэтгэлийн хувиар гэж хуульчилсан. Энэ бүх гэрээнд хамаарна“ гэж тус тус тайлбарлан маргасан.
2.7. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 7 дугаар зүйлийн 7.2-д “Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна”, 7.2.1-д “аж ахуйн нэгжийн орлогын албан татвар”, 7.2.3-д “нэмэгдсэн өртгийн албан татвар” гэж, 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 28.10-д “Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй”, 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”,
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчид дараах аж ахуйн нэгж хамаарна”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно”, 7.4-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 7.4.1-д “үйл ажиллагааны орлого”, 7.4.2-д “хөрөнгийн орлого”, 7.4.3-д “хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого”, 7.4.4-д “бусад орлого”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”, 12.1-д “Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө”, 12.1.2-д “ажлыг гүйцэтгэлийн хувиар”, 12.1.3-д “үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар”, 18 дугаар зүйлийн 18.2-д “Энэ хуулийн 8.1.1, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 9.1.1, 11.1.1, 11.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс энэ хуульд заасан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, уг орлогоос энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдлыг хасаж тухайн жилийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 18.8-д “... татварын ногдлыг тодорхойлоход энэ хуулийн 30.6-д заасан аргачлалыг баримтална”, 30.6-д “Энэ хуулийн 30.4-т заасан орлогод албан татвар ногдуулах журам, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”,
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 8 дугаар зүйлийн 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд” гэж тус тус заасан.
2.8. Мөн Сангийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 410 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Барилгын гэрээний орлого ба зардлын нягтлан бодох бүртгэлийн стандартын 1.1-д “Хэрэв энэ стандартын аль нэг заалт нь НББОУСХ-оос гаргасан СТОУС-тай зөрчилдвөл СТОУС-ыг мөрдөнө”, 1.3-д “Монгол Улсын Барилгын тухай хуулийн 4.1.21-д заасан барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн барилгын гэрээний орлого, зардлыг бүртгэж, тайлагнахад энэхүү зааврыг мөрдөнө”, 4 дүгээр зүйлийн 4.2-д “Барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж захиалагчтай тусгайлан байгуулсан барилгын гэрээ нь дараах шалгууруудын аль нэг нь хангаж байвал уг гэрээг урт хугацаат гэрээт ажил гэж үзэх ба барилгын гэрээний орлого ба зардлыг тайлант хугацааны эцэст гэрээт ажлын иж бүрдлийн хувийн жинд суурилан хэсэгчилэн хүлээн зөвшөөрнө”, 4.2.1-д “Ажлыг гүйцэтгэсэн цаг хугацаанд захиалагч гэрээт ажлын гүйцэтгэлийн иж бүрдлээр дамжуулан өгөөж хүртдэг бол”, 4.2.2-д “Аж ахуйн нэгжийн хөрөнгийг бий болгох эсвэл түүнийг нэмэгдүүлэх ажлаа дуусгавар болгох тухай бүрт түүний хяналтыг захиалагч хүртдэг бол”, 4.2.3-д “Аж ахуйн нэгжийн ажлын гүйцэтгэл нь өөрөө ашиглах ямар нэг боломжтой хөрөнгийг бий болгодоггүй ба харин ажлын гүйцэтгэл дуусах бүрт төлбөрийг хүлээн авах албан ёсны эрх гүйцэтгэгч талд үүсч байвал”, 4.3-д “Энэхүү стандартын 4.2-т заасан шалгуурыг хангаагүй, захиалагчтай барилгын ажил гүйцэтгэх талаар тусгайлан гэрээ байгуулаагүй, барилгын өмчлөх эрхийг худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авагч талд шилжүүлэх бол гэрээний орлого ба зардлыг хүргэлтийн цэгт хүлээн зөвшөөрнө” гэж тус тус зохицуулжээ.
2.9. Дээрх хууль, журамд заасан зохицуулалтуудаас үзэхэд татвар төлөгч нь төлбөл зохих төлбөрөө тодорхойлон, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөхөөр, хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас баталсан заавар, аргачлал, дүрэм журмыг дагаж мөрдөх үүрэгтэй байх төдийгүй үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн болон бусад орлого, бараа, ажил үйлчилгээний борлуулалтын орлого зэрэгт албан татвар ногдохоор байх бөгөөд ажлыг гүйцэтгэлийн хувиар үнэлэхээр бол албан татвар төлөгч нь орлогыг хүлээн зөвшөөрөхөөр байна.
2.10. Мөн Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжийн барилгын гэрээний орлого, зарлагыг бүртгэж, тайлагнахад Сангийн сайдын 2016 оны 410 дугаар тушаалаар батлагдсан Барилгын гэрээний орлого ба зардлын нягтлан бодох бүртгэлийн стандартыг ашиглах бөгөөд тус стандартад Барилгын ажлыг гүйцэтгэсэн цаг хугацаа, ажлын гүйцэтгэлээс хамааран тухай бүрт нь захиалагч өгөөж хүртдэг эсхүл ажлын гүйцэтгэл тус бүрт төлбөр хүлээн авах эрх гүйцэтгэгчид үүсдэг бол аж ахуй нэгж нь гэрээний орлогыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч болохоор тусгажээ.
2.11. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч компани нь 2020 онд зарлагдсан Архангай аймгийн Хайрхан суманд баригдах 320 хүүхдийн сургуулийн барилгын ажлын БСШУЯ/202001242 дугаар бүхий тендерт шалгарч 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Засаг даргатай Архангай аймгийн Хайрхан сумын 320 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажлын гэрээг, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Агапе” Христийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын гэрээг ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгснөөр дуусгавар болж түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр тус тус байгуулсан байх бөгөөд Архангай аймгийн Хайрхан сумын 320 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажил дуусаагүй зогсонги байдалд орсон, хариуцагчаас уг барилгыг хэдэн хувийн гүйцэтгэлтэй гэдгийг хөтөлбөргүй тогтоогоогүй, “Агапе” Христийн эмнэлгийн өртгөтгөлийн барилгыг гэрээнд зааснаар улсын комиссод хүлээлгэн өгөөгүй, гэрчилгээний хамт захиалагчид гардуулан өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дээрх 2 барилгыг 70 хувийн гүйцэтгэлтэй, 100 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэж улмаар орлогыг хүлээн зөвшөөрөх байсан гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй.
2.12. Тодруулбал, Архангай аймгийн Хайрхан суманд баригдах 320 хүүхдийн сургуулийн барилгын ажил хэдэн хувьтайг тодорхойлох боломжгүй, хэрэгт цахим сайтад байршуулсан гүйцэтгэл 70 хувь гэх мэдээллийг хавсаргасан боловч энэ нь тухайн барилгыг 70 хувийн гүйцэтгэлтэй гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй төдийгүй “Агапе” Христийн эмнэлгийн өртгөтгөлийн барилгын ажлын талаар шүүхийн маргаан үүсч гэрээний үүрэг бүрэн хэрэгжиж дуусаагүй, үүний улмаас улсын комисст барилгыг хүлээлгэн өгөх, түлхүүр гардуулах үүргээ “Э******” ХХК биелүүлээгүй байсан болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04433, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19410 дугаар захирамжууд, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 00933 дугаар магадлал зэргээр тогтоогдож байна.
2.13. Хэдийгээр хариуцагчаас “... Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д зааснаар ажлыг гүйцэтгэлийн хувиар татвар төлөгч орлогыг хүлээн зөвшөөрөх ёстой байсан” гэж тайлбарлах боловч баригдаж дуусаагүй барилгыг дууссан барилгатай адилтган аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдуулах үндэслэлгүй төдийгүй Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д заасанд бүх барилгын ажил гүйцэтгэх гэрээг хамааруулахгүй, зөвхөн Барилгын ажил гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлээс хамааран тухай бүрт нь захиалагч өгөөж хүртэх бол гэрээний орлогыг татвар төлөгч хүлээн зөвшөөрөхөөр байна.
2.14. Гэтэл нэхэмжлэгчийн байгуулсан дээрх гэрээнүүдээс үзэхэд захиалагч өгөөж хүртэх эсхүл ажлын гүйцэтгэл тус бүрт төлбөр хүлээн авах эрх гүйцэтгэгчид үүсэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх төдийгүй Сангийн сайдын 2016 оны 410 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилгын гэрээний орлого ба зардлын нягтлан бодох бүртгэлийн стандартын 4.2-д заасан хамаарахгүй байх тул Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д заасныг энэ тохиолдолд хэрэглэхгүй.
2.15. Түүнчлэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө”, 17 дугаар зүйлийн 17.1.3-д “аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн үндэсний болон холбогдох стандарт, журам баталж” гэж, СТОУС-15 стандартад “гэрээний үүргийг Аж ахуйн нэгж нь амласан бараа, үйлчилгээгээ (өөрөөр хэлбэл, хөрөнгөө) худалдан авагчид нийлүүлснээр гүйцэтгэлийн үүргээ биелүүлсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж орлогыг хүлээн зөвшөөрнө” гэж тайлбарлажээ.
2.16. Дээрхээс үзэхэд “нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь” гэдэг нь мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч, гарсан орлого болон зардлыг төлбөр хийгдсэн эсэхээс үл хамааран тухайн хугацаанд бодитоор бий болсон эдийн засгийн үйл явцыг илүү нарийн тусгах бүртгэлийн арга байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн “...санхүүгийн байдлын тайлангийн урьдчилж төлсөн тооцоо хэсэгт тайлагнасан ... Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т хүлээн зөвшөөрнө гэсэн заалтыг үндэслэн холбогдох ажлын орлогыг хүлээн зөвшөөрөхөөр бүртгэлдээ тусгасан ... Учир нь гүйцэтгэлийн хувийн жинг тухай бүрд тооцоолох ямар ч боломжгүй болж үүргийн эцсийн хэрэгжилтэнд суурилан орлогоо тодорхойлох нөхцөл үүссэн” гэх тайлбарыг үгүйсгэхээргүй байна.
2.17. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан нь СТОУС-ын бүх шаардлагад нийцсэн байх шаардлага тавигдах ба уг стандартын дагуу аж ахуйн нэгж байгууллага нь бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг үйлчлүүлэгч, худалдан авагч, захиалагчаас урьдчилан хүлээн авсан тохиолдолд урьдчилж орсон орлого дансанд бүртгэж, богино хугацааны өр үүсгэн, улмаар бараа, ажил, үйлчилгээг захиалагчид үзүүлж дууссан тохиолдолд ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн, орлого бодитоор хэрэгжсэнээр хүлээн зөвшөөрч борлуулалтын орлогод бүртгэсэн нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурьтай нийцэх бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Архангай аймгийн Хайрхан сумын 320 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажлын гэрээ, “Агапе” Христийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлын гэрээнд тус тус зааснаар барилгын ажлыг бүрэн дуусгаж, Улсын комисст ашиглалтад оруулж, захиалагчид актаар хүлээлгэн өгснөөр борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнах нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасантай нийцэхээр байна.
2.18. Мөн Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн дүгээр зүйлийн 41.1 т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-д “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ”, 41.3-д “Татвар төлөгчийн эрсдэлд үндэслэн хялбаршуулсан хяналт шалгалт хийж болно”, 41.4-д “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана”, 41.5-д “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэж, Татварын ерөнхий газрын даргын 2023 оны А/34 дүгээр тушаалын 1.1-д “Татварын алба нь татвар төлөгчийн татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтэд Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасныг баримтлан татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааг зохион байгуулах, татварын хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, татвар төлөгчид хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сурталчлах, цаашид үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулахад энэ журмын зорилго оршино”, 7.6-д “Нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх болон тогтоох, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, 7.6.1 д “тэмдэглэх хэсэгт: хяналт шалгалтад хамрагдаж байгаа татвар төлөгчийн мэдээлэл, хяналт шалгалт хийх үндэслэл, өмнөх хяналт шалгалтад хамрагдсан байдал шийдвэрлэлт, татвар төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийн байдал /татварын төрөл, он тус бүрээр/, хөндлөнгийн мэдээллийн ашиглалт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн утга, дүн, зөрчсөн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, Нөхөн ногдуулалтын акт, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, Илтгэх хуудас үйлдэх үндэслэл” гэж тус тус заажээ.
2.19. “А******” ХХК-ийн Татварын ерөнхий газарт 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 133 дугаар албан бичгээр хандан гаргасан гомдлын дагуу Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд зааснаар “А******” ХХК, “Э******” ХХК-ийг эрсдэл тооцож, татварын хяналт шалгалтад хамруулахаар Эрсдлийн удирдлагын газарт шилжүүлсэн, нэхэмжлэгч компани нь эрсдэлд суурилсан төлөв нь 66 оноотойгоор, дунд түвшинд үнэлэгдсэн. Татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/27 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.
2.20. Ийнхүү хяналт шалгалтыг хийхдээ Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 34241203897 дугаар томилолтыг үндэслэн нэхэмжлэгчид 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хяналт шалгалтын талаар мэдэгдэж, хяналт шалгалтыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эхлүүлсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасныг зөрчсөн, Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдээгүй” гэх тайлбарыг үгүйсгэхээргүй байна.
2.21. Хариуцагч татварын хяналтын мэдэгдэх хугацааг зөрчсөн байх боловч энэхүү алдаа нь актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд шүүх маргаан бүхий актыг хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгосон болохыг тэмдэглэх нь зүйлтэй.
2.22. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Х******, Х.А****** нарт холбогдуулан гаргасан “... Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000136 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэв.
2.23. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн гаргасан “...хариуцагч нотлох баримтуудыг тулгах шаардлагатай байсан. Нэхэмжлэлийг дэмжиж байна” гэх дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож хүлээн авсан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.10, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 41 дүгээр зүйлийн 41.5, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1, 12.1.2, 12.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.1, 17 дугаар зүйлийн 17.1.3-д заасныг тус тус баримтлан “Э******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Х******, Х.А****** нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000136 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА
ШҮҮГЧ О.БАТСҮХ
ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ