| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/01863/И |
| Дугаар | 191/ШШ2025/06394 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/06394
| 2025 07 29 | 191/ШШ2025/06394 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: байранд байрлах, дугаар регистртэй, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, НАЗХГт холбогдох
Баталгаат засварын барьцаа 20.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь НАЗХГын материал шинжилгээний лабораторид тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх тендерт шалгарч холбогдох тоног төхөөрөмжийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нийлүүлсэн. Тус газартай байгуулсан гэрээний 13.0-д "Баталгаат засварын хугацаа барааны онцлогоос хамаарч хүлээлгэн өгсөн акт үйлдсэнээс хойш 12-24 сар байна." мөн гэрээний 11.1-д "Гүйцэтгэлийн баталгаа гэрээний үнийн 5 хувьтай тэнцэх дүнтэй байна гэж заасны дагуу хариуцагч байгууллага нь баталгаат засварын барьцаа болох 20.500.000 төгрөгийг авч үлдэн үлдэгдэл төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Гэтэл тус газрын зүгээс гэрээний баталгаат засварын хугацаа дууссан байхад тус төлбөрийг шилжүүлээгүй. Талуудын байгуулсан гэрээ, техникийн тодорхойлолтод зааснаас илүү хүчин чадалтай ОКО-3 нийлүүлсэн. Иймд ЗХГаас 20.500.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. “С” ХХК нь гэрээний дагуу нийлүүлсэн автомашин, тоног төхөөрөмжийг НАЗХГт ашиглалтын шаардлагад нийцүүлэн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тохируулга хийж, тохируулыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор баталгаат засварын барьцаа 20.500.000 төгрөгийг “С” ХХК-д хүлээлгэн өгөхөөр бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид дараах байдлаар эвлэрэв. Нэхэмжлэгч “С” ХХК нь гэрээний дагуу нийлүүлсэн автомашин, тоног төхөөрөмжийг НАЗХГт ашиглалтын шаардлагад нийцүүлэн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тохируулга хийж, тохируулыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор баталгаат засварын барьцаа 20.500.000 төгрөгийг “С” ХХК-д хүлээлгэн өгөхийг зөвшөөрч бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрэл, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч НАЗХГт холбогдуулан баталгаат засварын барьцаа 20.500.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид шүүх хуралдаанд дараах нөхцөлөөр тохиролцоонд хүрч эвлэрэн хэлэлцсэн тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд зохигчид эвлэрч, нэхэмжлэгч “С” ХХК нь гэрээний дагуу нийлүүлсэн автомашин, тоног төхөөрөмжийг НАЗХГт ашиглалтын шаардлагад нийцүүлэн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тохируулга хийж, тохируулыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор баталгаат засварын барьцаа 20.500.000 төгрөгийг хариуцагч НАЗХГ нь нэхэмжлэгч “С” ХХК-д хүлээлгэн өгөхийг зөвшөөрч эвлэрэн хэлэлцэн харилцан тохиролцжээ.
Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй НАЗХГт холбогдох баталгаат засварын барьцаа 20.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн нэхэмжлэгч “С” ХХК нь гэрээний дагуу нийлүүлсэн автомашин, тоног төхөөрөмжийг НАЗХГт ашиглалтын шаардлагад нийцүүлэн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тохируулга хийж өгөх, тохируулыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор баталгаат засварын барьцаа 20.500.000 төгрөгийг хариуцагч НАЗХГ нь нэхэмжлэгч “С” ХХК-д хүлээлгэн өгөхийг зөвшөөрч тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 260.450 төгрөгийг хариуцагч НАЗХГаас гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.
3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН