2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/06348

 

 

 

 

 

 

 

 

 

  2025         07         28                                              191/ШШ2025/06348

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух,  дугаар регистртэй, Х овогт Г-ийн М-ын  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: тоот хаягт байрлах, дугаар регистртэй, “Д”  ХХК-д холбогдох

 

Олох байсан орлого 107.992.980 төгрөг гаргуулах, тоот сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц,

Нарийн бичгийн дарга А.Анужин нар оролцов.           

                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч “Д” ХХК холбогдуулан олох байсан орлого 107.992.980 төгрөг гаргуулах, тоот сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Г.М, хариуцагч “Д” ХХК нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулагдаж, хариуцагч нь барилгын 14 давхрын 63, 64 тоот 46.36 мкв, 49.83 мкв тус бүр 2 өрөө орон сууцыг захиалагчийн өмчлөлд 2021 оны 01 дүгээр улиралд багтаан шилжүүлэх, нэхэмжлэгч төлбөрийг сар бүр хэсэгчлэн 5.000.000 төгрөгөөр төлж байр ашиглалтад оронгуут үлдэгдлийг төлөхөөр тохирсны дагуу нэхэмжлэгч Г.М 144.285.000 төгрөгөөр орон сууцны үнэд бүрэн төлсөн талаарх хэрэг тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж дээд шатны шүүхүүдээр хянагдсан болно. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2023/01802 дугаар магадлалаар хэргийг шийдвэрлэхдээ тоот  бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг даалгаж, харин 64 тоотыг өөр хүний өмчлөлд шилжсэн шалтгаанаар шаардах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй бөгөөд 64 тоот орон сууцанд тооцож төлсөн 74.745.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох талаар огт дурдаагүй болно. “Д” ХХК-иас шүүхийн шийдвэрийн дагуу барилгын 14 давхрын 63 тоот орон сууцаа авах гэсэн боловч өөр айл амьдарч байгаа тэр айлаа зохицуулчхаад өгнө гээд өнөөдрийг хүртэл бичиг баримтыг нь ч гаргаж өгөөгүй, бидний эзэмшилд ч шилжүүлж өгөөгүй байна. Мөн 64 тоот 49.83 мкв 2 өрөө орон сууцны үнэд төлсөн 74.745.000 төгрөгөө буцаан авах гэж удаа дараа хөөцөлдсөн боловч янз бүрийн шалтгаан хэлж хойшлуулсаар эцэст нь шүүхийн шийдвэрт танайд мөнгө олгох заалт байхгүй” гэж хэлсэн. “Д” ХХК нь манай мөнгийг бүтэн 3 жилийн турш хүүгүй ашиглаж байгаа бөгөөд хэрэв миний бие 74.745.000 төгрөгөө банкны хугацаагүй хадгаламжид хадгалуулсан бол 15.247.980 төгрөгийн орлого олох байжээ. Мөн 63 тоот 2 өрөө орон сууцаа өөрийнхөө өмчлөлд авсан байсан бол хамгийн бага үнийн дүнгээр тооцоход сарын 1.000.000 төгрөгөөр хөлслүүлж өнөөдрийг хүртэл 12.000.000 төгрөгийн орлого олох боломжтой байсан. Энэхүү байр хөлслүүлсэн бол олох боломжтой байсан орлогыг тооцохдоо Улсын дээд шүүхийн 2023.12.21-ний өдрийн 001/ХТ2024/00002 тоот тогтоол гарснаас хойших хугацаанаас тооцсон болно. ХХБ-ны сайтад тавигдсан нийтэд илэрхий мэдээлэлд тусгаснаар 30 сая болон түүнээс дээш үнийн дүнтэй хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 6.80 % гэж зарлажээ. Нэмэгдүүлсэн шаардлага Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2023/01802 дугаар магадлалаар хэргийг шийдвэрлэхдээ тоотыг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэсний дагуу тус орон сууц эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдэж миний нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарсан болно. Гэвч “Д” ХХКомпани нь барилгын 14 давхрын 63 тоот орон сууцыг “өөр айл амьдарч байгаа тэр айлаа зохицуулчхаад өгнө” гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл бидний эзэмшилд шилжүүлэхгүй байгаа тул иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, барилгын 14 давхрын 63 тоот орон сууцны түрээсийн төлбөрийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаагаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлүүлсэн болно.Тус үнэлгээгээр орон сууцны дурдсан хугацааны түрээсийн төлбөрийн зах зээлийн үнэ цэнийг 18.000.000 төгрөгөөр тооцсоныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 6.000.000 төгрөгөөр ихэсгэн нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь 74.745.000 төгрөгийг төлсөн тул 74.745.000 төгрөгөөс татгалзаж байна гэв.

 

2.Хариуцагч “Д” ХХК шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Г.Мын нэхэмжлэлдээ дурдаад байгаа  барилгын 14 давхрын 64 тоот орон сууцтай холбоотой асуудлыг нэхэмжлэгчийн өөрийн хэлж байгаагаар нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн, бидний зүгээс орон сууцны зөрүү мөнгийг шилжүүлэн олгосон, мөн 63 тоот орон сууцны өмчлөгч нь Г.М өөрөө байгаа билээ. Гэтэл Г.М нь эдгээр нөхцөл байдал нь тодорхой байхад шүүхэд худал утга агуулга бүхий, ойлгомжгүй нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Г.Мын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлж байгаа, мөн тухайн нэхэмжлэл нь ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй гарсан, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

              

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/01981 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2023/01802 дугаартай “Г.Мын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай” магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2024/00002 дугаартай тогтоол, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээ,

Хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хариуцагчийн хариу тайлбар, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хаан банкны мөнгөн шилжүүлэг, “Д” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны 24/213 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2024/00002 дугаартай тогтоол гарснаас хойшх олох байсан орлого 107.992.980 төгрөг гаргуулах,  тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч Г.М нь шүүх хуралдаан дээр 74.745.000 төгрөгийг хариуцагч нь төлсөн тул 74.745.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

4.Хариуцагч “Д” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн. Тиймээс хүчин төгөлдөр шийдвэртэй, мөн албадан чөлөөлүүлэх тухай байранд манай компани байхгүй Ж.Я гэдэг хүн байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/01981 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2023/01802 дугаартай “Г.Мын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай” магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2024/00002 дугаартай тогтоол, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээ, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хариуцагчийн хариу тайлбар, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хаан банкны мөнгөн шилжүүлэг, “Д” ХХК-ийн 2024 оны 11 дугаар сарын 06-ны 24/213 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.Г.Мын нэхэмжлэлтэй “Д” ХХК, Б.С нарт холбогдох  барилгын 14 давхрын 63, 64 тоот 46.36 м.кв, 49.83 м.кв 2 өрөө орон сууц тус бүрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг “Д” ХХК-д даалгах, алданги 50.067.151 төгрөг гаргуулах, Б.С болон “Д” ХХК нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.Мын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Ст даалгах тухай иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/01981 дугаартай шийдвэрээр хянан шийдвэрлэсэн байна.

 

Уг шийдвэрийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2023/01802 дугаартай магадлал гарчээ.Тус магадлалд хариуцагч тал гомдол гаргасан тул Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2024/00002 дугаар тогтоол гаргаснаас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2024/00002 дугаартай тогтоол гарснаас хойшх олох байсан орлого гэж 107.992.980 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан хэдий ч 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч нь 74.745.000 төгрөгийг төлж барагдуулсан тул 33.247.000 төгрөгийг гаргуулах гэж тодруулан шаардсан.

Г.Мын нэхэмжлэлтэй “Д” ХХК-д холбогдох барилгын 14 давхрын 63, 64 тоот 46,36 м.кв, 49,83 м.кв 2 өрөө орон сууц тус бүрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулах, алданги 50.067.151 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэртэй, харин нэхэмжлэгч нь Дээд шүүхийн тогтоол гаргаснаас хойшх олох байсан орлого гэж 107.992.980 төгрөгийг хариуцагчаас шаардсан хэдий ч арилжааны банканд 74.745.000 төгрөгийг хугацаагүй хадгаламжид хадгалуулсан бол 33.247.980 төгрөгийг олох байсан орлого гэж 33.247.980 төгрөгийг нэхэмжилснийг Г.Мыг 33.247.980 төгрөгийг олох байсан орлого байна гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь олох байсан орлого гэдгийг нотолсон зүйлгүй, ХХБ-ны сайтад тавигдсан нийтэд илэрхий мэдээлэлд тусгаснаар 30 сая болон түүнээс дээш үнийн дүнтэй хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 6.80 % гэж зарласан гэх боловч хэдэн оны сайтад тавигдсан мэдээлэл эсэх тодорхойгүй мөн түүнийг нотолсон баримтгүй тул 33.247.980 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм

 

7. тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч “Д” ХХК нь тухайн орон сууцанд манай компани үйл ажиллагааг явуулдаггүй, эзэмшиж ашиглаагүй гэх тайлбар, мөн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2024/00002 дугаартай шүүх хуралдааны тогтоолд “...63 тоот орон сууцыг эзэмшиж байгаа Ж.Я...” гэж дурдсан байх тул тухай орон сууцанд хариуцагч “Д” ХХК эзэмшиж ашиглаагүй болох дээрх баримтаар тогтоож байх тул тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

Иймд Г.Мын Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2024/00002 дугаартай тогтоол гарснаас хойшх олох байсан орлого 33.247.980 төгрөг гаргуулах,  тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8.Нэхэмжлэгч Г.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 667.915 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан Г.Мын нэхэмжлэлтэй “Д” ХХК-д холбогдох Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2024/00002 дугаартай тогтоол гарснаас хойшх олох байсан орлого 33.247.980 төгрөг гаргуулах,  тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 74.745.000 төгрөгийг хариуцагч нь төлсөн тул 74.745.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа Г.М татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 667.915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ДАВААСҮРЭН