2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/09495

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 06 191/ШШ2025/09495

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг буцааж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Хариуцагч Д.******* /хариуцагч Ч.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/,

Хариуцагч нарын өмгөөлөгч П.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Ч.*******, Д.******* нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Ж.******* нь Ч.******* болон түүний нөхөр Д.******* нарын санал болгосноор улсын бүртгэлийн , гэрчилгээний  дугаартай  талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 32,76 м.кв-ыг худалдан авахаар тохиролцсон.

2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ч.******* болон түүний нөхөр Д.******* нартай Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Ч.*******, Д.******* нар нь өөрсдийн эзэмшлийн 416 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө  зээлийн барьцаанаас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлөгдмөгц түүний 32,76 м.кв-ыг өмчлөх эрхийг надад шилжүүлэх, харин Ж.******* үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр болох 100,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Ж.******* нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн холбогдох хэсгийг хүлээн авч, улмаар их хуучирч ашиглалтын шаардлага хангахгүй байсан тул түүнд засвар хийж, шалыг нь бүрэн сольж, хүлээлгийн болон ариун цэврийн өрөөтэй болгосон. Энэхүү засварын ажлын нийт зардал нь 14,052,716 төгрөг зарцуулсан байдаг бөгөөд одоо тус байранд тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа болно.

Гэтэл худалдагч нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг тохиролцсон хугацаанд  зээлийн барьцаанаас чөлөөлүүлээгүй. Ж.******* нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ч.*******, Д.******* нартай Баталгааны гэрээ байгуулсан бөгөөд худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул баталгаа гаргагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр баталгааг гаргаж өгсөн.

Худалдан авагчийн зүгээс удаан хугацаанд хүлээцтэй хандаж гэрээний үүргээ биелүүлэхийг худалдагч нараас удаа дараа тасралтгүй шаардсаар ирсэн. 2023 оны 12 дугаар сард Ч.*******, Д.******* нар нь  зээлээ төлж барагдуулж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлээс барьцаагаа чөлөөлүүлсэн тухайгаа бидэнд мэдэгдэхэд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон шаардлагатай эрх бүхий байгууллагад бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг шаардахад удаа дараа хойшлуулаад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрээд байна.

Эцэстээ анхнаасаа дээрх гэрээнүүдээр тохиролцоогүй зүйл ярьж манай объектын өмнөх талын талбайг эзэмших эрхийг төлбөртэй шилжүүлэн авахыг бидэнд тулгах, бидний худалдаад авчихсан үйл ажиллагаа эрхэлж буй талбайг 2023 оны 12 дугаар сард өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэх зэрэг сонин үйлдлүүд гаргаж, янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж, нотариат дээр очиж гэрээ хийхгүй, улмаар өмчлөх эрхийн нэрийг шилжүүлэхгүй байх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна.

Иймд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу улсын бүртгэлийн  дугаартай  талбайгаас 32,76 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Бидний хооронд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, талбайтай үл хөдлөх хөрөнгөөс 32,76 м.кв талбайг салган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийг төлж барагдуулсан.

Уг үл хөдлөх хөрөнгө нь манай эхнэр Ч.******* бидний дундын өмчлөлийн хөрөнгө юм. Мөн гэрээнд заасан ёсоор дээрх үл хөдлөх хөрөнгө нь  барьцаанд байсан бөгөөд барьцаанаас чөлөөлөгдөх хүртэл хүлээхээр талууд харилцан тохиролцсон байсан ба нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан даруйд үл хөдлөх хөрөнгөө хүлээн авч, одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна.

Гэвч 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгч нь барилгын дундын эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалттай холбоотой зардал төлдөггүй, мөн үүдний хэсгийг талбайг нь миний бие өөрийн хөрөнгөөр засаж тохижуулсны төлбөрийг төлөхгүй, мөн элдэв хэл ам таталж, оршин суугчид болон бусад үйл ажиллагаа явуулж байгаа түрээслэгч нартай зөрчилдөөнтэй байх болсон.

Энэ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө, 148 дугаар зүйлийн 148.2-т Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ, 148.2.1-т дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх, 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, 148.3-т Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасныг зөрчиж байгаа юм.

Иймд миний хувьд дээрх байдлыг нь хэлж, хэрэв хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасны дагуу арга хэмжээ авах талаар сануулж хэлж, өөрт нь хамаарах талбайг төлбөртэйгөөр хувьдаа авч, арчлалт хамгаалалтыг нь хариуцаж явах талаар сануулж байсныг нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ дурдсан байна.

Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1-т Дараахь зөрчил гаргасан сууц өмчлөгчийг бусад өмчлөгчид нь холбооны гишүүнээс гаргах, сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхийг шаардах эрхтэй, 149.1.1-т энэ хуулийн 148.2.1, 148.2.2, 148.2.6-д заасан үүргээ ноцтой буюу удаа дараа зөрчиж, түүнд холбооноос бичгээр сануулсаар байхад гурван сарын дотор уг зөрчлийг таслан зогсоож, арилгах арга хэмжээ аваагүй бол, 149.1.2-т энэ хуулийн 148.2.3-т заасан үүргээ зургаан сарын турш биелүүлээгүй буюу төлбөл зохих төлбөр нь дангаар өмчлөх сууцны үнийн хорин хувиас хэтэрвэл гэж тус тус заасны дагуу тавьсан хууль ёсны шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс биелүүлэхгүй байгаа болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хэрэв нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан үүргээ биелүүлэх амлалт бичгээр өгөх, эсхүл гэрээгээ цуцалж, төлбөрөө буцаан шаардсан тохиолдолд хүлээн авах боломжтой гэжээ.

 

3. Нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Үүнд: ... Ж.******* нь , гэрчилгээний  дугаартай  талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасны дагуу дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Ж.******* нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ч.*******, Д.******* нартай Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр улсын бүртгэлийн , гэрчилгээний  дугаартай  талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 32,76 м.кв-ыг худалдан авахаар тохиролцсон. Ж.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Иймд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу улсын бүртгэлийн  дугаартай  талбайгаас 32,76 м.кв талбайн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.

 

4. Хариуцагч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ... Бидний хооронд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, талбайтай үл хөдлөх хөрөнгөөс 32,76 м.кв талбайг салган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр бичгээр гэрээ байгуулсан боловч түүнээс өмнө буюу 2021 оны 05 дугаар сард амаар ярилцаж тохиролцож, уг талбайг тухайн үеийн зах зээлийн ханшаар буюу 150,000,000 төгрөгөөр зарж борлуулахаар харилцан тохиролцсон ба улсын бүртгэлийн байгууллагад төлөх үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулсны 2 хувийн татварыг арай бага дүнгээр тооцуулах үүднээс 100,000,000 төгрөгийн дүнгээр гэрээ байгуулсан.

2021 онд хотын А зэрэглэлийн бүсэд оффисын зориулалттай 32,76 м.кв талбай нь бодит байдал дээрээ 150,000,000 төгрөгийн ханштай байсан ба 100,000,000 төгрөгөөр зарж борлуулж байгаа мэтээр дүр үзүүлэн гэрээ байгуулсан.

Энэхүү бодит байдлыг нүдээр харж, чихээр сонсож байсан гэрчүүд байгаа ба шүүхэд гэрчээр асуулгах хүсэлтэй байгаа болно. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс энэхүү дүр үзүүлэн байгуулсан бичгэн гэрээгээ үндэслэн төлбөрөө бүрэн төлсөн мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг талбайн өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бичиг баримтуудыг гаргуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн хувьд уг хүчин төгөлдөр бус хэлцэлд заасан төлбөрийг төлсөн боловч бодит байдал дээр амаар тохиролцсон үнийн дүн болох 150,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа бөгөөд одоо үлдэгдэл 50,000,000 төгрөгийг төлөх үүргээ одоо хүртэл биелүүлээгүй байгаа болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч нь төлбөрийн үүргээ бүрэн биелүүлэх хүртэл уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх, холбогдох бичиг баримтуудыг шаардах эрхгүй гэж үзэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс хойш одоог хүртэл уг талбайн эзэмшилдээ авч, үйл ажиллагаа явуулахдаа барилгын дундын эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалттай холбоотой зардал төлдөггүй, мөн үүдний хэсгийг талбайг нь миний бие өөрийн хөрөнгөөр засаж тохижуулсны төлбөрийг төлөхгүй, мөн элдэв хэл ам таталж, оршин суугчид болон бусад үйл ажиллагаа явуулж байгаа түрээслэгч нартай зөрчилдөөнтэй байх болсон.

Энэ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө, 148 дугаар зүйлийн 148.2-т Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ, 148.2.1-т дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх, 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, 148.3-т Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасныг зөрчиж байгаа юм.

Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1-т Дараахь зөрчил гаргасан сууц өмчлөгчийг бусад өмчлөгчид нь холбооны гишүүнээс гаргах, сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхийг шаардах эрхтэй, 149.1.1-т энэ хуулийн 148.2.1, 148.2.2, 148.2.6-д заасан үүргээ ноцтой буюу удаа дараа зөрчиж, түүнд холбооноос бичгээр сануулсаар байхад гурван сарын дотор уг зөрчлийг таслан зогсоож, арилгах арга хэмжээ аваагүй бол, 149.1.2-т энэ хуулийн 148.2.3-т заасан үүргээ зургаан сарын турш биелүүлээгүй буюу төлбөл зохих төлбөр нь дангаар өмчлөх сууцны үнийн хорин хувиас хэтэрвэл гэж тус тус заасны дагуу тавьсан хууль ёсны шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс биелүүлэхгүй байгаа болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

5. Хариуцагч Ч.*******, Д.******* нараас нэхэмжлэгч Ж.*******д холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг хэлцлийн үндсэн дээр Ж.*******ы эзэмшилд шилжүүлсэн талбайг буцааж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: ... Бидний хооронд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж,  талбайтай үл хөдлөх хөрөнгөөс 32,76 м.кв талбайг салган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр бичгээр гэрээ байгуулсан боловч түүнээс өмнө буюу 2021 оны 05 дугаар сард амаар ярилцаж тохиролцож, уг талбайг тухайн үеийн зах зээлийн ханшаар буюу 150,000,000 төгрөгөөр зарж борлуулахаар харилцан тохиролцсон ба улсын бүртгэлийн байгууллагад төлөх үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулсны 2 хувийн татварыг арай бага дүнгээр тооцуулах үүднээс, амаар харилцан тохиролцсоны дагуу 100,000,000 төгрөгийн дүнгээр гэрээ байгуулсан.

2021 онд хотын А зэрэглэлийн бүсэд оффисын зориулалттай 32,76 м.кв талбай нь бодит байдал дээрээ 150,000,000 төгрөгийн ханштай байсан ба 100,000,000 төгрөгөөр зарж борлуулж байгаа мэтээр дүр үзүүлэн гэрээ байгуулсан.

Энэхүү бодит байдлыг нүдээр харж, чихээр сонсож байсан гэрчүүд байгаа болно. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс энэхүү дүр үзүүлэн байгуулсан бичгэн гэрээгээ үндэслэн төлбөрөө бүрэн төлсөн мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг талбайн өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бичиг баримтуудыг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд уг хүчин төгөлдөр бус хэлцэлд заасан төлбөрийг төлсөн боловч бодит байдал дээр амаар тохиролцсон үнийн дүн болох 150,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа бөгөөд одоо үлдэгдэл 50,000,000 төгрөгийг төлөх үүргээ одоо хүртэл биелүүлээгүй өдий хүрсэн бөгөөд дээрх дүр үзүүлэн байгуулсан хэлцлийг үндэслэн нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоох боломжгүй, мөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул миний хувьд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т заасны дагуу нэхэмжлэгчтэй байгуулсан аман хэлцлээсээ татгалзаж, уг үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь төлбөрийн үүргээ бүрэн биелүүлэхгүй, 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байх ба ийнхүү төлбөрийн үүргээ бүрэн биелүүлээгүй байж, уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөх, холбогдох бичиг баримтуудыг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс хойш одоог хүртэл уг талбайн эзэмшилдээ авч, үйл ажиллагаа явуулахдаа барилгын дундын эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалттай холбоотой зардал төлдөггүй, мөн үүдний хэсгийг талбайг нь миний бие өөрийн хөрөнгөөр засаж тохижуулсны төлбөрийг төлөхгүй, мөн элдэв хэл ам таталж, оршин суугчид болон бусад үйл ажиллагаа явуулж байгаа түрээслэгч нартай зөрчилдөөнтэй байх болсон тул төлбөрийн үүргээ биелүүлэх эсхүл урьдчилж төлсөн төлбөрөө буцаан авч, үл хөдлөх хөрөнгийг суллаж өгөхийг удаа дараа шаардаж байсан.

Мөн бидний хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь бидний хоорондох бодит тохиролцоо бус, харин хямд үнээр зарж буй мэтээр дүр үзүүлэн байгуулсан хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.

Бидний хувьд нэхэмжлэгчээс мөн хуулийн 225 дугаар зүйлд заасан журмын дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй тул амаар харилцан тохиролцож, 150,000,000 төгрөгөөр худалдан борлуулах талаар байгуулсан хэлцлээсээ татгалзаж, үл хөдлөх хөрөнгөө албадан чөлөөлүүлэх эрхтэй гэж үзэж байна.

Иймд Д.*******, Ч.*******, Ж.******* нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг хэлцлийн үндсэн дээр Ж.*******ы эзэмшилд шилжүүлсэн  талбайг албадан чөлөөлүүлж өгнө үү. гэжээ.

 

6. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл хэмээн тайлбарлажээ.

Ж.******* нь иргэн Ч.******* болон түүний нөхөр Д.******* нарын санал болгосноор улсын бүртгэлийн , гэрчилгээний  дугаартай  талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 32,76 м.кв-ыг худалдан авахаар тохиролцсоны үндсэн дээр хууль тогтоомжид үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ч.******* болон Д.******* нартай Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Ч.*******, Д.******* нар нь өөрсдийн эзэмшлийн 416 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө  зээлийн барьцаанаас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлөгдмөгц түүний 32,76 м.кв-ыг өмчлөх эрхийг Ж.*******д шилжүүлэх, Ж.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг төлөхөөр харилцаг тохиролцсон.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 40.1 дүгээр зүйл, 195 дугаар зүйлд тус тус заасны дагуу хүчин төгөлдөр хуульд нийцсэн гэрээ юм.

Худалдан авагч тал болох Ж.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг худалдагчаас шаардсаны дагуу 100 хувь бүрэн төлж барагдуулсан бөгөөд уг гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардахад шилжүүлэн өгөхгүй явсаар нэхэмжлэгчийн зүгээс аргагүй нөхцөл байдал үүсэн шүүхэд хандсан.

Бидний дунд анхнаасаа л тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан бөгөөд амаар харилцан тохиролцсон зүйл огт байхгүй.

Харин хариуцагч нь шүүхэд хандсаны дараа зохиомол байдал үүсгэж 150,000,000 төгрөгөөр анх худалдахаар тохирсон улмаар 50,000,000 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй гэжээ. Гэтэл хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан төлбөрийг талууд анхнаасаа тохиролцоогүй бөгөөд уг шаардлагыг нотлох баримт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, мөн түүнд гаргаж буй татгалзлын үндэслэлээ хуульд заасан арга хэлбэрээр олж авсан нотлох баримтаар нотлох үүрэг хүлээдэг.

Гэтэл хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь анхнаасаа тохиролцоогүй үйл баримтыг гаргаж, улмаар гэрээ байгуулснаас хойш 4 жилийн дараа огт үндэслэлгүй, худлаа нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн дүр үзүүлж хийсэн хэлцэл гэдгийг Улсын дээд шүүхийн 2010 оны 06 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор дараах байдлаар тайлбарлажээ. Иргэний хуулийн 56.1.2-т заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.Тухайлбал, шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай иргэн өөрийн эд хөрөнгийг төрөл садандаа бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийх гэх мэт гэж тайлбарлажээ.

Дээрх нөхцөл байдлаас харахад талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, хүлээн зөвшөөрч, улмаар нэхэмжлэгч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэхэд уг хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэлд огт хамаарахгүй юм.

Хариуцагч нь амаар харилцан тохиролцож байгуулсан 150,000,000 төгрөгөөр худалдан борлуулах хэлцлээсээ татгалзаж байгаа талаар дурджээ. Ингэхдээ нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул гэрээнээс татгалзаж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байна.

Анх тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед талууд үнийг бодитой тогтоож гэрээг байгуулсан байдаг. Мөн Ч.*******, Д.******* нар нь өөрсдийн эзэмшлийн 416 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө Хас банкны зээлийн барьцаанаас 2021 оны 12-р сарын 31-ний өдөр чөлөөлөгдмөгц түүний 32.76 м.кв-ыг өмчлөх эрхийг Ж.*******д шилжүүлэх бодит хүсэл зоригийг илэрхийлж байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Мөн Ж.******* нь 2021 оны 07 сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн холбогдох хэсгийг хүлээн авч, улмаар их хуучирч ашиглалтын шаардлага хангахгүй байсан тул түүнд засвар хийж, шалыг нь бүрэн сольж, хүлээлгийн болон ариун цэврийн өрөөтэй болгосон. Энэхүү засварын ажлын нийт зардал нь 14,052,716 төгрөг зарцуулсан байдаг бөгөөд одоо тус байранд тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа болно.

Гэтэл худалдагч нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг тохиролцсон хугацаанд Хас банкны зээлийн барьцаанаас чөлөөлүүлээгүй. Ингээд Ж.******* нь 2022 оны 12-р сарын 08-ны өдөр Ч.*******, Д.******* нартай Баталгааны гэрээ байгуулсан бөгөөд худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул баталгаа гаргагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр баталгааг гаргаж өгсөн байдаг.

Худалдан авагчийн зүгээс удаан хугацаанд хүлээцтэй хандаж гэрээний үүргээ биелүүлэхийг худалдагч нараас удаа дараа тасралтгүй шаардсаар ирсэн. Ингээд 2023 оны 12-р сард Ч.*******, Д.******* нар нь  зээлээ төлж барагдуулж Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлээс барьцаагаа чөлөөлүүлсэн тухайгаа бидэнд мэдэгдэхэд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон шаардлагатай эрх бүхий байгууллагад бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг шаардахад удаа дараа хойшлуулаад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд улмаар одоо ийм сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Удаа дараа анх хийсэн хэлцлээ баталгаажуулж хүсэл зоригоо хэн аль нь илэрхийлсэн уг хэлцэл дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох үндэслэлгүй юм.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэл, Ж.*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Баталгааны гэрээний хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2025/05012 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

8. Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж, итгэмжлэл, худалдан авсан нотариатын конторын байрны үнийг төлсөн санхүүгийн баримтын жагсаалт, дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ч.*******, Д.******* нартай улсын бүртгэлийн , гэрчилгээний  дугаартай  талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 32,76 м.кв талбайг худалдан авахаар тохиролцож, Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдан авагч гэрээний үнийг бүрэн төлсөн. Уг эд хөрөнгө нь банкны барьцаанд байсан бөгөөд худалдагч нь барьцаанаас чөлөөлсөн даруйд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон боловч энэхүү үүргээ биелүүлээгүй. Иймд уг эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Ж.******* нь үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцсон боловч 100,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг төлөөгүй. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон хэдий ч татвар бага төлөх зорилгоор үнийг 100,000,000 төгрөг гэж гэрээнд тусгасан. Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь бидний хоорондох бодит тохиролцоо бус, харин хямд үнээр зарж буй мэтээр дүр үзүүлэн байгуулсан хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болно. Мөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангаагүй нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болно. Нэхэмжлэгч нь 150,000,000 төгрөг төлөхөөс 100,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр бус тул худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар буцаан өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Ч.*******, Д.******* нар нь өөрсдийн эзэмшлийн 416 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө  зээлийн барьцаанаас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлөгдмөгц түүний 32,76 м.кв-ыг өмчлөх эрхийг Ж.*******д шилжүүлэх, Ж.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг төлөхөөр харилцаг тохиролцсон. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 40.1 дүгээр зүйл, 195 дугаар зүйлд тус тус заасны дагуу хүчин төгөлдөр хуульд нийцсэн гэрээ юм гэжээ.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. Нийслэлийн  талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Ч.******* тул эрхийн бүртгэлийн  дугаарт бүртгэж, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ өдөр олгогджээ.

 

8. Хариуцагч Ч.*******гаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0696 дугаар итгэмжлэлээр Д.*******ид олгосон байна.

 

9. Зохигчийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 32,76 м.кв талбайг 100,000,000 төгрөгөөр худалдан авах, худалдагч нь эд хөрөнгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх, худалдан авагч нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр урьдчилгаа 30 хувь буюу 30,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 70,000,000 төгрөгийг банкны зээлээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, гэрээнд нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Ч.*******, Д.******* нар гарын үсэг зуржээ.

 

10. Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Д.******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баталгааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч Ж.******* Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнэ 100,000,000 төгрөгийг бүрэн төлсөн тул хугацаанаас нь өмнө гэрээг цуцлахгүй байх баталгаа гаргаж, баталгаа гаргагч нь үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг бүрэн хангуулах үүрэг хүлээж, үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд баталгаа гаргагч нь өөрийн эд хөрөнгө /мөнгө/-өөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцож, энэхүү гэрээг ҮХЭХУБГ-т бүртгүүлэхээр заасан байна. Нэхэмжлэгч энэхүү баталгааны гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй.

 

11. Худалдан авагч нь тухайн эд хөрөнгийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байхдаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба өнөөдрийг хүртэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

 

12. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.*******гийн өмчлөлд салж бүртгэгдсэн, өөрөөр хэлбэл, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдэж,  талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Ч.*******д олгогдсон байна.

 

13. Талууд худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байна. Худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчээс 100,000,000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй.

 

14. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.

 

15. Талуудын хооронд ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулагдсан хэдий ч гэрээний агуулга, шинж байдал, хүлээсэн үүргийн шинж чанараас үзвэл нэг тал нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөх, нөгөө тал мөнгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

16. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

17. Үндсэн нэхэмжлэлийн тухайд.

 

18. Зохигчийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдан авагч нь гэрээ байгуулсан өдөр 30,000,000 төгрөг, үлдэгдэл 70,000,000 төгрөгийг банкны зээлээр төлж барагдуулах, худалдагч нь тухайн эд хөрөнгийг Хас банкны барьцаанаас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлж худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэг тус тус хүлээжээ.

 

19. Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний үнэ 100,000,000 төгрөгийг төлж үүргээ биелүүлсэн бол хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

20. Хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон, гэрээний үнийг татвар бага төлөх зорилгоор 100,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Гэрээг нотариатаар батлуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

 

21. Үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

 

22. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон боловч татвар бага төлөх зорилгоор 100,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан, нэхэмжлэгч гэрээний үнийг бүрэн төлөөгүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэсэн агуулгатай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

23. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээ байгуулахад хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагыг заагаагүй тул талууд гэрээний дагуу нэхэмжлэгч эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцож, худалдан авагч буюу нэхэмжлэгч гэрээний үнийг төлсөн нь хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

24. Гагцхүү гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө болохын хувьд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхэд улсын бүртгэлд бүртгүүлэх, хэлцэл болон бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэх, талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон итгэмжлэлийг баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргах нөхцөл, шаардлагыг заасан.

 

25. Мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох боловч зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед гэрээний зүйл буюу үл хөдлөх эд хөрөнгө  зээлийн барьцаанд байсан нь гэрээг нотариатаар батлуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байсны улмаас хариуцагч зээлийн барьцаанаас чөлөөлсны дараа өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсоныг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхгүй.

 

26. Эдгээр хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй нь хэлцлээр өмчлөх эрхийг хуульд заасны дагуу шилжүүлээгүйгээс өмчийн хэлцэл хийгдээгүй гэж үзэх үндэслэл болох боловч энэ нь талуудын эд хөрөнгийн эзэмших болон өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн тохиролцоог үгүйсгэхгүй ба энэ агуулгаар үүргийн хэлцэл хүчин төгөлдөр байна.

 

27. Иймд хариуцагчийн гаргасан хэлцэл хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэх татгалзал үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ж.*******ы гаргасан эрхийн улсын  дугаарт бүртгэлтэй,  талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

28. Талуудын хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Ж.*******ыг бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгана.

 

29. Сөрөг нэхэмжлэлийн тухайд.

 

30. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хэлцлээр шилжүүлэн өгсөн эд хөрөнгийн эзэмшлийг буцаан өгөхийг нэхэмжлэгч Ж.*******д даалгах тухай хариуцагч Ч.*******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

31. Мөн нэхэмжлэгч болон хариуцагч Д.******* нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй буюу Д.******* нь Ч.*******гаас олгосон итгэмжлэлийг үндэслэн худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагчаас шаардсанаас баталгааны гэрээний үүргийн биелэлтэй холбоотой шаардлага гаргаагүй тул хариуцагч Д.*******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

32. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ж.*******ыг тогтоож, түүнийг уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ж.*******аас хариуцагч Д.*******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд байгуулагдсан Ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлэн өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг буцаан өгөхийг нэхэмжлэгч Ж.*******д даалгуулах тухай хариуцагч Ч.*******гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728,150 төгрөг, хариуцагчаас төлсөн 728,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 728,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн шийдвэр: 191/ШШ2025/06957