2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/06165

 

 

 

 

 

 

 

 

 

  2025         07         23                                              191/ШШ2025/06165

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  давхарт байрлах, “ТФ” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: давхарт байрлах, “ПД” ХХК /РД:/-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 39.836.617 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “ТФ” ХХК нь хариуцагч “ПД” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 39.836.617 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагадаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“ТФ” ХХК нь хариуцагч “ПД” ХХК-тай 2022 оны 12 сарын 15-ны өдөр №22169376, СА21/16/22 тоот эд хөрөнгийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулан хамтран ажилласан. 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “ТФ” ХХК-ийн . Энхтайван салбарт ашигладаг . тахианы мах шарагчнаас гал гарч, шатсан бөгөөд компанид 16.332.692 төгрөгийн хохирол үүссэн. Бид гэрээний дагуу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нөхөн төлбөрийн баримтыг бүрэн хүлээлгэн өгөхөд хариуцагч “ПД” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “ТФ” ХХК-ийн .  салбарт ашигладаг тахианы мах шарагчаас гал гарч, шатсан бөгөөд компанид 19.761.420 төгрөгийн хохирол үүссэн. Манай гэрээний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нөхөн төлбөрийн баримтыг бүрэн хүлээлгэн өгөхөд хариуцагч “ПД” ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Дээрх гал нь даатгалын тохиолдол бөгөөд энэхүү тохиолдол үүссэнтэй холбоотойгоор талуудын байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасны дагуу мэргэжлийн байгууллага болох “Т” ХХК-иар дүгнэлт гаргуулсан байдаг.Гэвч хариуцагч “ПД” ХХК нь дээрх 2 даатгалын тохиолдолд талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.15.а-д заасны дагуу элэгдэл, хорогдол учирсан гэж үзэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн талуудын байгуулсан эд хөрөнгийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т Эд хөрөнгийг түүний өртгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулсан нөхцөлд гарсан бодит хохирлыг 100% нөхөн төлнө гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “ТФ” ХХК нь өөрсдийн бүхий эд хөрөнгийг 100% өртөг үнээр буюу анхны худалдан авсан үнийн дүнгээр нь даатгуулсан болно. Хариуцагч “ПД” ХХК нь нөхөн төлбөр олгохоос татгалзсантай холбоотойгоор маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргасан бөгөөд тус хорооны 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 9/2977 тоот албан бичиг, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 9/3011 тоот шийдвэрүүдээр “ПД” ХХК нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байх тул дээрх 2 даатгалын нөхөн төлбөрийг” ТФ” ХХК-д олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Тодруулбал, хариуцагч “ПД” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлгүй Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан Даатгалын багц дүрэм-ийн нэгдүгээр хавсралтын 5 дугаар зүйлийн 5.4.1, 5.4.3, 5.5.1, 5.5.2, талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн буюу даатгалын гэрээнд заасан утга санаа, үг хэллэгийг төөрөгдүүлсэн, хоёрдмол утга санаатайгаар нөхөн төлбөрийг даатгуулагчид олгохоос татгалзаж бидний үйл ажиллагаанд хохирол учруулж байна. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар хариуцагч “ПД” ХХК-иас нийт 39.836.617 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч “ПД” ХХК шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“ТФ” ХХК-ийн Энхтайван салбарт ашиглаж байсан загварын серийн дугаартай даралтат тогоонд акт тогтоох тухай “Т” ХХК-ийн албан тоотод: Тухайн тоног төхөөрөмжид үзлэг хийж оношлоход бүтээгдэхүүн шарах хэсэг буюу тос агуулах сав нь гагнаас хэсгээрээ цууралт өгснөөр тос алдаж, халаах хэсгийн гол руу урсан орсноор гал гарч, даралтат тогоо шатсан. Цаашид ашиглахад гал авалцах магадлал өндөр, засварлах боломжгүй тул акт тогтоож байна гэжээ. Дээрх үйл баримтыг дүгнэж үзвэл шарагч тогоо нь гадны шууд нөлөө байхгүй бөгөөд, эдэлгээний явцад гагнаас хэсгээрээ цууралт өгсний улмаас төхөөрөмжид гал авалцах ослыг бий болгосон нь тогтоогдож байна. Даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу 5 дугаар зүйлийн 5.2.15а-д ...Хэвийн элэгдэл, хорогдлын улмаас гарсан гэмтэл, хохирол... гэх заалтад хамаарч байх тул тус заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн болно. Даатгуулагчийн өөрийн гаргаж өгсөн Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу галын нөхцөл байдлын анхдагч эх үүсвэр нь төхөөрөмжийн өөрийн элэгдэл хорогдлоос үүдэлтэй нь тогтоогдсон тул энэхүү тохиолдол нь нэхэмжлэгч талаас мэдүүлсэн даатгалын гэрээний 5.1.1 буюу Галын эрсдэлийн хүчин зүйлд хамаарахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

. салбарт ашиглаж байсан  загварын  серийн дугаартай даралтат тогоонд “Т” ХХК-ийн хийсэн үзлэгийн тухай албан тоотод Тухайн тоног төхөөрөмжид үзлэг хийж оношлоход бүтээгдэхүүн шарах хэсэг юу тос агуулах сав нь гагнаас хэсгээрээ цууралт өгснөөр тос алдаж, халаах хэсгийн гол руу урсан орсноор гал гарах шалтгаан болсныг тогтоолоо. Цаашид тухайн тоног төхөөрөмжийг ашиглахад гал авалцах магадлал өндөр, засвар хийж ашиглах боломжгүй тул акт тогтоож байна гэжээ. Энэхүү тохиолдолд мөн л мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу галын нөхцөл байдлын анхдагч эх үүсвэр нь төхөөрөмжийн өөрийн элэгдэл хорогдлоос үүдэлтэй нь тогтоогдсон тул энэхүү тохиолдол нь нэхэмжлэгч талаас мэдүүлсэн даатгалын гэрээний 5.1.1 буюу Галын эрсдэл-ийн хүчин зүйлд хамаарахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн дээрх хоёр тохиолдлын хувьд Даатгуулагч төхөөрөмж цуурсан буюу эвдрэл үүссэн байхад гагнаасыг засахгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулсаар байсан нь Даатгалын тухай хуулийн 8.5.1-т заасан даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэнд хамаарч байгаа юм. Иймээс дээрх эд хөрөнгийн хохиролд нөхөн олговор олгохгүй гэх шийдвэр нь үндэслэлтэй болно. Мөн даатгалын багц дүрмийн 5 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Даатгалын багц дүрмийн 5 дугаар зүйл нь Даатгагчид зориулсан зохицуулалт биш буюу Даатгалын хохирол үнэлэгч компаниудын үйл ажиллагаанд тавигдах шаардлага болохыг дурдах нь зүйтэй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №22169376 Эд хөрөнгийн багц даатгалын гэрээ, даатгагдсан хөрөнгийн мэдээлэл, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 9/2977 Санхүүгийн зохицуулах хорооны хариу, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 9/3011 Санхүүгийн зохицуулах хорооны хариу, “Т” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23/20, “Т” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23/13 тоот тодорхойлолт. /хх4-14, 69-70/

Хариуцагч талаас гаргасан нотлох баримт: Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн итгэмжлэл, “Т” ХХК-ийн албан тоотуудын хуулбар, “ПД” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23-01/827, “ПД” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 23-01/1003, шатсан гэх тогоонуудын фото зураг, /хх16-17, 22, 38, 54-62/, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үндсэн хөрөнгийн бүртгэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4.Шүүхээр бүрдүүлсэн нотлох баримт: “ТФ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21/246 албан тоот болон хавсралтын мэйлээр ирүүлсэн баримт, “Т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тамга тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудас, “Т” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 24/10 тодорхойлолт, “ТФ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний 21/246 хүсэлт, “Т” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23/13 акт тогтоох тухай, “Т” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 24/11 тодорхойлолт, “ТФ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны 21/297 хүсэлт, “Т” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23/20 акт тогтоох тухай, “ТФ” ХХК-д нийлүүлэх хүнсний тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх үзлэг болон засвар үйлчилгээний гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Эд хөрөнгийн багц даатгалын гэрээ, “ТФ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний 21/246 хүсэлт, “ТФ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны 21/297 хүсэлт, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 9/2977 Санхүүгийн зохицуулах хорооны хариу, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 9/3011 Санхүүгийн зохицуулах хорооны хариу, зааварчилгаа, урьдчилан сэргийлэх зөвлөмж, аюулгүй ажиллагааны заавар, тоот хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Мэдээллийн эзний зөвшөөрөл, тоот хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааны бүртгэл, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Бүтэн бус цагаар ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ, тоот Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, “Т” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 24/14 тодорхойлолт, 24/13 тодорхойлолт, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23/12 Хөдөлмөрийн гэрээ, D201600834 дугаар Бакалаврын диплом, орчуулга, хавсралт, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23/11 Хөдөлмөрийн гэрээ, дугаар Бакалаврын диплом, “Т” ХХК-ийн гэмтэлтэй холбоотой эх баримтууд, гэрч асуусан тэмдэглэл, 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч “ТФ” ХХК нь хариуцагч “ПД” ХХК-нд холбогдуулан галын эрсдэл нь даатгалын тохиолдол тул нөхөн төлбөр шаардах эрхтэй учир даатгалын тохиолдлын нөхөн төлбөр нийт 39.836.617 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3.Хариуцагч татгалзлын үндэслэлийг галын тохиолдол нь шарах тогооны хэвийн элэгдэл, хорогдлын улмаас гарсан тул даатгалын эрсдэлд хамаарахгүй, дүгнэлт гаргасан байгууллага нь мэргэжлийн эрх бүхий байгууллага биш тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж маргажээ.

 

4.Нэхэмжлэгч “ТФ” ХХК нь даатгуулагч талыг, хариуцагч “ПД” ХХК нь даатгагч талыг төлөөлөн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэг жилийн хугацаатай даатгалын гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр Монгол улсын нутаг дэвсгэрийн хүрээнд даатгуулагч эд хөрөнгөө даатгуулан хураамж төлж, даатгагч гэрээний дагуу даатгалаар хангахаар тохиролцож, эрх бүхий этгээдүүд гарын үсгээр баталгаажуулсан байна.

 

Талуудын гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасан Даатгалын гэрээний харилцаа үүссэн байх ба Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн байна.

 

Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

 

Дээрх гэрээний зүйл нь даатгуулагчийн эд хөрөнгө байх ба талууд гэрээг бичгээр байгуулснаар тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээний хавсралтын даатгагдсан хөрөнгийн мэдээллийн 06 дугаарт  салбарын хөрөнгийн мэдээлэлд машин тоног төхөөрөмж 114 ширхэг, анхны өртөг 689.576.092.3 төгрөгийн 0.20 хувиар даатгалын хураамж 1.379.152.2 төгрөгөөр, хавсралтын 14 дүгээрт  салбарын машин тоног төхөөрөмж 107 тоо ширхэг, анхны өртөг 616.665.502.0 төгрөгийн 0.20 хувиар даатгалын хураамж 1.233.331.0 төгрөгөөр тус тус бүртгэсэн байна.

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, хугацаа, хураамж зэргийн талаар маргаагүй харин гал гарсан тохиолдол нь ашиглалтын элэгдлээс шалтгаалсан эсэх эсхүл даатгалын эрсдэл эсэх, мөн галын шалтгаан нөхцөлийг мэргэжлийн эсхүл эрх бүхий байгууллага тогтоосон эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

Зохигч талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.8-д Даатгалын зүйлд учирсан хохирлын шалтгааныг мэргэжлийн эсхүл эрх бүхий байгууллага тогтооно гэж заажээ.

 

“Т” ХХК нь гадаад худалдаа, гал тогооны тоног төхөөрөмжийн худалдаа засвар үйлчилгээний зориулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгэгдсэн улмаар “ТФ” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хүнсний тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх үзлэг болон засвар үйлчилгээний гэрээ байгуулсан ба уг гэрээний хавсралтад нэхэмжлэгч байгууллагын  салбар, салбар тус тус бүртгэгджээ.

 

Энэхүү гэрээгээр “Т” ХХК нь захиалагч “ТФ” ХХК-ийн тоног төхөөрөмжид урьдчилан сэргийлэх үзлэг болон засварлах хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг хүлээснээс үзэхэд “ТФ” ХХК, “ПД” ХХК-ийн хооронд байгуулсан даатгалын гэрээний 7.8-д заасан мэргэжлийн эсхүл эрх бүхий байгууллага гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын 32 салбарт 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, Энхтайван салбарт 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тахианы мах шарагчаас тус тус гал гарснаар “Т” ХХК-д дээрх гэрээнд зааснаар дуудлага өгсөн байх ба тус байгууллага нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23/13 тоот, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23/20 тоотоор даралтат тогоог шарах хэсгээс тусгаарласан байсан ба үзлэг хийхэд тоног төхөөрөмжийн гал өгөх хэсэг шатсан байсан. Тухайн тоног төхөөрөмжийг үзлэг хийж оношлоход бүтээгдэхүүн шарах хэсэг буюу тос агуулах сав нь гагнаас хэсгээрээ цууралт өгснөөр тос алдаж, халаах хэсгийн гол руу урсан орсноор гал гарах шалтгаан болсныг тогтоолоо... цаашид тухайн тоног төхөөрөмжийг ашиглахад гал авалцах магадлал өндөр, засвар хийж ашиглах боломжгүй тул акт тогтоож байна гэж тус тус дурджээ.

 

Дээрх албан бичгүүдэд тос агуулах сав нь гагнаас хэсгээрээ цууралт өгснөөр тос алдаж, халаах хэсгийн гол руу урсан орсноор гал гарах шалтгаан болсон гэсэн дүгнэлтийг хариуцагч тал ердийн элэгдэл, хорогдол мөн тухайн шарах тогоог засварлаад дахин ашиглах боломжтой гэж тайлбарлаж маргасан.

 

Гал гарсан дуудлагын дагуу очиж, үзлэг оношилгоо хийж “Т” ХХК-ийн 23/13, 23/20 тоот тодорхойлолтын үндэслэлд дурдсан шалтгаан нөхцөлийг тогтоосон Б.П, Д.Р нар нь шүүхэд гэрчээр даралтат тогоо бүхэлдээ шатсан тул манай улсад солих, засварлах боломжгүй...засварласан ч хүний эрүүл мэнд болон аюулгүй ажиллагаанд ноцтой хохирол учруулж болзошгүй...даралтат тогоонд урьдчилсан үзлэг хийж байсан боловч гагнаас хэсгийн цууралт тухайн гал гарсан гэмтэлд хамааралгүй гэх мэдүүлэг болон тухайн тогоонд засвар үйлчилгээ хийж байсан талаарх бичгийн баримт зэргийг хэрэгт хамааралтай талаас нь үнэлж энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд даатгуулагчийн дээрх 2 салбарт гарсан галын тохиолдол нь талуудын даатгалын гэрээнд заасан даатгалын эрсдэл байх бөгөөд даатгагч нь даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэгтэй байна.

 

Даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцож тодорхойлно гэж хуулиар зохицуулсан байх ба талуудын гэрээнд эд хөрөнгийг түүний өртгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулсан нөхцөлд гарсан бодит хохирлыг 100 хувь нөхөн төлнө гэж заажээ. 

 

Даатгуулагчийн  салбарын шарагчийг 19.761.420 төгрөгөөр үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн, салбарын тахианы мах шарагчийг 16.332.692 төгрөгөөр үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн байх тул даатгалын нөхөн төлбөрийг уг дүнгээр олгох нь зүйтэй байна.  

 

Даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-д нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар 0.5 хувийн алданги төлөхөөр гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 36.094.112 төгрөгийн алданги 3.742.505 төгрөгийг шаардах эрхтэй байна. 

5.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч “ПД” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр 36.094.112 төгрөг, алданги 3.742.505 төгрөг, нийт 39.836.617 /гучин есөн сая найман зуун гучин зургаан мянга зургаан зуун арван долоон/ төгрөг гаргуулан “ТФ” ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 357.134 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ПД” ХХК-иас тэмдэгтийн хураамж 357.134 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТФ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ДАВААСҮРЭН