| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/03664/И |
| Дугаар | 191/ШШ2025/06158 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/06158
2025 07 23 191/ШШ2025/06158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: өөрийн байрлах, дугаар регистртэй, “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Т овогт А-гийн С,
Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Т овогт Э-ын Б нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 105.791.544.56 төгрөг, үндсэн хүү 32.806.484.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.132.379.56 төгрөг, нотариатын зардал 105.000 төгрөг, нийт 139.835.409.02 төгрөг төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч А.С, Э.Б нарт холбогдуулан үндсэн зээл 88.290.246.27 төгрөг, үндсэн хүү 28.548.768.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 693.117.31 төгрөг, нотариатын зардал 105.000 төгрөг, нийт 139.835.409.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч А.С хамтран зээлдэгч Э.Б нар нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Тны “Налайх дүүрэг” салбараас тоот Зээлийн гэрээ, тоот Барьцааны гэрээ /Цаашид гэрээ гэх/-ний үндсэн дээр 26.750.000 төгрөг, пос-ын орлого барьцаалсан зээлийг бараа бүтээгдэхүүн нэмэгдүүлэх алтаар сарын 1.5 хувь /жилийн 18 хувь/-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч А.С хамтран зээлдэгч Э.Б нар нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Тны “Налайх дүүрэг” салбараас тоот Зээлийн гэрээ, тоот Барьцааны гэрээний үндсэн дээр 87.000.000 төгрөгийн орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийг сарын 1.9 хувь /жилийн 22.8 хувь/-ийн хүүтэй, 50 сарын хугацаатай авсан. 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Тны “Налайх дүүрэг” салбараас тоот Зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээний үндсэн дээр нэмэлт 10.200.000 төгрөгийн нэмэлт орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийг сарын 1.9 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар зээл авснаас хойш гэрээний үүргээ зөрчиж ирсэн бөгөөд 2023 оны 02 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний хавсралтаар баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж эхэлсэн байна. Зээлдэгчийн гаргасан дээрх зөрчлүүд нь зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд эргэн төлөлтийг төлөөгүйгээс зээл, зээлийн хүүгийн төлбөр хуримтлагдсан, нь цаашид банкийг эрсдэлд оруулж байна. Банкнаас зээлдэгч А.С хамтран зээлдэгч Э.Б нарт зээлийн гэрээний үүргийг биелүүлж, зээлийн зөрчил барагдуулах тухай “Мэдэгдэл”-үүдийг удаа дараа өгч /Утсаар, биечлэн, албан бичгээр/ үүргээ гүйцэтгэх хангалттай хугацааг өгсөн боловч өнөөг хүртэл үүргээ биелүүлээгүй болно. Нэхэмжлэгч Тны зүгээс хариуцагч А овогтой С хамтран зээлдэгч Э овогтой Б нарт дор дурдсан хугацаанд дараах уулзалтуудыг хийж ажилласан байна. Үүнд: 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл №01, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр биечлэн уулзалт хийж зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай анхааруулсан. Тны Налайх дүүрэг салбар нь зээлдэгч А.С хамтран зээлдэгч Э.Б нартай байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тоот Барьцааны гэрээнд тодорхойлсон хөрөнгийг барьцаа болгон барьцаалуулсан болно. Посын орлого барьцаалсан зээл тоот зээлийн дансны дугаартай зээл үндсэн зээл 17.501.298.29 төгрөг, үндсэн зээлийн хүү 4.257.716.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 439.262.25 төгрөг, нийт 22.198.277.09 төгрөгийг хариуцагч А.С хамтран зээлдэгч Э.Б нараас гаргуулах. Орон сууц барьцаалсан хэрэглээний зээл тоот зээлийн дансны дугаартай зээл үндсэн зээл 88.290.246.27 төгрөг, үндсэн зээлийн хүү 28.548.768.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 693.117.31 төгрөг, нийт 117.532.131.93 төгрөгийг хариуцагч А.С хамтран зээлдэгч Э.Б нараас гаргуулах, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй нөхцөлд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тоот Барьцааны гэрээнд дурдсан эд хөрөнгийг Шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлдэгч А.С хамтран зээлдэгч Э.Б нараас 2 зээлийн нийт төлбөрт 139.730.409.02 төгрөг, нотариатын зардалд төлсөн 105.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийг хүлээн авч танилцсан. Анх зээл авч хуваарийн дагуу үндсэн зээл болон хүүгээ төлж байсан. Гэтэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ ямар ч мөнгө төгрөг төлөөгүй мэтээр дурдсан. Харин зээлээ төлөх боломжгүй нөхцөл гарсан тул энэ байдлаа зээл хариуцсан менежерт тухайн үед нь танилцуулж боломжоороо хүүгээ төлөөд явж байсан. Нэхэмжлэл хүлээн аваад иргэний хуульд заасан эрхийнхээ дагуу Тны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бтой уулзаж, би зээлээ 6 сард багтаан төлж дуусгахаар эвлэрлийн гэрээ байгуулж төлбөрөө төлж дуусгая. Одоо нөхөр бид хоёрын ажил эхэлсэн сар сард төлөөд зээлээ төлж дуусгах боломж олдсон талаараа ярилцсан боловч би энэ талаар мэдэхгүй надад эвлэрэхээс бусад ажиллагаа хийх зөвшөөрөл олгосон гэж хэлсэн. Тэгвэл Налайх дүүрэг дэх Тны захиралтай чинь уулзаж, учир байдлаа танилцуулъя гэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн. Ингээд захиралтай нь уулзах гэсэн боловч гадуур ажилтай байсан тул 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүрэг дэх Тны захирал Б.Лтой уулзахаар болсон. Уулзахаар товлосон өдрөө захиралтай нь уулзаад өөрийн санал бодлоо хэлж, зээлээ 2025 оны 06 дугаар сарын 15-наас /сард 23.288.401.2 төгрөг төлөх/ 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд 139.730.409.2 төгрөгийг бүрэн төлж, банкийг хохиролгүй болгож, зээлээ дуусгахаар эвлэрэх саналаа хэлж, эвлэрлийн гэрээгээ танилцуулсан боловч Төрийн төв банкнаас зээл авсан иргэдтэй эвлэрэх боломжгүй шүүхээр орж асуудлаа шийдвэрлэж байна гэсэн албан тоот ирсэн болохоор ямар ч боломж байхгүй. Харин 5 сар гэхэд 6, 7 сарын төлбөрөө хийчих тэгээд энэ гаргаж өгсөн графикийнхаа дагуу төлөөд дуусгая гэж хэлсэн. Миний зүгээс 5 сард 2 сарын мөнгө төлөх боломжгүй. Тиймээс бидэнд зээлийг төлөх хугацаа олгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, мемориалын баримт, А.Сын өргөдөл, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Посын орлого барьцаалсан зээлийн гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Посын орлого барьцаалсан зээлийн барьцааны гэрээ, зээлийн мэдээллийн лавлагаа, 2023оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн барьцааны гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээ, зээлдэгчийн анкет, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн барьцааны гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл,
Хариуцагчаас 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хариу тайлбар,зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч “Т” ХК нь А.С, Э.Б нараас үндсэн зээл 105.791.544.56 төгрөг, үндсэн хүү 32.806.484.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.132.379.56 төгрөг, нотариатын зардал 105.000 төгрөг, нийт 139.835.409.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хариуцагч нар нь зээлийг төлөхөд бидэнд хугацаа хэрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, мемориалын баримт, А.Сын өргөдөл, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Посын орлого барьцаалсан зээлийн гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Посын орлого барьцаалсан зээлийн барьцааны гэрээ, зээлийн мэдээллийн лавлагаа, 2023оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн барьцааны гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээ, зээлдэгчийн анкет, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн барьцааны гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хариуцагчийн хариу тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Хариуцагч А.С, Э.Бат нар нь нэхэмжлэгч Ттай 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 22.8 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, 87.000.000 төгрөгийг Тнаас зээлдэн авсан байна. 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Тны “Налайх дүүрэг” салбараас тоот Зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээний үндсэн дээр нэмэлт 10.200.000 төгрөгийн нэмэлт орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийг сарын 1.9 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай авсан. Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн нөхцөлтэйгөөр тохирч талууд гэрээг баталгаажуулсан зэрэг нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна.
А.С, Э.Б нар нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Тны “Налайх дүүрэг” салбараас тоот Зээлийн гэрээ, тоот Барьцааны гэрээ /Цаашид гэрээ гэх/-ний үндсэн дээр 26.750.000 төгрөг, пос-ын орлого барьцаалсан зээлийг бараа бүтээгдэхүүн нэмэгдүүлэх алтаар сарын 1.5 хувь /жилийн 18 хувь/-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан.
А.С нь тус банканд тоот хаягт байршилтай, 49.75 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, А.Сын өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болгон барьцаалжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”,
453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.
Иймд хариуцагч А.С, Э.Б нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээлийн үлдэгдэл 88.290.246.27 төгрөг, зээлийн хүү 28.548.768.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 693.117.31 төгрөг,
посын орлого барьцаалсан зээлийн үндсэн зээл 17.501.298.29 төгрөг, үндсэн зээлийн хүү 4.257.716.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 439.262.25 төгрөг, нийт 22.198.277.09 төгрөг,
бүгд үндсэн зээл 105.791.544.56 төгрөг, үндсэн хүү 28.988.030.6, нэмэгдүүлсэн хүү 1.132.379.56 төгрөг нотариатын зардал 105.000 төгрөг, нийт 139.835.409.02 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 927.328 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 927.328 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.С, Э.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 105.791.544.56 төгрөг, зээлийн хүү 28.988.030.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.132.379.56 төгрөг, нотариатын зардал 105.000 төгрөг, нийт 139.835.409.02 төгрөгийг /нэг зуун гучин есөн сая найман зуун гучин таван мянга дөрвөн зуун есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч А.С, Э.Б нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд А.Сын өмчлөлийн тоот хаягт байршилтай, 49.75 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай барьцааны хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 927.328 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 927.328 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН