| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00637/И |
| Дугаар | 310/ШШ2025/00676 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 310/ШШ2025/00676
| 2025 оны 11 сарын 1 өдөр | Дугаар 310/ШШ2025/006*******6 | ******* аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* би ******* аймгийн ******* сумын *******-р багт байрлах, ******* аймгийн *******ын газар /РД:/-ын, ******* аймгийн ******* сумын *******-р баг, ийн - тоотод оршин суух, овогт гийн //-аас гэм хорын хохирол 1381533 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/0063*******/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг гэж тодорхойлсон байна.
Эндээс үзэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгө болон иргэд, хуулийн этгээдийн төлсөн шимтгэлийн орлогоос бүрддэг нийтийн сан юм.
А. нь 2022 оны 01 сарын 19-ний өдөр ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2-93 ДУЭ улсын дугаартай Сонота ******* маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 01-5 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж ийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргийг ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 2022/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолоор т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн.
Хохирогч нь энэ хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа 1381533 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 1 дүгээр зүйлийн 1.1-д тус тус зааснаар *******т иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 9******* дугаар зүйлийн 9*******.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан мөнгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна..
Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжпэл гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч А. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 1381533 төгрөгийг 3 хувааж буюу 2025 оын 11 сарын 25, 2025 оны 12 сарын 25, 20 оны 01 сарын 25-ны дотор төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газар нь А.аас гэм хорын хохирол 1381533 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1381533 төгрөгийг 3 хувааж буюу 2025 оын 11 сарын 25, 2025 оны 12 сарын 25, 20 оны 01 сарын 25-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******, *******51 дүгээр зүйлийн *******51.1, *******51.1.1, *******58 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2, *******58 дугаар зүйлийн *******58.1-д тус тус зааснаар хариуцагч овогт гийн // нь Эрүүл мэндийн даатгалын санд 1381533 /нэг сая гурван зуун наян нэгэн мянга таван зуун гучин гурван/ төгрөгийг 3 хувааж буюу 2025 оын 11 сарын 25, 2025 оны 12 сарын 25, 20 оны 01 сарын 25-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 60 дугаар зүйлийн 60.1, ******* дүгээр зүйлийн *******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 3*******05 /гучин долоон мянга тавин дөрвөн/ төгрөгөөс хариуцагч А.аас 3*******05 /гучин долоон мянга тавин дөрвөн/ төгрөгийг гаргуулж, төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******. дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ