| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0156/Э |
| Дугаар | 171 |
| Огноо | 2018-06-15 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 171
2018 06 15 2018/ШЦТ/171
МОНГО У*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******
Дорнод аймаг дахь *******ум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч .*******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт *******н Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б Б.А, У-д овогт -******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд оны дугаар сарын 21-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдахын өмнө, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, Х-н овогт *******-Б.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 9-16 насны 2 хүүхдүүдийн хамт амьдрах, шагналгүй, ял шийтгэлгүй, 50 хувийн группэд байдаг /нүдээрээ/, регистрийн дугаартай, У-д овогт -*******.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 19 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын зам засварын машинч станцад туслах механик ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Төв аймаг дахь 2 дугаар шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэгдэж байсан. регистрийн дугаартай, М овогт Б.А.
Шүүгдэгч ******* овогтой Б нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус сумын Улз багт оршин суух иргэн *******-гийн гэрт байгаль орчны улсын байцаагч, Д.Б-ий хамт очиж, улмаар *******-гийн иргэдээс зохих зөвшөөрөлгүй худалдан авч бэлтгэсэн “ховор ургамал” болох Дэрвэгэр, жиргэрүү ургамалын үндсийг хурааж авсан боловч, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, *******-гээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хахууль авч, хураасан үндэсний зарим хэсгийг буцааж өгсөн.
Шүүгдэгч овогтой ******* нь 20017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод оршин суух иргэн Б.А-оос 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг дансаар шилжүүлэн, улмаар “ховор ургамал” болох Дэрвэгэр, жиргэрүү ургамалын үндсийг хурааж авсан хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч *******-д 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хахууль өгч, хураагдсан үндэсний зарим хэсгийг буцааж авсан.
Шүүгдэгч Баярсайхан овогтой Б.А нь Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз багт оршин суух ******* 4000.000 /дөрвөн сая/ төгрөгийг дансаар өгч, “ховор ургамал” болох Дэрвэгэр, жиргэрүү ургамалын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авахуулж, хууль бусаар бэлтгүүлж, бусдаас худалдан авахуулж байх үедээ сумын цагдаа ******* хураалгасан байх ба уг ургамалын үндсийг буцааж авахуулахыг тулд *******-гээр дамжуулан хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч *******од 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хахууль өгүүлж, улмаар хураагдсан үндэсний зарим хэсгийг буцааж авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /-ийн 22-27/
-Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28/
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 237-239/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Дашбалбар сумын хэв журмын цагдаагаар ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус сумын Улз багт оршин суух иргэн *******гийн гэрт байгаль орчны улсын байцаагч, Д.Б-ний хамт очиж, улмаар *******-гийн иргэдээс зохих зөвшөөрөлгүй худалдан авч бэлтгэсэн “ховор ургамал” болох Дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндсийг хурааж авсан боловч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, *******-гээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хахууль авч, хураасан үндэсний зарим хэсгийг буцааж өгсөн гэмт хэргийг,
Шүүгдэгч ******* нь 20017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ховор ургамал болох Дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндсийг хурааж авсан хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч *******-д 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хахууль өгч, хураагдсан үндэсний зарим хэсгийг буцааж авсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.А нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз багт оршин суух *******д 4000.000 /дөрвөн сая/ төгрөгийг дансаар өгч, “ховор ургамал” болох Дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгүүлж, худалдан авахуулж байх үедээ сумын цагдаа *******од хураалгасан ургамлын үндсийг буцааж авахын тулд *******-гээр дамжуулан хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч *******-д 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хахууль өгүүлж, улмаар хураагдсан үндэсний зарим хэсгийг буцааж авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний өмнө гэрчээр өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. ...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 215/, шүүгдэгч *******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...500,000 төгрөг өгчих мөнгөний хэрэг гараад байна, би таны өвсний талыг нуугаад өгчихье гэхээр нь би Б.А руу утсаар ярьж 500,000 төгрөг цагдаад өгөх хэрэгтэй боллоо над руу 750,000 төгрөг шилжүүлээч гэхэд миний данс руу Б.А 750,000 төгрөг шилжүүлсэн ба би тэр өдөртөө *******од 500,000 төгрөгийг бэлнээр ...аваачиж өгсөн. Тэгээд тэр өдрийнхөө орой нь хүн гуйгаад өвснийхөө талыг нь цагдаагийн байрнаас авахуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 234-235/, шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...худлаа ярьсан зүйлгүй, гэрчийн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. ...хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 221/, үүнийг давхар нотолсон шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын эхээр зүс танидаг Бобоо гэх залуу Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс авч өгөөч гэж хэлсэн. Түүнээс мөнгө авч Дашбалбар сумын иргэдээс Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс худалдаж авсан. Би 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 600 кг орчим ургамлын үндэс гэртээ цуглуулсан байсныг сумын цагдаа Б, газрын албаны ажилтан Билгүүн нарын захиргааны 4-5 хүмүүс фургон машинтай ирж зөвшөөрөлгүй ургамлын үндэс худалдаж авсан гээд бүх үндсийг хурааж авч явсан. ...би Б цагдаад хандаж үндсийг маань аваад өгөөч гэж гуйхад дарга мэдэж байгаа өгөх боломжгүй гэж хэлсэн. ...Б надад мөнгөний хэрэг байна 500,000 төгрөг өгчих танд тал үндсийг Засаг даргад мэдэгдэхгүйгээр буцаагаад өгье гэж хэлсэн. Би тэр өдөр Бобоогоос өөрийн дансаар 500,000 төгрөг авч захиргааны байранд байдаг цагдаагийн ажлын өрөөнд Быг ганцаараа байхад нь бэлнээр өгсөн юм. ...Орой цагдаагийн байран дээр ирж өвсөө аваарай гэж хэлсэн. Хүргэн Г, Бр нартай тэр орой 19-20 цагийн орчимд машинтай очиж гражаас хучлагаар ороосон үндэс авсан. ...2017 оны 09 дүгээр сарын эхээр мөнгө өгсөн ...Бобоо миний 5411010824 дугаартай ХААН банкны дансаар 500,000 төгрөг явуулсныг авч, тэр өдөр Бод өгсөн. ...Бобоо та аль нэгэнд нь мөнгө өгөөд өвсний талыг нь ч хамаагүй авчих, хэрэгтэй мөнгийг нь явуулна гэж хэлж Бод мөнгө өгч өвс авсан юм. ...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б утсаар яриад та гомдолгүй, надад 500,000 төгрөг зээлсэн гээд хэлээд өгөөч ажилгүй болох гээд байна гэж гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/, шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 25-26-ны орчим ...*******-гийн гэрт мотоциклтой очиж худалдаж авсан үндсийг хурааж авсан. ...******* надаас гуйгаад байхаар нь 500,000 төгрөг бэлнээр аваад өвснийх нь талыг буцааж өгсөн. ...тухайн үед мөнгөний хэрэг гараад 500,000 төгрөг зээлчих гэж хэлээд авсан. Хэд хоногийн дараа ******* үндсээ авч болох уу? гэхээр нь талыг нь буцааж өгсөн. Засаг дарга *******д үндэс өгснийг мэдсэн. Яагаад үндсийг нь өгч байгаа юм бэ торгууль авах ёстой байсан юм аа гэж хэлсэн. Би Засаг даргад *******-гээс 500,000 төгрөг авсан. Үүнийг тооцоод нийт 1000,000 төгрөг тушаая гээд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны орчим сумын төрийн сангийн дансанд 1000,000 төгрөг хийсэн юм. ...хадгалах байргүй гээд цагдаагийн авто гражид хадгалсан. ...би өөрөө тал үндсийг буцааж өгсөн. ...******* над руу утсаар яриад эгчдээ тус болооч ээ, би чамд 500,000 төгрөг өгье, тал үндсийг нь өгчихөөчээ, ямар нэгэн асуудал гарвал би өөрөө хариуцлагыг хүлээнэ гэсэн. Тэгэхээр нь би за за тэгье, дараа нь ямар нэгэн асуудал гарвал та өөрөө хариуцлагаа хүлээгээрэй гэж хэлсэн. ...би ажлын өрөөндөө мөнгө аваагүй, ******* утсаар ярихаар нь гэрт нь мотоциклтой очиж мөнгө авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 55-56/, гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын сүүлээр манай сумын тамгын газарт Дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүй түүгээд байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу байгаль орчны улсын байцаагч Билгүүн, Батхүү, сумын цагдаа Б гурвыг явуулж үндэс авч байсан ******* гэх хүнийг шалгуусан. Тэр гурав *******гээс 8-9 шуудайтай ургамлын үндсийг хурааж Цагдаагийн авто гражид хадгалуулсан гэж байсан. ...2017 оны 09 сард үндсийг авах гэтэл талаас илүү хувь нь байхгүй байсан. *******г дуудаж уулзахад Боос гуйгаад талыг нь буцааж авсан гэж хэлсэн. ...Тэр мөнгийг Б төрийн санд тушаасан. ...Боо чи юун 1000,000 төгрөг надад өгсөн гээд байгаа юм бэ би чамаас өөртөө мөнгө аваагүй шүү дээ гэхэд би анх таны өгсөн дансанд хийсэн гээд мэдүүлэг өгчихсөн юм, тэгэхээр одоо мэдүүлгээсээ зөрж болохгүй шүү дээ гэж хэлээд байсан...” гэж мэдүүлэг /хх-ийн 35-61/, гэрч Д.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг очиход жоохон хэмжээтэй ургамлын үндэс үлдсэн байсан. ...Засаг дарга Дэрэвгэр жиргэрүү ургамлыг нийт 200 кг гэж тооцоод 1 кг нь 5000 төгрөгөөр үнэлж нийт 1,000,000 төгрөгөөр борлуулаад төсөвт төвлөрүүлнэ гэж ярьж байсан. ...надад мөнгө өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/, гэрч Э.Түвшинтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* надад Бод 500,000 төгрөг өгөөд хураалгасан өвсний талаас илүүг нь авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/, шүүгдэгч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...8 сарын сүүлээр ******* над руу залгаад Байгаль орчин, цагдаа, мэргэжлийн хяналт гэсэн байх 3-4 хүн ирээд худалдаж авсан Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хураагаад аваад явчихлаа гэсэн. Тэгэхээр нь би та тэгээд өөрөө асуудал гарвал зохицуулна гэсэн биз дээ, би ч гэсэн хүн амьтнаас асууж сураглая гэж хэлсэн. ******* хэлэхдээ хэсгийн төлөөлөгчийг амраад ажилдаа орохоор нь зохицуулна гэж хэлсэн. ...хэд хоногийн дараа *******тэй ярихад цагдаатай ярьчихлаа, ургамлаа авахаар боллоо, 750,000 шилжүүлчих 700,000 нь цагдаадаа өгнө 50,000 төгрөгөөр нь хүүхэддээ хичээлийн хэрэгсэл авмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 750,000 төгрөгийг ХААН банкны данс руу АТМ-ээр ******* рүү шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа ******* залгаад юмынхаа талаас илүүг нь авлаа, ор тас бүгдийг нь авч болохгүй байна гэсэн. Тэгэхээр нь тухайн үед юм яриагүй юм. ...ургамлаа авахад мөнгө төгрөгний хэрэг гарвал хэлээрэй би шилжүүлнэ шүү гэж хэлсэн. Тэгээд 750,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь шилжүүлсэн. ...******* надад хэлэхдээ суман дахь бүх асуудлыг өөрөө зохицуулна асуудал байхгүй гэж байсан. ...надад хэлэхдээ 700,000 төгрөгийг цагдаад өгнө, 50,000 төгрөгөөр нь хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл авна гэж хэлж байсан, тэгэхээр 700,000 төгрөг цагдаад өгсөн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/, гэрч Э.Баттөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цагдаа Б гражаас 25-н гурван шуудайтай зүйл өгсөн, тухайн үед үндэс гэдгийг мэдээгүй, сүүлд нь хадам эгчээс мэдсэн...” гэж мэдүүлэг /хх-ийн 72/, гэрч Д.Г-тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баттөр бид 2 миний машинаар цагдаагийн байр болох кобанд очиход цагдаа Б гражаа онгойлгож Б-өр бид хоёрт боодолтой юм өгч явуулсан. ...Хадам эгч ******* хот руу замын машинаар үндэс авахуулж байсан нэрийг нь сайн мэдэхгүй, бид Бобо гэж дууддаг хүн рүү явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1-д заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж 500,000 төгрөгийг хахуульд авсан, шүүгдэгч *******, шүүгдэгч Б.А нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч увсангийн *******, Б.А нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, энэ тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон орлого болох 500,000 төгрөгийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч *******, ******* нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгч нарт буцаан олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х-н овогт *******-Б хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж 500,000 төгрөгийг хахуульд авсан, шүүгдэгч Улаалзай хөгдүүд овогт -*******, шүүгдэгч М овогт Б.А нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-Б нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч -*******, Б.А нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******-д хяналт тавихыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.А-д хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч *******, ******* нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.А-ын эзэмшлээс нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгч нарт нь тус тус буцаан олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон орлого болох 500,000 төгрөгийг хурааж улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, *******, Б.А нар авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГААГЧ ШҮҮГЧ Б.ЭНХ*******АТАР