| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00644/И |
| Дугаар | 310/ШШ2025/00616 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 310/ШШ2025/00616
| 2025 оны *******0 сарын 3******* өдөр | Дугаар 3*******0/ШШ2025/006*******6 | Дундговь аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийн баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би Дундговь аймгийн ******* сумын 7-р баг, Дундговь аймгийн *******ын /РД:9034*******96/-ын, Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, ******* өндөр гэх оршин суух ******* овогт *******ын ******* /РД:ЗП860926*******0/-д холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохиролд 2462200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 3*******0/2025/00644/И индекстэй иргэний хэргийг хянаад
|
|
|
|
ТОДОРХОЙЛОХ НЬ:
*******.Нэхэмжлэгч Дундговь аймгийн *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.*******.6-д "эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг" гэж тодорхойлсон байна. Эндээс үзэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгө болон иргэд, хуулийн этгээдийн төлсөн шимтгэлийн орлогоос бүрддэг нийтийн сан юм. М.******* нь 2022 оны 03 дугаар сарын *******0-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт Ж.ын нүд хэсэгт өшиглөж биед хүнд хохирол учруулсан гэх хэргийг Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 2022/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолоор М.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Хохирогч нь энэ хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа 2462200 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.*******. *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.*******, 4******* дүгээр зүйлийн 4*******.*******-т тус тус зааснаар прокурорт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******.*******. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан мөнгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. ******* төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.*******4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дундговь аймгийн *******ын газраас гаргасан нэхэмжлэлийг гардаж авсан. 2025 оны *******0 сард *******00000 төгрөг, 2025 оны ************** сард *******00000 төгрөг, 2025 оны *******2 сард *******00000 төгрөг, 2026 оны 0******* сард *******00000 төгрөг, 2026 оны 02 сард *******00000 төгрөг, 2026 оны 03 сард *******00000 төгрөг, 2026 оны 04 сард *******00000 төгрөг, 2026 оны 05 сард *******00000 төгрөг, 2026 оны 06 сард *******00000 төгрөг, 2026 оны 7 сард *******562200 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтулга шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Дундговь аймгийн прокурорын газрын нэхэмжлэлтэй 2462200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.*******аас гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн *******ын , М.*******аас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохиролд 2462200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2462200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны *******0 сард *******00000 төгрөг, 2025 оны ************** сард *******00000 төгрөг, 2025 оны *******2 сард *******00000 төгрөг, 2026 оны 0******* сард *******00000 төгрөг, 2026 оны 02 сард *******00000 төгрөг, 2026 оны 03 сард *******00000 төгрөг, 2026 оны 04 сард *******00000 төгрөг, 2026 оны 05 сард *******00000 төгрөг, 2026 оны 06 сард *******00000 төгрөг, 2026 оны 7 сард *******562200 төгрөгөөр тус тус төлөх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,*******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт *******ын ******* /РД:ЗП860926*******0/ нь нэхэмжлэгч Дундговь аймгийн *******ын газрын нэхэмжилсэн 2462200 /хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга хоёр зуун/ төгрөгийг 2025 оны *******0 сард *******00000 /нэг зуун мянга/ төгрөгөөр, 2025 оны ************** сард *******00000 /нэг зуун мянга/ төгрөгөөр, 2025 оны *******2 сард *******00000 /нэг зуун мянга/ төгрөгөөр, 2026 оны 0******* сард *******00000 /нэг зуун мянга/ төгрөгөөр, 2026 оны 02 сард *******00000 /нэг зуун мянга/ төгрөгөөр, 2026 оны 03 сард *******00000 /нэг зуун мянга/ төгрөгөөр, 2026 оны 04 сард *******00000 /нэг зуун мянга/ төгрөгөөр, 2026 оны 05 сард *******00000 /нэг зуун мянга/ төгрөгөөр, 2026 оны 06 сард *******00000 /нэг зуун мянга/ төгрөгөөр, 2026 оны 7 сард *******562200 /нэг сая таван зуун жаран хоёр мянга хоёр зуун/ төгрөгөөр тус тус хувааж Эрүүл мэндийн даатгалын санд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.*******, 57.*******, 60.*******, 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.*******.*******-д зааснаар хариуцагч М.*******аас 27*******72 /хорин долоон мянга нэг зуун далан хоёр / төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ