| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00608/И |
| Дугаар | 310/ШШ2025/00618 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 310/ШШ2025/00618
| 05 оны 10 сарын өдөр | Дугаар 0/ШШ05/00618 | ******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би, *******,*******,*******,*******гийн гудамж-*******, ******* цогцолбор РД:*******, ******* ББСБ ХХК-ийн, ******* аймгийн сумын -р баг, ын - тоотод оршин суух, овогт ын /РД:ЗЛ01107/-оос 10000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 0/05/00608/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
|
|
|
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г. нь "******* ББСБ" ХХК-тай 03 оны 01 сарын 4-ний өдөр зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 5786668 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Г. нь уг гэрээний үндсэн дээр 04.01.15-ны өдрөөс 04.0.15-ны өдрийн хооронд удаагийн хүсэлтээр нийт 770000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. ******* ББСБ-ын зүгээс Г.оос зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдож, мессеж илгээсэн боловч төлж барагдуулаагүй байна. 05.08.14-ний өдрийн байдлаар Г.ын үндсэн зээлийн үлдэгдэл 770000 төгрөг, зээлийн хүү 436658 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84010 төгрөг, нийт 10668 төгрөг байна. Үүнийг зээл тус бүрээр Г. нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 10668 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Моби финанс ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Зээлээ төлөөгүй хугацаа хэтэрсэн явж байгаа. Моби финанс ББСБ ХХК-ийн төлөөлөгчтэй холбогдон 10668 төгрөгийг 05 оны 11 сарын 30-ны дотор хувааж төлөхөөр тохирсон. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ББСБ" ХХК нь хариуцагч Г.оос зээлийн гэрээний үүрэгт 10668 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 10668 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 05 оны 11 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлснээс татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Моби финанс ББСБ ХХК хариуцагч Г.оос 10668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлага болох 10668 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 05 оны 11 сарын 30-ны өдрийн дотор хуваан төлөх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3556 төгрөгөөс 17763 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 17763 төгрөгийг, хариуцагчаас 17763 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-т зааснаар хариуцагч овогт ын /РД:ЗЛ01107/ нь 10668 /нэг сая хоёр зуун ерэн мянга зургаан зуун жаран найман/ төгрөгийг нэхэмжлэгч Моби финанс ББСБ ХХК-д 05 оны 11 сарын 30-ны өдрийн дотор хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3556 /гучин таван мянга таван зуун хорин зургаан/ төгрөгөөс 17763 /арван долоон мянга долоон зуун жаран гурав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 17763 /арван долоон мянга долоон зуун жаран гурав/ төгрөгийг, хариуцагч Г.оос 17763 /арван долоон мянга долоон зуун жаран гурав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Моби финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ