| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0184/э |
| Дугаар | 2018/ШЦТ/189 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******... овогт *******-д холбогдох эрүүгийн 1821003320225 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *******.... овогт *******, Дорнод аймгийн Дашбалбар суманд *******. оны .... дугаар сарын *******-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: **************./, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжлгүй, Дорнод аймгийн Политехникийн коллежийн үйлдвэрлэлийн техникчийн 1 дүгээр данжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын *******..-т оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 5 дугаар байрны тоотод *******тэй маргалдан улмаар зодож биед нь хуйханд баруун зулай хэсгийн үс зулгаагдалт, хуйханд дагзны баруун дээд хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, 2 хөмсөгний хооронд зулгаралт, хамрын нурууны цус хуралт, зүүн чихний урдах зулгаралт, доод уруулын дотор салстын цус хуралт, цээжний зүүн хажуу гадаргын зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн шилбэний цус хуралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах цагаатгах талындараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ахындаа очиж хоносон. Өглөө ******* рүү залгахад утсаа авахгүй байсан бөгөөд 5-6 удаа дуудуулж утсаа авчихаад “гадуур явж байна” гэж надад худал хэлсэн. Би гэрийнхээ гадаа хүлээж байсан юм. Тэгсэн 15 цагийн үед гэрийн гадаа машинаас буусан. Найзуудтайгаа амралтын газар хоноод ирсэн байсан. Тэгээд би уурлаад гэрт ороод 2-3 удаа алгадаж зодсон минь үнэн. Би ******* уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би өөрийн хамтран амьдрагч *******-тай 2017 оны 04 дүгээр сараас эхлэн хамтран амьдрах болсон...Тэгээд би гэрээсээ 09 цаг өнгөрч байхад гараад ангийнхантайгаа зугаалганд яваад маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн гадаа хамтран амьдрагч ******* найз ******* хамтаар байшингийн гадаа байж байсан. Тэгээд намайг гэр рүү ороход миний араас ******* найз ******* хамтаар орж ирээд надад хандан “хаагуур хонон өнжин яваад хэнтэй унтаж хэвтээд ирсэн, мөн шөнөжингөө уусан байна” гэх зэргээр доромжилж байгаад намайг зодсон. Тухайн үед би буцаад гэрээс гарах гэхэд намайг гаргахгүй миний үснээс зулгааж том өрөөнд оруулаад дахин өшиглөж, алгадсан, яг хэдэн удаа алгадаж, өшиглөснийг санахгүй байна...Надад ямар нэгэн нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Миний хувьд хамтран амьдрагч *******-тай сайн дураараа эвлэрсэн тул гаргах гомдол, санал байхгүй...” гэжээ. /хх 11/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өөрийн найз Б-тай хамт байсан бөгөөд тухайн үед хамтран амьдрагч ******* нь өөрөө манай найзад гадуур зугаалганд явсан талаараа хэлээгүй. Тэрнээс болж Б зодох болсон. Тэгэхэд би хажууд нь байж найз Б-г хорьж салгаж байсан бөгөөд тэр үед *******ийн нүүр амнаас ямар нэгэн цус гараагүй тэгээд тэр хоёр удалгүй гэрээс гарахад нь би байшингийнх нь гадаа гараад хүлээж байгаад ирэхгүй болохоор нь тэндээсээ шууд өөрийн гэр рүүгээ явсан...” гэжээ. /хх 22/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 394 тоот дүгнэлтэд: " *******ийн биед хуйханд баруун зулай хэсгийн үс зулгаагдалт, хуйханд дагзны баруун дээд хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, 2 хөмсөгний хоорондох зулгаралт, хамрын нурууны цус хуралт, цээжний зүүн хажуу гадаргын зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 26/
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн гэрчээр /хх 12-14/, хохирогчийн гэрчээр /хх 15/, гэрч /хх 17/-18/, /хх 19-20/ нарын мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 05/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 34/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 5 дугаар байрны тоотод *******тэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь “хуйханд баруун зулай хэсгийн үс зулгаагдалт, хуйханд дагзны баруун дээд хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, 2 хөмсөгний хооронд зулгаралт, хамрын нурууны цус хуралт, зүүн чихний урдах зулгаралт, доод уруулын дотор салстын цус хуралт, цээжний зүүн хажуу гадаргын зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн шилбэний цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Хохирогч *******ийн эх сурвалжаа зааж, тодорхой мэдүүлсэн “...2018 оны 05 сарын 18-ны өдөр...би ангийнхантайгаа зугаалаад маргааш нь гэрийн гадаа Б, найз ******* хамтаар гадаа байж байсан...“хаагуур хонон өнжин яваад. хэнтэй унтаж хэвтээд ирсэн, мөн шөнөжингөө уусан байна” гэх зэргээр доромжилж байгаад намайг зодсон. Тухайн үед би буцаад гэрээс гарах гэхэд намайг гаргахгүй миний үснээс зулгааж том өрөөнд оруулаад ахин өшиглөж, алгадсан...” /хх 9-11, 15/ гэх,
Үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч *******ын “...Манай найзын хамтран амьдрагч ******* нь гадуур зугаалганд явсан талаараа манай найзад хэлээгүйгээс болж Б түүнийг зодох болсон юм...Тэгэхэд би хажууд нь байж найз Б-г хорьж салгаж байсан бөгөөд тэр үед *******ийн нүүр амнаас ямар нэгэн цус гараагүй...*******ийн нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа алгадсан, үснээс нь зулгаасан...” /хх 21-11/ гэх мэдүүлгүүд, Хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан буюу энэ тухайн хэрэг гарсан цаг хугацаанд бий болсон шинэ гэмтэл болох талаа дүгнэсэн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 394 тоот дүгнэлт /хх 26/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 05/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч *******-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан “хуйханд баруун зулай хэсгийн үс зулгаагдалт, хуйханд дагзны баруун дээд хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, 2 хөмсөгний хоорондох зулгаралт, хамрын нурууны цус хуралт, цээжний зүүн хажуу гадаргын зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн шилбэний цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь түүний нүүрэн тус газар гараар цохиж, үснээс зулгаасан шүүгдэгч *******-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.
Мөн Прокурорын газраас шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.5-д заасан нөхцөл байдлыг хангасан, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялын саналыг яллагдагч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 18210033220225 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн *********************.. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **************.. овогт *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д анхааруулсугай.
4. Эрүүгийн 1821003320225 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н *********************.... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ