Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 310/ШШ2025/00671

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 310/ШШ2025/00671

Дундговь аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2020 оны 11 сарын 09-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******гийн ******* /РД:*******/, 2022 оны 06 сарын 03-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******гийн ******* /РД:*******/ нарыг эх *******ийн ******* /РД:*******/-ийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 11 сарын 09-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******гийн ******* /РД:*******/, 2022 оны 06 сарын 03-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******гийн ******* /РД:*******/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-аас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг ******* овогт ын ******* /РД:ЗИ98050619/-оос сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгөөс хувьд ноогдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 5109641 төгрөг болгон бууруулж, хариуцагч Г.******* уг мөнгөнөөс 3230000 төгрөгийг нэхэмжлэгч А.*******д төлөхийг зөвшөөрсөн ба нэхэмжлэгч хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч зохигч эвлэрснийг баталсугай.

5. Гэр бүлийн тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Янжиндуламд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.*******гаас 66630 /жаран зургаан мянга зургаан зуун гучин/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Г.*******гоос 136830 /нэг зуун гучин зургаан мянга найман зуун гучин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ