2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/05941

 

 

 

 

 

 

 

 

 

  2025         07         07                                              191/ШШ2025/05941

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах, дугаар регистртэй, “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух,  дугаар регистртэй, А овогт Г-ын С,

 

Хариуцагч: тоотод оршин суух,  дугаар регистртэй, Б овогт Б-ы Б,

 

Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, У овогт Д-ын Ц,

 

Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Х овогт П-ийн Б нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 65.067.944.55 төгрөг, зээлийн хүү 18.629.804.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.569.765.26 төгрөг, нотариатын зардал 106.000 төгрөг, нийт 85.373.514.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л,

Хариуцагч Б.Б, Г.С, Д.Ц,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

Хариуцагч Д.Б нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч Г.С, Б.Б, Д.Ц, П.Б нарт холбогдуулан үндсэн зээл 65.067.944.55 төгрөг, зээлийн хүү 18.629.804.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.569.765.26 төгрөг, нотариатын зардал 106.000 төгрөг, нийт 85.373.514.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Г.С, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б нар нь “Х” ХК-ийн БГ Сонсголон тооцооны төвтэй 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тоот зээлийн гэрээ, тоот Барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/, -т Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө/-т тус тус байгуулж, Барьцаалбар үйлдэн 150.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Бизнесийн зээлийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд Х овгийн П-ийн Б гэсэн нэг иргэний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, тоот хаягт байршилтай 45.66 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, У овгийн Д-ын Ц гэсэн нэг иргэний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, тоот хаягт байршилтай 89.33 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг тус тус барьцаалуулсныг зохих журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Зээлдэгч Г.С, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б нар нь нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 84.932.055.45 төгрөг, зээлийн хүүд 33.276.110.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 46.051.91 төгрөг, нийт 118.256.054.72 төгрөг төлсөн байна. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тоот зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 65.067.944.55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 18.629.804.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.569.765.26 төгрөг, нийт 85.267.514.65 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний “Зээлийн эргэн төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, утсаар мэдэгдэх, очиж уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээлээ төлөөгүй байгаа болно. Иймд Хны зүгээс Монгол Улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дахь хэсэг, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын 106.000 төгрөг, Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, тоот зээлийн гэрээний үүрэг 85.267.514 төгрөг, бүгд 85.737.514 төгрөгийг Г.С, Б.Б нараас гаргуулахаар, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр /үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг Х овгийн П-ийн Б/ гэсэн нэг иргэний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, тоот хаягт байршилтай 45.66 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, У овгийн Д-ын Ц гэсэн нэг иргэний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай,  тоот хаягт байршилтай 89.33 м.кв талбайтай гурван өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Х” ХК-иас авсан дээрх зээлийг бид бизнесийн зориулалтаар хэрэглэсэн. Одоо дээрх зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Улмаар нийт 36 сарын хугацаанд сард 2.400.000 төгрөгөөр төлж барагдуулах саналтай байна  Манай эрхэлж бизнес сүүлийн 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа муудаж, дампуурсан. Улмаар дээрх төлбөрийг 3 жилийн хугацаанд хувааж төлөх боломжтой. Түүнээс бэлнээр нь нэг дор төлөх боломжгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс зээлийн өргөдөл, Монгол банкны зээлийн мэдээллийн сан, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Бын зээлийн өргөдөл, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх барьцаалуулах тухай хүсэлт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн барьцаа хөрөнгө шалгасан акт, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хаягдал төмөр худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хаягдал төмөр худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн барьцааны гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл,  2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга,

Хариуцагч нараас хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч “Х” ХК нь Г.С, Б.Б, Д.Ц, П.Б нарт холбогдуулан үндсэн зээл 65.067.944.55 төгрөг, зээлийн хүү 18.629.804.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.569.765.26 төгрөг, нотариатын зардал 106.000 төгрөг, нийт 85.373.514.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

3.Хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин 36 сарын хугацаанд сард 2.400.000 төгрөгөөр төлж барагдуулах гэж маргажээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар зээлийн өргөдөл, Монгол банкны зээлийн мэдээллийн сан, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Баттулгын зээлийн өргөдөл, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх барьцаалуулах тухай хүсэлт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн барьцаа хөрөнгө шалгасан акт, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хаягдал төмөр худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хаягдал төмөр худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн барьцааны гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч нарын хариу тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Хариуцагч Г.С, Б.Б нар нь нэхэмжлэгч Хтай 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тоот зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээ байгуулж, 150.000.000 төгрөгийг 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар олгосон байна. Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн нөхцөлтэйгөөр тохирч талууд гэрээг баталгаажуулсан зэрэг нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Д.Ц, П.Б нар нь тус банканд тоот хаягт байршилтай, 45.66 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.Бийн өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай, тоот хаягт байршилтай, 89.33 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Цгийн өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болгон барьцаалжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Иймд хариуцагч Г.С, Б.Б нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээлийн үлдэгдэл 65.067.944.55 төгрөг, зээлийн хүү 18.629.804.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.569.765.26 төгрөг, нотариатын зардал 106.000 төгрөг, нийт 85.373.514 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 655.050 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 655.050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.С, Б.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 65.067.944.55 төгрөг, зээлийн хүү 18.629.804.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.569.765.26 төгрөг, нотариатын зардал 106.000 төгрөг, нийт 85.373.514.65 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Г.С, Б.Б нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд П.Б, Д.Ц нарын өмчлөлийн тоот хаягт байршилтай, 45.66 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.Б-ийн өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай, тоот хаягт байршилтай, 89.33 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Цгийн өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай барьцааны хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 655.050 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 655.050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.      

                         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН