Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 157

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2018       06          04                                                     2018/ШЦТ/157

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц.Мад холбогдох эрүүгийн 1821000000164 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн сумандоны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбооны засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдрах регистрийн дугаартай, Б овогт Ц-М.

            Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах “Баруун дөрвөн” зам”-ын уулзварын хойд талын цахилгаан холбооны шонгийн мод руу тусгайлан бэлтгэсэн дөрөө ашиглаж авирч гарч цахилгааны кабел утсыг хөрөөгөөр таслаж авч Мэдээлэл Холбооны Сүлжээ төрийн өмчит ХХК-ны Дорнод аймгийн газарт 555.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.Шинэхүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хэрлэн сумын баруун чиглэлийн шугамын утсанд гэмтэл гарсан гэх дуудлагын дагуу очиход 2 дугаар баг Баруун 4 замын хойд талын кабелийн шон дээр очиход шонгийн кабелын утас тасдагдаж хулгайд алдагдсан байсан. ...Тус шон дээр ороолттой байсан салаа мүүфт кабелийн утаснаас алдагдсан байсан. Үүнд 2 паарын 15 метр кабел утас, 100 паарын 10 метр, 50 паарын кабел 10 метрийн урттай 2 ширхэг утас, 1 ширхэг мүүфт алдагдсан байсан. ...Ц.М нь урьд нь манайд ажиллаж байсан хүн бөгөөд архи уусаар байгаад ажлаас халагдсан. Одоо хэрэгт холбогдоод байгаа бөгөөд амьдралын боломж бололцоо муутай хүн тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

Гэрч Б.Билэгт мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өчигдөр орой 18 цагийн орчимд ...хэрэглэгчийн сүлжээ тасарлаа гэсэн мэдээлэл манай байгууллагад ирсэн. ...Хэрэглэгчийн гэмтэл дээр очиход сигнал байхгүй болохоор нь шугамаа дагаад явахад Хэрлэн сумын 3 дугаар багийн нутагт ...ацтай модон дээрх гол шугамын кабелийг, нөөц кабелийн хамт хулгай хийгээд авсан байсан. ...Манай компани Дорнод аймгийн суурь үндсэн сүлжээг хариуцдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

Гэрч Т.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн мэдлүүлэгтээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Түргэний 2-1 тоотод оршин суудаг юм. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр намайг гэрийн гадаа байж байхад нэг хүн манай гэрийн баруун талд байх шонгийн модонд авирч цахилгааны утас таслаж байсан. Би хажууд нь очиж юун хүн болох талаар асуухад цахилгаан холбооноос явж байна гэж хэлсэн. Тэр хүн тэнд хэсэг удаж байгаад явсан байсан. ...хажууд нь хүн байгаагүй ганцаараа явж байсан. Зориулалтын төмөр дөрөөтэй шонд авирч байсан болохоор нь холбооны л хүн байх гэж бодоод гэртээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/

-Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13/

-Шүүгдэгч Ц.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-32/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах “Баруун дөрвөн” зам”-ын уулзварын хойд талын цахилгаан холбооны шонгийн мод руу тусгайлан бэлтгэсэн дөрөө ашиглаж авирч гарч цахилгааны кабель утсыг хөрөөгөөр таслаж авч Мэдээлэл Холбооны Сүлжээ төрийн өмчит ХХК-ны Дорнод аймгийн газарт 555.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлж өгсөн “...Би хуучин театрын тэнд байх Хандаа гэх айлаар орж мөнгө авах гэсэн чинь тэднийх хүнгүй байхаар нь буцах замдаа Хэрлэн сумын 3 дугаар баг баруун 4 замын уулзварын тэрүүгээр явж байгаад хойд талын шонгийн модонд кабелийн утас ихээр харагдаж байсан. Тэгээд гэртээ очоод шонд авирдаг дөрөөгөө аваад төмрийн хөрөөний ир аваад дээрх харсан шонгийн модонд авирч гараад кабелийн утаснуудыг тасалж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан иргэний нэхэмжлэгч Н.Шинэхүү мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...2018 оны 04 сарын 24-ний өдөр Хэрлэн сумын баруун чиглэлийн шугамын утсанд гэмтэл гарсан гэх дуудлагын дагуу очиход 2 дугаар баг Баруун 4 замын хойд талын кабелийн шон дээр очиход шонгийн кабелын утас тасдагдаж хулгайд алдагдсан байсан. ... Үүнд 2 паарын 15 метр кабел утас, 100 паарын 10 метр, 50 паарын кабель 10 метрийн урттай 2 ширхэг утас, 1 ширхэг мүүфт алдагдсан байсан. ...Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч Т.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 сарын 24-ний өдөр намайг гэрийн гадаа байж байхад нэг хүн манай гэрийн баруун талд байх шонгийн модонд авирч цахилгааны утас таслаж байсан. Би хажууд нь очиж юун хүн болох талаар асуухад цахилгаан холбооноос явж байна гэж хэлсэн. Тэр хүн тэнд хэсэг удаж байгаад явсан байсан. ...хажууд нь хүн байгаагүй ганцаараа явж байсан. Зориулалтын төмөр дөрөөтэй шонд авирч байсан болохоор нь холбооны л хүн байх гэж бодоод гэртээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 33/ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Мад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тоох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ц.Мыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “нэг хос төмөр дөрөө”-г шүүгдэгчид буцаан олгож, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Мын регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлвэл зохино.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Б овогт Ц.М-ыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.М-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “нэг хос төмөр дөрөө”-г шүүгдэгчид буцаан олгож, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.М-ын - регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР