| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2418000000601 |
| Дугаар | 2025/ДШМ/15 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/15
*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 202 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 522 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******т холбогдох 218000000601 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын *******-ний өдрийн 2022/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр 202 оны 08 сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн ******* дүгээр байрны урд хохирогч ******* уулзаж ипотекийн зээлээ хааж дахин зээл авах гэж байгаа гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансаар 9,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
202 оны 08 сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багт байрлах Шуудан холбооны урд хохирогч уулзаж “банканд ипотекийн зээл авах хүсэлт өгсөн чинь эхнэрийн нэр дээр байгаа зээлийг хаах шаардлагатай болоод байна, банкны зээлийг хаагаад дахин зээл аваад 02 хоногийн дараа буцааж өгье 3,900,000 төгрөг зээлээч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансаар 3,900,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
202 оны 08 сарын 25-ны өдөр зээл чөлөөлнө гэж хохирогч утсаар холбогдон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний бүх банкны интернэт банканд нэвтрэх эрхийг нь авч 202 оны 08 сарын 26-ны өдөр Голомт банкны интернэт банкаар дамжуулан 10,000,000 төгрөг, Богд банкнаас 985,000 төгрөг, Соно зээлийн аппликейшнээс 1,190,000 төгрөг, Т-monеу зээлийн аппликейшнээс 30,000 төгрөгийг удаагийн үйлдлээр нийт *******.515.000 төгрөгийг төрсөн эх Голомт банкны ******* тоот данс руу шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 01/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******,515,000 /арван хоёр сая таван зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, дүгээр баг, дугаар байр, тоотод оршин суух, овогт /, утас: /-Д олгож,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч , нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч З.гийн хохирлыг төлөх боломжоор хангаж ялын үлдсэн хугацааг тэнсэн харгалзах ял болгож өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчийн хохирлыг төлөх боломжоор хангаж ялын үлдсэн хугацааг тэнсэн харгалзах ял болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:
Анхан шатны шүүхээс оногдуулсан нэг жилийн хорих ял, гэм буруугийн талаар маргахгүй байна. Хохирогчийн хохирлыг төлөх боломжоор хангаж, тэнсэж өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял эдлэхгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээг хохирлоо төлсөн хүнд олгох боломжтой. Харин шүүгдэгчийн хувьд хохирлоо төлөөгүй учраас тэнсэж өгнө үү гэдэг нь үндэслэлгүй юм. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэгт зорчих эрх хязгаарлах ял шийтгэлийг оногдуулах боломж байна гэж харж байна. Шүүгдэгчийн хувьд яг хөдөлмөрлөх насан дээрээ явж байгаа, эрүүл саруул залуу хүн учраас түүнийг ажил хөдөлмөр эрхэлж, хохирогчийн хохирлыг төлөх боломж олгож, зорчихыг эрхийг хязгаарлах ял шийтгэлийг Дархан-Уул аймгаас гарахгүй нөхцөл байдалтайгаар оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан бөгөөд шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч хохирлыг төлөхөө илэрхийлж байсан боловч хэрхэн, яаж төлөх талаар бодитой зүйл байхгүй, ямар ажил, хөдөлмөр эрхлэх гэж байгаа нь тодорхойгүй, хохирлыг төлөх урьдчилан гаргасан график ч байхгүй байсан, өнөөдрийг хүртэл хохирол төлөгдөөгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал шүүгдэгч ******* нь 202 оны 08 сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн ******* дүгээр байрны урд хохирогч ******* уулзаж ипотекийн зээлээ хааж дахин зээл авах гэж байгаа гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар 9 500 000 төгрөгийг авсан,
202 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багт байрлах шуудан холбооны урд хохирогч уулзаж “банканд ипотекийн зээл авах хүсэлт өгсөн чинь эхнэрийн нэр дээр байгаа зээлийг хаах шаардлагатай болоод байна, банкны зээлийг хаагаад дахин зээл аваад 2 хоногийн дараа буцааж өгье 3.900.000 төгрөг зээлээч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар 3.900.000 төгрөгийг шилжүүлэн авсан.
202 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээл чөлөөлнө гэж утсаар холбогдон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний бүх банкны интернэт банканд нэвтрэх эрхийг нь авч 202 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Голомт банкны интернэт банкаар дамжуулан 10.000.000 төгрөг, Т-money зээлийн аппилкейшнээс 30.000төгрөгийг удаагийн үйлдлээр нийт *******.515.000 төгрөгийг төрсөн эх Голомт банкны ******* данс руу шилжүүлэн авч залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-5, 80/,
Хохирогч З.гийн ...” миний бүх интернэт банкны нууц үгийг авсан байсан. Тэгээд 202 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Голомт банкны интернэт банкнаас 10000000 төгрөг зээлэн авч нь өөрийнхөө ээж гэсэн нэртэй Голомт банкны ******* данс руу шилжүүлж авсан. Дараа нь Соно апплейкшнээс 1190000 төгрөг, Богд банкнаас 985000 төгрөг, Т-money апплейкшнээс 30000 төгрөг нийт *******515000 төгрөгийг миний нэрээр зээлж авсан байсан. Энэ бүх мөнгөө нь өөрийнхөө ээж болох гэсэн нэртэй Голомт банкны ******* данс руу шилжүүлж авсан байсан” гэх мэдүүлгээр /1хх8-9/, Голомт банкны ******* тоот харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга,
Хохирогч ын...” найз нь эхнэртэйгээ харилцаа гайгүй болсон, нийлж ипотекийн зээл хөөцөлдөж байгаа бөгөөд 2 хоногийн дотор эргүүлээд өгье. Би эхнэрийн нэг зээлийг түр хаах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би тэр үед найздаа итгээд ын Хаан банкны данс руу 202 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлж өгсөн” гэх мэдүүлгээр /1хх86/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-80/, Хаан банкны ******* дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, /1хх-69-70, 92-100/, гэрч ...”би *******тай нийлж зээл хөөцөлдсөн асуудал огт байхгүй” гэх мэдүүлэг /1хх-109/,
Хохирогч ...”манай эхнэр нь 202 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Фэйсбүүк цахим орчинд “зээл хаана” гэсэн утгатай зар оруулсан байсан юм. Би *******тай Дархан сумын ******* дугаар баг дүгээр байрны гадна уулзахад “уг мөнгөөр ипотекээр зээл хаагаад дахин зээл авна” гэж хэлээд 3 хоногийн хугацаатай 9.500.000 төгрөгийг өдрийн 5 хувийн хүүтэй зээлээд 202 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ...ын Хаан банкны ******* дугаарын данс руу Хаан банкны *******0*******7 дугаарын данснаас 9500000 төгрөгийг шилжүүлсэн юм” гэх мэдүүлгээр /1хх-223/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-209/, Хаан банкны *******0*******7 дансны хуулга /1хх211-220/, шүүгдэгч *******ын ******* дансны хуулга /1хх-232-235/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарын хүрээнд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хуульзүйн дүгнэлт хийж шүүгдэгч *******ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгдэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.
Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, болсон хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, үйлдэлд үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үндэслэлтэй зөв тооцсон байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, түүнчлэн нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* гомдолдоо...”хохирогч З.гийн хохирлыг төлөх боломжоор хангаж ялын үлдсэн хугацааг тэнсэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь: гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар 202 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 02 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 75 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 522 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
З.ТӨМӨРХҮҮ