| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/00230/И |
| Дугаар | 191/ШШ2025/05906 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/05906
2025 07 04 191/ШШ2025/05906
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Д овогт Б-ийн Д-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: давхарт байрлах, дугаар регистртэй, “Э” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:
“Э” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах, 2024 оны 06 дугаар сараас хойш хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, ажилгүйдлийн тэтгэмж болох 8.960.708 төгрөгийг гаргуулах, ээлжийн амралтын мөнгө 3.632.341 төгрөгийг гаргуулах, 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 11 сар хүртэл сар бүрийн илүү цаг ажилласан хугацааны цалин 2.545.238 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У,
Нарийн бичгийн дарга М.Санжаабал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Э” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан “Э” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах, 2024 оны 06 дугаар сараас хойш хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, ажилгүйдлийн тэтгэмж болох 8.960.708 төгрөгийг гаргуулах, ээлжийн амралтын мөнгө 3.632.341 төгрөгийг гаргуулах, 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 11 сар хүртэл сар бүрийн илүү цаг ажилласан хугацааны цалин 2.545.238 төгрөгийг гаргуулах хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: 1.1 Б.Д би 2024 оны 04 сарын 05-ны өдөр “Э” ТСОК -тай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ хийж, ХАБЭА менежер албан тушаалд ажилд орсон. 2024 оны 08 сарын 02-ны өдөр Уурхайн дарга албан тушаалд дэвшин ажилласан. Гэтэл 2024 оны 12 сарын 05 өдер 24/144 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан юм. Ажиллах хугацаандаа уурхай дээр ажиллаж буй ажилтнуудын цалинг буруу бодож байна, илүү цаг бодохгүй байна гэх шалтгаанаар компанийн болон дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаж байсан. Энэ шалтгаанаас болж намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг НДШ болон ЭМД шимтгэл нөхөн бичилт хийлгүүлэх, 2024 оны 06 дугаар сараас хойш эрүүл мэндийн, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүйдлийн тэтгэмж болох 8.960.708 төгрөгийг компаниас гаргуулах, ээлжийн амралтын мөнгө болох 3.632.341 төгрөгийг гаргуулах, 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 11 сар хүртэл сар бүрийн илүү цаг ажилласан хугацааны цалин 2.545.238 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлж өгнө үү нэхэмжлэлийг гаргасан. Одоо ажилгүйдлийн тэтгэмж болох 8.960.708 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Э” ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу эрчим хүчний хүрэн нүүрс олборлох чиглэлээр суманд үйл ажиллагаа явуулдаг, Бидний идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг уурхай нь суманд буюу Улаанбаатар хотоос 730 км зайд оршдог. Нэхэмжлэгч Б.Д нь манай байгууллагатай 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Уул уурхайн салбарын хувьд хөдөлмөрийн эрсдэл өндөр, аюулгүй ажиллагааны журмыг чанд сахин биелүүлж ажиллахад онцгой анхаарал хандуулан ажилладаг бөгөөд 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой салбар юм. Тэр ч утгаараа компанийн зүгээс байгууллагын нийт ажилчдын заавал дагаж мөрдөх шинжтэй дүрэм, журмуудыг нарийвчлан боловсруулж нийт ажилтнуудаар дагаж мөрдүүлэн сахилга бат, дэг журамтай ажиллахыг шаарддаг. Энэ ч утгаараа компанийн нийт ажилтнууд удирдлагуудын хувьд тэргүүн ээлжид уурхайн бүсэд ажпын болон амралтын цагаар архи, согтууруулах ундаа, мансууруулах эм бэлдмэл хэрэглэх хатуу хориотой бөгөөд эл үндэслэл нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болдог. Гэтэл нэхэмжлэгч Б.Д нь өөрийн ажлын байрыг зөвшөөрөлгүй орхиж, бусдыг уруу татан уурхайгаас компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох улсын дугаартай тээврийн хэрэгслийг албан ажилдаа бус хувийн хэрэгцээнд ашиглан сум руу явсан байдаг. Түүгээр ч үл барам суманд очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тус сумын цагдаад баригдан холбогдох арга хэмжээж авхуулан компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг журамлуулсан байсан. Энэ тухай бид тус сумын цагдаагийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 9/13 дугаар албан бичгээр мэдсэн бөгөөд энэ тухай Дтэй хамт байсан ажилтнуудаас тодруулахад бүгд хийсэн буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч тайлбар бичиж өгсөн. Тодруулбал нэхэмжлэгч нь компанийн Дотоод журмын 13.3.4-т “ажлын болон ажпын бус цагаар ажпын байранд, эсхүл албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа болон ... хэрэглэсэн, ...” Ёс зүйн дүрмийн 3.2.15-д “Апбан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын цагаар согтууруулах, .... бодис хэрэглэхийг хориглоно”, Хөдөлмөрийн гэрээний 4.3.6-д “Компанийн ... өмчийн ... гэмтээх, зөвшөөрөлгүйгээр хувьдаа болон бусдад ашиглуулсан...” гэж заасныг тус тус зөрчсөн хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тул компанийн захирлын зүгээс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24/144 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин 2024 оны 06 дугаар сараас хойш хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, ээлжийн амралтын мөнгө 3.632.341 төгрөгийг гаргуулах, 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 11 сар хүртэл сар бүрийн илүү цаг ажилласан хугацааны цалин 2.545.238 төгрөгийг төлнө гэв.
3.Нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 24/77 дугаартай “Д үндсэн ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” гүйцэтгэх захирлын тушаал,2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24/144 дугаартай “Б.Дд сахилгын шийтгэл ногдуулах тухай” гүйцэтгэх захирлын тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/ шийдвэр, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/147 дугаартай албан бичиг,
хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хариу тайлбар, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 9/13 дугаартай албан бичиг, Г.Гын 2024 оны 12 сарын 04-ны өдрийн хариу тайлбар, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б.Шийн тайлбар, Э ХХК-ийн ёс зүйн дүрэм, Э ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, 2024 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн Туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хаягаас ирсэн 2024 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сарын цалингийн мэдээ бүхий мэйлд үзлэг хийсэн болно
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Б.Д нь “Э” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан “Э” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах, 2024 оны 06 дугаар сараас хойш хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, ажилгүйдлийн тэтгэмж болох 8.960.708 төгрөгийг гаргуулах, ээлжийн амралтын мөнгө 3.632.341 төгрөгийг гаргуулах, 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 11 сар хүртэл сар бүрийн илүү цаг ажилласан хугацааны цалин 2.545.238 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3.Нэхэмжлэгч Б.Д нь шүүх хуралдаан дээр ажилгүйдлийн тэтгэмж болох 8.960.708 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
4.Хариуцагч нь Б.Д нь өөрийн ажлын байрыг зөвшөөрөлгүй орхиж, бусдыг уруу татан уурхайгаас компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох улсын дугаартай тээврийн хэрэгслийг албан ажилдаа бус хувийн хэрэгцээнд ашиглан Эрдэнэцагаан сум руу явсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тус сумын цагдаад баригдан холбогдох арга хэмжээ авхуулан компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг журамлуулсан ноцтой зөрчил гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 24/77 дугаартай “Дг үндсэн ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” гүйцэтгэх захирлын тушаал, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24/144 дугаартай “Б.Дд сахилгын шийтгэл ногдуулах тухай” гүйцэтгэх захирлын тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/ шийдвэр, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/147 дугаартай албан бичиг, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хариу тайлбар, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 9/13 дугаартай албан бичиг, Г.Гын 2024 оны 12 сарын 04-ны өдрийн хариу тайлбар, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б.Шгийн тайлбар, Э ХХК-ийн ёс зүйн дүрэм, Э ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, 2024 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн Туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хаягаас ирсэн 2024 оны 4,5,6,7,8,9,10,11,12 сарын цалингийн мэдээ бүхий мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
6.Нэхэмжлэгч Б.Д нь “Э” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 24/77 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар Туршилтын хугацаагаар ажиллаж байгаа Б.Дтэй байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдрөөр дуусгавар болгон мөн өдрөөс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерээр томилон ажиллуулахаар томилогдсон байна. /хх-ийн 8/
7.“Э” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24/144 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, 80 дугаар зүйлийн 8.1.4, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.10, 13.2 дахь заалт, удирдах ажилтнуудын шийдвэрийг тус тус үндэслэн Б.Д нь Уурхайн даргын үүрэгт ажлыг туршилтын хугацаанд гүйцэтгэж байх хугацаандаа буюу 2024 оны 10 дугаар сарын 9-ны өдөр, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд өөрийн удирдлагад байх нэр бүхий ажилтнуудыг уриалан, ажлын цагаар ажлын байрыг зөвшөөрөлгүй орхиж, архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж, ажил таслах нөхцөл бүрдүүлсэн, компанийн бизнесийн хамтрагч байгууллагад хүндрэл учруулж архи, согтууруулах ундаагаар дайлуулж, ажлын хэрэгцээний улсын дугаар бүхий машиныг 2 өдөр зөвшөөрөлгүйгээр хувийн хэрэщээнд ашигласан, уурхайн бүсээс гарган авч явсан үйлдэл нь Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.3.4-т “ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд, эсхүл албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедзэ согтууруулах ундаа болон хэрэглэсэн,,,,, Ёс зүйн дүрмийн 3.2.15-д Албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын цагаар согтууруулах, бодис хэрэглэхийг хориглоно”. Хөдөлмөрийн гэрээний 4.3.6-д “Комланийн ...өмчийг ...гэмтээх, зөвшөөрөлгүйгээр хувьдаа болон бусдад ашиглуулсан,..” гэж заасныг тус тус зөрчсөн нь Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын сумын сум дундын цагдаагийн тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 9/13 дугаартай албан бичиг болон хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ажилтнуудын тайлбараар нотлогдсон, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажилтан Б.Дтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцалж, дуусгавар болгожээ. /хх-ийн 9/
8.Нэхэмжлэгч нь Б.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэл болгожээ.
9.Б.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ Уурхайн даргын үүрэгт ажлыг туршилтын хугацаанд гүйцэтгэж байх хугацаандаа буюу 2024 оны 10 дугаар сарын 9-ны өдөр, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд өөрийн удирдлагад байх нэр бүхий ажилтнуудыг уриалан, ажлын цагаар ажлын байрыг зөвшөөрөлгүй орхиж, архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж, ажил таслах нөхцөл бүрдүүлсэн, компанийн бизнесийн хамтрагч байгууллагад хүндрэл учруулж архи, согтууруулах ундаагаар дайлуулж, ажлын хэрэгцээний улсын дугаар бүхий машиныг 2 өдөр зөвшөөрөлгүйгээр хувийн хэрэгцээнд ашигласан, уурхайн бүсээс гарган авч явсан үйлдэл нь Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.3.4-т “ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд, эсхүл албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа болон хэрэглэсэн, Ёс зүйн дүрмийн 3.2.15-д Албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын цагаар согтууруулах, бодис хэрэглэхийг хориглоно”. Хөдөлмөрийн гэрээний 4.3.6-д “Комланийн ...өмчийг ...гэмтээх, зөвшөөрөлгүйгээр хувьдаа болон бусдад ашиглуулсан,..” гэж заасныг тус тус зөрчсөн нь Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын сумын сум дундын цагдаагийн тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 9/13 дугаартай албан бичиг болон хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ажилтнуудын тайлбараар нотлогдсон гэж үзжээ.
10.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заажээ.
Хариуцагч нь Б.Д Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж тайлбарласан.
11.Нэхэмжлэгч Б.Д нь Уурхайн даргын үүрэгт ажлыг тушилтын хугацаанд гүйцэтгэж байх хугацаандаа 2024 оны 10 дугаар сарын 9-ны өдөр, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд өөрийн удирдлагад байх нэр бүхий ажилтнуудыг уриалан, ажлын цагаар ажлын байрыг зөвшөөрөлгүй орхиж, архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж, ажил таслах нөхцөл бүрдүүлсэн, компанийн бизнесийн хамтрагч байгууллагад хүндрэл учруулж архи, согтууруулах ундаагаар дайлуулж, ажлын хэрэгцээний улсын дугаар бүхий машиныг 2 өдөр зөвшөөрөлгүйгээр хувийн хэрэгцээнд ашигласан, уурхайн бүсээс гарган авч явсан үйлдэл нь компаний холбогдох дотоод журамыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогч тайлбарласан, нэхэмжлэгч тал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд тухайн үйл баримт болсон гэдэг нь тогтоогдож байгаа боловч Б.Д нь 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдөр тус компаний Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежэрээр томилогдсон. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менерээр ажиллаж байхдаа гаргасан зөрчил эсэх нь ойлгомжгүй, ажлаас чөлөөлөх ноцтой шалтгаан мөн эсэх нь тогтоогдохгүй байна.
12.Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар заасан хэдий ч Б.Дгийн гаргасан гэх зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагдаагүй, ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч “Э” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийг ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас халах хуулиар тогтоосон үндэслэл, журам зөрчиж, нэхэмжлэгч Б.Дг ажлаас нь буруу халсан гэж шүүх дүгнэн Д.Дг “Э” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход Б.Дгийн 2024 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 14.041.251 төгрөгийг 3 сард тооцоод /14.041.251 төгрөг : 3сар/ дундаж цалин 4.680.417 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалин 4.680.417 төгрөгийг ажлын 21,5 хоногт тооцоод /4.680.417 төгрөг:21,5хоног/ 217.693 төгрөг болж байна.
Иймд 2024 оны 12 дугаар сарын 05-ноос 2025 оны 07 дугаар сарын 04-ыг хүртэлх хугацааны цалин 31.565.485 төгрөгийг хариуцагч “Э” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгож шийдвэрлэв.
2024 оны 06 дугаар сараас хойш хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, ээлжийн амралтын мөнгө 3.632.341 төгрөгийг гаргуулах, 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 11 сар хүртэл сар бүрийн илүү цаг ажилласан хугацааны цалин 2.545.238 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаадлагын тухайд:
Дээрх шаардлагуудыг хариуцагч “Э” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул 2024 оны 06 дугаар сараас хойш хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, ээлжийн амралтын мөнгө 3.632.341 төгрөгийг гаргуулах, 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 11 сар хүртэл сар бүрийн илүү цаг ажилласан хугацааны цалин 2.545.238 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
13.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компаниас улсын тэмдэгтийн хураамжид 669.906 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хууль/шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан Б.Дг “Э” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 31.565.485 /гучин нэгэн сая таван зуун жаран таван мянга дөрвөн дуун наян таван/ төгрөгийг, ээлжийн амралтын мөнгө 3.632.341 /гурван сая зургаан зуун гучин хоёр мянга гурван зуун дөчин нэгэн/ төгрөгийг гаргуулах, 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 11 сар хүртэл сар бүрийн илүү цаг ажилласан хугацааны цалин 2.545.238/хоёр сая таван зуун дөчин таван мянга хоёр зуун гучин найман/ төгрөгийг гаргуулах хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, нөхөн бичилт, 2024 оны 06 дугаар сараас хойш хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагч “Э” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын орлогоос 70.200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч “Э” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН