Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/26

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “3 жил 6 сарын хугацаагаар” гэснийг “3 жил 3 сарын хугацаагаар” гэж, 3 дахь заалтын “1 жил 9 сарын хугацаагаар” гэснийг “1 жил 8 сарын хугацаагаар” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М-ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш буюу 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш цагдан хоригдсон нэг хоногийг нь хорих ялын нэг хоногоор тооцож, 87 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.ЭНХТӨР

                                ШҮҮГЧИД                        Т.ЖАРГАЛСАЙХАН

                                                                  Ш.БАТТОГТОХ