Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2026/0776

 

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т-” ХХК болон “М” ХХК-иудын түншлэл

Хариуцагч: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар

                     Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дугаартай Эмээлт эко аж үйлдвэрийн парк-ийн гадна аас Эмээлтээс шувуун фабрик хүртэлх авто болон гүүр (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)-ийн ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хороо

Маргааны төрөл: “1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, 2. дугаартай “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гадна аас Эмээлтээс шувуун фабрик хүртэлх авто болон гүүр (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)-ийн ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт /Зөвлөмж/-ийн “Т-” ХХК, “М” ХХК-ийн түншлэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 3. Уг тендерт “Т-” ХХК, “М” ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.А,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дугаартай Эмээлт эко аж үйлдвэрийн парк-ийн гадна аас Эмээлтээс шувуун фабрик хүртэлх авто болон гүүр (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)-ийн ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т-” ХХК болон “М” ХХК-иудын түншлэлээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Манай “Т-” ХХК нь “М” ХХК-тай түншлэл байгуулан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гадна аас Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх авто болон гүүр (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)-ийн ажил гүйцэтгэгчийг сонгох тендер шалгалтад оролцож, тендер илгээсэн.

Улмаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай тендерийн Үнэлгээний хороо илгээсэн тендерийг хянан үзэж, захиалагчийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр манай компанийн ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг үндэслэн татгалзсаныг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан.

Монгол Улсын Сангийн яамны зүгээс манай компаниас гаргасан гомдлын дагуу манай хүргүүлсэн тендер болон “Э*******с” ХХК болон “Н-Э” ХХК нарын түншлэлээс ирүүлсэн тендерийг тус тус хянан үзээд 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр дараах шийдвэрийг гаргасан: Үүнд:

-“П” ХХК, “Э п” ХХК-ийн гүйцэтгэхдээ дурдсан дөрвөн ажлаас өөр цахилгаан, холбооны тусгай зөвшөөрлөөр хийгдэх ажил байгаа эсэх, тэдгээр ажлууд түншлэлийн гэрээний 1.3-т хамаарах эсэхийг журмын 5.9-д заасны дагуу нягталж үзэх,

-“Э*******с” ХХК болон “Н-Э” ХХК нарын түншлэлээс ирүүлсэн тендерийг хянан үзээд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 7.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.2.1, 57.2.2-т тус тус заасны дагуу “Э*******с” ХХК, “Эм” ХХК, “Х уулын” ХХК-д үндсэн ажилтнаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн Д.Д “Э*******с” ХХК-ийн үндсэн ажилтан эсэхийг нягталж, хянан үзэх,

-“Э*******с” ХХК болон “Н-Э” ХХК нарын түншлэл тендерт , улсын дугаартай өөрөө буулгагч санал болгоогүй... Сангийн сайдын 2023 оны дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахим системээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын 2.5-д заасны дагуу шалгахад худалдан авах ажиллагааны цахим системд санал болгосон , , , улсын дугаартай өөрөө буулгагч 16,000 кг даацтай, харин , улсын дугаартай өөрөө буулгагч 13,140 кг даацтай тухай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа татагдсан байх тул тендер шалгалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1.5-ын 4-т заасан шаардлагад нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй гэж тус тус дүгнээд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн “Э*******с” ХХК болон “Н-Э” ХХК нарын түншлэлд гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03/1282 тоот шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгасан.

Гэтэл Захиалагчийн зүгээс Монгол Улсын Сангийн яамны гомдол хянасан тухай шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлээгүй бөгөөд дугаартай тендер сонгон шалгалтыг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тоот шийдвэрээр бүхэлд нь хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан хуульд нийцэхгүй байна.

Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна”, 59.10-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана”, 59.10.1-т “тендер шалгалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах”, 59.10.2-т “зөрчлийг арилган, тендер шалгалтыг үргэлжлүүлэхийг даалгах”, 59.10.3-т “тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах”, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо ...гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 98 дугаар зүйлийн 98.1-д “Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана”, 98.2-т “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзэхэд, тендер шалгалтад оролцсон хуулийн этгээд захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргахаар зохицуулсан, ийнхүү гаргасан гомдлыг Сангийн яам урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх бөгөөд гомдол шалган шийдвэрлэх байгууллага болохын хувьд Сангийн яамны шийдвэрийг захиалагч заавал биелүүлэх үүрэгтэй атал дугаартай тендер сонгон шалгалтын захиалагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын зүгээс Сангийн яамны гомдол хянасан тухай 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрт заасны дагуу дахин үнэлэх ажиллагааг хийхгүйгээр тендерийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул манай компанийн зүгээс дээрх захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Энэхүү шийдвэр нь дээд шатны байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрийг үл тоомсорлосон, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хууль дээдлэх, бодит нөхцөл байдалд тохирсон байх захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн хууль бус акт болно.

Хууль бус захиргааны актууд болон эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч “Т-” ХХК, “М” ХХК нарын түншлэлийн худалдан авах ажиллагаанд тэгш эрхтэй оролцох, хууль ёсны ашиг сонирхол, эрх ноцтой зөрчигдөөд байна.

Иймд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

2. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дугаартай “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гадна аас Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх авто болон гүүр (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)-ийн ажил гүйцэтгэгчийг сонгох тендер”-ийн Үнэлгээний хорооны “Т-” ХХК-ийг “шаардлага хангаагүй” гэж дүгнэсэн эцсийн дүгнэлтийг хүчингүй болгож, Сангийн яамны гомдол хянасан тухай 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Үнэлгээний хорооны дүгнэлтэд “Тус тендер шалгалтад оролцогчийн тендерийг “Т-” ХХК-ийн енер Б******* овогтой Х тоон гарын үсгээрээ баталгаажуулж ирүүлсэн. Түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүн “Т-” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Гүйцэтгэх захирал О.А НЬ Б.Хад тендерийн материал цахим системээр баталгаажуулж ирүүлэх эрхийг итгэмжилсэн талаарх мэдээлэл ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй байна” гэжээ.

Тендер шалгалтад оролцогч “Т-” ХХК-ийн тендерийн материалыг тус компанийн енер Б.Х өөрийн цахим тоон гарын үсгээр баталгаажуулж ирүүлсэн. Үүнийг Үнэлгээний хороо Гүйцэтгэх захирал О.А Б.Хад эрх олгосон итгэмжлэл ирүүлээгүй гэх үндэслэлээр шаардлага хангаагүй гэж үзсэн нь хууль бус юм.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-д 2017 оны 4 сард анх бүртгүүлэхдээ байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдээр енер Б.Хыг томилж тоон гарын үсгийн системээр баталгаажуулан бүртгүүлсэн болно.

Цахим гарын үсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар цахим гарын үсэг нь цахим баримт бичгийг баталгаажуулж, эрх зүйн үр дагавар үүсгэх бүрэн чадамжтай. Түүнчлэн систем өөрөө итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусад ажилтанд тендер баталгаажуулах эрх олгодоггүй тул системээр баталгаажсан үйлдэл нь өөрөө Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд заасан төлөөлөх эрхийг цахим хэлбэрээр олгосонд тооцогдоно. Иймд цаасан хэлбэрээр тусгайлан итгэмжлэл нэхсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан цахим худалдан авах ажиллагааны ил тод, шуурхай, үр ашигтай байх зарчмыг зөрчиж байна.

Үнэлгээний хорооны дүгнэлтэд “Түншлэлийн гишүүн “М” ХХК-ийн хүлээх үүрэг нь Холбоо, цахилгаан, авто ын далан ухмалын ажил байна. Мд цахилгаан, холбооны чиглэлээр тусгай зөвшөөрөл байхгүй. Иймд түншлэлийн гишүүний гүйцэтгэх үүрэг шаардлагад нийцэхгүй” гэжээ.

Түншлэлийн гэрээнд “М” ХХК-ийн гүйцэтгэх үүргийг заасан хэдий ч түншлэлийг толгойлогч гишүүн “Т-” ХХК нь цахилгаан, холбооны ажил дээр “Э п” ХХК, “П” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээг хууль ёсны дагуу байгуулж тендерт хавсаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалт болон Тендерийн баримт бичгийн зааврын дагуу тусгай зөвшөөрөл шаардсан ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан тохиолдолд оролцогчийг шаардлага хангасанд тооцдог. Түншлэлээр оролцогч талууд болон туслан гүйцэтгэгч нарын тусгай зөвшөөрөл, чадавхыг нэгтгэн дүгнэх байтал түншлэлийн гэрээний текстийг гуйвуулж, туслан гүйцэтгэгч нарын тусгай зөвшөөрлийг үнэлэлгүйгээр татгалзсан нь туйлын үндэслэлгүй юм.

Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Хуульд “Туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхээр гэрээнд заасан үүргийг гүйцэтгэхэд зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ шаардах бол туслан гүйцэтгэгч энэ шаардлагыг хангасан байна” гэж заасан бөгөөд энэ нь үндсэн оролцогч (эсвэл түншлэлийн гишүүн) өөрөө тухайн тусгай зөвшөөрлийг заавал эзэмших албагүй, харин уг ажлыг гардан гүйцэтгэхээр гэрээ байгуулж буй туслан гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлтэй байхад тухайн шалгуурыг хангасанд тооцно гэсэн хууль тогтоогчийн шууд зохицуулалт.

Энэхүү заалтын дагуу тендерт оролцогч нь туслан гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргаж ирүүлсэн бол Үнэлгээний хороо түүнийг нэгтгэн үнэлж, шаардлага хангасан гэж үзэх үндэслэлтэй юм.

Гэтэл Үнэлгээний хороо нь түншлэлийн гишүүн “М” ХХК-ийг өөрөө цахилгаан, холбооны тусгай зөвшөөрөлгүй гэж зөвхөн түншлэлийн гэрээний текстийг тусгаарлаж дүгнэсэн нь алдаа гэж үзэж байна.

Учир нь тухайн ажлыг тусгай зөвшөөрөл бүхий “Э п” ХХК болон “П” ХХК-иудын туслан гүйцэтгэх гэрээгээр нөхөн хангаж, нэгдмэл байдлаар ирүүлсэн тул оролцогчийг бүхэлд нь “шаардлага хангасан” гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй.

Иймд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дугаартай “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гадна аас Эмээлтээс шувуун фабрик хүртэлх авто болон гүүр (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)-ийн ажил гүйцэтгэгчийг сонгох тендер”-ийн Үнэлгээний хорооны “Т-” ХХК-ийг “шаардлага хангаагүй” гэж дүгнэсэн дүгнэлтийг хүчингүй болгож, Сангийн яамны гомдол хянасан тухай 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгаж өгнө үү.

3. “Т-” ХХК-ийн енер Б.Хын цахим тоон гарын үсгийг хууль ёсны гэж үзэх, түншлэлийн гишүүн “М” ХХК-ийн Түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргийг ТШББ-ийн шаардлагад нийцсэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д шүүх “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” шийдвэр гаргахаар заасан.

Хариуцагч болох Үнэлгээний хороо нь нэхэмжлэлийн 1, 2 дугаар хэсэгт дурдсан үндэслэлүүдээр танай компанийн енер Б.Хын цахим тоон гарын үсэг болон “М” ХХК-ийн түншлэлийн гэрээний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэж, тендерийн харилцаанд оролцох эрх зүйн чадамжгүй мэтээр хууль бус дүгнэлт хийсэн.

Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаас гадна, цаашид Үнэлгээний хорооноос дахин үнэлгээ хийх явцад тус баримт бичгүүдийн хууль ёсны байдал дээр дахин маргах, татгалзах боломжгүй болгож, эрх зүйн харилцааг нэг мөр эцэслэн тогтоох үүднээс енер Б.Хын цахим тоон гарын үсгийг хууль ёсны гэж үзэж, Түншлэлийн гэрээ нь ТШББ-ийн шаардлагад нийцсэн болох эрх зүйн харилцааг тогтоож, хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргаснаар нэхэмжлэгчийн зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн хамгаалагдах юм.

4. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

Улмаар хариуцагч 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдлээр тус тендерийг зогсоож шийдвэрлэсэн байх тул энэ тохиолдолд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар хандаагүй гэж үзэхгүй.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д “Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана”, 59.5-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-д заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж тус тус заасан.

Нэхэмжлэл гаргагчийн зүгээс дээр дурдсанчлан захиалагчийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0 тоот “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр манай компанийн ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг үндэслэн татгалзсаныг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн Яаманд гомдол гаргасан.

Энэхүү гомдлыг Монгол Улсын Сангийн яамнаас хянан үзэж 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тоот албан бичгээр хариу өгсөн, ижил агуулга бүхий гомдлыг Монгол Улсын Сангийн яам дахин хянахгүй тул шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болохыг хүлээн авна уу” гэжээ.

Нэхэмжлэгч “Т-” ХХК болон “М” ХХК-иудын түншлэлээс 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр тодруулахдаа: “1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, 2. дугаартай “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гадна аас Эмээлтээс шувуун фабрик хүртэлх авто болон гүүр (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)-ийн ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт /Зөвлөмж/-ийн “Т-” ХХК, “М” ХХК-ийн түншлэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 3. Уг тендерт “Т-” ХХК, “М” ХХК-ийн түншлэлийг гэрээ байгуулахыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ ...Нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах гэх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргаас 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эрх шилжсэн дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гадна аас Эмээлтээс шувуун фабрик хүртэлх авто болон гүүр (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгах үнэлгээний хороо газрын даргын мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан.

Тус үнэлгээний хороо нь хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан бөгөөд ТБОНӨХБАҮХАТХ, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам”-ын холбогдох заалтын хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Үүнд:

50.2.1. тендер шалгалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах;

50.2.2. тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх;

50.2.3. захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх чиг үүрэгтэй бөгөөд байнгын бус үйл ажиллагаатай, тухайлсан төсөл арга, хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгж, зөвлөмжийг захиалагч буюу тус газрын даргад хүргүүлснээр чиг үүрэг дуусгавар болдог.

Сангийн яам “Т-” ХХК-ийн гаргасан гомдлыг хянан үзэж, захиалагч хууль зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн тул ТБОНӨХБАҮХАТХ-ийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь заалтад заасны дагуу үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавихыг даалгаж ирүүлсэн. Үүний дагуу үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дахин хуралдаж, захиалагч шийдвэр гарган оролцогчдод мэдэгдэл хүргүүлсэн нь Сангийн яамнаас ирүүлсэн чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга, хэмжээ болно.

Үнэлгээний хороо Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тендер шалгалтад гомдол хянан шийдвэрлэх журам"-ийн 4.9 дэх заалтад заасны дагуу хуралд оролцсон гишүүдийн олонхын дэмжсэн саналаар асуудлыг шийдвэрлэх ба захиалагчид хүргүүлэх зөвлөмжийг эцэслэн батлах эсэхийг үнэлгээний хорооны нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж чиг үүргийн хүрээнд захиалагчид зөвлөмжийг хүргүүлсэн.

Захиалагч нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний хорооны зөвлөмжид хяналт тавьж Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам”-ын 5.2 дахь заалтыг үндэслэн үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн ТБОНӨХБАҮХАТХ-ийн 28 дугаар зүйлд заасан шийдвэрийг гаргаж оролцогчдод албан бичиг хүргүүлсэн. Үнэлгээний хороо өөрт оногдсон эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий төсөл, арга хэмжээнд оролцсон оролцогч нараас ирүүлсэн тендерийг хянан үзэж, шаардлагад нийцсэн тендер ирээгүй тул захиалагчид зөвлөмж хүргүүлсэн. Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтад заасны дагуу шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах талаар “Т-” ХХК-д 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тоот албан бичгээр хүргүүлсэн.

Захиалагч бүрэн эрхийн хүрээнд тухайн үнэлгээний хорооны олонхын гаргасан зөвлөмж хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавихаас гүйцэтгэгчийг сонгон шалгах тендер шалгалтын үе шатанд нөлөөлж, үнэлгээний хорооны хараат бус байдалд шууд нөлөөлөх боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах гэж заасан. Шүүхийн харьяаллын бус гэдгийг тухайн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргааны зүйл нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх нийтийн эрх зүйн маргаанд хамаарахгүй (тухайлбал, захиргааны акт биш) байхыг ойлгоно. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж захиргааны актын үндсэн шийг хуульчлан заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй дээрх мэдэгдэл нь тендер шалгалтад оролцогчдод Үнэлгээний хорооны зөвлөмж (шийдвэр)-ийг дамжуулан мэдэгдсэн агуулгатай буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд хөндөж, эрх зүйн үр дагавар үүсгэсэн шгүй байх тул захиргааны акт биш юм.

Иймд дээрх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтын дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.

Дүгнэлт.

Нэхэмжлэгчийн гаргасан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь тус мэдэгдэл нь ТБОНӨХБАҮХАТХ болон холбогдох журмын хүрээнд тендер шалгалтын явц, үр дүнгийн талаар оролцогчид мэдээлсэн штэй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Үнэлгээний хороо нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тендер шалгалтыг зохион байгуулж, оролцогчдын ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзэж, үнэлсний үндсэн дээр захиалагчид зөвлөмж хүргүүлсэн байна. Захиалагч уг зөвлөмжийг хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянаж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гарган оролцогчдод мэдэгдэл хүргүүлсэн. Иймээс Үнэлгээний хорооны зөвлөмж болон захиалагчийн гаргасан шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журамд нийцсэн бөгөөд шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн маргаан бүхий төсөл, арга хэмжээний төсөв нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр төсвийн хэмнэлтэд тооцогдон санхүүжилт нь татагдсан тул төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй болсон байна. Ийм нөхцөлд тендер шалгалтын үр дүнд шалгараагүй нь дангаараа нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитойгоор хөндөгдсөн болохыг хангалттай нотолж чадаагүй байна.

ТБОНӨХБАҮХАТХ болон холбогдох журмуудад үзэхэд, тендерийн баримт бичгийг хэн, хэрхэн үнэлэх, гэрээ байгуулах зөвлөмжийг хэн нь хэнд өгөх, гэрээг хэн байгуулах, юуг үндэслэж гэрээ байгуулах зэргийг тодорхой журамлан зохицуулсан тул шүүхээс захиргааны байгууллагын сонгох боломжийг үгүйсгэж тендерт оролцогч нараас ирүүлсэн тендерийн баримт бичгийг үнэлж, нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийн материалыг шаардлагад нийцсэн болохыг тогтоож, тогтоох боломжгүй юм. Иймээс Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд мөн адил хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзвэл маргаан бүхий тендер шалгалт нь холбогдох хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч “Т-” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1,  106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дугаартай Эмээлт эко аж үйлдвэрийн парк-ийн гадна аас Эмээлтээс шувуун фабрик хүртэлх авто болон гүүр (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)-ийн ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Д нар шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Төсөл, арга хэмжээний тендер шалгалтын талаар:

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжаар “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гадна аас Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх авто болон гүүр (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)" төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсний дагуу тендер шалгалтыг зохион байгуулах үнэлгээний хороог Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалаар байгуулсан. Тухайн төсөл, арга хэмжээний техникийн тодорхойлолт Нийслэлийн Замын хөгжлийн газраас 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тоот албан бичгээр ирсэн.

№

Урилга нийтэлсэн сонины нэр, дугаар, цахим холбоос

Зарласан огноо

Нээсэн огноо

ТШ-ын журам

Тайлбар

1

https://user.tender.gov.mn/mn/invitation/detials/1731912180619

2026.03.18

2026.04.15

НТШ

12 оролцогч материал ирүүлсэн

            Тендерийн нээлтийг товлосон хугацаанд буюу 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн өдрийн 10:00 цаг хүртэл хүлээн авч 10 цаг 10 минутад нээхэд уг тендерт нийт 12 оролцогч материал ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (Цаашид “ТБОНӨХБАҮХАТХ” гэх)-ийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар “Тендер нээх үед тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ, тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ, мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн, эсхүл татгалзсан тухай мэдээллийг захиалагч зарлаж, тэмдэглэл үйлдэнэ" гэсэн заалтыг үндэслэж дор дурдсан мэдээллийг зарласан.

№

Тендерт оролцогчдын нэр

Тендерийн зарлагдсан үнэ

Үнийн хөнгөлөлт

Тендерийн баталгааны дүн

Тендерийн баталгааны хугацаа

1

2

3

4

5

6

1

*******

61,803,286,942

-

324,564,500

ТХБХ-наас хойш 28 хоног

2

М

61,793,459,602

-

324,564,500

ТХБХ-наас хойш 28 хоног

3

-

59,812,140,955

-

324,564,500

ТХБХ-наас хойш 28 хоног

4

Э*******с ХХК, Н-Э ХХК-иудын түншлэл

60,072,482,884

-

324,564,500

ТХБХ-наас хойш 28 хоног

5

“Т-” ХХК, “М” ХХК-иудын түншлэл

59,738,110,357

-

324,564,500

ТХБХ-наас хойш 28 хоног

6

А

64,352,060,219

-

324,564,500

ТХБХ-наас хойш 28 хоног

7

Л э******* ХК /Lo road&bridge Co Ltd/

62,316,380,001

-

324,564,500

ТХБХ-наас хойш 28 хоног

8

Ч ХХК, Д ХХК, Б******* ХХК-иудын түншлэл

57,988,076,370

-

324,564,500

ТХБХ-наас хойш 28 хоног

9

Г******* ХХК, ХХК, Х ХХК-иудын түншлэл

59,233,480,572

-

324,564,500

ТХБХ-наас хойш 28 хоног

10

Х ХХК, ХХК-иудын түншлэл

59,856,244,762

-

324,564,500

ТХБХ-наас хойш 28 хоног

11

Н ХХК, - ХХК-иудын түншлэл

64,520,166,526

-

324,564,500

ТХБХ-наас хойш 28 хоног

12

Х ХХК, С х******* ХХК-иудын түншлэл

57,881,052,800

-

324,564,500

ТХБХ-наас хойш 28 хоног

            Тус төсөл, арга хэмжээний тендер шалгалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн оролцогч болох “А ” ХХК, “Г*******” ХХК, “Lo road&bridge Co Ltd”-ээс тодруулга ирсний дагуу тендер шалгалтын нээлтийг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл сунгасан.

Үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж тендерийн үнэлгээг хийж, хуралдан “Н” ХХК-ийн ирүүлсэн тендерээс ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэг 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтад заасны дагуу татгалзаж, “Х ” ХХК, “Ч” ХХК, “Г*******” ХХК, “Т-” ХХК, “-енеринг” ХХК, “Х ” ХХК, “М” ХХК, “*******” ХХК, “Lo road&bridge Co Ltd”, “А ” ХХК-ийн ирүүлсэн тендер нь шаардлагад нийцээгүй тул ТБОНӨХБАҮХАТХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтад заасны дагуу татгалзаж, дараах албан бичгийг хүргүүлсэн.

№

Оролцогч

Хуулийн зүйл заалт

Мэдэгдэл хүргүүлсэн огноо, дугаар

1

*******

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.07, 03/1296

2

М

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.07, 03/1295

3

-

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.07, 03/1289

4

Э*******с ХХК, Н-Э ХХК-иудын түншлэл

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27.5, 28.1.1

2026.05.07, 03/1282

5

“Т-” ХХК, “М” ХХК-иудын түншлэл

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.07, 0

6

А

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.07, 03/1298

7

Л э** б** ХК /Lo road&bridge Co Ltd/

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.07, 03/1297

8

Ч ХХК, Д ХХК, Б******* ХХК-иудын түншлэл

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.07, 03/1285

9

Г******* ХХК, ХХК, Х** д** ХХК-иудын түншлэл

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.07, 03/1286

10

Х ХХК, ХХК-иудын түншлэл

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.07, 03/1291

11

Н ХХК, - ХХК-иудын түншлэл

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27.5, 28.1.2

2026.05.07, 03/1283

12

Х ХХК, С х******* ХХК-иудын түншлэл

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.07, 03/1284

            2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/5337 тоот албан бичгээр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гадна аас Эмээлтээс шувуун фабрик хүртэлх авто болон гүүр (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг) төсөл, арга хэмжээний тендер шалгалтад оролцсон оролцогч болох “Г*******” ХХК, “Т-” ХХК-аас гомдол гарсан талаар албан бичгийг ирүүлсэн. Үүний дагуу холбогдох материалыг бэлтгэж, мөн оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1526 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Сангийн яамнаас 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тоот албан бичгээр “Т-” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу гомдол хянасан тухай албан бичгийг ирүүлсэн. Ингэхдээ гомдол гаргасан оролцогчийн тендерийн материалд холбогдуулан гаргасан гомдлыг Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тендер шалгалтад гомдол хянан шийдвэрлэх журам”-ийн 5.9 дэх хэсэгт заасны дагуу дахин нягталж үзэхийг, шалгарсан оролцогчийн тендерийн материалд холбогдуулан гаргасан 2 гомдлыг 1 гомдлыг үндэслэлгүй, 1 гомдлыг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 59 дүгээр зүйлийн 59.10.1, 59.10.2 дахь хэсгийг тус тус үндэслэн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн үнэлэх ажиллагааг дахин хийхийг даалгасан.

Тус албан шийдвэрийн хүрээнд гүйцэтгэгчийг сонгон шалгах үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дахин хуралдаж дараах шийдвэрийг гаргасан. Үүнд:

Оролцогчдын тендерийн материалыг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийн дагуу дахин үнэлж, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул оролцогчдод мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтад заасны дагуу Мэдэгдэл хүргүүлсэн.

№

Оролцогч

Хуулийн зүйл заалт

Мэдэгдсэн огноо, дугаар

1

*******

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.28 03/1763

2

М

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.28 03/1762

3

-

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.28 03/1760

4

Э******* ХХК, Н-Э ХХК-иудын түншлэл

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27.5, 28.1.1

2026.05.28 03/1754

5

“Т-” ХХК, “М” ХХК-иудын түншлэл

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.28

6

А

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.28 03/1765

7

Л э******* ХК /Lo road&bridge Co Ltd/

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.28 03/1764

8

Ч ХХК, Д ХХК, Б******* ХХК-иудын түншлэл

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.28 03/1757

9

Г******* ХХК, ХХК, Х** д** ХХК-иудын түншлэл

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.28 03/1758

10

Х ХХК, ХХК-иудын түншлэл

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.28 03/1761

11

Н ХХК, - ХХК-иудын түншлэл

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27.5, 28.1.2

2026.05.28 03/1755

12

Х ХХК, С х******* ХХК-иудын түншлэл

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 28.1.3

2026.05.28 03/1756

ТБОНӨХБАҮХАтХ-ийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт Захиалагч бүх тендерээс татгалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шалгалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрт заана гэсний дагуу оролцогчдын мэдэгдэлд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.12 дахь заалтад тус тус заасны дагуу төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцуулахаар болсныг мэдэгдсэн.

Үнэлгээний хороо нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дугаартай “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гадна аас Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх авто болон гүүр (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)-ийн ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт (зөвлөмж)-ийн “Т-” ХХК-ийг шаардлага хангаагүй гэж дүгнэсэн хэсгийг хүчингүй болгуулах.

“Т-” ХХК, “М” ХХК-иудын түншлэл нь тус газраас зарласан дугаартай “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гадна аас Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх авто болон гүүр (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)-ийн тендер шалгалтад түншлэл, туслан гүйцэтгэгчийн хамтаар оролцсон.

Нийт ажлын 70% болох 41,816,677,250 төгрөгийн ажлыг “Т-” ХХК, 30% буюу 17,921,433,107 төгрөгийн ажлыг тус тус хийж гүйцэтгэхээр хамтран ажиллах түншлэлийн гэрээ байгуулж ирүүлсэн. Тус тусын гүйцэтгэх үүрэг, хариуцлагын талаар түншлэлийн гэрээнд нарийвчилж ирүүлсэн. “Т-” ХХК нь Замын далан суурь, бетон хоолойн болон хучилтын ажил, “М” ХХК нь Холбоо, цахилгаан, авто ын далан ухмалын ажлыг тус тус хийж гүйцэтгэхээр ирүүлсэн. Холбоо, цахилгааны ажлыг захиалагчийн өмнө хариуцаж хийх “М” ХХК нь гүйцэтгэх ажлын хүрээнд тусгай зөвшөөрөлгүй байсан тул оролцогчийн тендерээс татгалзсан.

2. “Т-” ХХК-ийн енер Б.Хын цахим тоон гарын үсгийг хууль ёсны гэж үзэх, түншлэлийн гишүүн “М” ХХК-ийн Түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргийг тендер шалгалтын баримт бичгийн шаардлагад нийцсэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх.

“Т-” ХХК, “М” ХХК-иудын түншлэлийн материалыг цахим системээр цахим тоон гарын үсгээр баталгаажуулж илгээхдээ оролцогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд бус Т- ХХК-ийн енер Б.Хын тоон гарын үсгээр баталгаажуулж ирүүлсэн байна. Түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүн “Т-” ХХК, тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд О.А нь Б.Хад ямар нэгэн тендер илгээж болох итгэмжлэлийн талаарх мэдээлэл тендертээ ирүүлээгүй байсан.

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээнэ” гэж, Сангийн сайдын 2023 оны дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын 2.3.7-д “цахим системд тендер илгээхэд хуулийн этгээд бол түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн, эсхүл түүнийг итгэмжлэлээр төлөөлөх этгээдийн, иргэн бол тухайн иргэний тоон гарын үсгээр баталгаажуулах” гэж заасанд оролцогчийн ирүүлсэн тендер нийцэхгүй байгаа тул ТБОНӨХБАҮХАТХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтад заасны дагуу татгалзсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т-” ХХК болон “М” ХХК-иудын түншлэл нь анх  “1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, 2. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дугаартай “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гадна аас Эмээлтээс шувуун фабрик хүртэлх авто болон гүүр (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)-ийн ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт /Зөвлөмж/-ийн “Т-” ХХК-ийг “шаардлага хангаагүй” гэж дүгнэсэн хэсгийг хүчингүй болгуулах, 3. “Т-” ХХК-ийн енер Б.Хын цахим тоон гарын үсгийг хууль ёсны гэж үзэх, түншлэлийн гишүүн “М” ХХК-ийн Түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргийг ТШББ-ийн шаардлагад нийцсэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх”-ийг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар нэхэмжлэгч нь 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, 2. дугаартай “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гадна аас Эмээлтээс шувуун фабрик хүртэлх авто болон гүүр (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)-ийн ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт /Зөвлөмж/-ийн “Т-” ХХК, “М” ХХК-ийн түншлэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 3. Уг тендерт “Т-” ХХК, “М” ХХК-ийн түншлэлийг гэрээ байгуулахыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг даалгах” гэж эцсийн байдлаар тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, 2. дугаартай “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гадна аас Эмээлтээс шувуун фабрик хүртэлх авто болон гүүр (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)-ийн ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт /Зөвлөмж/-ийн “Т-” ХХК, “М” ХХК-ийн түншлэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагуудын тухайд:

2. Дээрх 2 нэхэмжлэлийн шаардлага нь хоорондоо шууд уялдаа холбоо бүхий шаардлагууд бөгөөд уг 2 шаардлагын хувьд нэхэмжлэлийн маргаж байгаа үндэслэл адил бөгөөд шүүхээс өгөх дүгнэлтүүд мөн адил тул дээрх 2 нэхэмжлэлийн шаардлага тус бүрд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.

3. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ын гадна аас Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх авто болон гүүр /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг/-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгах Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №04 дүгээр Зөвлөмжөөр[1] “...1.Тендерт оролцсон 12 оролцогчийн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийг үндэслэн бүх тендерээс татгалзлаа. 2. Оролцогчдын хуулийн 28 дугаар 28.1.3 дахь заалтын дагуу гаргасан мэдэгдэлд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь заалтуудыг дурдаж, тус төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зогсоож байгааг мэдэгдэх...” гэж шийдвэрлэсэн байх ба уг зөвлөмжийн агуулгаас үзэхэд, “...тендерийг “Т-” ХХК-ийн енер Б******* овогтой Х тоон гарын үсгээрээ баталгаажуулж ирүүлсэн. Түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүн “Т-” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гүйцэтгэх захирал О.А нь Б.Хад тендерийн материал цахим системээр баталгаажуулж ирүүлэх эрхийг итгэмжилсэн талаарх мэдээлэл ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй” гэж болон “Түншлэлийн гэрээнд гишүүнээр оролцож буй “М” ХХК-ийг хүлээх үүрэг, гүйцэтгэх ажил нь “Холбоо, цахилгаан, авто ын далан ухмалын ажил” байна. Түншлэлийн гишүүн Мд цахилгаан, харилцаа холбооны чиглэлээр тусгай зөвшөөрөл байхгүй. Түншлэлийг толгойлох эрх гишүүн “Т-” ХХК нь цахилгаан, холбооны ажил дээр “Э п” ХХК, “П” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан. Түншлэлийн гэрээнд тусгасан түншлэлийн туслан гишүүний гүйцэтгэх үүрэг шаардлагад нийцэхгүй” гэж шийдвэрлэсэн байна.

4. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тоот албан бичгээр:

  • ““Т-” ХХК, “М” ХХК-иудын түншлэлийн тендерийг “...Тус тендер шалгалтад оролцогчийн тендерийг “Т-” ХХК-ийн енер Б******* овогтой Х тоон гарын үсгээрээ баталгаажуулж ирүүлсэн. Түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүн “Т-” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гүйцэтгэх захирал О.А нь Б.Хад тендерийн материал цахим системээр баталгаажуулж ирүүлэх эрхийг итгэмжилсэн талаарх мэдээлэл ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй байна. ...
  • Түншлэлийн гэрээнд гишүүнээр оролцож буй “М” ХХК-ийг хүлээх үүрэг, гүйцэтгэх ажил нь “Холбоо, цахилгаан, авто ын далан ухмалын ажил” байна. Түншлэлийн гишүүн Мд цахилгаан, харилцаа холбооны чиглэлээр тусгай зөвшөөрөл байхгүй. Түншлэлийг толгойлох эрх гишүүн “Т-” ХХК нь цахилгаан, холбооны ажил дээр “Э п” ХХК, “П” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан. Түншлэлийн гэрээнд тусгасан түншлэлийн туслан гишүүний гүйцэтгэх үүрэг шаардлагад нийцэхгүй” гэж үзэж, тус түншлэлийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
  • Мөн дээрх тоот албан бичгээр “... Тус тендер шалгалтад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.12 дахь заалтад заасны дагуу төсөл, арга хэмжээний тендер шалгалтыг зогсоож байгааг үүгээр мэдэгдье” гэж шийдвэрлэсэн байна.

5. Түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүн “Т-” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гүйцэтгэх захирал О.А нь Б.Хад тендерийн материал цахим системээр баталгаажуулж ирүүлэх эрхийг итгэмжилсэн талаарх мэдээлэл ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй гэх үндэслэлийн тухайд:

6. Гүйцэтгэх захирал О.А тендерийн материалыг цахим системд баталгаажуулах эрхийг Б.Хад олгосон итгэмжлэлийг ирүүлээгүй гэх үндэслэл нь нэхэмжлэгчийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэх, нэхэмжлэгчийн тендерээс татгалзах хэмжээний үндэслэл болж чадахгүй байна. Үүнийг тайлбарлавал:

7. Tender.gov.mn цахим системд нэхэмжлэгч компанийн эрхээр нэвтрэн орсон хуулбараас үзэхэд уг цахим системд Б.Х бүртгэлтэй болох нь тогтоогдож байх ба үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй болно.

8. Сангийн сайдын 2023 оны А/255 дугаар тушаалаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-ын 3.4-т “Тендерт итгэмжлэлээр эрх олгосон, эсхүл цахим системд бүртгүүлсэн бүртгэлээр тухайн этгээдийг цахим системд бүрэн төлөөлөх эрх олгогдсон этгээд тендерийг баталгаажуулсан нь энэ журмын 3.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл болно.” гэж заасан байна.

9. Иймд дээрх үйл баримт, үндэслэлээс үзэхэд, тус Сангийн сайдын 2023 оны А/255 дугаар тушаалаар батлагдсан зааврын 3.4-т “цахим системд бүртгүүлсэн бүртгэлээр тухайн этгээдийг цахим системд бүрэн төлөөлөх эрх олгогдсон этгээд тендерийг баталгаажуулсныг шаардлага хангасан гэж үзнэ” гэсэн агуулгаар зохицуулсан байх тул хариуцагч нь “тендерийн материалыг цахим системд баталгаажуулах эрх олгосон итгэмжлэлийг Б.Хад олгосон итгэмжлэлийг ирүүлээгүй нь шаардлага хангахгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

10. Бодит байдал дээр түншлэлийг төлөөлөх эрх бүхий компани болох “Т-” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.А нь тус компанийн енер Б.Хад тендерийн материалыг цахим системд илгээх эрх олгосон болох нь тодорхой тогтоогдож байх ба Б.Хад итгэмжлэл олгосон эсэхэд тус компанийн гүйцэтгэх захирал О.А маргаагүй байна.

11. Итгэмжлэлээр төлөөлөх асуудал нь Иргэний хуулийн төлөөллийн зохицуулалтаас эх үндэстэй бөгөөд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж заасан байна.

12. Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг энэ маргаанд уялдуулан системчлэн тайлбарлах байдлаар авч үзвэл, бодит байдал дээр гүйцэтгэх захирал О.А тендерийн материалыг цахим системд илгээж, баталгаажуулах эрхийг Б.Хад олгосон болох нь тодорхой тогтоогдож байх бөгөөд эрх олгосон болохоо О.А хүлээн зөвшөөрөн тодорхой тайлбарлаж байх тул “тендерийн материалыг цахим системд баталгаажуулах эрх олгосон итгэмжлэлийг Б.Хад олгосон итгэмжлэлийг ирүүлээгүй” гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

13. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирал О.А тендерийн материалыг цахим системд баталгаажуулах эрхийг Б.Хад олгосон итгэмжлэлийг ирүүлээгүй гэсэн ялимгүй, хэлбэр төдий шалтгаанаар нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

14. Дээрхээс үзэхэд, “гүйцэтгэх захирал О.А Б.Хад тендерийн материал цахим системээр баталгаажуулж ирүүлэх эрхийг итгэмжилсэн талаарх мэдээлэл ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй” гэж хариуцагч үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасантай нийцэхгүй байна.

15. “Түншлэлийн гишүүн Мд цахилгаан, харилцаа холбооны чиглэлээр тусгай зөвшөөрөл байхгүй. Түншлэлийг толгойлох эрх гишүүн “Т-” ХХК нь цахилгаан, холбооны ажил дээр “Э п” ХХК, “П” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан. Түншлэлийн гэрээнд тусгасан түншлэлийн туслан гишүүний гүйцэтгэх үүрэг шаардлагад нийцэхгүй” гэх үндэслэлийн тухайд:

16. “Э п” ХХК нь ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь Эрчим хүчний яамнаас 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр олгосон №509/23 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна. 

17. “П” ХХК нь  “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөлтэй болох нь Харилцаа холбоонызохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр олгосон №12100022 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна. 

18. “Т-” ХХК болон “М” ХХК-иудын хооронд байгуулсан “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ын гадна аас Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх авто болон гүүр /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг/ барих ажлыг гүйцэтгэхээр түншлэлээр хамтран ажиллах ерөнхий гэрээ”-ний 1.5-д “Тендерт шалгарсан тохиолдолд гүйцэтгэх ажлын хувьд тохирох дэлгэрэнгүй задаргааг хавсралтаар зохицуулах бөгөөд уг хавсралт нь ерөнхий гэрээний салшгүй хэсэг байна”, 3.1-д “Түншлэлийн хамтын ажиллагааг “А тал” бүхэлд нь удирдан, зохион байгуулж ажиллана” гэж тус тус заасан байна.

19. Дээрх түншлэлээр хамтран ажиллах ерөнхий гэрээний зохицуулалтуудаас үзэхэд, ажил гүйцэтгэх дэлгэрэнгүй задаргааг гэрээний хавсралтаар зохицуулахаар, тодруулбал гэрээний хавсралтаар тодорхой ямар ажлыг аль компани гүйцэтгэхийг тусгайлан зохицуулахаар, А тал буюу “Т-” ХХК нь түншлэлийн хамтын ажиллагааг удирдахаар тус тус зохицуулсан байна.

20. Иймд дээрх гэрээний зохицуулалтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч “цахилгаан, холбооны ажлыг ямар туслан гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлэх асуудлыг түншлэлийн удирдагч компани болох “Т-” ХХК нь бие даан шийдвэрлэх эрхтэй, гэрээний хавсралтаар хэн ямар ажил гүйцэтгэхийг нарийвчлан тодруулах, өөрчлөх эрх “Т-” ХХК-д байгаа, Түншлэлийн гэрээнд заасан нийт ажлын 70 хувь гэсэн тоо хэмжээнд цахилгаан, холбооны ажил багтсан байгаа” гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

21. Дээр дурдсан №509/23 дугаар болон №12100022 дугаар гэрчилгээгээр “Э п” ХХК, “П” ХХК-иуд нь цахилгааны болон харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй болох нь тогтоогдож байна.

22. Үүнээс үзэхэд, “Түншлэлийн гишүүн Мд цахилгаан, харилцаа холбооны чиглэлээр тусгай зөвшөөрөл байхгүй. “Т-” ХХК нь цахилгаан, холбооны ажил дээр “Э п” ХХК, “П” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан нь түншлэлийн гэрээнд тусгасан түншлэлийн туслан гишүүний гүйцэтгэх үүрэг шаардлагад нийцэхгүй” гэсэн шалтгаанаар нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь мөн ялимгүй, хэлбэр төдий шалтгаан байх ба уг шалтгаанаар нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

23. Иймд дээр тайлбарласан үндэслэл, үйл баримтуудаас үзэхэд, “Т-” ХХК болон “М” ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендер шаардлага хангасан болох нь тогтоогдож байна.

24. Үүнээс үзэхэд, “Түншлэлийн гишүүн Мд цахилгаан, харилцаа холбооны чиглэлээр тусгай зөвшөөрөл байхгүй. Түншлэлийг толгойлох эрх гишүүн “Т-” ХХК нь цахилгаан, холбооны ажил дээр “Э п” ХХК, “П” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан. Түншлэлийн гэрээнд тусгасан түншлэлийн туслан гишүүний гүйцэтгэх үүрэг шаардлагад нийцэхгүй” гэж хариуцагч үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасантай мөн нийцэхгүй байна.

25. Дээр тайлбарласан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн 1 болон 2 дахь шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

26. “Уг тендерт “Т-” ХХК, “М” ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

27. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 48.2.1-д “худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах”, 48.2.4-т “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах”, 48.2.8-д “энэ хуульд зааснаар худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах” гэж заасан байна.

28. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, худалдан авах ажиллагааг хуульд заасан хугацаанд төлөвлөх, зохион байгуулах, хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах нь захиалагч буюу хариуцагчийн үүрэг байна.

29. Үүнээс үзэхэд, худалдан авах ажиллагааг хуульд заасан хугацаанд зохион байгуулж дуусгаагүй хариуцагчийн хуульд нийцээгүй үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, хариуцагчийн энэхүү хуульд нийцээгүй үйлдэлд нэхэмжлэгч буруугүй байна.

30. Иймд худалдан авах ажиллагааг хуульд заасан хугацаанд төлөвлөх, зохион байгуулах үүргээ биелүүлээгүй хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй байх тул нэхэмжлэлийн 3 дахь шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

31. Мөн нэхэмжлэгчийн санал болгосон үнийн санал нь эхний удаад шалгарсан “Э*******с ” ХХК, “Н э” ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн үнээс бага болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдож байгааг энд тэмдэглэх нь зүйтэй байна.

32. Иймд “Т-” ХХК, “М” ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахыг даалгуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.4, 48.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т-” ХХК, “М” ХХК-иудын түншлэлийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” № тоот албан бичгийг болон дугаартай “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гадна аас Эмээлтээс шувуун фабрик хүртэлх авто болон гүүр (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)-ийн ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл /Зөвлөмж/-ийн “Т-” ХХК, “М” ХХК-иудын түншлэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Т-” ХХК, “М” ХХК- иудын түншлэлтэй зохих хууль, журмын дагуу гэрээ байгуулахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ

 

[1] Нотлох баримт- 177-189-р хуудас.