2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/05818

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         07         02                                              191/ШШ2025/05818

 

 

                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах, “Х” ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, Ц-ийн О-д холбогдох

           

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26.646.128.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х нь харилцагч Ц.Оын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2010124607 дугаартай зээлийн гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 22.8 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 833.333.33 төгрөг зээлийн хүүнд 462.236.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 312.33 төгрөгийг төлсөн. Гэрээний хугацаа 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дуусах боловч сар бүр төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл, үнийн дүнгийн тооцоолол Иргэний Хуулийн 453 дугаар 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010124607 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд, зээлийн үндсэн төлбөр 24.166.666.67 төгрөг, зээлийн үндсэн хүү 2.442.503.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.958.90 төгрөг, нийт 26.646.128.82 төгрөг байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2010124607 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 26.646.128.82 төгрөгийг хариуцагч Ц.Ооос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Хны нэхэмжилсэн нийт 26.646.128.82 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дараах байдлаар төлж барагдуулна. 2025 оны 07 дугаар сарын 30-ны дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 3.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор 3.000.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 3.000.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны дотор 3.000.000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны дотор 3.000.000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 5.646.128.82 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    

Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч Ц.Оод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26.646.128.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.   

 

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 26.646.128.82 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 30-ны дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 3.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор 3.000.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 3.000.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны дотор 3.000.000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны дотор 3.000.000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 5.646.128.82 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.           

 

Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Х” ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Оод холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26.646.128.82 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Ц.Оод нь нэхэмжлэлийн шаардлага болох 26.646.128.82 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 30-ны дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны дотор 1.500.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 3.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор 3.000.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 3.000.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны дотор 3.000.000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны дотор 3.000.000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 5.646.128.82 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Ц.Оод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.           

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 291.181 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 145.590 төгрөгийг хариуцагчаас, 145.590 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                                 

 

3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.          

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ч.ДАВАААСҮРЭН