2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/05773

 

 

 

 

 

 

 

 

   2025         06          30                                             191/ШШ2025/05773 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: компанийн байр, “К” ХХК /РД:/,

 

Н.Мг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.

                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“К” ХХК нь Улаанбаатар хотыг бүрэн хамарсан өндөр хурдтай хэрэглэхэд хялбар, байгаль орчинд хор хөнөөлгүй, ухаалаг техник технологид суурилсан Утасгүй сүлжээ(Wi-Fi) болон шилэн кабелиар интернетийг хувь хэрэглэгч болон албан байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. Хариуцагч Н.М нь 2023 оны 09-р сарын 03-ны өдөр “TENTECH-4 үйлчилгээний тоот хэрэглэгчийн гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээгээр “К” ХХК нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгч нь сар бүрийн 05-аас 20-ны дотор 37,500 (нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт) төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Мөн гэрээний дагуу шинээр хэрэглэгчид LITE-5, ROUTER, VOO тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч үйлчилгээг гэрээ байгуулснаас хойш зохих ёсоор хүргэж ирсэн. Гэрээний 4.4-ийн дагуу Хариуцагч нь сар бүрийн 20-ны дотор төлбөрийг төлж барагдуулах үүргийг хэрэглэгч хүлээсэн боловч 5 сарын хугацаанд 101,887 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй хугацаа хэтрэлттэй компанийг хохироосоор байна. Мөн түүнчлэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-д төлбөр төлөөгүй 2 сар болсон бол тоног төхөөрөмжийн төлбөрийг үйлчилгээ үзүүлэгчид бүрэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулахыг 137778 тусгай дугаараас мессеж илгээх мөн 7777-7778 лавлах утаснаас хэд хэдэн удаа утасдаж шаардсан боловч төлбөр барагдаагүй болно. Нэхэмжлэгч нь “TENTECH-3 үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ”-ний дагуу төлөх үүрэгтэй 2024 оны 05,06 сарын төлбөр болох 101,887 төгрөг болон түүнчлэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-ийн дагуу тоног төхөөрөмжийн төлбөр болох 534,000 төгрөг, нийт 638,387 төгрөгийг хариуцагч Н.Мгээс гаргуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Н.Мд нэхэмжлэлийн хувийг гардуулахаар түүний иргэний үнэмлэхний хаяг болох “тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тодорхойлолтыг хорооны засаг дарга тодорхойлсон байх тул....” гэх үндэслэлээр хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн № 101/Ш32024/31966 тоот шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх Н.Мд нэхэмжлэлийн хувийг гардуулахаар түүний иргэний үнэмлэхний хаяг болох  “тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тодорхойлолтыг хорооны засаг дарга тодорхойлсон байх тул....” гэх үндэслэлээр хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн № 197/Ш32025/07701, тоот шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Мг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “К”ХХК нь Н.Мг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч “К”ХХК нь Н.Мтэй 2023 оны 09 дугаар сарын 03-ны өдөр 37,500 төгрөгийн үйлчилгээний хэрэглэгчийн гэрээг байгуулсан бөгөөд 638,387 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлд Н.М нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.

 

Н.М нь тоотод оршин суух, Нийн М-д хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй, дугаараар холбогдоход “тийм хүн байхгүй, холбоогүй байдаг” албан ёсоор хаягтаа амьдардаггүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 197/ШЗ2025/07701 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн CVL2511990001019615 дугаартай “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн CVL2511990001019614 дугаартай “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

 

Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заажээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Н.М нь оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                        шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн  дугаар регистртэй, эрэгтэй, О овогт Н-ийн Мг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Мг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч К ХХК-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ДАВААСҮРЭН