2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/00546

 

 

 

 

 

 

 

 

               2025         01        23   

                                 191/ШШ2025/00546

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхиимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 0 байрлах, Есөн финанс ББСБ ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Баянтал, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-д холбогдох,

4,946,193 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Есөн финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *******, О.******* нар нь *******-тай 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2201140048 тоот гар утасны лизингийн зээлийн гэрээ байгуулж 3,399,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай гар утас худалдан авах зориулалтаар зээл авсан.

Хариуцагч *******, О.******* нар нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлэнд 443,003.55 төгрөг, зээлийн хүүнд 2,010,328.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 81,770.48 төгрөг буюу нийт 2,535,103 төгрөг төлсөн.

Хариуцагч *******, О.******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүүгийн төлбөрөө эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан боловч уг хугацаанд төлж барагдуулаагүй зээлийн гэрээний хугацаа дууссан тул 2201140048 тоот зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээл 2,955,996.45 төгрөг, зээлийн хүү 1,676,100.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 314,096.22 төгрөг буюу нийт 4,946,193.46 /дөрвөн сая есөн зуун дөчин зургаан мянга нэг зуун ерэн гурван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч ******* хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэгч нь хариуцагч *******ас татгалзсан.

Иймд О.*******ээс 2201140048 тоот зээлийн гэрээний үүрэгт 4,946,193.46 /дөрвөн сая есөн зуун дөчин зургаан мянга нэг зуун ерэн гурван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж Есөн Финанс ББСБ ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Есөн Финанс ББСБ ХХК нь хамтран зээлдэгч О.******* надад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,946,193 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дээрх төлбөрийг 6 сарын хугацаанд хуваан төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 824,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 824,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 824,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 824,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 824,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 826,193 төгрөг, нийт 4,946,193 төгрөг төлнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч О.*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,946,193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад хариуцагч О.******* нь *******-ийн нэхэмжилсэн 4,946,193 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 824,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 824,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 824,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 824,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 824,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 826,193 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тайлбарыг гаргаж байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, О.*******эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч О.******* нь *******-ийн нэхэмжилсэн 4,946,193 /дөрвөн сая есөн зуун дөчин зургаан мянга нэг зуун ерэн гурав/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 824,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 824,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 824,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 824,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 824,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 826,193 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, О.*******эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Есөн финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, О.*******ээс 94,090 /ерэн дөрвөн мянга ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА