2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/08286

 

 

 

 

 

 

 

2025 0******* 191/ШШ2025/08286

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* ******* дугаар байр, 2-2******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, *******1 дүгээр хороо, гудамж, тоот хаягт оршин суух овогт /Регистрийн дугаар /-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч Д.*******,

хариуцагч Б.,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

асрамжид тогтоож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 

 

*******. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, насанд хүрээгүй хүүхдийг өөрийн асрамжид үлдээж асрамж тогтоолгох шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

 

2. Д.*******, Б. нар 2014 оны 0******* сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт баримтаар авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

*******. Тэдний дундаас 201******* оны 08 сарын *******1-ний өдөр охин овогт гийн /Регистрийн дугаар КВ1*******28*******8/ төрсөн, эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, өрхийн эрүүл мэндийн төв болон сургуулийн тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу зохигч , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болж, 2025 оны 07 сарын 28-ны өдрийн 86******* дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.*******, 28.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.

 

5. Зохигчийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний 2015 оноос тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******2 дугаар зүйлийн 1*******2.4 дэх хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг дахин авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.

 

6. Насанд хүрээгүй хүүхэд болох 12 настай охин Б. эх Д.Оюун-Эрдэнийн асрамжид амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба эцэг Б. хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүүхдийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцын 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн *******-т заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг, эх нь хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй. Хүүхдийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь эцгийн эрх, үүргийг хязгаарлах үндэслэл болохгүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж заасан болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан ба хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүйг дурдах нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаагүй, зохигч гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгийн маргаангүй гэх тайлбарыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага нь гэр бүл гэдэг эд хөрөнгийн бус амины эрхээс үүсэлтэй эд хөрөнгийн эрх, үүргийн харилцааны үр дагаврыг шийдвэрлэх маргаан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн бус нэхэмжлэл гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлүүлэх нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 1******* дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар /, овогт /Регистрийн дугаар / нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 201******* оны 08 сарын *******1-ний өдөр төрсөн охин овогт гийн /Регистрийн дугаар КВ1*******28*******8/-г төрсөн эх ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар /-ийн асрамжид үлдээсүгэй.

 

*******. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаагүй, зохигч гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгийн асуудлаар маргаагүй, шаардлага гаргаагүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР