Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 310/ШШ2025/00692

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 310/ШШ2025/00*******92

******* аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* би ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* /РД:/-ийн, ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* тоотод оршин суух, ******* овогт гийн /РД:/-аас 320000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг ногоон төмөр хашаа, 1 ширхэг хашааны төмөр болон 80000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00772/И индекстэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.******* миний бие ******* сумын *******-р баг, ******* ******* тоотод оршин суудаг. 2018 онд С. нь 4 ширхэг ногоон төмөр хашаа хэрэгтэй байна гэж надад хандсан. Надад хашаагаа барьж байсан ногоон төмөр хашаа байсан юм. Тэгээд гуйгаад байхаар би зөвшөөрч 4 ширхэг ногоон төмөр хашааг нэг бүрийн үнийг 80000 төгрөгөөр тооцож өгсөн. Мөн хашааны төмөр шон буюу зуугийн турба нэг ширхэгийг өгчих гэж гуйхаар нь зөвшөөрч нэг ширхэгийг өгсөн. Надаас авсан дээрх зүйлсийн мөнгийг тухайн үедээ өгөөгүй. Өгөхгүй байхаар би шаардаад л яваад байсан. Тэгээд 2018 оны 07 сард над руу 320000 төгрөгийг намайг эзгүйд манай эхнэрт авчирч өгсөн байсан. Үндсэндээ 4 ногоон төмөр хашааны мөнгийг шилжүүлээд, нэг төмөр шонгийн мөнгийг дутуу өгсөн байсан. Дутуу өгсөн шонгийнхоо мөнгийг 2018 оноос хойш 2025 оны 09 cap хүртэл нэхсэн. Гэтэл мөнгөө нэхлээ гэдэг шалтгаанаар намайг буудаж ална гээд хөөж туусан. Тэгэхээр нь би мөнгийг чинь буцааж өгөөд төмөр хашаа болон төмөр шонгоо буцааж авъя гэсэн. Тэгтэл өгөхгүй гээд намайг дарамталж, хэл амаар доромжилсон. Би 2025 оны 10 сарын 05-ны өдөр С.ын дансанд 400000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь 4 ногоон төмөр хашаа болон нэг төмөр шонгийн мөнгө юм. Би 80000 төгрөгийг андуурч илүү шилжүүлсэн байсан. Ингээд мөнгөө шилжүүлчихээд хашаа болон шонгоо биет байдлаар буцаан авах талаар хэлэхэд өгөхгүй гэсэн.

Иймээс С.аас 320000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг ногоон төмөр хашаа, 1 ширхэг хашааны төмөр шон болон 80000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд С.т холбогдуулан 320000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг ногоон төмөр хашаа, 1 ширхэг хашааны төмөр болон 80000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нь 4 ширхэг ногоон төмөр хашааг буцаан өгч, 1 ширхэг хашааны төмөр шонгийн мөнгө гэж 80000 төгрөг, мөн илүү төлсөн 80000 төгрөгийг өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь С.аас 320000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг ногоон төмөр хашаа, 1 ширхэг хашааны төмөр болон 80000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага болох 320000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг ногоон төмөр хашааг буцаан өгч, 1 ширхэг хашааны төмөр шонгийн мөнгө буюу 80000 төгрөгийг, мөн илүү өгсөн гэх 80000 төгрөг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбар болон ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, төсвийн орлогоос 2275 төгрөгийг, хариуцагчаас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч ******* овогт гийн /РД:/ нь ******* овогт *******ы ******* /РД:/-ийн нэхэмжилсэн 320000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг ногоон төмөр хашаа, 1 ширхэг хашааны төмөр болон 80000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 /дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 2275 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг, хариуцагч С.аас 2275 /хоёр мянга хоёр зуун далан таван/ тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ