| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 2430000000209 |
| Дугаар | 2025/ДШМ/01 |
| Огноо | 2025-01-01 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/01
202 01 10 202/ДШМ/01
*******, *******баяр, ******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаанд:
прокурор Б.Жамъяндорж ,
шүүгдэгч *******, *******баяр, ******* нарын өмгөөлөгч Т.Хүдэр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, *******баяр, ******* нарт холбогдох эрүүгийн 2430000000209 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.1.Монгол Улсын иргэн, 1981 онд Баян-Овоо суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ******* сумын дугаар баг “Зүүнсайхан”-ны ******* тоотод оршин суух хаягтай, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* (РД: *******),
1.2.Монгол Улсын иргэн, 1988 онд Баян-Овоо суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ******* дугаар баг “Зүүнсайхан”-ны 24 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* тайж овогт *******баяр (РД:),
1.3.Монгол Улсын иргэн, 1990 онд Номгон суманд төрсөн, 3 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, Номгон сумын 4 дүгээр баг “Эмгэнбулаг” гэх газар оршин суух хаягтай, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт (РД:)
2.Шүүгдэгч *******, *******баяр, ******* нар нь санаатай нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар Түвшинширээ сумын 4 дүгээр багийн нутаг “Хавцал” гэх газарт Minelab GP14, Minelab GМ10, Minelab GМ0 гэсэн бичиг бүхий 4 ширхэг металл хайгч ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Сүхбаатар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндорж нь шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******, *******баяр, ******* нарыг бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******, *******баяр, ******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарт дээрх тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан газар ухагч зээтүү 3 ширхэг, хүрз 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эзэмшлийн LEXUS LX-470 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 20,000,000 төгрөг, металл хайгчийн үнэ 1,330,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 11,776,666 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улсын дугаартай LEXUS LX-470 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 20,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ гэж дүгнэжээ. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, хууль бусаар газрын хэвлийд халдах гэмт хэрэгт ашиглах тээврийн хэрэгслийн хувьд тухайн газарт төвлөрүүлсэн техник байдаг. Гэтэл *******, *******баяр нар нь өөрийн төрсөн дүү эзэмшлийн тээврийн хэрэгслийг аймгаас Сүхбаатар аймаг руу хүргүүлэх зорилгоор унаж явсан нь тогтоогддог. Үүнээс үзэхэд шүүгдэгч нарын унаж явсан тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн 247 дугаар шийтгэх тогтоолын 7 дахь заалтад LEXUS LX-470 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 20,000,000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар заасанд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
6.Прокурор Б.Жамъяндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын санаа сэдэл нь анхнаасаа уг автомашиныг энэ гэмт хэргийг үйлдэхэд ашиглах зорилготой байсныг харуулдаг. Шүүгдэгч нар тээврийн хэрэгслийг ашиглахдаа гэмт хэрэг үйлдэх, үйлдлээ түргэвчлэх, хөнгөвчлөх зорилгоор ашигласан. Хэрэв энэ тээврийн хэрэгслийг ашиглаагүй бол металл хайгч төхөөрөмжийг ачиж авчирч чадахгүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулгад тусгагдсан тээврийн хэрэгсэл ашигласантай холбоотой шийдвэр бол шүүхийн практикт нэгэнт тогтсон үйл ажиллагаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
7.Шүүгдэгч *******, *******баяр, ******* нарын өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
9.Шүүгдэгч *******, *******баяр, ******* нар нь санаатай нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар Түвшинширээ сумын 4 дүгээр багийн нутаг “Хавцал” гэх газарт металл хайгч ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдал нийцжээ. Үүнд:
9.1.Шүүгдэгч *******ы “Бид Сүхбаатар аймагт ирээд хоёр хүнтэй холбогдсон, тэр хоёр хүн юм гардаг гэж хэлсэн. Хууль зөрчсөнөө ойлгож байгаа” гэх,
9.2.Шүүгдэгч *******баярын “Түвшинширээ сумын нутагт ирээд алт гарсан газарт нь очсон. Тэр газрыг ухсан байсан, түүн дээр нь 20 минут орчим металл хайгчаа тавьсан. Бид тухайн газрыг ухсан газрын хэвлийд халдсан зүйлгүй” гэх,
9.3.Шүүгдэгч *******гийн “Миний бие энэ хүмүүстэй аймгаас ирсэн. Тэгээд алт гарч байгаа газарт очоод алт хайгч тавьсан. Ухсан зүйл бол байхгүй. Хайгч тавиад цагдаад баригдсан” гэх,
9.4.Иргэний нэхэмжлэгч “Би Түвшинширээ сумын байгаль хамгаалагчаар ажилладаг. 2024 оны 6 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед хэсгийн цагдаа Э.Сайханбаатар алт гардаг “Хавцал” гэдэг газарт үл таних хүмүүс, тээврийн хэрэгсэлтэй яваад байна гэх дуудлага ирсэн явъя гэсэн. Хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа, бид гурав Тамгын газрын 3-20 СҮҮ улсын дугаартай Патрол маркийн тээврийн хэрэгслээр дуудлагад явсан. Сумаас чанх хойш 30-иад километрт Алтанбулаг гэх газарт явж байхад улсын дугааргүй LX-470 маркийн тээврийн хэрэгсэл таараад зогсоох гэсэн зогсохгүй зугтаасан. Бид гурав араас нь хөөхөд Алтанбулагийн хийдээс хойд зүг рүү зугтаасан. Баянхутагтын урд доороос зүгээ бууруулж, эргээд Хэнтий Галшар сумын төв замаар орж зугтаагаад сумын төвийн баруун дээр машин нь бензингүй болоод зогссон. Тухайн хүмүүсийг хөөж байхад машиных нь дугуйнаас шавар, чулуу үсэрч, миний унаж явсан машины урд талын шилний гурван хэсэг газарт сэв үүсгэсэн..” гэх /хх-ийн 26-27/,
9..Гэрч “Алтанбулаг хийдийн зүүн талд хуучин алтны пост гарч байсан газар дээр очоод Өсөхзаяа, ах дүү хоёр Отгоо гурав металл хайгч тавиад байсан. Чоён, Бат-Итгэл бид гурав машинд сууж байсан. Тэгээд тэр гурав орж ирээд “газар нойтон тэгээд ч юм байхгүй байна” гээд тэндээс хөдлөөд Түвшинширээ сум руу төв замаар явж байтал өмнөөс машин гарч ирсэн. Тэгээд зугтаж явсаар Хэнтий Галшар сумын баруун дээр нь баригдсан...” гэх /хх-ийн 3-37/,
9.6.Гэрч өгсөн “Тэд алтны манаа байсан газрын ойролцоо буугаад юм дугаргаад байсан. Удалгүй орж ирж машинд суугаад чийгтэй болохоор хайгч тавьж болохгүй байна гэж байсан...” гэх /хх-ийн 39-41/ мэдүүлгүүд,
9.7.Хэргийн газарт үзлэг хийсэн ““Хавцал” гэх газарт иргэд хууль бусаар хайгуул явуулсан байх ба уг газар нь тэгш тал газар байна. Тухайн иргэд өөрсдийн металл хайгч тавьсан газраа заасныг гэрэл зургаар бэхжүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 4-9 х/,
9.8.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “Тээврийн хэрэгслийн тээшинд металл хайгч, газар ухагч зээтүү, хүрз зэрэг эд зүйлс байна. Эдгээр эд зүйлсийг тээврийн хэрэгслийн хамт хураан авав.” гэх тэмдэглэл /хх-ийн 10-14 /,
9.9.Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлт /хх-ийн 77-80, 89-9/,
9.10.Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 102 х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
10. Хэрэгт авагдсан шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно.
11.Шүүгдэгч *******, *******баяр, ******* нарын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаарх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв, эрүүгийн хуулийн ерөнхий, тусгай ангийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
12.Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулжээ.
13.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр “Шүүгдэгч нар 88-86 УНМ улсын дугаартай LEXUS LX-470 тээврийг хэрэгслийг аймгаас Сүхбаатар аймаг руу хүргүүлэх зорилгоор унаж явсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй тул шүүгдэгч нараас уг тээврийн хэрэгслийн үнэ 20,000,000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахтай холбоотой заалтад өөрчлөлт оруулна уу” гэх давж заалдах гомдлыг гаргасан.
14.Шүүгдэгч *******, *******баяр, ******* нар нь улсын дугаартай LEXUS LX-470 тээврийг хэрэгслийг аймгаас Сүхбаатар Түвшинширээ сумын нутаг дахь “Хавцал” гэх газар хүртлээ унаж ирснээс гадна уг тээврийн хэрэгсэлд металь хайгч, хүрз, зээтүү зэрэг багажуудыг ачиж, тээвэрлэсэн, тус сумын байгаль хамгаалагч, хэсгийн цагдаа нарыг ирэхэд уг тээврийн хэрэгсэлтэйгээ хэргийн газраас Хэнтий Галшар сумын төвийн баруун дээр бензин дуусаж, баригдталаа зугтаасан үйл баримт хэрэгт авагдсан яллагдагч, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэж, анхан шатны шүүхээс тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасанд нийцсэн гэж дүгнээд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
1.Иргэний нэхэмжлэгч Сүхбаатар Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газраас шүүгдэгч нарыг хэргийн газраас зугтаах үед араас нь хөөхөд зарцуулсан шатахууны зардал, автомашины урд шил хагарсан гэм хорын хохиролд 2,820,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч *******баяр бүрэн төлж барагдуулсан байх ба энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт оруулахаас гадна шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад найруулгын өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. (хх 26-27, 18)
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгч *******, *******баяр, ******* нарын өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулсугай:
1.1.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******баяр, ******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил /таван/ сарын хугацаагаар тэнссүгэй.” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******баяр, ******* тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил /таван/ сарын хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчилсүгэй.
1.2.Шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт “Шүүгдэгч *******баяраас 2,820,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Сүхбаатар Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газарт нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмсүгэй.
1.3.Шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА
Д.ГАНЗОРИГ