Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2026/0779

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: ХХК

Маргааны төрөл: 1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж /Хангайн бүс/ нийлүүлэгчийг сонгох дугаартай манай компанийн тендерээс татгалзаж, ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 2. Төрийн худалдан авах ажилла гааны газрын Хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж /Хангайн бүс/ нийлүүлэгчийг сонгох дугаартай тендер сонгон шалгаруулалтаар ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан шийдвэр /зөвлөмж, тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах, 3. Б ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахгүй байгаа Үнэлгээний хорооны үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг Үнэлгээний хороонд даалгах, 4. Б ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ц.Б, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай Б ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зарласан дугаартай Хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж /Хангайн бүс/ Багц 1: Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж /Баянхонгор/ тендер шалгаруулалтад 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тендерээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр хүргүүлсэн.

Уг тендерт манай Б ХХК-иас 5,600,000,001.00 төгрөгийн, ХХК-иас 6,538,906,995.00 төгрөгийн, С ХХК-иас 4,858,858,620.00 төгрөгийн, О 1 төгрөгийн тус тус үнийн саналтай нийт 4 компани тендерээ хүргүүлсэн байдгаас Төрийн худалдан авах ажиллагааны газрын дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгээрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний басан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэж зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох гэж зааснаар манай Б ХХК нь тендерт шалгарч, гэрээ байгуулах эрхтэй болсон аар мэдэгдсэн.

Дээрх мэдэгдлийн дагуу гэрээний маягтыг багаажуулах, гүйцэтгэлийн багаа гаргахаар ажиллаж байх хугацаанд Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд бусад оролцогчдоос гомдол гаргасан төлөвтэй болсон ба тухайн цахим системд аль компаниас ямар гомдол гаргасан аар мэдэх боломжгүй, Монгол Улсын Сангийн яам гомдлыг нь яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байсаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээрээ тендер шалгаруулалтад оролцогчоос гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзэж, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдэж тус газрын 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр хүргүүлсэн шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1-д тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах гэж заасны дагуу хүчингүй болгосон аар мэдэгдсэн.

Мөн тухайн мэдэгдэлд ...тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхэд танай тендер дараах шаардлагыг хангаагүй тул хуулийн 28.1.3-т заасны дагуу татгалзаж байна. гэх бөгөөд шалгараагүй тухай тайлбар нь Санал болгосон ЕР30 загварын шахах дамжлага 2-ын шахмалын нягт болон хэвлэгч торны торлогийн диаметр зөрүүтэй байгаа нь шаардлагад нийцээгүй гэж үзэн тендер шалгаруулалтад ХХК-д 6,538,906,995.00 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

Мэдэгдлийг хүлээн авсан цагаас эхлэн Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд шалгарсан болон ХХК-ийн тендер шалгаруулалтад ирүүлсэн тендертэй танилцах эрх үүсдэг бай Төрийн худалдан авах ажиллагааны газраас цахим системдээ холбогдох өөрчлөлтийг оруулахгүй байсан тул Төрийн худалдан авах ажиллагааны газарт 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр энэ аар гомдол гарсан ч ямар нэгэн хариу өгөлгүй 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр цахим системд өөрчлөлтөө оруулж ХХК-ийн ирүүлсэн баримтуудтай танилцах боломжтой болсон. Бидний зүгээс ХХК-ийн баримтуудтай танилцахад дараах зөрчил илэрсэн байдаг. Үүнд:

1. Гэрээ байгуулах эрх олгогдсон ХХК-иас хүргүүлсэн баримт бичиг тендерийн шаардлагыг хангаагүй тухайд:

1.1. ХХК нь өөрийн ижил төстэй туршлагаа нотлохоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан дугаартай Мод үржүүлгийн газрын хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмж худалдан авах тендерийн ажил гүйцэтгэх гэрээ-г ирүүлсэн. Тус гэрээний зүйл болох тоног төхөөрөмж нь модны нүх ухагч багаж, хөрс сийрүүлэгч багаж, трактор, хүлэмж, хүрз, поттипутки буюу суулгац тарих гар ажиллагааны багаж, царил буюу зээтүү зэргийг нийлүүлж байсан туршлага нь үйлдвэрийн автомат ажиллагаатай тоног төхөөрөмж нийлүүлж байсан туршлагыг хангаагүй;

1.2. ХХК нь тендерийн маягт 1-т заасан саналыг бэлтгэж багаажуулан хүргүүлэхдээ тендерийн хүчинтэй байх хугацааг ажлын 30 хоног бус 30 хоногоор санал болгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтыг зөрчсөн нь илт байсан;

1.3. ХХК нь тендерийн маягт 1-т заасан саналыг багаажуулан хүргүүлэхдээ үнийн хөнгөлөлт санал болгохгүй гэж мэдэгдсэн мөртөө цахим систем дээр үнийн хөнгөлөлт санал болгож тендерт оролцсон нь илт зөрүүтэй мэдээллээр тендерт оролцсон байсан;

1.4. ХХК нь тендерийн маягт 1-т заасан саналыг багаажуулан хүргүүлэхдээ өөрийн хүргүүлж буй тендерийг бусад оролцогчдод ил болгохыг зөвшөөрч, тендерийг нууцлах аливаа үүргээс захиалагчийг бүрэн чөлөөлж буйг мэдэгдсэн боловч цахим систем дээр хүний нөөц буюу инженер техникийн ажилтнуудыг санал болгосон материалыг нууцлан хүргүүлж буй нь илт зөрүүтэй мэдээллээр тендерт оролцсон байсан;

1.5. ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурах этгээдээр Гүйцэтгэх удирдлага Д.Д нь өөртөө итгэмжлэл олгосон нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасныг зөрчиж өөртөө итгэмжлэл олгосон байсан;

1.6. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.4-т зааснаар албан ёсны борлуулагчийн эсхүл дамжуулан борлуулах эрхтэй этгээд болохыг нотлох баримт хүргүүлэхээр бай ХБНГУ-н гарал үүсэлтэй гэх ноосон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх М ХХК нь тус тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, эсхүл дамжуулан борлуулах, албан ёсны борлуулах эрхийг нотолсон үйлдвэрлэгчээс авсан баримт байхгүй, уг тоног төхөөрөмжүүдийг ХБНГУ-н гарал үүсэлтэйг нотлох баримт байхгүй, мөн тендерт оролцогч ХХК-д уг баримтууд тус тус байхгүй байна. Түүнчлэн БНХАУ-аас нийлүүлэх гэх сэрээт ачигч, авто ачигч, пресслэгч тоног төхөөрөмжүүдийг ХХК нь албан ёсны борлуулах, дамжуулан борлуулах эрхийг авсан үйл баримтыг ирүүлээгүй байсан;

1.7. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.3-н 2 дахь хэсэгт цахим холбоос ирүүлэхийг шаардсан боловч ХХК нь өөрийн санал болгосон тоног төхөөрөмжийн гадаад улсын үйлдвэрлэгч, борлуулагчийн цахим холбоосыг ирүүлээгүй байсан.

Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо нь 7 төрлийн зөрчилтэй ХХК-ийг шалгаруулан ямар ч баримт бичгийн зөрчилгүй, бага үнийн саналтай манай Б ХХК-ийн тендерээс үндэслэлгүй татгалзсан байдаг.

Тодруулбал, манай компаниас хүргүүлсэн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийн 5 дахь мөрний 4 дэх баганад заасан Шахах дамжлага 2-н санал болгож буй техникийн үзүүлэлт нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтээс илүү буюу торлогийн диаметр 6 мм жижиг байсныг 8мм томоор, шахалтын нягт 0.65г/см3 сийрэг байсныг 0.35 г/см3 илүү нягтралтайгаар хүчин чадлыг нэмэгдүүлж санал болгосон. Мөн тухайн харьцуулсан хүснэгтэд 8-конвейер, 9-ноос пресслэгч зэрэг тоног төхөөрөмжийг захиалагчийн шаардсан үзүүлэлтээс илүү хүчин чадалтайг тус тус санал болгосон бай зөвхөн Шахах дамжлага 2-н үзүүлэлт зөрүүтэй гэж илүү үзүүлэлттэй байсныг зөрүүтэй гэж илтэд гуйвуулан шийдвэрлэж буй нь үндэслэлгүй байсан.

Энэхүү хууль бус мэдэгдлийг эс зөвшөөрч хуульд заасан хугацааны дотор манай Б ХХК-ийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг үндэслэн энэ аар 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай албан бичгээр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан.

Монгол Улсын Сангийн яамнаас ийм илт алдаатай, хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Б ХХК-ийн эрхийг сэргээж болох бай 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ******* дугаартай Гомдол буцаах тухай шийдвэрийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2-т тус тус заасныг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах, Сангийн сайдын 2023 оны ******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 4.6-д ... санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хуулийн 59.5-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж буцаана гэж заасны дагуу манай гомдлыг буцаасан байна.

Манай компанийн хувьд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх ганц боломж нь шүүх байгууллага болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 сарын 20-ны өдрийн дугаартай Хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж /Хангайн бүс/ нийлүүлэгчийг сонгох ХХААХҮЯ/2026010201015/01/01 дугаартай манай компанийн тендерээс татгалзаж, Мөн х ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Б******* ХХК- тай гэрээ байгуулахыг даалгах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж /Хангайн бүс/ нийлүүлэгчийг сонгох ХХААХҮЯ/2026010201015/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалтаар ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан шийдвэр /зөвлөмж, тэмдэглэл/-ийг хүчингүй болгож, Б******* ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг Үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Б ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр цахимаар зарласан ХХАХУЯ/20260102015/01/01 дугаартай хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж хангайн бүс, тухайн тендерийн багц нэг буюу хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж Баянхонгор гэсэн тендер шалгаруулалтад 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр бүртгүүлж оролцсон. Тухайн тендерт 4 компани оролцсон байдаг. Уг тендерт манай ХХК 5,600,000,000 сая төгрөгөөр үнийн санал илгээсэн. ХХК-аас 6,538,906,995 төгрөгийн саналаа илгээсэн байдаг. С ХХК-аас 4,858,858,620 төгрөгөөр саналаа илгээж, О ХХК-аас нэг төгрөгийн саналыг тус тус илгээсэн байдаг. Төрийн худалдан авах ажиллагааны газрын тухайн тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан үндэслэлээр ХХК хамгийн сайн тендер гэж шалгарсан гээд гэрээ байгуулах эрхийг манайд мэдэгдсэн байдаг. Дээрх мэдэгдлийн дагуу манай Б ХХК гэрээний маягтыг багаажуулах, гүйцэтгэлийн багаа байршуулах гэх мэт ажлуудыг явуулж байх хугацаанд төрийн худалдан авах ажиллагааны цахим системд бусад оролцогчдоос гомдол гаргасан төлөвтэй болсон ба тухайн цахим системд аль компаниас ямар гомдол гаргасан аар мэдэх ямар ч боломжгүй. Мөн Монгол Улсын Сангийн яам гомдлыг яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байсаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тендер шалгаруулалтад оролцогчоос гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзэж тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхээ мэдэгдэж, мөн тус газрын 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б ХХК-д гэрээ байгуулах эрх олгох албан бичгээр хүргүүлсэн шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон аар мэдэгдсэн. Мөн тухайн мэдэгдэлд тендер шалгаруулалтыг үнэлгээг дахин хийхэд танай тендер дараах шаардлагыг хангаагүй тул хуулийн 28.1.3-д заасны дагуу татгалзаж байна гэх бөгөөд шалгараагүй тухай тайлбарын санал болгосон ипи 30 загварын шахах дамжлага хоёрын шахмалын нягт болон хэвлэгч торны торлогийн диаметр зөрөөтэй байгаа нь шаардлагад нийцээгүй гэж үзэн тендер шалгаруулалтад ХХК-д 6,538,906,995 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг манай байгууллагад ирүүлсэн. Мэдэгдэл хүлээн авснаас хойш бид Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд шалгарсан болох ХХК-ийн тендер шалгаруулалтад ирүүлсэн тендертэй танилцах эрхтэй бай Төрийн худалдан авах ажиллагааны газраас цахим системтэй холбогдох өөрчлөлтийг оруулахгүй байсан тул Төрийн худалдан авах ажиллагааны газарт 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр энэ аар гомдол гарсан ч ямар нэг хариу өгөлгүй, 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр цахим системд өөрчлөлт оруулж ХХК-ийн ирүүлсэн баримтуудтай танилцах боломжтой болгосон. Энэ нь 05 дугаар сарын 20-ны өдөр шалгараагүй гэж мэдэгдэл ирүүлчхээд 05 дугаар сарын 22-ны өдөр ХХК-ийн материалуудтай танилцах боломжийг цахимаар олгож байгаа нь 2 хоногийн хугацаатай бас нэг тодорхой хугацаа авч байгаа. Тухайн мэдэгдлийг манайх 05 дугаар сарын 20-ны өдөр гардаж авснаасаа хойш ажлын 5 хоногийн дотор Сангийн яаманд гомдол гаргах ёстой байдаг. Гомдлоо бичихийн тулд ХХК-ийн материалуудтай танилцах ёстой. Гэвч 2 өдрийн хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас цахим системд байршаагүй хоёр өдрийг алдаж байгаа юм. ХХК-ийн баримтуудтай танилцаад Сангийн яаманд гомдол гаргасан. Дараах 7 үндэслэлээр бид гомдлоо гаргасан. Учир нь ХХК нь тухайн тендерт шалгах боломжгүй компани байсан. Үндэслэлийн тухайд ХХК-ийн өөрийн ижил төстэй ажлын туршлагаа нотлохдоо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газартай 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан дугаартай мод үржүүлгийн газрын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж худалдан авах, тендерийн ажил гүйцэтгүүлэх гэрээг ирүүлсэн. Тухайн гэрээний агуулгаас үзэхэд гэрээний зүйл болох тоног төхөөрөмж нь модны нүх ухагч багаж, хөрс сийрүүлэгч багаж, трактор, хүлэмж, хүрз, подки буюу суулгац тарих, гар ажиллагааны багаж зэргийг нийлүүлж байсан туршлагатай. Өнөөдрийн маргаад байгаа тендер нь үйлдвэрийн автоматжуулалтын тоног төхөөрөмж нийлүүлэх ёстой. Гэтэл зүгээр л нэг багаж нийлүүлж байсан туршлагыг нь ижил төстэй туршлагыг нь хангаж байна гээд үнэлчихсэн байгаа. Хоёрдугаарт ХХК нь тендерийн цахим систем дээр үүссэн тендерийн маягт нэгд заасан үнийн саналаа бэлтгэж багаажуулан хүргүүлэхдээ тендерийн хүчинтэй байх хугацааг ажлын хоног бус 30 хоногоор санал болгосон. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь илт байсан. Учир нь хуульд заасны дагуу доод нь ажлын 30 хоногоор тендерийн хүчинтэй байх хугацааг тендерт оролцогч санал болгох ёстой байдаг. ХХК нь хуанлийн 30 хоногоор тендерийн баримт бичгийг санал болгох ёстой. Гуравдугаарт, ХХК нь тендерийн маягт нэгд заасан саналыг багаажуулан хүргүүлэхдээ үнийн хөнгөлөлт санал болгохгүй гэдэг асуудлыг бол тухайн маягтаар мэдэгдсэн гэсэн мөртөө цахим систем дээр хүргүүлэхдээ үнийн хөнгөлөлт санал болгож тендерт оролцсон. Их зөрөөтэй мэдээ мэдээллээр тендерт оролцсон нь бол илт байсан. Үндсэндээ цахимаар саналаа хүргүүлэхдээ үнийн хөнгөлөлт санал болгохгүй гэсэн мөртөө цахим системээр үнээ илгээхдээ үнийн хөнгөлөлтийг санал болгоод ирүүлсэн зөрчил байсан. Дөрөвдүгээрт, ХХК-ийн тендерийн маягт нэгд заасан саналыг багаажуулан хүргүүлэхдээ өөрийн хүргүүлж буй тендерийг бусад оролцогчдод ил болгохыг зөвшөөрч тендерийг нууцлах аливаа үүргээс захиалагчийг бүрэн чөлөөлж буйг мэдэгдсэн боловч цахим систем дээр хүний нөөц буюу инженер техникийн ажилтнуудыг санал болгосон материалыг нууцлан хүргүүлж буй нь илт зөрөөтэй мэдээллээр тендерт оролцсон байна. Ямар ч мэдээллийг нууцлахгүй гэж маягт дээрээ мэдэгдэж хүргүүлснээр цахим систем дээр хүний нөөцтэй холбоотой мэдээллээ нууцлаад хүргүүлчихсэн асуудал байгаа. Тавдугаарт, ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурах этгээдээр гүйцэтгэх захирал Д.Н нь өөртөө итгэмжлэл олгосон асуудал байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар буюу гүйцэтгэх захирал бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал, захирал байдаг. Гэтэл гүйцэтгэх захирал Д.Д өөртөө итгэмжлэл олгоод байгаа. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.4-д зааснаар албан ёсны борлуулагчийн эсхүл дамжуулан борлуулах эрхтэй этгээд болохыг нотлох баримт хүргүүлэх ёстой байсан. Гэвч ХХК нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын гарал үүсэлтэй гэх ноосон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, М ХХК-д тус тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх эсвэл дамжуулан борлуулах, албан ёсны борлуулах эрхийг нотолсон үйлдвэрлэгчээс авсан баримт байхгүй, уг тоног төхөөрөмжүүдийг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын гарал үүсэлтэйг батлах баримт байхгүйгээс гадна гол тендерт оролцож байгаа ХХК-д уг баримтууд тус тус байхгүй. Албан ёсны борлуулагч гэдгээ нотлоогүй, үйлдвэрлэгч гэдгээ нотолсон баримт аль аль нь байгаагүй. Түүнчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас нийлүүлсэн гэх сэрээт ачигч, авто ачигч, тоног төхөөрөмжүүдийг ХХК нь албан ёсны борлуулах эсхүл, дамжин борлуулах эрхийг авсан үйл баримтыг ирүүлээгүй. Иймд дээрх долоон зөрчилтэй компанийг шалгаруулсан байна, баримт бичгийн зөрчилгүй бага үнийн саналтай Б ХХК-ийг тендерээс үндэслэлгүйгээр татгалзсан байна гээд бид Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдолдоо манай татгалзаж байгаа шахах дамжлаг хоёрын үзүүлэлт зөрөөтэй асуудлыг мөн дурдсан. Тодруулбал, Б ХХК-аас хүргүүлсэн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийн 5 дахь мөрний 4 дэх бараанд заасан шахах дамжлага хоёрын сана болгож буй техникийн үзүүлэлт нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтээс илүү буюу торлогийн диаметр 6мм жижиг байсныг бид 8мм томоор, шахалтын нягт нь 0,65 сийрэг байсныг 0,35 нягтаршилтайгаар хүчин чадлыг нэмэгдүүлж санал болгосон. Ингээд манай байгууллагаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу санхүүжилтийг буцаасан аарх хариу өгсөн. Энэ аар хугацааны асуудал байгаа. 05 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагад мэдэгдэл өгөөд, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ХХК-ийн материалыг нь цахим системд байршуулсан байсан бол 05 дугаар сарын 20-ны өдөр эсхүл 21-ний өдөр гомдол гаргах боломжтой байх байсан. Сангийн яамд гомдол гаргаж байж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсэх зохицуулалттай байсан. ХХК нь 05 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдлийг хүлээж авсан байх. Шалгараагүй гэдэг асуудлаар гомдол гаргахдаа мэдэгдлийг заавал хавсаргах ёстой байсан ч хавсаргаагүй байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийг дотор гомдол гаргана гэж заасан. Гэтэл ХХК нь 2026 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 12 цаг 38 минутад Сангийн яаманд гомдол гаргасан байгаа. Хуульд заасан хугацаанд гомдлыг гаргасан гэж харагдаж байгаа. Гэхдээ тухайн гомдол нь хэлбэрийн шаардлагыг хангаагүй байсан. С ХХК-ийн хувьд 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг 05 минутад шалгараагүй аар мэдэгдлээ аваад Сангийн яаманд 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 48 минутад гомдлоо өгсөн байгаа. Энэ тохиолдолд хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Учир нь ажлын цагаар тоолоход 05 дугаар сарын 14-ний 13 цагт гомдол гаргах хугацаа дуусах ёстой байсан. С ХХК-ийн гомдлыг харахад манай байгууллагыг татгалзсан үндэслэл буюу Ипи 30 шахах дамжлага 2.2 нь үзүүлэлтийн зөрүүтэй захиалагчийн шаардлагыг хангаагүй гэдэг гомдлыг С ХХК гаргасан байгаа. ХХК-ийн гаргасан гомдлыг Сангийн яамнаас бүхэлд нь үндэслэлгүй гэж хариу өгсөн. С ХХК-ийн Ипи 30 загварын шахах дамжлага 2-т заасан 2 үндэслэлийг тоо зөрөөтэй байгаа болохоор нягж үзэх нь зүйтэй байна. Иймд үнэлгээний хороо дахиж үнэлгээ хийнэ. Тэгэхээр өмнөх шийдвэрийг хүчингүй болголоо гэсэн гомдлын хариуг бол Төрийн худалдан авах ажиллагааны газар руу Сангийн яамнаас хүргүүлсэн байгаа. Үүнээс үзэхэд ХХК-тай холбоотой захиргааны журамд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гомдлыг Сангийн яам хүлээгээд авсан асуудлыг манай өмгөөлөгч дэлгэрүүлээд хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарлах байх. С ХХК нь хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байхад Сангийн яам хүлээж аваад, хариу хүргүүлээд хариуцагч нь тэр гомдлын хариуны дагуу тендер дахин үнэлсэн асуудал байгаа. Энэ үйл баримтыг заавал дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгч Б ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж, хангайн бүс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ХХААХҮА/2026010201015/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалтаар ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах, Б ХХК-ийн хамгийн сайн тендерээр шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах, зөвлөмж, тэмдэглэлийг хүргүүлэхийг үнэлгээний хороонд даалгах, Б ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан, тус газраас зарласан дугаартай Хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж /Хангайн бүс/ төсөл, арга хэмжээний Багц-1: Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж /Баянхонгор/ нийлүүлэх тендер шалгаруулалттай холбоотой нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Тус төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр тушаалаар байгуулсан.

Нэхэмжлэлд дурдсан тус төсөл, арга хэмжээний Багц-1: Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж /Баянхонгор/ нийлүүлэх тендер шалгаруулалтын баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид хууль гэх) болон холбогдох журмын дагуу боловсруулж, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зарлалыг нийтэлсэн.

Тус тендер шалгаруулалтын нээлтийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулж, тендер шалгаруулалтын үр дүнг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр оролцогчдод нэгэн зэрэг хүргүүлсэн бөгөөд хамгийн сайн үнэлэгдсэн Б******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тус өдрийн дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Сангийн яамнаас 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ХХК-иас гаргасан гомдлын дагуу тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж байгааг мэдэгдсэн. Мөн Сангийн яамнаас 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар албан бичгээр мөн тус тендер шалгаруулалтын оролцогч С ХХК-иас гомдол гаргасан тухай мэдэгдсэн.

Улмаар Сангийн яам 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн *******, ******* дугаартай албан бичгээр дээрх хоёр гомдлыг хянан шийдвэрлээд, Б ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, тендерийг дахин үнэлэхийг даалгасан.

Үнэлгээний хороо тус яамны шийдвэрийн дагуу шаардлагад нийцсэн удаах эрэмбэлэгдсэн оролцогч болох ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А-1/3304 дугаар албан бичгээр мэдэгдэж, Б ХХК-д мөн өдрийн дугаар албан бичгээр шаардлагад нийцээгүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

Үүний дараа Б ХХК уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасантай холбогдуулан Сангийн яам 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03/6048 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг дахин түдгэлзүүлсэн.

Гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1 батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах; 13.1.2. энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох гэж заасан хугацаа дуусч, тухайн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусаагүй тул төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох нөхцөл үүссэн.

Үүнтэй холбоотойгоор Сангийн яамнаас 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Гомдол хянан шийдвэрлэх хугацаанд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1-т Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад дараах журмыг баримна: 13.1.1. батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах; 13.1.2. энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох гэж заасан нөхцөл үүссэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48.2.1-т худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах гэж, Сангийн сайдын 2023 оны ******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 4.6-д ...санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хуулийн 59.5-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж буцаана. гэж заасны дагуу тус компанийн гомдлыг буцаах тухай албан бичгийг хүргүүлсэн.

Өөрөөр хэлбэл, тухайн тендер шалгаруулалт нь хуулийн дагуу үргэлжлүүлэн хэрэгжих эрх зүйн болон санхүүгийн боломжгүй болсон болно.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй, 30.6-т Санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тооцтол хийснээс бусад тохиолдолд захиалагч энэ хуулийн 30.5-д заасан үндэслэлээр худалдан аваагүй бараа, ажил, үйлчилгээний тухайн төсвийн жилд дахин худалдан авахыг хориглоно гэж заасан. Дээрх хуулийн агуулга нь захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд захиалагч нь худалдан аваагүй бараа, ажил, үйлчилгээг тухайн төсвийн жилд дахин худалдан авахыг хориглох буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер шалгаруулалт явуулахыг хориглосон. Мөн Сангийн Яамны 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж гомдлыг буцаасан тухай мэдэгдсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 84.1.2-т зааснаар дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актыг анхан шатны буюу гүйцэтгэх байгууллага биелүүлэх үүрэгтэй.

Иймд Сангийн яамны шийдвэр, холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг үндэслэн Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар албан бичгээр тухайн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд гомдол гаргах хугацаанд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т заасан худалдан авах ажиллагааг 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгаагүй тохиолдолд төсөл, арга хэмжээг цааш үргэлжлүүлэхгүй гэсний дагуу шийдвэрийг хүчингүй болгосон. Тэгэхээр ХХК-тай гэрээ байгуулах үндэслэлгүй болсон. Хоёрдугаарт, гомдол гаргах хугацааны тухайд 05 дугаар сарын 20-ны өдрөөс гомдол гаргах хугацаа нь ажлын 5 өдөр байдаг. Гэрээ байгуулах хугацаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасны дагуу гэрээ байгуулах компани ажлын зургаагаас дээш өдрийн дараа гэрээ байгуулах нөхцөл үүсдэг. Бид мэдэгдлээ оруулаад 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойшоо хэдний өдөр ч гомдол гаргасан байсан уг төсөл, арга хэмжээ нь хүчингүй болох нь тодорхой байсан. Ямар үндэслэлээр хангахгүй байсан тухайд уг төсөл нь хоёр багцтай байсан. Багц хоёр дээр гомдол гаргаад, Сангийн яамнаас хариу ирэхдээ багц нэгийн гомдол нь ирээд, багц хоёрын гомдол нь ирээгүй. Хоёр багцын үр дүн орж байж хамт нийтлэгддэг. Хугацаа алдсан боловч аль ч хугацаанд гаргасан 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүй байсан. Нэхэмжлэгч компанийн ирүүлсэн техникийн тодорхойлолтын тухайд, Хөдөө аж ахуйн яамнаас тавьсан шаардлагад шахах дамжлагын хоёрдугаар шатны хувьд шахмалын нягт нь хамгийн багадаа шоо сантиметр тутамд 0.65 грамм байхаар заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч компани өөрийн материалд 0.35 грамм гэж бичсэн нь энэ шаардлагын хүрээнд эрүүл, зөвшөөрөгдөх дүн мөн эсэхийг Сангийн яам "С " ХХК болон " Н*******" ХХК-ийн гомдлыг хянан үзэж, албан бичгээр тодруулсан бөгөөд танай компанийн хувьд ч мөн адил зөрчил илэрсэн. Тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу, оролцогч өөрийн санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг захиалагчийн техникийн тодорхойлолттой харьцуулсан хэсэгт тусган ирүүлэх ёстой. Гэтэл танай компани ирүүлэхдээ захиалагчийн техникийн тодорхойлолтыг өөрийн бүтээгдий үзүүлэлттэй ижил байхаар засварлан ирүүлсэн байсан. Бид уг материалыг анхны эх хувилбартай нь харьцуулалгүйгээр, ирүүлсэн байдлаар нь үндэслэн шаардлага хангасан гэж үзэж, анхнаасаа гэрээ байгуулах эрхийг олгосон байна. Ингэж захиалагчийн техникийн тодорхойлолтыг өөрийн үзүүлэлттэй ижил болгон харьцуулж ирүүлсэн зөрчлийг анзаарахгүй өнгөрсөн ч, энэ мэдээлэл бусад оролцогчдод нээлттэй байдаг тул бусад компаниуд үүнийг олж хараад Сангийн яаманд гомдол гаргасан байна. Сангийн яамнаас "С " ХХК болон " Н*******" ХХК гэсэн хоёр компанийн гомдлыг хэзээ хянан шийдвэрлэсэн нь бидний хувьд Сангийн яамны эрх хэмжээний асуудал юм. " Н*******" ХХК ерөнхийдөө дөрвөн асуудлаар гомдол гаргасан бөгөөд эдгээрээс асуудлын хувьд захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн. Харин шоо сантиметр тутамд 0.65 грамм байх ёстой шаардлагыг үндэслэлтэй гэж дүгнэсэн. Энгийн логикоор бодоход ч 0.35 грамм гэдэг нь шаардагдах хамгийн бага нягтаас хамаагүй бага үзүүлэлт болно. Мөн диаметрийн хувьд 6 миллиметрээс их, бага гэсэн тэмдэг ямар ч байгаагүй, зөвхөн яг 6 миллиметр гэсэн харьцааг бидэнд өгсөн байсан. Илүү өндөр нягттай холбоотой мэргэжлийн хүний дүгнэлт байхгүй байсан бөгөөд энэ асуудлыг Үнэлгээний хороо хурлаараа, олонхын саналаар, захиалагчийн өгсөн техникийн тодорхойлолтын дагуу шийдвэрлэсэн болно. Хэрэв 0.35 граммаас бага эсвэл их үзүүлэлт аль нь илүү тохиромжтой болохыг тодруулах шаардлагатай байсан бол, тендер зарлагдсанаас хойш, нээхээс өмнө тодруулга авч, энэ асуудлыг тодорхой болгох боломж, үүрэг байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Гуравдагч этгээд ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Манай ХХК нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан Хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж /Хангайн бүс ХХААХҮЯ/20260102015 дугаартай тендерийн Багц №1 Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж /Баянхонгор/-ийн сонгон шалгаруулалтад 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр оролцсон.

Манай компани 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тендерээс хасагдсан тухай А-1/2111 дугаартай мэдэгдлийг хүлээн авсан. Тендерт анх шалгарсан компанийн ирүүлсэн материалтай танилцахад түүний санал болгосон зарим тоног төхөөрөмж захиалагчийн тогтоосон техникийн тодорхойлолт, шаардлагыг хангаагүй байсан тул манай компани 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан.

Сангийн яамнаас гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай ******* дугаартай албан бичгийг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан. Улмаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр А-1/3304 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг манай компанид ирүүлсэн.

Манай компани Б ХХК-ийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай санал нийлэхгүй байна. Учир нь тус компанийн санал болгосон тоног төхөөрөмжүүд нь тендерийн баримт бичигт заасан захиалагчийн техникийн тодорхойлолт, шаардлагыг бүрэн хангаагүй байсан болно.

Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газраас гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, дэмжиж байна.

Тус хэргийг хянан шийдвэрлэхэд манай компанийг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар 1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж /Хангайн бүс/ нийлүүлэгчийг сонгох дугаартай манай компанийн тендерээс татгалзаж, ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 2. Төрийн худалдан авах ажилла гааны газрын Хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж /Хангайн бүс/ нийлүүлэгчийг сонгох дугаартай тендер сонгон шалгаруулалтаар ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан шийдвэр /зөвлөмж, тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах, 3. Б ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахгүй байгаа Үнэлгээний хорооны үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг Үнэлгээний хороонд даалгах, 4. Б ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах гэж тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. 1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж /Хангайн бүс/ нийлүүлэгчийг сонгох дугаартай манай компанийн тендерээс татгалзаж, ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, 2. Төрийн худалдан авах ажилла гааны газрын Хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж /Хангайн бүс/ нийлүүлэгчийг сонгох дугаартай тендер сонгон шалгаруулалтаар ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан шийдвэр /зөвлөмж, тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах, 3. Б ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахгүй байгаа Үнэлгээний хорооны үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг Үнэлгээний хороонд даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

2. Дээрх 3 нэхэмжлэлийн шаардлагууд нь хоорондоо шууд уялдаа холбоо бүхий шаардлагууд бөгөөд уг 3 шаардлагын хувьд нэхэмжлэлийн маргаж байгаа үндэслэл адил бөгөөд шүүхээс өгөх дүгнэлтүүд мөн адил тул дээрх 3 нэхэмжлэлийн шаардлага тус бүрд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.

3. Төрийн Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай тоот албан бичгээр Захиалагчийн тавьсан шаардлага: Техникийн тодорхойлолт Хонины ноосон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж: Техникийн үзүүлэлт, хүчин чадал 5. Шахах дамжлага-2: Шахмалын нягт хамгийн багадаа 0.65 г/см3 Хэвлэгч торны торлогийн диаметр: 6мм, Оролцогчийн санал: Санал болгосон ЕР30 загварын шахах дамжлага 2-ын шахмалын нягт хамгийн багадаа 0.35 г/см3, хэвлэгч торны торлогийн диаметр 8мм, Шалгараагүй тухай тайлбар: Санал болгосон ЕР30 загварын шахах дамжлага 2-ын шахмалын нягт болон хэвлэгч торны торлогийн диаметр зөрүүтэй байгаа нь шаардлагад нийцээгүй гэж үзэж Б ХХК-ийн тендерээс татгалзсан тухай мэдэгдсэн байна.

4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж /Хангайн бүс/ багц-1 хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж /Баянхонгор/-ийн техникийн тодорхойлолтын хүснэгтийн 5-д 35-40бар даралтаар шахах, 100-140 хэмийн халуунаар боловсруулах, 75 кВт чадалтай 380В-оор ажиллах хөдөлгүүртэй. Хэвлэгч торны диаметр 750мм-ээс багагүй, зузаан нь 70мм-ээс багагүй, торлогийн диаметр 6мм байна. Шахмалын нягт хамгийн багадаа 0.65 г/см3. Шахагч булны тоо 3 ш-ээс цөөнгүй, булны жин нь 48-50 кг байна гэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн цахим системд илгээсэн тендерээс үзэхэд, нэхэмжлэгч нь ЕР30 загварын шахах дамжлага-2-ын шахмалын нягт хамгийн багадаа 0.35 г/см3, хэвлэгч торны торлогийн диаметр 8 мм гэсэн үзүүлэлттэй төхөөрөмжийг санал болгосон байна.

6. Дээрх үйл баримтаас үзэхэд, захиалагч нь торлогийн диаметр 6мм гэсэн шаардлагыг тавьсан байхад нэхэмжлэгч нь хэвлэгч торны торлогийн диаметр 8мм гэсэн захиалагчийн тавьсан шаардлагаас илүү шаардлагыг хангасан төхөөрөмжийг санал болгосон болох нь тогтоогдож байна.

7. Захиалагч нь шахах дамжлага-2-ын шахмалын нягт хамгийн багадаа 0.65 г/см3 гэсэн шаардлагыг тавьсан бай нэхэмжлэгч нь шахмалын нягт хамгийн багадаа 0.35 г/см3 гэж мөн илүү нягтыг шахах үзүүлэлт бүхий төхөөрөмж санал болгосон байна.

8. Мөн нэхэмжлэгч нь цахим системд илгээсэн тендерийн техникийн тодорхойлолтдоо[1] ... ЕР30 загварын шахах дамжлагыг санал болгож байгаа уг загварын ерөнхий үзүүлэлт нь 30 кВт чадлын хэмжээтэйгээр танилцуулга дээр байгаа боловч захиалгаар 75 кВт чадалтайг үйлдвэрлүүлнэ гэж бичсэн байх ба хөдөлгүүрийн хүчин чадал хэдий хэмжээтэй байна үүнтэй уялдаад шахах нягтын хэмжээ тодорхойлогдоно.

10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тус төхөөрөмжийн үндсэн гол үзүүлэлт болох хөдөлгүүрийн хүчин чадлыг 75 кВт чадалтайг үйлдвэрлүүлнэ гэж техникийн тодорхойлолтдоо бичиж хүсэл зоригоо тодорхой илэрхийлэн тайлбарласан байна.

11. Иймд хөдөлгүүрийн хүчин чадал гэсэн ойлголтод шахмалын нягт гэсэн ойлголт багтах нь тодорхой тул нэхэмжлэгчийн санал болгосон төхөөрөмж нь захиалагчийн тавьсан шаардлагыг хангасан байна.

12. Дээрх тайлбарласан үйл баримтууд буюу техникийн үзүүлэлтүүдээс үзэхэд, нэхэмжлэгч нь захиалагчийн техникийн тодорхойлолтод тавьсан шаардлагаас илүү, сайжруулсан үзүүлэлт бүхий төхөөрөмжийг санал болгосон болох нь тогтоогдож байна.

13. Иймд дээрх үндэслэлүүдээс үзэхэд, нэхэмжлэгч нь захиалагчийн тавьсан шаардлагаас илүү шаардлагыг хангасан тоног төхөөрөмжийг санал болгосон бай нэхэмжлэгчийн илгээсэн тендерийг шаардлага хангахгүй гэж захиалагч болон үнэлгээний хороо үзсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

14. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний басан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах зөвлөмжийг үнэлгээний хороо захиалагчид хүргүүлэх ёстой байжээ.

13. Б ХХК нь 5,600,000,001 төгрөгийн үнэ санал болгосон, ХХК нь 6,538,906,995 төгрөгийн үнэ санал болгосон болох нь захиалагчийн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, Төрийн Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тоот албан бичиг зэрэг баримтуудаар тодорхой тогтоогдож байна.

14. Тодруулбал, дээрх хуулийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д ... үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэж заасан ба нэхэмжлэгч Б ХХК нь гуравдагч этгээд ХХК-иас бага үнэ санал болгосон байх тул нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн өмнө буюу эхэнд эрэмблэгдэнэ.

15. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу Б******* ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ.

16. Дээрхээс дүгнэхэд, Үнэлгээний хороо нь Б ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх, улмаар захиалагч нь Б билэг ХХК-тай гэрээ байгуулах нь хуульд нийцэхээр байжээ.

17. Түүнчлэн Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Гомдол хянасан тухай ******* тоот албан бичгээр ...үйлдвэрлэгчийн танилцуулга, цахим хуудсан дээр дурдсан үзүүлэлтүүд тусгагдаагүй байх бөгөөд үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд хэрхэн хянан үзсэн нь тодорхойгүй байх тул тус тоног төхөөрөмжийн үзүүлэлт шаардлага хангах эсэхийг зүйл бүрээр хянан үзэх нь зүйтэй байна гэжээ.

18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана, 25.2-т Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно гэж тус тус заасан байна.

19. Дээрх Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот албан бичиг болон хуулийн зохицуулалтаас үзэхэд, хариуцагч нь тус тендер шалгаруулалтад оролцогчдоос, эсхүл хөдөө аж ахуйн салбарын бордооны тоног төхөөрөмжийн чиглэлээр мэргэшсэн этгээдээс асууж тодруулах зэргээр бодит нөхцөл байдлыг шалгаж, тодруулах үүрэгтэй байсан гэж үзэхээр байна.

20. Түүнчлэн Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн № тоот албан бичгээс үзэхэд Б ХХК-д анх гэрээ байгуулах эрх олгосон байсан болохыг энд тэмдэглэх нь зүйтэй байна.

21. Дээрхээс үзэхэд, захиалагч болон үнэлгээний хорооны үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасантай нийцэхгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн 1-3 дахь шаардлагуудыг шүүх хангаж шийдвэрлээ.

22. Б ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

23. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 48.2.1-д худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах, 48.2.4-т энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах, 48.2.8-д энэ хуульд зааснаар худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах гэж заасан байна.

24. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, худалдан авах ажиллагааг хуульд заасан хугацаанд төлөвлөх, зохион байгуулах, хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах нь захиалагч буюу хариуцагчийн үүрэг байна.

25. Үүнээс үзэхэд, худалдан авах ажиллагааг хуульд заасан хугацаанд зохион байгуулж дуусгаагүй хариуцагчийн хуульд нийцээгүй үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, хариуцагчийн энэхүү хуульд нийцээгүй үйлдэлд нэхэмжлэгч буруугүй байна.

26. Иймд худалдан авах ажиллагааг хуульд заасан хугацаанд төлөвлөх, зохион байгуулах үүргээ биелүүлээгүй хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй байх тул нэхэмжлэлийн 4 дэх шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

27. Иймд гэрээ байгуулахыг даалгуулахтай холбоотой 4 дэх нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 27 дугаар зүйлийн 27.5, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.4, 48.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Төрийн Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай тоот албан бичгийг болон Төрийн Худалдан авах ажиллагааны газрын Хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж /Хангайн бүс/ дугаартай төсөл арга хэмжээ /Багц-1/-ний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг тус тус хүчингүй болгож, Б******* ХХК-ийн илгээсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахгүй байгаа тус Үнэлгээний хорооны үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг тус Үнэлгээний хороонд, Б ХХК-тай гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт тус тус даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  М.БАТЗОРИГ

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 84 хуудас.