2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/00407

 

 

 

 

 

 

 

 

               2025        01          21   

                                191/ШШ2025/00407

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо,0 тоотод байрлах, ******* ХХК /000000/-д холбогдох,

6,958,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* миний бие 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдөр "С" ХХК-тай виз зуучлалын гэрээг байгуулж 2000 долларыг Д-ын *******ын Хаан банк дахь  тоот дансанд шилжүүлсэн. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М нь гэрээнд заасан үүргээ биелүүлж чадаагүй буюу визны материалыг зохих шаардлагад нийцүүлж элчин сайдын яаманд тохиролцсон хугацаанд өгөөгүй.

Уг гэрээг цуцлах хүсэлтийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр бичгээр мэдэгдсэн бөгөөд гэрээний цуцласны шимтгэл 300 доллар суутгаж, үлдэгдэл төлбөр болох 1700 долларыг ажлын 14 хоногийн дотор өгөхөөр тохиролцсон. Гэвч уг төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрч байгаа тул хуулийн дагуу миний авах төлбөр 6,958,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч ******* ХХК-ийн талд гаргасан нэхэмжлэлийн дүн 6,958,000 төгрөгөөс 1,043,700 төгрөгийг суутгуулж, нийт 5,914,300 төгрөгийг авахаар 2025.01.21-ний өдрийн шүүх хуралдаанаар эвлэрсэн болно. Уг мөнгийг 2025.06.01-ний өдрөөс өмнө хариуцагч тал гаргаж өгнө гэсэн болно гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.*******ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч "С" ХХК нь 5,914,300 төгрөгийг 2025.06.01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч С ХХК-д холбогдуулан 6,958,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Т.******* нь 6,958,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ 1,043,700 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч С ХХК нь үлдэх 5,914,300 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Ийнхүү зохигч эвлэрсэн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, С ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.******* нь 6,958,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ 1,043,700 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч С ХХК нь 5,914,300 /таван сая есөн зуун арван дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрснийг баталж, С ХХКхолбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 109,579 /нэг зуун есөн мянга таван зуун далан ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА