| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/04180/И |
| Дугаар | 191/ШШ2025/00406 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/00406
| 2025 01 21 | 191/ШШ2025/00406 |
|
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 09 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт гийн /РД:/-т холбогдох,
15,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******, өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.*******, И.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.******* нь Д.тэй 2008 оны 6 сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдарч байх хугацаандаа 2008 оны 9 сарын 20-ны өдөр охин Б.Н, 2012 оны 7 сарын 29-ний өдөр хүү Б.Ч нарын 2 хүүхэдтэй болсон. Гэвч бидний хоорондын харилцаа байнгын маргаантай байснаас, 2016 оноос хойш тус тусдаа амьдарсан. Иймээс бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01391 дугаар шийдвэрээр, гэрлэлтээ цуцлуулсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01391 дугаар шиийдвэрийн Тогтоох нь: хэсэгт "1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын ******* /РД: *******/, Туваан Гэгээн Овогт гийн /РД: / нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 9 сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Н, 2012 оны 7 сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Ч нарыг эх Д.ийн асрамжинд үлдээсүгэй. 3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 9 сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Н, 2012 оны 7 сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Ч нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас / суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Б-с сар бүр тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй..." гэж шийдвэрлэсэн билээ.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу, миний бие С.Б нь 2024 оны 07 сарын 04-ний өдөр 2 000 000 төгрөг, дараа нь буюу 2024 оны 07 сарын 29-ний өдөр 25 713 700 төгрөг, нийт 27 713 700 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу, хүүхдүүдийн тэтгэлэгт шилжүүлэн төлсөн.
Учир нь миний бие С.Б нь БНСУ-д 7 жил амьдарч байгаад, 2024.07.03-ны өдөр Монголдоо ирсэн бөгөөд хүүхдүүдээ санаад, хүүхдүүдтэйгээ хамт 2 өдөр уулзсан. Гэтэл гэнэт намайг ШШГГ-аас дуудаж, өмнөх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01391 дугаар шийдвэрийн дагуу, хуримтлагдсан хүүхдийн тэтгэлэгээ төл гээд надад, тухайн байгууллагаас хилийн хорио тавьсан.
Иймээс би ШШГГ-т хандаж, би БНСУ-д байхдаа, хүүхдийн тэтгэлгээ шилжүүлгээр, тухай бүрд нь шилжүүлж байсан, шилжүүлгээр төлж байсан төлбөрөө, ШШГГ-аас бодогдсон дүнгээс хасаж тооцуулъя гэдэг хүсэлт тавьсан. Тэгтэл ШШГГ нь "болно" гээд, надаас "баримт болох банкны дансны хуулгаа аваад ир гэсэн. Би, хаан банкны дансны хуулгаа авчирч, 13 650 000 төгрөг шилжүүлж байсан тооцоогоо үзүүлтэл, ШШГГ нь миний авчирсан хаан банкны дансны хуулгыг баримт болгон авч үлдээд, төлбөр авагч тал болох Д.ийг дуудсан. Тэгээд ШШГГ-аас миний дансны хуулгыг, төлбөр авагч Д.т танилцуулсан боловч, Д. нь зөвшөөрөөгүй тул миний төлөх мөнгөнөөс, ШШГГ нь хасалт хийгээгүй. Гэвч ШШГГ нь нэхэмжлэгч надад хандан, "Та шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болно, Д. ээс илүү төлсөн мөнгөө эргээд /буцаагаад/ нэхэмжлэх эрхтэй" эрх нээлттэй гэж хэлсэн.
Иймээс би илүү төлсөн мөнгөө Д.ээс гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Ер нь миний бие С.******* нь 2017 оны 4 дүгээр улирлаас эхлэн, БНСУ-аас мөнгө гуйвуулдаг хүний дансаар дамжуулан, олон удаа хүүхдүүддээ зориулж, Д. болон Д.ийн ээжийнх нь данс руу мөнгө шилжүүлдэг байсныг хэлэх нь зүйтэй. Ингэж явуулж байсан мөнгөнүүд энэхүү тооцоонд огт ороогүй болно. Мөн миний аав, ээж хоёр /өвөө, эмээ нь/ бас хүүхдүүдэд минь тэмдэглэлт баяр ёслолын өдрүүдээр, хүүхдүүдийн шүдний эмчилгээ, сургалт, номны мөнгө зэрэгт мөн мөнгө шилжүүлдэг байсныг дурьдаж байна.
Иймд 2021.07.31-ний өдөр шилжүүлсэн 350 000 төгрөг, 2021.07.10-ны өдөр 300 000 төгрөг, 2022.06.17-ны өдөр 150 000 төгрөг, 2022.12.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2023.03.15- ны өдөр 800 000 төгрөг, 2023.04.23-ны өдөр 1 200 000 төгрөг, 2023.05.26-ны өдөр 300 000 төгрөг, 2023.06.11-ний өдөр 350 000 төгрөг, 2023.07.04-ний өдөр 200 000 төгрөг, 2023.07.23- ны өдөр 150 000 төгрөг, 2023.07.29-ний өдөр 250 000 төгрөг, 2023.08.20-ны өдөр 800 000 төгрөг, 2023.08.24-ний өдөр 400 000 төгрөг, 2023.09.05-ны өдөр 150 000 төгрөг, 2023.09.16- ны өдөр 250 000 төгрөг, 2023.10.23-ны өдөр 1 400 000 төгрөг, 2023.12.01-ний өдөр 700 000 төгрөг, 2023.12.01-ний өдөр 100 000 төгрөг, 2023.12.15-ны өдөр 400 000 төгрөг, 2023.12.29- ний өдөр 100 000 төгрөг, 2024.01.15-ны өдөр 800 000 төгрөг, 2024.02.13-ны өдөр 500 000 төгрөг, 2024.03.19-ний өдөр 300 000 төгрөг, 2024.04.16-ны өдөр 300 000 төгрөг, 2024.04.28- ны өдөр 250 000 төгрөг, 2024.5.16-ны өдөр 200 000 төгрөг, 2024.05.21-ний өдөр 650 000 төгрөг, 2024.05.28-ны өдөр 100 000 төгрөг, 2024.05.30-ны өдөр 350 000 төгрөг, 2024.07.03-ны өдөр 500 000 төгрөг, нийт 13 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү.
Мөн нэхэмжлэгч надаас, Д. нь мөнгө авч байж, гэрлэлтээ цуцлуулна гээд, өмнө буюу 2019.04.15-ны өдөр бэлнээр 1 000 000 төгрөг, дараа нь 1 500 000 төгрөгийг шилжүүлгээр, нийт 2 500 000 төгрөг авсан байдаг. Уг өгсөн 2 500 000 төгрөгөө мөн нэхэмжилж байна. Учир нь энэ бол хууль бус шаардлага байсан байна. Нөгөө талаар миний явуулж байсан зөвхөн баримттай хүүхдийн тэтгэлэгийн мөнгийг хасаж тооцоогүй тул, уг мөнгийг нэмж нэхэмжилж байна. Иймд нийт илүү төлсөн хүүхдийн тэтгэлэгийн төлбөр 13 300 000 төгрөг, мөн мөнгө авч байж, гэрлэлтээ цуцлуулна гэж хууль бусаар надаас авсан 2 500 000 төгрөг, нийт 15 800 000 төгрөгийг, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч надад олгож өгнө үү гэжээ.
Эвлэрлийн гэрээнд: Энэхүү гэрээний нэг талаас нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******, нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нар дараах байдлаар харилцан тохиролцов. Үүнд:
1. Нэхэмжлэгч нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага болох 15,800,000 /арван таван сая найман зуун мянга/ төгрөгийн 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөс татгалзав.
2. Нэхэмжлэгч нэхэмжилж байгаа 13,300,000 /арван гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг охин Б.Н, хүү Б.Ч нарын нэмэлт сургалт болон хичээлээс гадуурх бусад сургалтын төлбөрт тооцуулан /50 хувийн төлбөрт/ өгөхөөр тохиролцов.
3. Энэхүү гэрээ нь хүүхдийн тэтгэлэгт хамааралгүй болохыг талууд ойлголцож тохиролцов. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр олгогдох хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэгч төлөх үүргээ биелүүлэх болно.
4. Хариуцагчийн зүгээс хүүхдүүдийн нэмэлт сургалт болон их, дээд сургуулийн төлбөрийн 50 хувийг дээрх үнийн дүнгийн дотор нэхэмжлэхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* нь 15,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ 2,500,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Д. нь үлдэх 13,300,000 төгрөгийг охин , хүү нарын хичээлээс гадуурх нэмэлт сургалт болон их, дээд сургуулийн төлбөрийн 50 хувийн сургалтын төлбөрт тооцуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Ийнхүү зохигч эвлэрсэн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, Д.т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.*******, И.******* нар нь 15,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ 2,500,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д. нь 13,300,000 /арван гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг охин , хүү нарын хичээлээс гадуурх нэмэлт сургалт болон их, дээд сургуулийн төлбөрийн 50 хувийн сургалтын төлбөрт тооцуулахаар зохигч эвлэрснийг баталж, Д.т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******, И.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.ээс 224,450 /хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******, И.******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА