| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00714/И |
| Дугаар | 310/ШШ2025/00694 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 310/ШШ2025/00694
| 05 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 10/ШШ05/00694 | аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* би Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* ******* ******* ******* ******* *******ны төв байр ******* , тоотод байрлах, ******* ******* ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, аймгийн сумын -р баг, - тоотод оршин суух, овогт ын //-д холбогдох 10656.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 10/05/00714/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* нь харилцагч овогтой гийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 41.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 41 дүгээр зүйлийн 41. дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1. дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7. дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 05 оны 0 сарын 01-ний өдөр 01015 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10000000 төгрөгийг жилийн . хувийн хүүтэй, 0 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
******* *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 05 оны 05 сарын 1-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 15 хоног хугацаа хэтрүүлэн төлбөрийн зөрчил үүсээд байна.
Иймд Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1. дахь заалт, талуудын хооронд байгуулсан 01015 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 05 оны 10 сарын 0-ны өдрийн байдлаар ******* нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна.
Үүнд: Үндсэн зээл 9.4 төгрөг, зээлийн хүү 975990.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 170. төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 10656.01 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч М. шүүхэд гаргасан тайлбартаа: ******* *******ны нэхэмжилсэн 10656.01 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 05 оны 11 сарын 0-ны өдрөөс эхлэн 10 хувааж буюу сар бүр 1065 төгрөгөөр төлж барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь М.гээс 10656.01 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага болох 10656.01 төгрөгийг 10 хувааж буюу 05 оны 11 сарын 0-ны өдрөөс эхлэн сар бүр 1065 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 төгрөгөөс 9006 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 9006 төгрөгийг, хариуцагчаас 9006 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.1, 75 дугаар зүйл, 1 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 75 дугаар зүйлийн 75.1-д тус тус зааснаар хариуцагч овогт ын // нь ******* ******* ХК /РД:/-д 10656.01 /арван сая гурван зуун хорин зургаан мянга гурван зуун тавин зургаан төгрөг нэг мөнгө/ төгрөгийг 10 хувааж буюу 05 оны 11 сарын 0-ны өдрөөс эхлэн сар бүр 1065 /нэг сая гучин хоёр мянга зургаан зуун гучин таван/ төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101 /нэг зуун наян мянга нэг зуун далан хоёр/ төгрөгөөс 9006 /ерэн мянга наян зургаан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 9006 /ерэн мянга наян зургаан/ төгрөгийг, хариуцагч М.гээс 9006 /ерэн мянга наян зургаан/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ХК-д олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ