| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/07848/И |
| Дугаар | 191/ШШ2025/08579 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/08579
2025 10 13 191/ШШ2025/08579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт /Регистрийн дугаар ЛБ880*******508/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгч У.*******,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ҮД-0537/,
хариуцагч Б.,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй У.*******-н нэхэмжлэлтэй Б.д холбогдох иргэний хэрэгт зохигч нар дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
1/ Гэрлэлт цуцлагдаж буй нөхцөлийн нд нэхэмжлэгч У.******* өөрийн асран хамгаалалтад том охин , хариуцагч Б. өөрийн асран хамгаалалтад бага хүү тус тус авахаар тохиролцож, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан нөхцөлөөр олгохоор хүлээн зөвшөөрөв.
3/ Бага хүү 18 насанд хүртэл маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулахгүй байхаар тохиролцов.
4/ Нэхэмжлэгч У.******* нь улсын дугаартай автомашинаас ногдох хэсэг гаргуулахаас татгалзсан болно гэжээ.
4. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
4.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, Насан урт өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн тодорхойлолт, ******* дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024.07.01-ний өдрийн 749 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.19-ний өдрийн 2024/ЗШ/1199 дугаартай шийтгэвэр, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, эвлэрлийн гэрээ,
4.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тэргүүн үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
4.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: хүүхдийн санал асуусан тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн лавлагаа, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, холбогдох баримтууд, ******* дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн Шинжээчийн дүгнэлт.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө улсын дугаартай LX HS250 маркийн автомашинаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь болох 24,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг,
хариуцагч Б. нь нэхэмжлэгч У.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн дугаартай, нийслэлийн ******* дүүргийн дугаар хороо, дугаар хороолол /13321/ гудамж, 19 дүгээр байр, ******* тоот хаягт байршилтай 37.51 м.кв талбайтай орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь болох 70,669,050 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.
2. У.*******, Б. нар 2007 оны 11 сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт баримтаар авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
3. Тэдний дундаас 2008 оны 04 сарын 12-ны өдөр охин ******* овогт *******-н Хонгорзул /Регистрийн дугаар /, 2013 оны 12 сарын 10-ны өдөр хүү ******* овогт *******-н Уудам /Регистрийн дугаар / нар төрсөн, хүүхдүүд одоо эрүүл өсөн бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, өрхийн эрүүл мэндийн төв болон сургуулийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
4. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болж, 2024 оны 07 сарын 01-ний өдрийн 749 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа, гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний тусдаа амьдарч байгаа нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг дахин авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх асуудлаар харилцан тохиролцож болох бөгөөд 2008 оны 04 сарын 12-ны өдөр төрсөн охин ******* овогт *******-н Хонгорзул /Регистрийн дугаар /-ыг эцэг У.*******гийн асрамжид, 2013 оны 12 сарын 10-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******-н Уудам /Регистрийн дугаар /-ыг эх Б.-н асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байх тул зохигчийн тохиролцсоноор хүүхдийн асрамжийг шийдвэрлэх нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрийн асрамжид байгаа хүүхдэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу зохигч хүүхдийн тэтгэлгийн хэмжээний талаар тохиролцоогүй байх тул хүүхдийн тэтгэлгийн хэмжээг мөн хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.2-т зааснаар тогтоон зохигчийн хэн алинаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй.
7. Хүүхдийн асрамжийн асуудлыг гэрлэгчдийн тохиролцсоноор шийдвэрлэснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцын 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй. Хүүхдүүдийг эцэг, эхийн асрамжид тус тус үлдээн шийдвэрлэсэн нь эцэг, эхийн эрх, үүргийг хязгаарлах үндэслэл болохгүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж зааснаар эцэг У.******* хүү асран хамгаалах үүргээ гүйцэтгэхэд эх нь саад болох, эх Б. охин асран хамгаалах үүргээ гүйцэтгэхэд эцэг нь саад болох уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
8. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн асуудлаар нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн ба уг гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн дугаартай, нийслэлийн ******* дүүргийн дугаар хороо, дугаар хороолол /13321/ гудамж, 19 дүгээр байр, ******* тоот хаягт байршилтай 37.51 м.кв талбайтай орон сууцыг охин Х.Хонгорзул, хүү Х.Уудам нарын нэр дээр шилжүүлэн өгч, хүү 18 насанд хүртэл маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулахгүй байх, нэхэмжлэгч У.******* нь улсын дугаартай автомашинаас ногдох хэсэг гаргуулахаас татгалзсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч нэхэмжлэлийн шаардлагын нд эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах үндэслэлтэй.
10. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь гэр бүл гэдэг эд хөрөнгийн бус амины эрхээс үүсэлтэй эд хөрөнгийн эрх, үүргийн харилцааны үр дагаврыг шийдвэрлэх маргаан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн бус нэхэмжлэл гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлүүлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 277,960 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 441,096 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулж хариуцагчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 1, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/, овогт /Регистрийн дугаар ЛБ880*******508/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 04 сарын 12-ны өдөр төрсөн охин ******* овогт *******гийн Хонгорзул /Регистрийн дугаар /-ыг төрсөн эцэг ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийн асрамжид, 2013 оны 12 сарын 10-ны өдөр төрсөн хүү ******* овогт Хаянхярваагийн Уудам /Регистрийн дугаар /-ыг төрсөн эх овогт /Регистрийн дугаар ЛБ880*******508/-ийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-аар 2013 оны 12 сарын 10-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******гийн Уудам /Регистрийн дугаар /-ыг, хариуцагч овогт /Регистрийн дугаар ЛБ880*******508/-аар 2008 оны 04 сарын 12-ны өдөр төрсөн охин ******* овогт *******гийн Хонгорзул /Регистрийн дугаар /-ыг 11- нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, нийслэлийн ******* дүүргийн дугаар хороо, дугаар хороолол /13321/ гудамж, 19 дүгээр байр, ******* тоот хаягт байршилтай 37.51 м.кв талбайтай орон сууцыг охин Х.Хонгорзул, хүү Х.Уудам нарын нэр дээр шилжүүлэн өгч, хүү 18 насанд хүртэл маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулахгүй байх, нэхэмжлэгч У.******* улсын дугаартай автомашинаас ногдох хэсгийг гаргуулахаас татгалзаж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200300941 дугаартай данснаас нэхэмжлэгчийн тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 277,960 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч У.*******д, хариуцагчийн тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 441,096 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Б.д тус тус олгож, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.*******д, нэхэмжлэгч У.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.д тус тус олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн байгууллагад тус тус хүргүүлсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР