2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/00163

 

 

 

 

 

 

 

 

 

               2025         01          14   

                                 191/ШШ2025/00163

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхиимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 0 тоотод байрлах ******* ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод байрлах ******* ХХК /РД:000000/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөр болох 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь ******* ХХК-тай техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ / ТЭЗҮ, БОНУ / хийлгэхээр 2022 оны 02 сарын 27-ны өдөр №22/004 тоот Ажил гүйцэтгэх гэрээ хийн урьдчилгаа төлбөр болох 20,000,000 төгрөгний 3,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 09-нд, 2022 оны 02 сарын 27-нд 17,000,000 төгрөгийг төлсөн. Урьдчилгаа төлбөр төлсөнөөс хойш гэрээгээр 45 хоногийн дотор ТЭЗҮ-г хийж хүлээлгэн өгнө гэсэн боловч хийж өгөөгүй. Захирал *******тай утсаар холбогдож ТЭЗҮ-гээ хийж өгөөч ээ гэхэд хийж өгөх боломжгүй болсон урьдчилгаа мөнгийг чинь удахгүй буцаан өгнө гэсээр өгөхгүй өнөөдрийг хүрлээ.

Утсаар залгахаар одоо Эрдэнэтэд ажил хийж байгаа 2024 оны 05 сарын 10-ны өдөр мөнгө орохоор өгнө гэсэн боловч өгөхгүй байна. Утсаар ярих болгонд шалтаг шалтгаан хэлж хойшлуулсаар байх болж сүүлдээ утсаа авахгүй алга болоод байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-иас нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна гэв.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-иас авлагаа 3 сарын дотор авахыг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөр болох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тайлбарыг гаргаж байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, ******* ХХКхолбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* ХХК-иас 129,975 /нэг зуун хорин есөн мянга есөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА