2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/05198

 

 

 

                                                                                                                                        

                                                                                                 

 

 2025          06         06                                           191/ШШ2025/05198

                                                                                                                         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 0 тоотод байрлах, “*******” ХЗХ /РД:000000/-ны нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*******” ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Май капитал” ХЗХ нь "Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 0 блокийн баруун тийш харсан цонхтой 3-р давхарын 1 өрөө 28,18 м.кв /Б/, мөн хотхоны Ж блокийн баруун тийш харсан цонхтой 3-р давхарын 2 өрөө 45,96 м.кв/А/ орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тус тус тогтоож, уг орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг "Май капитал" ХЗХ-д шилжүүлж өгөхийг "*******" ХХК, "*******" ХХК-д тус тус даалгаж, шударга ёсыг тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гарган тус шүүхэд хандсан боловч "*******" ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* нь хаяггандаа байхгүй байгаа тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03-р сарын 20-ны өдрийн 191/ШЗ2025/12797 дугаар "Хүсэлт шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

Захирал Д. Мижиддорж (Утас:) Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 0 давхарт гэсэн хаягт байрлаж байсан боловч тухай хаягтаа байхгүй тухай хорооны засаг даргаас тодорхойлсон болно.

Иймд "*******" ХХК (Регистрийн дугаар *******) болон захирал *******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХЗХ нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*******” ХХК /РД:*******/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д “Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХЗХ нь өөрийн үйл ажиллагаа явуулдаг дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*******” ХХК /РД:*******/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч “*******” ХЗХ нь “*******” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд “*******” ХХК-ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

“*******” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоотод үйл ажиллагаа явуулахаар иргэний бүртгэлийн байгууллагад хаягийн бүртгэлийг хийлгэсэн боловч тус хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “*******” ХЗХ нь хариуцагч болох “*******” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасан тул “*******” ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох  *******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  “*******” ХХК /РД: *******/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох *******ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*******” ХХК /РД:*******/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох *******ийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар “*******” ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*******” ХХК /РД: *******/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох *******ийн оршин байгаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч “*******” ХЗХ /утас:/-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ОЮУНТУЯА