2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/05772

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 30 191/ШШ2025/05772

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Т овогтой Дийн Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Н.Уийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч овогтой Нн У-г хаана оршин сууж буюу хаяг тодорхойгүй, холбогдох утас дээр байдаггүй, нэхэмжлэгчтэй анх гэрээ байгуулахдаа өгсөн Улаанбаатар хот  тоотод байдаггүй ба энэ нь бүртгэлгүй талаар Налайх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын албан тодорхойлолтоор тогтоогдсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй нөхцөл байдал үүсэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйл 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана, 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Хариуцагч Н.У нь 2021.05.18-ны өдөр нэхэмжлэгч Д.Бтай зээлийн гэрээ байгуулж 140,000,000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй 12 буюу 1 жилийн хугацаатай зээлж авсан ба барьцаанд нь  тоот, автомашин засвар үйлчилгээний зориулалттай 597мкв газрыг /барьцааны гэрээ байгуулж бүртгүүлсэн юм. Н.У нь гэрээний дагуу зээлсэн мөнгөө одоог хүртэл хүү алдангийн хамт огт төлөөгүй өдий хүрч, хаана байгаа нь мэдэгдэхгүй зугтаагаад алга болсон байна.

Иймд Ч овогтой Н У нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, заасан хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдсон хаяг нь тодорхойгүй байх тул шүүхийн журмаар эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь Н.У эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Баас Н.У нь 2021 оны 05 сарын 18-ны өдөр 140.000.000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулсан бөгөөд дээрх мөнгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлд Н.У нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.

 

Н.У нь  тоот хаягт бүртгэлгүй нь үнэн болох нь тус дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн CVL2511990001019619 дугаартай Иргэний үнэмлэхийн лавлагаа, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн CVL2511990001019618 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Н.У нь оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Бшүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн дугаар регистртэй, эмэгтэй, Човогт Нн Уийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Уийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Д.Б-д мэдэгдэхийг Налайх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН