2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/09823

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 13 191/ШШ2025/09823

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* банк ХК-ийн /РД: *******, утасны дугаар *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******ийн утасны дугаар 99059289, 99097507/ нэхэмжлэлтэй

*******ын ******* /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн хууль, эрх зүйн газрын захирал Х. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.Сувдмаа тус банктай 2024 оны 04 сарын 26-ны өдрийн 3012/2024 тоот ******* банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ, MN250030003095020665 тоот цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж 19,612,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 20,4 хувийн хүүтэй авсан.

Гэвч зээлдэгч Т.Сувдмаа зээлийн эргэн төлөлтийн хугацаа зөрчиж өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Тус банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгчид мэдэгдэн сануулах, шаардлага хүргүүлэх гэсэн ч зээл хүсэгч анкет дээрх мэдээлэлд тусгасан гар утаснуудаа авдаггүй, холбогдох боломжгүй зэрэг асуудлаас болж зээлээ төлүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.

Тус банк Баянгол, Хан-УУл, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 08 сарын 07-ны өдөр Т.*******аас үндсэн зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 21,253,483 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Тус шүүхийн 2025 оны 08 сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/35101 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Иймд зээлдэгч Т.*******ийн оршин суух хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,

2024 оны 07 сарын 04-ний өдрийн цахим цалингийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2024 оны 04 сарын 26-ны өдрийн ******* банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээний хуулбар,

Т.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, харилцагчийн анкет, зээлийн тооцоолол,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/35101 дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2025 оны 10 сарын 29-ний өдрийн 45542 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ *******ын *******ийн /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 10 сарын 30-ны өдөр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор Т.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/35101 дугаар шүүгчийн захирамжаар Т.Сувдмаад холбогдох 21,253,483 төгрөг гаргуулах тухай ******* банкны нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо, Содон үйлдвэрчний эвлэлийн гудамж, 115-р байр, 141-633 хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 5 дугаар тал/

 

Тус шүүхийн 2025 оны 10 сарын 29-ний өдрийн 45542 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ *******ын *******ийн /РД: / оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Т.*******ийн хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын лавлагаанд Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо, Содон үйлдвэрчний эвлэлийн гудамж, 115-р байр, 141 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.

/ХХ-ийн 20-23 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын *******ийн /РД: / хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар *******ын ******* /РД: / эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ын ******* /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН