2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/09820

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 13 191/ШШ2025/09820

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, *******, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, *******ын талбай 5, ******* банк ХК-ийн /РД: *******, утасны дугаар *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******ын утасны дугаар , Б.ийн утасны дугаар 89022994/ нэхэмжлэлтэй

*******ийн *******ыг /РД: У/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Зээл цуглуулах газрын захирал Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

О.******* тус банктай 2023 оны 12 сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 300,000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй зээлэн авсан.

Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул банкны зүгээс нэхэмжлэл гаргасан ч Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 197/ дугаар захирамжаар Л.******* нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу О.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* банк ХК нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

2021 оны 12 сарын 06-ны өдрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний хуулбар, 2023 оны 12 сарын 09-ний өдрийн кредит картын гэрээний хуулбар, 2024 оны 05 сарын 31-ний өдрийн дижитал зээлийн гэрээний хуулбар,

зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээлийн хүү тооцооллын хүснэгтүүд, О.*******ын иргэний үнэмлэхний мэдээлэл,

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 30-ны өдрийн 197/ дугаар шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2025 оны 10 сарын 29-ний өдрийн 45604 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ *******ийн *******ын /РД: У/ оршин суух хаягийн лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2025 оны 10 сарын 30-ны өдөр лавлагааг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор О.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 30-ны өдрийн 197/ дугаар шүүгчийн захирамжаар О.*******д холбогдох 10,004,298 төгрөг гаргуулах тухай ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт О.******* ******* дүүрэг, 14-р хороо, Хайлааст 20-р гудамж, 460 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй,

дүүрэг, хороо, Өнөр хороолол, байр, тоот хаягт тухайн бүртгэлгүй, оршин суудаггүй тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 17-18 дугаар тал/

 

Тус шүүхийн 2025 оны 10 сарын 29-ний өдрийн 45604 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ *******ийн *******ын /РД: У/ оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

О.*******ын хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын 2025 оны 10 сарын 30-ны өдрийн лавлагаанд түүнийг дүүрэг, хороо, Өнөр хороолол, байр, тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.

/ХХ-ийн 20-26 дугаар тал /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн *******ын /РД: У/ хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /А.*******, Б./ өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар *******ийн *******ыг /РД: У/ эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ийн *******ыг /РД: У/ эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг ******* дүүрэг дэх болон дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН