2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/09752

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 12 11/ШШ2025/0752

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, -р хороо, Бага *******, 6, 7 тоот хаяг, Хэрэглээний ******* ХХК-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжин, утасны дугаар *******, *******, *******, / нэхэмжлэлтэй

Баярхүүгийн Ууганбаярыг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хэрэглээний ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Ууганбаяр манай компанитай 2023 оны 01 сарын 08-ны өдөр ДА-БЗГ/2023-8823 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,8,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, гар утас худалдан авах зориулалтаар, 2023 оны 01 сарын 15-ны өдөр ДА-БЗГ/2023-8631 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,7,00 төгрөгийг сарын 2,78 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зөөврийн компьютер худалдан авах зориулалтаар тус тус зээлж авсан.

Зээлдэгч Б.Ууганбаяр манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу samsung galaxy A73 gray 128gb, dell latitude 5530 15 загварын гар утас, зөөврийн компьютер Пи си молл ХХК-иас худалдан авсан ба гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн.

Б.Ууганбаяр зээл авснаас хойш 2025 оны 0 сарын 10-ны байдлаар 3,76,86. төгрөг төлөх байснаас 223,000 төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,573,86.0 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 88 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Б.Ууганбаяр 2025 оны 0 сарын 10-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 7,577,612.1 төгрөг төлөх байснаас 55,000 төгрөг төлж эргэн төлөлтийн хуваарийн дагуу 7,032,612.1 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ 3 хоног хэтрүүлсэн ба гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

Манай байгууллагаас харилцагчийн зээл авах үедээ бүртгүүлсэн Дархан-Уул, Дархан 15-р баг, Мангирт хэсэг, гудамж, тоот хаягаар Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч тус хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож мөн шүүхийн 307/ШЗ2025/01761 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Б.Ууганбаярыг бид өөрсдийн бүхий л боломжоор эрэн хайх ажлыг хийсэн ч зээл авч байх үед бүртгүүлсэн хаягтаа оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэл шаардахын тулд хариуцагчийн хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Б.Ууганбаярыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Хэрэглээний ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

2023 оны 01 сарын 15-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 01 сарын 08-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэмэлт барьцаа хөрөнгийн мэдээлэл, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгууд,

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 07-ны өдрийн 307/ШЗ2025/01761 дугаар бүхий хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 5312 дугаар шүүгчийн захирамжаар Баярхүүгийн Ууганбаярын /РД: / оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2025 оны 10 сарын 31-ний өдөр лавлагааг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хэрэглээний ******* ХХК нь Б.Ууганбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 07-ны өдрийн 307/ШЗ2025/01761 дугаар захирамжаар Б.Ууганбаярт холбогдох ,28,528. төгрөг гаргуулах тухай Хэрэглээний ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт Б.Ууганбаяр Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт -р хэсэг, -р гудамж, тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 1-20 дугаар тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 5312 дугаар захирамжаар Баярхүүгийн Ууганбаярын /РД: / оршин суух хаягийн талаарх лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэжээ.

Б.Ууганбаярын хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2025 оны 10 сарын 31-ний өдрийн лавлагаанд түүнийг Дархан-Уул аймаг, Дархан, 15-р баг, Мангирт -р хэсэг, -р гудамж, тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.

/ХХ-ийн 22-2 дүгээр тал /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баярхүүгийн Ууганбаярын /РД: / оршин суугаа хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Хэрэглээний ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжин өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1. дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Баярхүүгийн Ууганбаярыг /РД: / эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.-т зааснаар Баярхүүгийн Ууганбаярыг /РД: / эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хэрэглээний ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11., 11.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН