2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/09751

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 12 191/ШШ2025/09751

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* өргөн чөлөө 59, Эко ******* тауэр, ******* тоот хаяг, ******* ******* ББСБ ХХК-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******ийн утасны дугаар , , / нэхэмжлэлтэй

Наранмандахын Уянгыг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ******* ББСБ ХХК нь Н.Уянгатай 2021 оны 08 сарын 19-ний өдөр 081911 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээний үүрэгт 4,016,099.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан боловч 2025 оны 07 сарын 31-ний 197/ШЗ2025/42779 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд хариуцагч Н.Уянгын оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 07 сарын 31-ний өдрийн 197/ШЗ2025/42779 дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

2021 оны 08 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Н.Уянгын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 45327 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ Наранмандахын Уянгын /РД: / оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 10 сарын 31-ний өдөр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор Наранмандахын Уянгыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 07 сарын 31-ний өдрийн 197/ШЗ2025/42779 дугаар захирамжаар Н.Уянгад холбогдох 4,016,099.07 төгрөг гаргуулах тухай ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Баянгол дүүрэг, 15-р хороо, Энэбишийн гудамж, 2******* байр, 6 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 2 дугаар тал/

 

Тус шүүхийн 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 45327 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ Наранмандахын Уянгын /РД: / оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн Н.Уянгын хаягийн талаарх 2025 оны 10 сарын 31-ний өдрийн лавлагаанд түүнийг Баянгол дүүрэг, 15-р хороо, 3-р хороолол, Энэбишийн гудамж, 2******* байр, 6 тоот хаягт оршин суудаг гэсэн байна.

/ХХ-ийн 16-23 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иймд Наранмандахын Уянгын /РД: / оршин суугаа газрын хаяг тодорхой бус тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Наранмандахын Уянгыг /РД: / эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Наранмандахын Уянгыг /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН