2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/09591

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 191/ШШ2025/09591

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* хороо, Архустай дс гудамж, ******* тоот хаягт оршин суух, Шандангийн *******гийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ******* хороо, Хадат гудамж, тоот хаягт оршин суух, Дамирансүрэнгийн Буянаад /РД: / холбогдох

88,900,000 төгрөг гаргуулах, тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэн авахыг Д.Буянаад даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бахархал,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Батцэрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бахархал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.Буянаатай 2022 оны 07 сарын 08-ны өдөр 0457 тоот тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг нотариат дээр очиж байгуулсан.

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу E706DI146 арлын дугаартай, УБ улсын дугаартай, Hyundai Robex4500LC-7 маркийн шаргал өнгийн 1998 онд үйлдвэрлэгдсэн экскаваторыг 120,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан өдрөө уг экскаваторыг хүлээлгэн өгсөн.

Тус тээврийн хэрэгслийн төлбөрийг хүүгүй зээлээр буюу тохиролцсон графикийн дагуу төлбөх бөгөөд төлбөр дууссан тохиолдолд худалдан авагч талын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон байсан.

Гэрээ байгуулан тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгснөөр Ш.*******д 20,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн ба үүнээс хойш цувуулан 3,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг тус тус дансаар, 5,000,000 төгрөгт тооцон автомашин, 500,000 төгрөг, 600,000 төгрөг тус тус бэлнээр төлсөн.

Нийт 31,0,000 төгрөгийг Ш.*******д төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр 88,900,000 төгрөгийг бага багаар нь төлнө, удахгүй өгнө гэсээн сүүлдээ илт зугтах болсон тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна.

Хариуцагч Д.Буянаа нь 2022 оны 07 сарын 08-ны өдрөөс хойш экскаваторыг эзэмшиж ашиглаж байгаа тул буцаан авах боломжгүй.

Мөн уг хугацаанаас хойшхи тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой торгууль нэхэмжлэгч Ш,.*******гийн нэр дээр бүртгэгдэж байна.

Иймд хариуцагч Д.Буянаад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 88,900,000 төгрөгийг гаргуулах, тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэн авахыг Д.Буянаад даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч Д.Буянаа 2025 оны 09 сарын 05-ны өдөр 14,000,000 төгрөгийг төлсөн.

Иймд хариуцагч Д.Буянаасгаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 74,900,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Буянаад 46-89 УБ улсын дугаартай экскаваторын тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэн авахыг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Буянаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2022 оны 07 сарын 08-ны өдөр экскаватор LC-3-4500 худалдан авах гэрээг иргэн Дамирансүрэн овогтой Буянаа миний нэр дээр байгуулсан юм. Гэвч 2022 ондоо экскаваторт засвар үйлчилгээ их хийсэн бөгөөд мотор, насос засварласан билээ.

Гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор тодорхой хэмжээний төлбөрийг төлж байсан. Гэрээнд заасны дагуу тус компани төлбөрийг хийх ёстой байсан боловч 2024 оны 06 сараас эхлэн чулууны уурхайн үйл ажиллагаа төлөвлөсний дагуу жигдрээгүй, хамтран ажиллах Хятад компани хөрөнгө оруулалтаа хойшлуулснаас санхүүгийн хүндрэл үүссэн бөгөөд уурхайн урсгал зардал болон ажилчдын цалин хөлс олгож чадахгүй хүнд байдалд орсон.

Иймд манай компани өөрийн хүч бололцоондоо тулгуурлан хувь хүн болон банк санхүүгийн байгууллагуудаас зээл авч чулууны уурхайн үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөө гаргаж 2025 оны 06 сараас хэвийн үйл ажиллагаанд орох болно.

Иймд манай компани 89,900,000 төгрөгийн үлдэгдлийг 2025 оны 07 сараас үе шаттайгаар төлж барагдуулах боломжтой юм гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Ш.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, итгэмжлэл,

2022 оны 07 сарын 08-ны өдрийн тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Ш.*******, Д.Буянаа нарын иргэний үнэмлэхний хуулбар, УБ улсын дугаартай экскаваторын тээврийн хэрэгсэл гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Д.Буянаа нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбараа баримтаар ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бахархалын хүсэлтээр 2025 оны 04 сарын 01-ний өдрийн 14324 дугаар шүүгчийн захирамжаар экскаваторыг хүлээлцэх үеийн видео бичлэгт үзлэг хийхээр шийдвэрлэн үзлэгийг үзлэгийг 2025 оны 08 сарын 19-ний өдөр хийсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Д.Буянаад холбогдуулан 88,900,000 төгрөг гаргуулах, тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэн авахыг Д.Буянаад даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авч 2025 оны 01 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагч Д.Буянаад 2025 оны 02 сарын -ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 09 сарын 05-ны өдөр 14,000,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч Ш.******* нэхэмжлэлийн шаардлагаа 74,900,000 төгрөг болгон багасгасан байна.

 

Худалдагч буюу нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч буюу худалдан авагч Д.Буянаатай 2022 оны 07 сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч Ш.******* нь E706DI146 арлын дугаартай, УБ улсын дугаартай, Hyundai Robex4500LC-7 маркийн шаргал өнгийн 1998 онд үйлдвэрлэгдсэн экскаваторыг 120,000,000 төгрөгөөр худалдахаар,

Худалдан авагч Д.Буянаа нь гэрээ байгуулсан өдөр 20,000,000 төгрөг,

2022 оны 08 сарын 15-ны дотор 40,000,000 төгрөг,

Үлдэгдэл 60,00,000 төгрөгийг 2022 оны 12 сарын 20-ны дотор төлөхөөр,

Экскаваторыг гэрээ байгуулсан 2022 оны 07 сарын 08-ны өдөр бичлэг хийн хүлээлцэхээр талууд тус тус харилцан тохирчээ.

Талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамга даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 5-6 дугаар тал/

 

Гэрээ байгуулсан өдөр буюу 2022 оны 07 сарын 08-ны өдөр УБ улсын дугаартай экскаваторыг мөн гэрээний 6.3-т зааснаар бичлэг хийн хүлээлцсэн нь зохигчийн тайлбар, уг экскаваторыг хүлээлцэх үеийн видео бичлэгт 2025 оны 08 сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх ба үзлэг хийхэд хариуцагч Д.Буянаа оролцсон бөгөөд тэрээр энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 36-40 дүгээр тал/

 

Хариуцагч Д.Буянаа нь худалдан авсан УБ улсын дугаартай экскаваторыг уурхайн үйл ажиллагаанд ашиглаж байгаа талаараа тайлбар гаргасан бөгөөд худалдан авагч нь гэрээний төлбөрт нийт 45,0,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй.

 

Худалдан авагч буюу хариуцагч Д.Буянаа худалдан авсан экскаваторт их хэмжээний засвар хийсэн, мотор, насос засварласан гэх боловч тэрээр энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдан авагч Д.Буянаа худалдан авсан экскаваторын үнийг бүрэн төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Д.Буянаа төлбөрийг манай компани төлнө гэх боловч талуудын хооронд 2022 оны 07 сарын 08-ны өдөр байгуулсан гэрээнд Д.Буянаагийн худалдан авсан механизмын үнийг өөр бусад этгээд төлөх талаар тохиролцоогүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т зааснаар худалдан авагч Д.Буянаа экскаваоторын үнэд 120,000,000 төгрөг төлөхөөс 45,0,000 төгрөг төлсөн бөгөөд тэрээр үлдэх төлбөр 74,900,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Мөн гэрээний 3.5-д Гэрээг тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлэх: Төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд бүртгүүлнэ гэж заасан ба хариуцагч Д.Буянаа тухайн экскаватор нь худалдан авагч талын эзэмшил ашиглалтанд бүрэн шилжсэн, механизмыг уурхайн үйл ажиллагаанд ашиглаж байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэж заасны дагуу хариуцагч Д.Буянаад 46-89 УБ улсын дугаартай экскаваторын тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэн авахыг даалгах үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Буянаасгаас 74,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгож, хариуцагч Д.Буянаад 46-89 УБ улсын дугаартай экскаваторын тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэн авахыг даалгах нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд хариуцагчийн өмгөөлөгч С.Батцэрэн Ви стоун ХХК-ийн захирал Д.Октябрийн эхнэр Б.Алдармаагаас төлбөр төлсөнтэй холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д .Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах гэж заасан.

 

Үүнд хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн, гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх ашигтай холбоотой, онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд шинээр нотлох баримт шаардлагатай гэж шүүх үзсэн, хэрэг, маргаанд нэмэлт эсхүл дахин шинжээч томилох шаардлагатай гэж шүүх үзсэн тохиолдолд шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулна.

 

Ш.*******гийн нэхэмжлэлтэй Д.Буянаад холбогдох хэрэгт мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл илрэхгүй байгаагаас гадна хариуцагч Д.Буянаа нэхэмжлэлийн хувийг гардан авсан 2025 оны 02 сарын -ны өдрөөс хойш 2025 оны 11 сарын -ны өдрийг хүртэл /273 хоног/ хугацаанд татгалзлаа нотолсон баримтыг бүрдүүлэх, цуглуулах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан бөгөөд эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй тул хариуцагчийн өмгөөлөгч С.Батцэрэнгийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Буянаагаас 74,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгож, хариуцагч Д.Буянаад 46-89 УБ улсын дугаартай экскаваторын тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэн авахыг даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602,450 төгрөгийг болон 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Буянаагаас 70,200 төгрөг, 532,450 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.

 

3. Тус шүүхийн 2025 оны 04 сарын 01-ний өдрийнг 14324 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар хариуцагч Д.Буянаагийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 88,900,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН