Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 146/ШШ2025/00319

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, **** багт оршин суух, *** онд төрсөн, эрэгтэй, *** настай, *** регистрийн дугаартай, *** овгийн *** хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч *** нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

    1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ жил тэтгэвэрт орох гэж байгаа. Тэгээд баримтаа бүрдүүлсэн чинь 1991 оны 09 дүгээр сараас 1992 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн **** нэгдэлд малчнаар ажиллаж байсан баримт архиваас олдохгүй байгаа. Тиймээс ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд намайг 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн *** нэгдэл, 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 09 сарыг хүртэл **** компанид малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

2. Хүсэлт гаргагч **** нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, **** өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтуудаар гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

    ҮНДЭСЛЭХ нь:

            1.  Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

           2. Онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох ажиллагаа юм.

           2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.” гэж заажээ.

           2.2. Уг зохицуулалтаар ...эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах... үйл явдал байх шинжийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангасан өөрөөр хэлбэл **** ажиллаж байсан байдлыг тогтоох нь нэхэмжлэгчийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой буюу түүний нийгмийн даатгалын байгууллагад тэтгэвэр тогтоолгоход хамрагдахад шууд хамаарах үйл явдал байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            3. Хүсэлт гаргагч *** нь 1991 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн **** малчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал **** малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон.

            4. Хүсэлт гаргагч *** нь 1991 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн *** малчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал **** малчнаар тус тус ажиллаж байсан болох нь **** өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч **** овгийн ****1991 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн **** малчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал **** малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

            6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** овгийн **** 1991 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн **** малчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал **** малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч **** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14  хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА