| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00281/И |
| Дугаар | 146/ШШ2025/00301 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 146/ШШ2025/00301
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, *** овгийн **** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, *** овгийн ***** холбогдох
“Үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг ***** нэр дээр шилжүүлэхийг даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** хариуцагч **** холбогдуулан “үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг **** нэр дээр шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** хариуцагч **** холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг **** нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “...****...” гэж тайлбарласан.
Хариуцагч “...Хашааны үнэ болох 14 сая төгрөгийг **** хүртэл бага багаар цувуулж өгсөөр өр төлбөр дууссан. Ингээд хашааны нэрийг шилжүүлэхээр болоход **** нь нэр шилжүүлэхэд гарах төлбөр болох улсын тэмдэгт, нотариатын төлбөрийг асуудалгүй төлнө гэсэн боловч хэлсэндээ хүрэлгүйгээр “бүх зардлыг чи өгнө” гэж хэлэхэд нь анхнаасаа бүх гарах төлбөрийг өөрийг чинь өгнө гэхлээр хашаагаа хямд үнээр өгсөн биз дээ гэж хэлтэл үл тоомсорлосон байдлаар харьцсан. Иймд миний бие **** хийсэн үл хөдлөхийн худалдаагаа буцааж, түүнээс авсан 14 сая төгрөгийг эргүүлэн өгч, **** тоотод байрлах ***** дугаартай 693мкв газрыг өөрийн эзэмшилд үлдээх хүсэлтэй байна гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...***** Энэ хүүхэд би 2 хашаа зарсан гэж томорсон гэж уурлаад байна лээ. Би нэгэнтээ зарсан юм бол тэр чигээр нь өг гэсэн чинь над руу томорсон. Би зарахгүй гэж хэлсэн. Хашаагаа буцааж авна. Мөнгийг нь буцааж өгнө гэсэн...” гэж маргаж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай, Өвөрхангай аймгийн **** тоот хаягт байршилтай **** нэгж талбарын дугаартай гэрчилгээ нь **** /нэг иргэний өмч/ байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар Амаар хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ:
43.1.1. хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон;
43.1.3. хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн/ бол гэж хуульчилсан байдаг.
Талууд хуульд зааснаар дээрх хашааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах хэлцэл хийж, гэрээг амаар байгуулан төлбөр бүрэн төлөгдсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласан үйл баримт, хариуцагч талын хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч **** Өвөрхангай аймгийн **** тоот газрын өмчлөгчөөр тогтоож, тус газрын улсын бүртгэлийг гэрчилгээг **** нэр дээр шилжүүлэхийг хариуцагч **** даалгах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч **** Өвөрхангай аймгийн **** тоот газрын өмчлөгчөөр тогтоож, тус газрын улсын бүртгэлийг гэрчилгээг **** нэр дээр шилжүүлэхийг хариуцагч ***** даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА